Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Батбаяр: Шүүхэд маргаан үүссэн учраас “Сентерра гоулд” олборлолт явуулах эрхгүй

Г.Батбаяр: Шүүхэд маргаан үүссэн учраас “Сентерра гоулд” олборлолт явуулах эрхгүйНоён уулын орчимд ашигт малтал олборлох шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа билээ. Ингэснээр "Сентерра гоулд” компани ордод олборлолт явуулах эрхтэй болоод буй.
 
Харин нөгөө талд түүх, соёлын дурсгалт Ноён уулыг хамгаалж үлдэхийг иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд шаардаж тэмцсээр багагүй хугацаа өнгөрөв. Тэгвэл энэхүү маргааныг шүүхээр таслахаар болжээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
 
-Гацууртын орд дахь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах иргэд, ТББ-ын хүсэлтийг шүүх хүлээн авахаар болсон гэв үү?
 
-"Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай Нийтийн эрхийг хамгаалах холбоогоор дамжуулан уулзсан. Бид зөвлөлдөөд өнгөрсөн сарын 20-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ сарын 5-нд бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа.
 
Гацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс шалтаг шалтгаан хэлсэн, эргэлзсэн олон янзын мэдээллийг ард иргэдэд өгдөг. Зарим нь ашиглах хэрэгтэй гэхэд нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан бий болгосон. Энэ маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Ингэхдээ ашиглахаар болгосон. Үүнийг Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой боллоо.
 
Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон. Ингэвэл ард түмэнд эргэлзээ байхгүй болно.
 
-Та бүхэн ямар үндэслэл тавьж байгаа вэ?
 
-Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримтаар, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй байна гэсэн үндэслэлээр "Сентерра гоулд Монголиа” компанийн 431, 372  тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын дарга олгосон. Энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн.
 
Тиймээс Ашигт малтмалын газар өөрөө хариуцагчаар татагдана. Гуравдагч этгээдээр "Сентерра гоулд Монголиа” компани орж ирнэ. Мөн Засгийн газар орж ирж болзошгүй. Учир нь Засгийн газар компанитай гэрээ байгуулсан. Энэ ажиллагаанд ихээхэн хөрөнгө мөнгө гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газар болон "Сентерра гоулд Монголиа” компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн байгаа.
 
-Засгийн газар ордыг ашиглахаар шийдвэрлэсэн. Шүүхэд маргаан үүссэн тохиолдолд олборлолт явуулах боломжтой юу?
 
-Нэгэнт шүүх дээр маргаан үүссэн тохиолдолд ашиглах, олборлолт явуулах эрхгүй. Учир нь маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлбэл, хэрэв шүүхийн шийдвэр Ноён уулынхны талд гарлаа гэж бодвол хөрөнгө оруулагч тал асар их хохирол амсах эрсдэлтэй. Тиймээс маргааныг эцэслэтэл аль нэг тал эрх үүргээ ухамсарлаж, хууль бус үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.
 
-Ноён уулын зарим хэсгийг тусгай хамгаалалтад авахаар болсон. Энэ нь иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийг хүсэлтийг хангасан үйлдэл биш үү?
 
-Тусгай хамгаалалтад авсан асуудал бол ард иргэдийг төөрөгдүүлсэн явдал. Төрийн бус байгууллага, иргэд Ноён уул дахь хоёр тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хамгаалалтад авч өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, яг лицензтэй газрыг тусгай хамгаалалтад авчих, тэнд түүх соёлын гол газар байна.
 
Мөн энэ газрыг ашигласнаар бусад талбайдаа хохирол учруулах эрсдэлтэй байна гэсэн. Тэгтэл тэр хоёр зөвшөөрлийг тойруулаад тусгай хамгаалалтад авахаар болчихсон. Үүнд нэг зүйл бий. Тэртээ тэргүй 50, 100, 200 тонн аль нь ч бай Ноён ууланд алтны нөөц нэгэнт илэрсэн. Үүнийг Монгол ашиглах уу, эсвэл гадаадынхан ашиглах уу гэдэг нь маргааны гол зүйл. Яагаад монголчууд өөрсдөө ашиглаж болохгүй гэж.
 
Анх 1960, 1970 оны үед Монгол Оросын хамтарсан экспедицийн хайгуулын үр дүнд илэрсэн орд. Энэ илэрлийг "Сентерра гоулд Монголиа” баталгаажуулсан хэрэг. Эрж хайгаад илрүүлсэн зүйл биш. Энэ нь бас хууль бус үйлдэл болчихоод байгаа. Тэд Монголын хууль эрх зүйн орчин сул, геологийн судалгаанууд сайн хийгдээгүйг ашиглаад ийм зүйл хийлээ. Энэ нь шүүх дээр тодорхой болж ирнэ.
 
-Ноён ууланд түүх, соёлын хэчнээн үнэт дурсгал байгаа вэ. Эдгээрээс ордод ороод байгаа нь хэд вэ?
 
-Энэ тухай эргэлзээтэй тоо баримтууд байдаг. Захиргааны шүүх ихээхэн онцлогтой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д зааснаар шүүх өөрөө нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Бид шүүхэд хүсэлт гаргах замаар баримтуудыг цуглуулна. Тэгэхээр Геологийн төв архив, археологи болон палентологиос энэ талаарх нарийн судалгааг гаргаж ирнэ.
 
Хэрэв тэд шүүх дээр маргаантай асуудал дээр ирэх сарын 1-нээс олборлолт явуулж эхэлбэл бид АТГ-т хандана. Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг Засгийн газар өөрөө гаргаж өгч байна гэж үзнэ.
 
Энэ талаар "Сентерра гоулд Монголиа” компанитай холбогдож лавлахад "Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ашигт малтмалын газраас "Шүүхийн нэхэмжлэлийг дөнгөж хүлээж аваад байна. Тийм болохоор энэхүү маргаантай холбоотой ямар нэгэн ажил хийгдэж эхлээгүй байна” гэлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Г.Батбаяр: Шүүхэд маргаан үүссэн учраас “Сентерра гоулд” олборлолт явуулах эрхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани