Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт

“Ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт
Эрдэнэт ба...хаялга, улс төр, шороон үхэр...
 
Нэг. Эрдэнэт ба "дайны хаялга”
 
 
Эрдэнэт үйлдвэр бол  нэг талаасаа хүйтэн дайны хаялга байлаа. Учир нь 1970-аад оны эхээр дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Чилид төрийн эргэлт гарч, тэндхийн Зөвлөлтлөг удирдагч Сальводар Альендагийн засгийн газар унав. Улмаар Чилийн коммунист намын удирдагч Луйс Корвалан Москва руу зугтаалаа. ЗХУ тэргүүтэй социализм байгуулагчид зэсийн хэрэгцээгээ хангах, найдвартай эх уурхайг шинээр байгуулах хэрэгцээ гарчээ.

Чухам энэ хэрэгцээ нь мал аж ахуйн хоцрогдсон орноос аж үйлдвэржин хөгжих мөрөөдөл тээн урагшилж явсан  монголчуудын үндэсний мөрөөдлийн  нэгэн биелэл болон хэрэгжих ерөөлтэй байжээ. Чехословак-монголын геологичдын нээгээд удаагүй байсан Эрдэнэтийн орд газарт Москвагийн сонголт буулаа. Ингээд Зүүн европт дэгдсэн социалист дэглэмийн эсрэг үзэл санаа, "Прагын хавар” зэргээс үүдэн мартагдаж байсан Эрдэнэтийн зэсийн ордын хайгуул, судалгааны ажил эргэн амилж "Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны шинэ жишээ” болон хөгжиж эхэлэв.

Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний замнал нь үндэсний сэхээтэн, язгууртан, төрийн зүтгэлтнүүдийн гавъяа мөн үү гэвэл тийм. Гэхдээ ХХ зууны эхнээс аваад XXI зуун дамнан өрнөж, дэлхийн газрын зураг болон улс төрийн уур амьсгалыг өөрчилсөн үйл явдлууд монголчуудад их төлөв ашигтай тусч ирсэн, шийдвэрлэх нөлөөтэй байсан нь сонин. Жишээлэхэд, дэлхийн  нэгдүгээр дайнаас албан бус тусгаар тогтнол,  харин хоёрдугаар дайнаас нь хууль ёсны тусгаар тогтнол, 1990-ээд онд өрнөсөн социализмын задралаас улс төр эдийн засгийн тусгаар тогтнол, ардчилал хожсон нь үүний жишээ.

Тухайн үеийн уул уурхайн ашиглалтын технологи, социалист маягийн хандлага нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон мянган хүнтэй хот байгуулахад хүргэлээ. Энэ нь малаасаа салж хотшин суурьших эрмэлзэл дүүрсэн монголчуудын баяр дээр баяр нэмж байж. Түүнчлэн уул уурхайн "хаалтын бодлого” гэж байгаа ч үгүй болохоор  нөөц дуусахын хэрд яах тухай асуудал хэнийг ч зовоосонгүй. Ерөөсөө Зөвлөлт байгаа цагт, коммунизм байгуулсаар яваа үед ямар ч муу юм тохиолдохгүй гэсэн итгэлтэй үндэстний хувьд илүү дутуу юманд санаагаа зовоохыг хүссэнгүй. Эрдэнэтийн ордыг ашигласан хот лусын санг эзэгнэсэн мэт үүрд тэлэн хөгжих сэтгэгдлээр нийгмийг амьсгалуулах аж. Монголчууд баяр хөөртэй байлаа.

Хоёр. Эрдэнэт ба үзэл суртлын (ПиАр) ажил

Эрдэнэт бол байгуулагдсан цагаасаа эхлээд манай нийгмийн уур амьсгал, улс төрийг тодорхойлж ирсэн юм. Уул уурхайн энэхүү аварга бүтээн байгуулалтыг нэг талаас Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шим, БНМАУ-д социализм байгуулсны үр дүн, МАХН-ын зөв мэргэн бодлогын ач гавъяа болгон сурталчиллаа. 1970-аад онд Эрдэнэтийг тойрон өрнөсөн ПиАр бол тал нутагт өрнөсөн хамгийн том үзэл суртлын цогц ажил болж чадсан юм. Хүн ардын амжиргааны түвшин, үйлдвэрлэлийн бүтээмж зэргийг "Эрдэнэтметр”-ээр хэмжин суртчилна. Уурхай  ашиглалтад ороход, бүрэн хүчин чадлаараа хөдлөхөд "амжиргааны түвшин ингэж ахина”, "цалин орлого тэгж нэмэгдэнэ”  гэсэн сурталчилгаа тэр үеийн сонин хэвлэлээр дүүрэн.

Хэдийгээр ийм амлалтууд нь  суртал ухуулгын чанартай, одоогийнхоор бол сонгуулийн өмнөх амлалтуудтай агаар нэгэн зүйл байсан ч гэсэн ард нийтээрээ сэтгэл хангалуун үлдэж байлаа. Нэг талаас нүдэн дээр хот босч тал нутгийн өнгө төрх хувирч байлаа. Хамгийн гол нь "Эрдэнэтэд ажилчин элсүүлэх хөдөлгөөн”, "Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдэд олгох шинэ хот байгуулах илгээлт” зэрэг нь  хөдөө хоригдсон хүмүүст хот суурин руу шилжилт хөдөлгөөн хийх боломж олгожээ.

1959 онд малаа хураалгаснаас болоод хөдөө нутагт хоргодох юмгүй болсон малчид хот руу идэвхтэй шилжиж эхэлсэн юм. Гэтэл ардын засаг монголын малыг нийтээр нь улсын өмч болгох гэснээс биш хөдөө талыг малчингүй болгох зорилго тавиагүй байлаа. Харин ч  мөлжлөг гээчийг үүсгэдэг хувийн малаасаа салж улс нийгмийн хонь ямаа хариулах болсондоо сэтгэл тэнийсэн хүмүүсээр хөдөө нутаг дүүрэх учиртай аж. Ингээд хөдөөнөөс хот руу чиглэсэн миграцид хатуу чанга хориг тавьж, иргэдийн ерийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл чанд хянах болжээ. Иргэншин амьдрах, хотшин суурьшихын зах зухыг амссан, бум бужигнасан газар цэнгэлтэй аж төрөх хүсэлд автсан мянга мянган хүний мөрөөдөл бас биелж байлаа.

Гурав. Эрдэнэт ба улс төр

Эрдэнэт нь байгуулагдсан цагаасаа эхлээд монголын улс төрийн хувь заяаг тодорхойлж ирсэн юм. Энэхүү буфер улс хэрхэн хөгжиж, социализмыг малчид хүртэл хичнээн сайхан байгуулж байгааг харуулах үзүүлэн, Зөвлөлтийн дагуул улс хэрхэн дэвжиж босдгийн үлгэр төдий байсангүй. Юм бүхэнд "зөвлөлттэй санал нэг” явж ирсэн МАХН, БНМАУ-ын удирдагчдад Эрдэнэтийн үйлдвэрийн хамтын ажиллагааны нөхцлүүдийг хянан үзэх нь бүү хэл тэр талаар бодох ч зүрх эхэндээ байсангүй. Гэвч наяад оны эхээр нам төрийн удирдлагад байсан Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном нарын эдийн засагчид уг бүтээн байгуулалтын сүүдэртэй талыг харжээ. Гэрээний нөхцлүүдийг шинжин үзэхэд жил ирэх тутам Монголын талд ашиггүй, харин ч алдагдалд орж, өр нэмэгдэхээр нөхцөл, заалтууд байгааг тэд анзаарч эхэлсэн байна. Ингээд гэрээний нөхцлүүдээ шинэчлэх шаардлага гарсан тухай яриа хөөрөө өрнөж эхэлжээ.

Тухайн үед нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын ужиг өвчин даамжран "мартамхай” болж, түүний гэргий А.И. Цеденбал-Филатова  засаг барьж байсан цаг. "Авгай”-г тойрон хүрээлэгчид "Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч байна. Тэднийг цэвэрлэх шаардлага  гарч байна     гэсэн дүгнэлт гаргаж Д.Содном нарыг нам засгийн удирдах бүрэлдэхүүнээс зайлуулах операцийг эхлүүлжээ. Зөвлөлтийн саналыг эхэлж тандалгүй эхлүүлсэн тэдний ажиллагаа, эцсийн  сөрөг үр дүнгээс болгоомжилсон Кремлийн удирдагчид яаралтай арга хэмжээ авлаа.  Гучаад жилийн тэртээ монгол төрийг удирдуулахаар илгээсэн Ю.Цэдэнбалыг гэргий Анастасиягийнх нь хамтаар Москвадаа эргүүлэн татаж,  БНМАУ-ыг удирдах Ж.Батмөнх тэргүүтэй шинэ багийг томилуулав.

Дөрөв. Эрдэнэт  ба Улс төрийн "Шороон үхэр”


Үүнээс хойш ч монголын улс төрийн хувь заяа, үндэсний сонголтын тусгал нь Эрдэнэт дээр хамгийн тод илэрсээр ирлээ. Учир нь монгол улсын топ-10 татвар төлөгчийг Эрдэнэт тэргүүлсээр ирсэн. Энэ нь улсаа  голлон тэжээгч үнээ гэсэн үг шүү дээ.Эрдэнэтийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаарч,  тэр утгаараа эрх баригчдын эдийн засгийн бодлогын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг.

 Иймээс засгийн эрхэнд гарсан хүчин хамгийн түрүүнд  "Сүүтэй үнээ” ба”"Үхэр хариулагч”-даа санаа тавьдаг уламжлалтай болж. Уламжлалт цагаан сар гармагц тухайн оны цаг улирлын "шороон үхэр”-ийг зурхайчид шинжин "Үхрийн омруу цагаан байгаа нь хавартаа цас унахын шинж...үхэр хариулаач нь хөл нүцгэн алхаж яваа нь... доодост ээлтэй...” гэхчлэн төлөглөдөг.

Харин сонгууль бүрийн дараа ажиглагчид Эрдэнэтийн зэсийн агууламжтай "Шороон үхэр”-ийг шинжин үзэж "Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ ийм байгаа нь... засгийн газрын боломжийг нэмж, эсвэл хязгаарлах нь”, "үхэр хариулаач нь  зэсийн үнэ өндөр байхад мөнгөөр туйлаад сурчихсан нэгэн тул...эсвэл хямралын үед ажиллаж байсан учраас хэмнэлтийн туршлагаа ашиглан ажиллаж” гэхчэн таамаг, прогнозоо дэвшүүлдэг.

Зурхайн үхрийн шинж 12 жил, жарнаар давтагдах байдалтай бол уурхайн үхрийн шинж сонгуулийн дүнг заримдаа дагах ч шиг байдаг. Лав л сүүлийн хориод жилийн турш Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнийн график монголын улс төртэй сонин байдлаар (мэдээж тохиолдол байх) уялдаж  иржээ.

Тав. Эрдэнэт ба зуд, хямралын хаялга

Ардчилсан хувьсгалаас  хойш МАХН дангаараа эрх барьсан жилүүдэд ган, зудын давтамж таардаг юм. 1993-1996 ба 2000-2004 онуудад ган зуд дараалан мал аж ахуйг сүйдлэн алдаж, малчдыг амжиргааг доройтуулсан. Хэрвээ хуучин шигээ бүх мал улс нийгмийн мэдэлд байсан бол хэрхэхийг тэнгэр мэдэх байсан биз? Харин эрхбиш  мал хувьчлагдаж хөдөө аж ахуй хувь хүний хариуцлага дээр тулгуурлаж байсан учраас ган зудыг давж чадсан юм.

Харин ардчилсан хүчин дангаараа болон голлон засаглаж ирсэн цаг үе нь Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хамгийн их унасан цагтай давхцдаг. 1998 онд Д.Дорлигжавыг Эрдэнэтийн захирлаар томилогдож байхад, 2013 онд Ц.Даваацэрэнг томилогдон ирснээс хойшхи үе энэхүү зэсийн үнийн уналттай давхцдаг байна.

Энэ утгаараа МАН эрх барих үед мөнгөөр цалгисан үе таарч, АН эрх барих үед үндэсний үйлдвэрлэлээ аварч, авч үлдэхэд чиглэсэн менежмэнт голлож байсан гэсэн үг. Тохиолдлоор таарсан ган зуд, үнэ ханшийн уналтыг ёрлон ярихаасаа илүү туршлага талаас нь харахад сонин юм. Өөрөөр хэлбэл, МАН зудтай тэмцэн мал өсгөх аргатай дарга нараар илүүрхэж, АН эдийн засгийн хямралтай тэмцэх туршлагатай  менежерүүдээр аархаж болохоор болж гэсэн үг.

Үнэхээр Эрдэнэтийг 1998-2000 удирдсан, 2013-оноос өнөөг хүртэл авч яваа багийнхан хямралыг туулсан туршлага, ямарч хүнд үеийг давж чадах нь харагдаж байгаа, туршлага менежмэнтээрээ бахархдаг юм байна.

Эрдэнэт үйлдвэрийн удирдах багийнхан жил бүрийн ажлын тайлангаа олон нийтийн өмнө илтгэдэг болоод гурван жилийн нүүр үзэж байгаа аж. Тэдний бахархал нь цатгалдсан үеийн үрэлгэн удирдлагын арга барилыг хямралын үеийн хэмнэлтийн менежмэнт болгож хувиргаж чадсан явдал байна. Улмаар цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа хямрал хүндрэлийн амжилттай туулах туршлага хуримтлуулж, итгэл найдвар бий болгож чадсандаа сэтгэл дүүрэн байна.

Ц.Даваацэрэнгийн баг Эрдэнэтийг удирдахаар 2012 онд ирэхэд тонн нь бараг 8000 ам.доллар  байсан зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр жил дараалан уруудсаар 4600 орчимд буугаад байна. Жил тутам мянгаар буусан гэсэн үг. Буугаад зогсохгүй 2015 онд  өөрийн өртгөөсөө доош оржээ. Өнгөрсөн оны байдлаар нэг тонн зэсийг 4820 долларын өртгөөр бүтээгээд 4600- орчмоор зарж байна гэсэн үг.  (Нэг тонныг нь 2012 онд 6060 долларын өртөгтэй бүтээж байсан. Хэмнэлтийн бодлогын үр дүнд тонн зэсийн өртөг 2000 орчим доллараар буусан гэж тооцно шүү дээ). Эрдэнэт үйлдвэр хэр алдагдалтай ажилласан бэ гэж та асуух байх. Харин танд Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн оны цэвэр ашиг 9 тэрбум байна гэж хэлэх хариулъя. Улсад 381 тэрбум төгрөгийн татвар төлөөд шүү.  Мэдээж тэр том үйлдвэрийн хувьд бага, 2011, 2012 оныхтой харьцуулахад даанч бага ашиг л даа. Гэхдээ л ашиг.

Хямралын үед нэг талаасаа олборлолтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас нь зэсийн өөрийн өртгийг хямдруулах  хоёр чиглэлээр ажилласан байна.
 
Баяжуулах фабрикийн өргөтгөлийг өнгөрсөн зун ашиглалтал оруулснаар анх удаагаа 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлснээр 62,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон аж.

Нэг талаас Эрдэнэт нь томоохон үйлдвэрлэгч, тэр утгаараа томоохон худалдаг авагч билээ. Иймээс худалдан авалтын үнэ бодитой, хэмнэлттэй байх нь зэсийн өртгийг хямдруулах гол гарц байж таарна. Үнийн бодлогыг хэрэгжүүлж худалдан авсан бараа материалын бодит үнийн бууралтаас 63 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Мөн нийт гэрээ хэлцлийн дотор "Урьдчилгаа төлбөргүй гэрээ” ердөө 32 хувьтай байсныг өөрчилж 80 хувьд хүргэсэн амжилтаа "ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт гэж үзэж байгаагаа ерөнхий захирлын худалдааны асуудал хариуцсан  орлогч Б.Болдбаатар ярилаа.

2013-2015 онуудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үеүдэд хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээний үр дүнд үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргаж ажилласнаа эдийн засаг эрхэлсэн захирал Б.Алтанхуяг тайлагнажээ.

Харин үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Даваасамбуу бол 1998-2000 оны зэсийн хямралын үед мөн  албан тушаалд томилогдон ажиллаж, хэмнэлтийн бодлого  хэрэгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай топ менежерүүдийн нэг билээ.

Эрдэнэт үйлдвэр нь өнгөрсөн зууны уул уурхайн технологийн тусгал болсон бүтээн байгуулалт учраас дагуул хот, аймгаа үүрч явах үүрэг хүлээдэг газар юм. Тус үйлдвэрийн үе үеийн ажилчын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямарч компанид байдаггүй үүрэг хариуцлага эрдэнэтээр дүүрэн. Магадгүй Оюутолгой, Таван толгой, Риотинто-гийн тайланд хэзээ ч гарахгүй "...мянган айлыг орон сууцны зээлэнд хамрагдахад туслалаа үзүүлж”, " ар гэрт тэтгэмж олгож” гэхчлэнгийн мэдээлэл тэнд бий. Иймээс Эрдэнэт бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр.

Хямралын үеийн хүнд нөхцөлд ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсартай биелүүлж ирсэн байна. Энэ хугацаанд нэг ч хүн  цомхголоор ажлаас халаагүй, ҮЭ-тэй байгуулсан гэрээгээ 99 хувиар биелүүлж чадсан тухай Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хэлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар бүс нутгийн оношлого эмчилгээний "Эрдэнэт медикал” төвийг нээсэн явдлыг Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Б.Намхайнямбуу онцолж байлаа. Ирэх тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийх энэ эмнэлгийг япончуудаас бүрдсэн менежмэнтийн баг удирдах юм байна. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ эмнэлэг оношилгоо, шинжилгээний ажлаа эхлүүлчихсэн, оочер дугаар нь битүү байгаа аж.

"ОПЕК-ийн орнууд нефьтийн үнэ дахиад хоёр жил дараалан унахад сүйд болчихолгүй давж гарах  санхүүгийн чадавхитай” хэмээн тоймчид хэлж байна. Харин  ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Эрдэнэт үйлдвэр нь хямралыг даван гарч чадах  менежмэнт нэвтрүүлж, туршлага хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нээлттэй тайлан толилуулах үйл ажиллагаа  бол улс үйлдвэрийн ил тод байдлын илэрхийлэл бөгөөд хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компаний менежмэнтийг хамгийн тодорхой байдлаар сурталчлан таниулахад чиглэсэн байна.
 
“Ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани