Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой баяжмалаа шороон замаар тээвэрлэж байна

Оюутолгой баяжмалаа шороон замаар тээвэрлэж байна

 

Их говийн сулархаг хөрсөн дээгүүр тоос манарган давхиж буй эл цуваа бол Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр. Хатуу хучилттай замын дөхүү хувилбар буюу манайхны нэрлэж заншсанаар "сайжруулсан шороон зам” ийм их тоосыг говийн тэнгэрт хадааж байгаа нь энэ юм. Тиймдээ  ч хөрс нь сулархаг болж, нургилсан  шороо дугуйны эргэлтээр үүсэх аж. Яг энэ замаар 115 тонны даац бүхий 100 орчим машин өдөртөө ирж очин давхиж байна. 

Оюутолгой төсөл 2013 оны долдугаар сард зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ гэдгээ сүр дуулиантайгаар зарласнаас хойш даруй хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байна. Зэсийн баяжмалын экспорт эхэлсний дараа "Оюутолгойн хяналт” ТББ болон иргэний нийгмийн  байгууллагууд хамтран мэдэгдэл хийж, стандарт хангасан замаар тээвэрлэлт хийхийг анхааруулж байв.

Тухайн үед Оюутолгой – Гашуунсухайт чиглэлд 100 км-ийн хатуу хучилттай стандартын зам тавигдаж байсан бөгөөд мөн оны есдүгээр сард ашиглалтад өгөхөөр хүлээгдэж байв. Эдүгээ тэрхүү зам тавигдаж, баяжмалын тээвэрлэлт явагдаж байна. Гэвч Оюутолгойн тавьсан зам шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэг дээр очиж, хувийн хэвшлийнхний засгийн газарт хүлээлгэн өгсөн  Тавантолгойн нүүрс тээврийн замтай нийлдэг аж.

Тодруулж хэлбэл, Гашуунсухайтаас нааш 20 км-ийн зайнд Оюутолгойн тавьсан зам дуусаж, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурсийн нүүрс тээврийн замтай уулздаг. Хэдийгээр  уг  зам Гашуунсухайт хүртэл төрийн эзэмшлээр нэрлэгдэх боловч жолооч нар "Тавантолгойн зам” хэмээн нэрийдэх юм. Бас чиг барьж байгуулахад оролцон, төрд хүлээлгэн өгсөнөөрөө нүүрс тээврийнхэн уг 20 км  зам дээр давуу эрх эдэлдэг бололтой.

Тэгээд ч хил дээр нүүрсний цуваа хонон өнжин оочерлож, жолооч нар дугаарлалтаа алдахгүйн тулд зам дээр  том тэргээ хөндөлдүүлэх маягаар байрлуулах нь олонтой учир зэсийн баяжмалынхан тэнд давхар шахцалдахыг хүсдэггүй нь илт. Хойно урдаа хамгаалалт авсан бүхэл бүтэн 100 орчим машинд зэсийн баяжмал ачсан цуваа хил дээр нүүрстэй холилдон оочерлох нь зохисгүй тал ч бий. Тиймээс зэсийн баяжмал ачсан цуваа дамжин өнгөрүүлэх дөрөвдүгээр цэгийн наахан талын уулзвар дээрээс хатуу хучилттай замаа хөндлөн гулд  өнгөрөн,  сайжруулсан шороон замаар хил хүртэл давхидаг байна. 20 км үргэлжлэх эл шороон замыг жолооч нар "Оюутолгойн зам” гэж нэрлэх юм.

Зэсийн баяжмал тээвэрлэсэн жолооч нараас эл замаар зорчоод хэр удаж байгаа талаар тодруулахад "Гашуун сухайт дээр нүүрсний оочертой бол ихэнхдээ энэ замаараа явдаг. Янзалчихсан болохоор явахад асуудалгүй” гэх хариултыг өгч байна. Замын энхэл донхолыг засаж, сайжруулсан тул мэдээж жолооч нарт  амар.

Уг тоосжилтоос үүдэж, ургамлын ургалт  хатан хумигдаж, экологийн тэнцэвэрт байдал алдагдан, мал, ан амьтан амьдрах аргагүйдэж байгааг нутгийнхан онцолж байлаа.Тоосжилтоос үүдэлтэй сөрөг нөлөөнөөс улбаалж, зээр хоол тэжээлгүйдэх, улмаар усгүйдэж, хатсан үхсэн тохиолдлууд цөөнгүй гарсан гэдгийг нутгийн малчид уламжлав. Их говийн эл зам дагуу тэмээн сүрэг тааваараа бэлчих боломжгүйдэж, ургамлын ургалт илт хатангиршдаг гэдэг нь хэнээр ч хэлүүлэлтгүй тодорхой билээ. 


Хамгийн гол нь нүүрс тээврийн 67 тонны даацтай машинаас даруй хоёр дахин хүнд зэсийн баяжмал тээвэрлэсэн машинууд  хөрсийг орвонгоор нь эргүүлж, тоосжилтыг асар ихээр үүсгэдэг. Чухам тиймээс л зайлшгүй стандарт хангасан замаар зорчихыг шаардаж, гэрээндээ ч энэ талаар тодорхой тусчээ. 

Гэвч бодит байдал дээр Оюутолгой стандартын шаардлага хангасан хатуу хучилтай замаар баямжалаа тээвэрлэх үүрэг хүлээсэн хэдий ч тэдэнд бас онгорхой цонх байдаг гэсэн үг юм. Нэгэнт л  Тавантолгойн нүүрс тээврийн замтай нийлтэл замаа тавьчихсан тул хаана хаанаа маргаан үүсгэх эзэнгүй болж, асуудлыг тогтворжсон гэж ойлгож. Өөрөөр хэлбэл, эл 20 км шороон зам чухамдаа зарга хийх эзэнгүй мэт үлдэж, Оюутолгой ч эл хариуцлага тооцох эзэнгүй шороон замыг тааваараа ашигладаг аж. Нөгөөтэйгүүр манай засгийн газар, холбогдох хяналтын байгууллагууд Оюутолгойн гэгдэх 20 км сайжруусан шороон замын тээврийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг бололтой. 

Үнэхээр  ч жолооч нарын хэлсэнчлэн шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэгээс цааших засмал замыг тэргүүн шугамаар хэрэглэх эрх нүүрс тээврийнхэнд үйлчилдэг  нь харагдаж байлаа. Энэ нь ч буруу биш. Манай улсаас эл зам дээр тодорхой хяналт тавьдаггүй тул "Хил хүртэл зам тавигдсан, түүгээрээ  л зорчиж байгаа” гэх бүдүүн тойм ойлголтоор хэн хэнээ аргацаан барьдаг  аж. 

Ийнхүү гаалийн онцгой бараа тээвэрлэсэн Оюутолгойн цуваа жилийн ихэнх улиралд эл сайжруулсан замаар давхисаар байна. Урин дулааны улирал орж, нүүрсний экспорт багассан, энэ өвлийнх шиг урд хөрш нүүрс таталтаа зогсоосон үеүдэд мэдээж зэсийн баяжмал Гашуунсухайт хүртэл засмалаар давхих боломжтой. Бусад үеүдэд нүүрс тээврийн жолооч нар хил дээр хэдэн өдрөөр ч дугаарт зогсдог тул Оюутолгой сайржуулсан шороон замаа сонгож ашигладаг байна. 

Далд уурхайн бүтээн байгуулалт өрнөснөөр Гашуунсухайтыг чиглэсэн тээврийн цуваа  цаашид улам нэмэгдэнэ. Энэ тохиолдолд Гашуунсухайтаас нааш 20 км-ийн зайнд Оюутолгойн зэсийн баяжмал, нүүрс тээврийн хоёр зам огтлолцож, нэг шугамаар явахаас өөр аргагүй өмнөх байдал бахь байдгаараа давтагдсаар байх уу гэдэг нь өнөөдрийн бидний бодох асуудал юм. Нүүрс тээврийн зам хил хүртэл үргэлжилж болж байхад яагаад Оюутолгой өөрсдийн замаа дахин 20 км сунгаж, өдөр бүр 100 машины хүнд даралтаас говийн хөрсийг хамгаалах гэрээний үүргээ хүлээж болохгүй гэж гэх үгийг энд зориуд дайж байна. Энэ сэдвийг хэдий хүртэл мэдсэн ч мэдээгүй юм шиг эзэнгүй явуулж, говийн хөрсийг талхлуулах уу гэх зэргээр олон асуулт хариултаа хүлээж байгааг энд онцлууштай. 

 

Үргэлжлэл бий

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Оюутолгой баяжмалаа шороон замаар тээвэрлэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани