Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрчим хүчний эх булаг

Эрчим хүчний эх булагЭрчим хүч үржиж эхэллээ. Бүр үржихийн хүрдээр өсч байна. Гурван киловатт эрчим хүчийг зургаа дахин өсгөдөг төхөөрөмжийг монголчууд бүтээлээ. Авдрын дайтай энэ төхөөрөмж хоёр минутад 17 киловатт цахилгаан шинээр үүсгэнэ.

Уншигч та яаж өсгөдгийг гайхаж магадгүй. Тэгвэл үржих үйл явцыг энгийнээр тайлбарлая. Энергийг нэг төлөвөөс нөгөөд шилжүүлснээр арвиждаг байна. Өөрөөр хэлбэл, "авдар” дотор байрлах төхөөрөмж хурдыг хүч болгон хувиргаж, олшруулдаг.

Өвлийн цахилгаан, дулааны нийт зардал 40 мянган төгрөгт хүрнэ

Ийн хормын дотор эрчим хүч "ургуулсан”-аар цахилгааны зардал тэг рүү дөхнө гэж зохион бүтээгч "Органик энержи” группээс мэдээлэв. Тус групп эрчим хүч өсгөгч ашиглан нийслэлийн гэр хорооллын халаалтыг цахилгаанаар хангах боломжтой гэж үзэж байна.

Жишээ авъя. Гэр хорооллын 40-60 ам метр талбай бүхий байшинтай нэг айл өвөлд нүүрсээр халаалтаа хангахад сард дунджаар 140 мянган төгрөг зарцуулдаг. Харин цахилгаанаар шийдвэл 200 мянган төгрөг төлдөг байна. Тэгвэл эрчим хүчээ өсгөснөөр цахилгаан, дулааны нийт зардал нь тав дахин буурч, 40-60 мянган төгрөг болох боломжтой.

Бас малчин өрх нарны зай хураагуурт хуримтлуулсан эрчим хүчээ ч төлжүүлнэ. Малчид нарны эрчим хүчээр чийдэн, зурагтаа л "амилуулж” дөнгөдөг. Тэгвэл энэ багахан энергиэ арвижуулж, халаалт төдийгүй худагнаас ус татах эрчим хүчээ ч гарган авах боломжтой.

20 киловаттын эрчим хүч өсгөгч 20 сая төгрөгийн үнэтэй. Энэ өсгөгчийг таван айл дундаа хэрэглэн, эрчим хүчний зардлаа хэмнэж болно. Хэтдээ үнэгүй эрчим хүч ч хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болж, хором бүрт өгөөж хүртэнэ гэсэн үг.

"Органик энержи” групп 18-20 киловаттын эрчим хүч өсгөгчийнхөө анхны загварыг бүтээж, танилцуулсан нь энэ. Мөн "12 ваттыг таван киловатт, 10 киловаттыг 100 киловатт болгох эрчим хүч өсгөгч бүтээхээр зэхэж байна” гэж тус группийн захирал О.Ганболд хэлэв. Тус групп дэлхийд анх удаа соронзон эрчлүүрийг эрчим хүч өсгөгчид ашигласнаараа онцлог аж. Үүнээс гадна илүү өндөр хүчин чадалтай эрчим хүч өсгөгч бүтээхээр монгол инженерүүд ажиллаж байна. 2015 онд манай мэргэжилтнүүд нэгдэн, "Ногоон хот” ассоциаци байгуулжээ.

1000 киловаттын хүчин чадалтай 1000 өсгөгч байхад Улаанбаатарын утаа арилна

С.Зоригт, О.Ганболд, П.Баатарсүрэн, Д.Баяр тэргүүтэй мэргэжилтнүүд утааг арилгахаар зориг шулуудан, шийдлийн эрэлд морджээ. Тус ассоциацийн гишүүд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй халаалтын систем зэрэг шинэ санаачилгыг зохион бүтээж буй. Үүний нэг нь эрчим хүч өсгөгч.

"Ногоон хот”-ын гишүүд тус бүртээ өсгөгч бүтээж буй. Энэ дундаас "Органик энержи” групп буюу О.Ганболдын бүтээлүүд нь айл өрхөд зориулсан, бага оврынх. Харин П.Баатарсүрэн, С.Зоригт нар өндөр хүчин чадалтай өсгөгч бүтээхээр ханцуй шамлажээ.

"Гэхдээ санхүүжилт дутаж, арга мухардсан” гэж "Ногоон хот” ассоциацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, зохион бүтээгч С.Зоригт хэлсэн. Түүний хувьд 100 киловаттаас 500, 110 киловаттаас 1000 киловатт эрчим хүч гарган авах өсгөгчийнхөө тооцооллыг Германы мэргэжилтнүүдтэй хамтран хийж байгаа аж.

Хэрэв санхүүжилт олбол хоёр сарын хугацаанд загвараа бэлэн болгож, бидэнд үзүүлэхэд бэлэн аж. Түүний бүтээлийг уурхай, үйлдвэрүүдэд ашиглахад тохиромжтой. Мөн 1000 киловаттын өсгөгчөөр нийслэлийн 200 айлыг эрчим хүчээр хангана. Өөрөөр хэлбэл, "1000 киловаттын хүчин чадал бүхий 1000 өсгөгч байхад нийслэлийн гэр хорооллын халаалтыг бүрэн шийднэ. Ингэснээр 2018 онд Улаанбаатарын утаа арилна” гэж С.Зоригт бардам хэлэв.

Тэд анх утааны эсрэг тэмцэл эхлүүлсэн нь эрчим хүчний эх ундарга бүтээхэд хөтөлжээ. Ногоон хотынхон Улаанбаатарын утааг арилгаад зогсохгүй эрчим хүчний шавхагдашгүй эх булаг олсон. Бас эрчим хүч өсгөгчийг хилийн чанадад экспортлох ч боломжтой.

  • Эрчим хүч өсгөгч нь гурван киловаттыг зургаа дахин өсгөдөг.
  • Малчин өрх нарны зай хураагуурт хуримтлуулсан эрчим хүчээ арвижуулах боломжтой.
  • Өндөр хүчин чадлын эрчим хүч өсгөгч бүтээхээр ажиллаж байна.

"Эх дэлхий эрчим хүчний хямд эх үүсвэрийн эрэлд гарсан энэ үед хойд, урд хөршдөө худалдах боломжтой” гэж С.Зоригт нэмж тайлбарлав. Мөн "Бид зөвхөн бүтээж л чаддаг хүмүүс. Харин бүтээлийг минь худалдах менежментийн хүчтэй баг хэрэгтэй байна” хэмээн тэрбээр учирлаж байлаа.

"Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд "Утаагүй зуух” төсөл үр дүнгээ өгсөн. Гэхдээ утаа буурах бус нэг түвшиндээ л тогтлоо. Харин одоо бууруулахын тулд шинэ технологи, инноваци ашиглах ёстой” гэж "Ногоон хот” ассоциацийн гишүүд үзэж байгаа юм.

Эрчим хүч сэргээгддэг болж эхэллээ. Бас нарны илч мэт шавхагдашгүй болох нь. Дэлхий нийт ч үүний төлөө л зорьж буй. Тэгвэл Монгол Улс ч энэ чиглэл рүү мөр зэрэгцэн алхаж байна. 

Г.Байгал 

Эрчим хүчний эх булаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани