Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батхүү: Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг ирэх сард хэлэлцүүлнэ

Монголын талаас Асгатын мөнгөний ордод хүрэх 7.3 км зам,  72.8 метр урт бетон гүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Асгатын мөнгөний ордын хайгуулыг  Монгол, Оросын эрдэмтэд хамтран хоёр удаа хийсэн юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар тус  ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Тэгэхдээ Монголын тал  51, Орос 49 хувийг эзэмших  ажээ. Ингээд Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүүгээс Баян-Өлгий аймагт орших Асгатын мөнгөний ордыг  хэзээ, хэрхэн ашиглах талаар тодрууллаа. 

-Асгатын мөнгөний ордыг энэ жилээс эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн. Хамтарсан компани байгуулах асуудал юу болсон бэ?
-Энэ жилдээ амжихгүй. Эдийн засгийн эргэлтэд бол оруулна. Энэ нь юу вэ гэхээр Монгол, Оросын хамтарсан "Монголросцветмет” компанид лиценз нь бий. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулах боломжгүй байна. Учир нь, жоншны  борлуулалт буурсан тул хөрөнгө мөнгөний асуудал үүсч эргэлтэд оруулж чадахгүй байгаа. 
Ийм учраас бид тусад нь хамтарсан компани байгуулъя гэж Оросын талд тавьсан. Тэгээд Асгатын ордыг ашиглах санаачилга идэвхжүүлээч гэсэн юм.  ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечинг саяхан ирэхэд дээрх саналаа хэллээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, "Монголросцветмет” компанийн хувь нийлүүлэгчдийн  хуралд саналаа  тавьсан.  Асгатын ордын лиценз хоёр улсын хамтарсан компанийн мэдэл байгаа тул Монголын тал дангаараа шийдэх зохимжгүй юм. -Тэгэхээр энэ ордыг шууд ашиглаад явахад бэлэн гэсэн үг үү?
-Судалгаа маш сайн хийсэн орд. Технологио сонгоод, үйлдвэрээ байгуулж, уурхай нээж болно. Хамгийн гол нь, хоёр тал идэвх санаачилгатай байх учиртай. Манай талаас Асгатын ордын ТЭЗҮ-ийг нь бэлэн болгохоор ажиллаж байна. 

-Асгатын орд өндөр уулархаг нутагт байдаг тул ашиглахад хэцүү гэдэг. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм бол?
-Үүнийг одоо хэлэх хэцүү. ТЭЗҮ нь гарч ирсэн тохиолдолд тодорхой болно. Бид өөрт байгаа судалгаа шинжилгээний бүх материалаа ашиглан бэлэн болгоод Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм. ТЭЗҮ-ийг нь ирэх сард багтааж  хэлэлцүүлэх төлөвлөгөө бий. Энэ сард хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарна. 
-Монголын нутгаас тус ордод очих боломжгүй. Зөвхөн ОХУ-ын талаас очих ёстой  гэдэг. Үүнийг яаж шийдэж байна вэ? 
-Монголын талаас Асгатын ордод очиж болдоггүй, заавал ОХУ-ын хил гарч очдог байлаа. Учир нь,  маш өндөр уул, бартаа саад ихтэй юм. Ингээд манай улс хатуу хучилттай зам, гүүр тавьсан. Ингэснээр уурхай руугаа очих асуудал шийдэгдсэн. Одоо ТЭЗҮ-ээр технологи, цахилгаан, баяжуулах үйлдвэр, түүний хүчин чадал зэргийг шийднэ. 

-ОХУ тус ордыг ашиглах талаар ямар хариу өгч байгаа вэ?
-Идэвх санаачилгатай байя, судлая гэсэн. Гэвч албан ёсны санал ирэх хугацаа нь арай болоогүй. Ирэх сард тодорхой санал ирэх байх гэж хүлээж байгаа. 
-Тэгэхээр уурхай яг хэзээнээс эхлэх төлөвлөгөө байна. Бүтээгдэхүүнээ  хаана, хэнд борлуулах боломж байгаа вэ?
-Уурхай ажиллах арай болоогүй. Одоохондоо хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ хараахан бүрэн шийдээгүй байна. Мөнгөний үнэ дэлхийн зах зээлд өсч эхэлсэн. Гэвч хэд хэдэн шийдэх асуудал бий. Асгатын ордод маш олон эльментийн нэгдэл байдаг. Түүнийг ялгаж, салгах шаардлагатай. Тухайлбал мөнгөнөөс гадна сурьма, зэс, холимог метал, кадми зэрэг элементтэй.   Энэ бүгдийг тооцож,  байж зах зээлээ тодорхойлно. Нүүрс, төмрийн хүдэр шиг их хэмжээгээр ачихгүй тул тээвэрлэлт нь гайгүй. Гэхдээ ОХУ, Хятадад зарах уу гэдгийг судалж л тогтооно. 

-Ийм олон элементийн нэгдэлтэй хүдрийг  ямар технологиор яаж боловсруулах юм бол?
-Дээхэн үед ийм олон нэгдэлтэй хүдэр боловсруулах технологи хэцүү, хүнд байсан. Одоо олон технологи гарч ирсэн. Дээр нь, адил төстэй хэд хэдэн газар бий. Тухайлбал, ОХУ, Хятад, АНУ-д Асгатын ордтой адилхан  уурхай ажилладаг.  Тэдэнд дээжээ өгч туршилт хийлгэнэ. Гэхдээ туршилтын дээж өгөх гэхээр лиценз эзэмшигч хамтарсан компани маань санхүүгийн хүндрэлтэй байна. Ингээд ажил урагшлахгүй байгаа. Иймд ажлаа идэвхижүүлье гэсэн санал тавьсан. Бид технологио тодорхойлохын тулд л ажлаа шуурхайлаад байгаа юм. Үүний тулд Оростойгоо хамтарч ажиллах шаардлагатай. Монгол талаас урьдчилаад ТЭЗҮ-ээ хийж байна. 
Эх сурвалж: www.assa.mn
Б.Батхүү: Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг ирэх сард хэлэлцүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани