Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Намаг, балчгаа хүсэхүй

Намаг, балчгаа хүсэхүй Авто машины хөдөлгөөн, хүн олны хөл даган үргэлж улаан шороо босох Баянбүрдийн тойрог цагтаа ямар газар байсныг Улаанбаатарын уугуул иргэд андахгүй. Зүлэг ногоо халиурч, цэцэгс алагласан Ногоон нуурын эргэн тойрон тэр чигтээ намгархаг хөрстэй тул хөл шигдээд явахад ч амаргүй газар байсан гэдэг.

Зундаа тус нуурын усанд хүүхэд багачууд сэлж шумбан, залуус эрэг дээр нь амарч өнжинө. Ямар сайндаа л Баянбүрд хэмээн нэрлэж байх вэ. Харин өдгөө энэ дурсамж үлгэр домог мэт сонсогдох болжээ.

Нийслэлийн хүн ам олширч, суурьшлын бүс тэлэхийн хэрээр Ногоон нуур орчмын намгархаг хөрсийг хагалж хатаан, хаа сайгүй хашаа хатгасаар өнөөгийн дүр зураг аажмаар бүрэлдсэн хэрэг. Энэ нь Улаанбаатар хотын төвийн цэвдэг бүхий цөөн газрын нэгийг ор мөргүй устаж, танигдахааргүй болтол төрхөө өөрчлөхөд хүргэжээ.

Энэ мэтчилэн уур амьсгалын өөрчлөлт гэхээсээ илүү хүний буруутай үйл ажиллагааны улмаас Монгол орны нийт газар нутгийн талаас илүүг эзлэн, алаг цоог тархаж байсан цэвдгийн нэлээд хэсэг устаж үгүй болсныг саяхан судалгаагаар тогтоосон байна.

Дэлхийн нийт цэвдгийн 95 хувь нь тавхан улсын газар нутагт тархсан байдгийн дотор Монгол Улс багтдагийг хүмүүс тэр бүр мэддэггүй байж болох юм. Гэхдээ энэ бол уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, монголчууд газар нутаг руугаа хүрз барин дайрахаас өмнөх үеийн гэгээн үзүүлэлт.

Газар нутгийн 63 хувийг эзэлж байсан цэвдгийн хэмжээ 29.2 болжээ

Орос, Монголын судалгааны хамтарсан багийнхан манай улсын нийт нутаг дэвсгэр дэх цэвдгийн тогтцыг судалж, хил хязгаарыг хамгийн сүүлд тогтоосон нь 1971 он байв. Энэ үед цэвдгийн урд хил Дундговь аймгийн хойд нутгуудаар дамжин Хангайн нурууны өвөр талаар үргэлжилж, Алтайн нуруу, Говь гурван сайхан уулыг ороон Монгол Улсын нийт газар нутгийн 63 хувьд нь алаг цоог тархан байршиж байжээ.

Мэдээж үүнээс өмнө, хойно том, жижиг судалгаанууд хийж байсан ч энэ оныг хүртэл мөнөөх 1971 оны зургаа ашиглаж, байгалийн тогтоц тэр хэвээр байгаа хэмээн итгэсээр ирэв. Харамсалтай нь, БОНХАЖЯ-ны захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хамтран явуулсан судалгаагаар дээрх тоо 29.2 хувь болтлоо буурсныг тодорхой болгов.

2014 оны зургадугаар сараас 2015 оныг дуустал үргэлжилсэн судалгааны хугацаанд цэвдэг бүхий газрын дээд хилийн температурыг зураглах арга ашигласан байна. Өөрөөр хэлбэл, цэвдэг бүхий газрын температурын өөрчлөлтөд тулгуурлан шинэ хилийн бүсийг тогтоожээ. Энэ явцад өмнөх зурагт тэмдэглэсэн хилийн өмнөд хэсэгт оршиж байсан, 5-6 метрийн зузаантай олон тооны цэвдэг хайлж үгүй болсон байна.

Тухайлбал, Б.Мягмаржав докторын 1980 оны үед өрөмдлөг хийн судалж байсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэвдэг устаж хайлсан нь батлагдлаа. Ахмад эрдэмтэн, доктор Н.Шархүүгийн 1980-аад онд өрөмдлөг хийж байсан, ШУА-ийн Цэвдэг судлалын хүрээлэнгийн суурин судалгааны станц байрладаг Төв аймгийн Баян сумын цэвдэг мөн л бүрэн хайлсан байна.

Орос, Монголын хамтарсан багийнхан өрөмдлөг, судалгааны ажил хийж байсны дагуу Дорнод аймгийн Гурванзагал, Матад, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гээд зорьж очсон 5-15 метр зузаантай цэвдгүүд ор мөргүй арилсан талаар Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Я.Жамбалжав ярилаа.

Тэрбээр "Алтай, Хангай, Хэнтийн уул нуруудын өмнөд зах нутгаар, харьцангуй нам дор тархалттай, 5-10 метрийн зузаантай цэвдгүүд устаж үгүй болжээ. Гэхдээ үргэлжилсэн тархалттай Хангай, Алтайн нурууны өндөрлөг бүс нутгуудад байсан нь багасаагүй хэвээр байгаа. Агаарын температур хасах градустайгаа байгаа учраас тэр. Мэдээж өөрчлөлт орж буйг үгүйсгэхгүй. Хэрэв 0 градуст ойртвол тэнд цэвдэг хайлж эхэлнэ” хэмээн өмөөрсөн юм.

Ямартай ч өмнө нь манай улсын нийт газар нутгийн 63 хувийг эзэлж байсан цэвдгийн хэмжээ 29.2 болтлоо буурсан Намаг, балчгаа хүсэхгүй нь хөдөлшгүй үнэн. Ийнхүү өм цөм багассаны шалтгаан нь мэдээж дэлхийн дулаарал. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүүтэй өртөж, дэлхийн агаарын температурын дундаж өсөлтөөс хоёр дахин хурдтай халж буй манай улсын хувьд энэ бол голлох хүчин зүйл.

Гэхдээ хэргийн гол эзэн нь мэдээж хүмүүс. Уул уурхайн олборлолт, газар тариалан эрхлэлт зэргийн дор хүмүүс буруутай үйл ажиллагаа явуулж, байгаль, газар эхтэйгээ зохисгүй харьцсанаас дайран дээр давс нэмж, ийнхүү сүүлийн 15 жилийн хугацаанд цэвдэг хайлах явцыг түргэсгэсэн байх нь. Зөвхөн манай судлаачид ийн оношлоод байгаа ч бус, олон улсын эрдэмтэд ийм дүгнэлтэд мөн хүрчээ.

Б.Мягмаржав докторын судалж байсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэвдэг устжээ 

Уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтөн хазаарлаж дийлэхгүй бол цаашид ямар өөрчлөлт хүлээж байгааг төсөөлөхөд бэрх. Урьдчилан тооцоолж буйгаар бөмбөрцгийн хойд хагасын хуурай газар нутгийн 24 хувийг эзэлдэг дэлхийн нийт цэвдгийн 30-50 хувь нь 2080 он гэхэд бүрэн хайлна хэмээн НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтоогоод байна.

Цэвдэг харьцангуй чийг намагтай, хонхор газрын төв хэсэг, булаг шандны ойр орчим, шавар, шаварлаг хөрстэй газар голдуу тархсан байдаг. Мөн манай орны хувьд хаана л ой мод байна, тэр дор цэвдэг байдаг тогтоцтой. Энгийнээр, цэвдэг үгүй болбол тэр орчин хатаж, хуурайшиж, ус, ургамалгүй, амьдралгүй болно гэсэн үг.

Нэгэнт цэвдэг хайлах явцыг зогсоох боломжгүй учраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах хувилбар бий. Мөн энэ үйл явцыг сааруулахын тулд хүрээлэн буй орчныхоо экосистемийг хамгаалах нь бидний чадах ганц арга ажээ. "Чийг намаг, голуудын эхийг юун түрүүнд хамгаалах хэрэгтэй. Ой модоо ч бас хамгаалах шаардлагатай. Гэтэл бид модыг их хэмжээгээр огтолж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь тун харамсалтай” хэмээн Я.Жамбалжав доктор ярьсан.

  • Дэлхийн нийт цэвдгийн 30-50 хувь нь 2080 он гэхэд бүрэн хайлна.
  • Монгол орны цэвдгийн бүсийн өмнөд хэсгийн 5-15 метр зузаантай цэвдгүүд хайлж үгүй болжээ.
  • Хаана ой мод байна, тэр дор цэвдэг байдаг тогтоцтой.

Улаанбаатар хотын хувьд байдал бүр хүнд гэж ойлгож болно. Хотын уур амьсгалыг зөөлрүүлэх ганц эх булаг болсон Туул голд цутгадаг жижиг голуудаа бид өөрсдийн гараар боомилчихсон. Эрэг дагуу нь зуслангийн суурьшлын бүс байгуулж, замбараагүй газар олгосоор өдгөө голын чийглэг, намгархаг хөрс гэх юмгүй, сул шороо хийссэн саар газар болсон.

Ингэж нийслэлчүүд байгаль орчныхоо эсрэг бодлого явуулсан. Өнөөдөр энэ алдааг засаж, эргүүлэн сэргээнэ гэдэг нэгэнт оройтсон хэрэг. Гүнээсээ хатаж, хагарсан газрыг мянга услаад намаг балчигтай чийглэг тэр орчин бүрдэхээсээ өнгөрсөн. Харин урсаж байгаа ганц голынхоо эхийг хамгаалж, үлдсэн ой модоо энэ чигээр нь хадгалж чадах, эсэхээс бидний ирээдүй хамаарах нь гарцаагүй ажээ.

Р.Оюунцэцэг

Намаг, балчгаа хүсэхүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани