Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Царигийн хэрүүл

Царигийн хэрүүлТөрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх эрх бүхий "Монголын төмөр зам” компани дарга тогтоодоггүй газар болжээ. Гүйцэтгэх захирлын албаа 2013 оны нэгдүгээр сард дуулиан, шуугиантайгаар өгсөн М.Энхсайханы орыг залгамжилсан П.Бат-Эрдэнэ даргыг өнгөрсөн долоо хоногт сольж, П.Батсайханыг томилсон нь тус компанид чөтгөр шүгэлсэн биш төмөр замын салбарт улстөрчдийн бодлогын том дайн далдуур өрнөж буйг гэрчлэв. Бэлгийн дарамтлагч байсан гэх мэдээллийг хэвлэлээр бөмдөгдөхтэй зэрэгцээд яагаад "Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлыг гэнэтхэн өөрчлөх шийдвэрийг Төрийн өмчийн хорооны ТУЗ-ийнхөн гаргаж асч байгаа түймрийн галыг дүрэлзүүлэхэд хүргэв ээ гэсэн асуулт тавихад хүргэж байгаа юм. Үүний цаад шалтгаан нь энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байгаа царигийн асуудал байв уу гэсэн хардлага ч төрж буй.

УИХ-аас 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо тодорхойлж, 5600 километр төмөр зам барих ажлыг хариуцуулахаар Засгийн газраас "Монголын төмөр зам” компанийг байгуулж, Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан Д.Батзаяаг /одоо ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/ томилж байлаа. Чухамдаа эндээс л Монголын төмөр замын хөгжилд том саад гарч ирсэн нь "Монголын төмөр зам” компани байв. Тус компанийн гүйцэтгэх захирлын томилгоо мэргэжлийн гэхээсээ илүү улстөрийн шинж чанартай байсан учраас Монгол Улс мөнгөтэй байлаа ч төмөр замаа тавьж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ юм.

Ямар сайндаа л эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн нэгний дур зоргоороо шийдвэрлэх асуудал биш” хэмээн хэлсэн нь магадгүй хэн нэгэнд илгээсэн үг байж болох талтай.

Монголд экспортын төмөр зам барихыг эдийн засаг, экологийн гээд олон талын шахалт шаардлага гарч ирж буй. Гэтэл Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо монголчууд хамгийн чухал асуудлаа орхигдуулсан нь үүгээр улстөржих сайхан боломж бүрдүүлчихсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, уг бодлогод төмөр замаа нарийн эсвэл өргөн царигаар барих уу гэдгийг шийдвэрлээгүй орхисноос болж, "Шинэ төмөр зам” төслийн эцсийн зорилго нь эдийн засгийн хөгжил үү эсвэл геополитикийн асуудал уу гэсэн Монголын улстөрчдийн дунд үүссэн дөрвөн жилийн талцалын гол сэдэв нь болчихоод байгаа юм.

Хэрэвзээ нүүрс, зэс, төмөрөө Монгол Улс зарж мөнгөтэй больё гэж бодож байгаа бол төмөр зам барих ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Монгол Улс хоёр хөршийнхөө амбицийг хангасан тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх учиртай. Үгүй бол баялгаа хав дараад ядуу хэвээрээ үлдэхээс өөр гарц байхгүй.

"Шинэ төмөр зам”төслийн хүрээнд 1900 километр төмөр замыг барих бөгөөд бондын хөрөнгөөс 400 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 55 сая ам.доллараар хэрэгтэй, хэрэггүй судалгааны ажил хийсэн талаар Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвдаваа шүүмжилдэг. Харамсалтай нь, төслийн явц тааруухан, эхний ээлжинд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд барих 267 километр төмөр замын далан барих газар шорооны ажил хийгдэх төдийнхөн байна. Экпортын энэ төмөрх зам хэдийгээр ямар царигтай байхыг шийдвэрлээгүй ч Уул уурхайн сайдын эдийн засгийн чуулга уулзалтаар хэлсэн үгийг сонсоход Засгийн газар нарийн цариг сонгох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн царигтай төмөр зам барихаар болсон. Боомтын төмөр зам барих ажлыг хариуцсан "Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг "Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн билээ. Говийн бүсэд байгаа баялгийг үнэд оруулахын тулд экспортын төмөр болох нь Монголыгн ойрын хугацааны хөгжлийн зорилт байх ёстой. Магадгүй энэ зорилтоо биелүүлж чадвал Монголын баялаг далайд хүрэх гарц нээгдэх болно.

Арваадхан хоногийн дараа нээлтээ хийх хаврын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нэгэнтээ хэлсэн. Хэрэв геополитик талаас нь харж, Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо тусгасан "Шинэ төмөр зам” төслийг өргөн царигаар барина гэвэл жилдээ 20 сая тонн нүүрс экспортлохын тулд 2000 вагоныг Оросоос худалдаж авахаас өөр аргагүй. Цаашдаа Монгол Улс нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятад руу экспортолох зорилгоо биелүүлэхийн тулд ядаж л 50 сая тонн нүүрс тээвэрлэх 5000 вагон шаардлагатай болох юм. Харин нарийн царигаар барина гээд бодлогодоо тусгавал Монголын баялаг хяналтгүй болно Х.Баттулга сайдын болгоомжлолыг бодолцоход гэмгүй биз. Болгоомжлол ямагт илүүддэггүй. Тиймээс их гүрнүүдийн дунд оршиж байгаа Монгол Улс мөнхийн хөршүүдийнхээ эрх ашиг, тэнцвэртэй байдлыг хадгалах зарчмыг баримтлах нь эдийн засаг талаасаа ч геополитик талаасаа ч хэрэгтэй асуудал. Тэдэнд ч бас томоос том амбиц бий шүү дээ. Үүнээс гадна төмөр замын хүчин чадлаа 30 саяар тогтоосон нь хэтдээ 100 сая тонн нүүрс гадагшаа гаргана гэсэн Монгол Улсын хэтийн зорилгыг хангаж чадах болов уу. Энэ асуудал бас царигаас дутахгүй цаашдаа багагүй маргаан тарьж магадгүй том сэдэв билээ.

Ж.НЯМСҮРЭН

Царигийн хэрүүл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани