Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Налайхад хүний амь нас ямар үнэтэй болох тухай

Айдас хийгээд хүнд бэрхтэй тулгарах нь тухайн хүний аливааг даван туулах тэсвэр, хатуужлыг сайжруулдаг хэдий ч газрын гүн дэх уурхайн ухсан нүхний  хана нуран унаж байгаа нь тэнд ажиллаж байгаа хүний амьд мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлэхгүй нь лавтай. Газрын доор олон арван метрийн гүнд амьсгалж чадахгүй болж алгуурхан бүтэж үхэх шахаж байхад даван туулах чадварын тухай ярих нь утгагүй билээ. Налайхын нүүрс олборлолт явуулдаг нэгэн хууль бус уурхайд очиж үзсэн цагаас хойш айдас болон үхлийн талаарх бодол, төсөөлөл миний толгойноос салахаа больсон билээ. Том том чулууны нуранги дор дарагдаж үхэх ямар байх бол, дарж унах чулуулгийн хүчнээс хамаараад магадгүй удаан эсвэл хурдан дарагдаж үхэх ямар байдаг бол гэж бодогдоно. Тэр чигтээ харанхуйлаад, сүүлчийн удаа хамаг хүчээ шавхан хашхирахыг минь  хэн ч сонсохгүй шүү дээ.

19 дүгээр зууны үеийн Английн угаалгын аварга том тэвшийг санагдуулам тэргэнцэрт суухаасаа өмнө би төмөр утсыг нь зэрвэсхэн харлаа. Энэ утсыг хуучны бололтой эргүүлэгт бэхэлсэн аж. Удалгүй нэгэн эрэгтэй хөшүүргийг дарж бид нөгөөх тэвшинд суун доошоо уурхай руу буулаа. Жижигхэн боловч аймшигтай гэмээр энэ нүхэн хонгилын ёроолд нүүрс байх. Сэтгэл дотроос минь энэ тухай хэт их бодохгүй байхыг тушааж, зүгээр л нүдээ сайн ань гэх дуу сонсогдоно. Энэ аймаар аялалд сайн дураараа надад бараа болж байгаа уурхайчин залууг хүлээх зуураа би маш их даарсан. Тэр эрэгтэйг үсрэн бууж ирэх тэр үед сэтгэл амсхийх шиг боллоо. 

Энэ бол нүхний дээхэн буюу магадгүй ердөө хоёрхон метрийн гүнд байгаа хэсэг нь ажээ. Хонгилд дөхөн харанхуй татах тэр үед би сандарч билээ. Тэгээд би өөрийнхөө "ЗОГСООРОЙ!” гэж хашхирах дууг өөрөө арай гэж сонсох тул хамт яваа нөхөр минь миний дууг сонсож чадахгүй болохыг ухаарав. Сонслоо гэхэд тэр маань ийнхүү доошоо буухыг болиулж чадах байсан эсэхийг би мэдэхгүй юм. Зогсоод, тэгээд дараа нь яах вэ? Зогсох боломж байхгүй. Энэ бол тоглоом, зугаалга биш тул өөрийнхөө гаргасан шийдвэртээ ихэд харамсах сэтгэл төрж байлаа. Эргээд бодоход миний амьдралд тохиолдсон хамгийн аймаар туршилт энэ байсан санагдана. Үхлийн, хүйтэн хонгилд  байгаа хулгана шиг л санаж байлаа. Миний суусан тэргэнцрийн ган төмөр ёроол дор шороо бутран нужигнах чимээ дуулдахад оосор нь бөх л байгаа даа гэх зовнил төрнө. Би дотроо хараал тавин, айсандаа бие маань хөшчих шиг боллоо. Айх айдас туйлдаа хүрлээ. Энэ айдсыг би сэгсрэх төдийхнөөр алга болгочихож чадахгүй нь. Доошилсоор л байх тэр үед би нүдээ тас аниад хүлээлээ. Доошоо буух нь удааширсаар газарт тор хийн буув. 

Толгой хүчтэй доргиход сая газарт бууснаа мэдлээ.Тэргэнцэр маань газрын налууг даган газардахад би бүдэгхэн гэрэлтэй агуй шиг хөндий рүү өнгийн харлаа. Мөрөн дээр хэн нэгэн зөөлөн алгадах нь бүх юм зүгээр ээ, одоо гарч болно гэсэн дохио гэж ойлгов. 

Би өөртөө "За явъя. Алисон минь зоригтой байна шүү” гэж хэллээ. Тэгтэл нэгэн хурц үзүүртэй төмрөнд санаандгүй хүрээд хүрмээ урчихлаа.  Хөл маань гуйваад, чичирч байв. Нэг нь надад тусалж, замчилна. Газрын доор 40 метрийн гүн дэх нүүрсний уурхайн гүнд гартаа хүрз, жоотуу барин ажиллах гурван залууг хармагц нөгөө их айдас багасах шиг боллоо. Тэд дэнлүүгээ над руу тусган гайхсан янзтай харна. Тэгээд тэд Монголоор найрсаг дотно мэндлэн, намайг гайхан харж байлаа. 

Бор, саарал шороон толботой хар хананд гараа хүргэж үзэв. Бүхэл, бүхэл нүүрс, чулууд намайг ухаад гаргаж аваач гэх шиг бөнжийнө. Бүдэг гэрлийн нөлөөнд эргэн тойрны бүх юм чийг даан гялтганан харагдаж, би хуруугаараа нүүрсийг тэмтэрлээ. Энэ хөндий 25 мкв талбайтай бөгөөд хаа сайгүй арзайж, шовойсон үзүүр харагдана. Нарны утас мэт нарийхан цацраг таазны хамгийн дээд хэсэгт нь тусна. Энд гурван хуучин тайрдас, хэсэг төмөр утас харагдана. Энэ агуйн дотор хана нурлаа гэхэд нарны туяа туссан энэ хонгилд ямар ч найдвар үлдэхгүй мэт санагдана. Би уул уурхайн  аюулгүй ажиллагааны талаар мэддэг хүн биш хэдий ч өөрийнхөө дээр байгаа тэр туслах хэрэгсэл тийм найдвартай эд биш гэдгийг гадарлаж байлаа.  

Надтай хамт байгаа уурхайчид ер гомдоллохгүй, ажлаа тайлбарлана. Хийх ажилтай байгаадаа баярлаж явдаг нь илт. Ийм аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа мэддэг ч үнэндээ тэдэнд өөр ямар сонголт байгаа билээ? Нүүрсэн ханыг цохиж, бутлан тэргэнцрээ нүүрсээр дүүргэнэ, дүүргэсэн тэргэнцрээ эргүүлээд дээш нь гаргана. Өдөр шөнөгүй энэ л янзаар ажиллаж,  өглөө бүр эсэн мэнд байгаасай, үхчихгүй юмсан гэж залбирна.

Энд жилд дунджаар 15 хүн осолдож амь насаа алддаг гэнэ. Тэдний дийлэнх нь 15- 35 насны залуу уурхайчид байдаг бөгөөд ихэвчлэн гэр бүл,  үр хүүхэдтэй байдаг ажээ. Налайхад бэлэвсэн эхнэр, эцгээ алдсан хүүхдүүд олон байдаг. Осолдсон хүмүүс бүтэж эсвэл амьдаараа нурангид дарагдаж энддэг. Нэлээд олон уурхай 100 метр орчим гүнд байх бөгөөд өнөөдрийн миний очиж үзсэнтэй адил үхлийн занга шиг газарт осол ойр ойрхон гардаг аж. 

Налайхад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 200 уурхайгаас цөөн хэд нь л хууль ёсны зөвшөөрөлтэй бөгөөд орон нутгийн эдийн засгийн гол эх үүсвэр нь уул уурхайгаас хамаардаг ба өвлийн тэсгэм хүйтэнд Улаанбаатарчуудын тал хувь нь Налайхын нүүрсийг түлдэг. Осол их гарах болсон тул орон нутгийн оршин суугчдын хүчтэй эсэргүүцлийг үл хэрэгсэн 2013 оны дундуур Налайхад нүүрс олборлохыг хориглосон байна.  Хуулийг даган биелүүллээ гээд гэр бүлээ тэжээж чадахгүй нь лав. Улс төр, шунал, авилга холилдсон ер бусын жигтэй нөхцөл бий болоод байгаа аж. Налайхын нүүрсний уурхайчдыг гайхан биширч, улмаар тэднийг энэрэх сэтгэл надад төрж байсан билээ.

Бодитоор бас албан бусаар юм яг ингэж л явагддаг. Эрх бүхий албан тушаалтнууд Налайхын уурхайнуудыг орон нутгийнханд түрээсээр өгч ашиглуулдаг. Оронд нь орон нутгийнхан уурхайн газраа нүүрс ухаж гаргадаг олборлогч хүмүүст түрээсэлдэг бөгөөд тэд л уурхайн түрээсийг төлөөд үлдсэн жаахан ашгаар нь нь амиа зогоодог аж. Нэг нүхэнд жолооч, тэргэнцрүүдийг дээш, доош нь зөөх эргүүлгийг ажиллуулдаг хүн, хүрз, жоотуугаар нүүрс ухан гаргагч зэрэг 5-10 эрэгтэй ажиллана. Төрөөс энд хууль бус нүүрс олборлох үйл ажиллагааг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаар ямар ч алхам хийгээгүй, аюулгүй ажиллагааны хамгийн наад захын стандартыг мөрдөж ажиллах талаар зөвлөж туслахыг ч оролдоогүй байна. Эдгээр уурхайчдын амь насыг хамгаалах талаар Монголын Засгийн газраас ч тэр, дээрх үхлийн нүхнүүдийг түрээслүүлдэг эздийн талаас ч тэр юу ч хийж байгаагүй. Уурхайн нүхэнд байх тулгуур гуалингуудыг үргүй зардал гэж үздэг бөгөөд жил бүр л нүх нь доошилж, улам гүн болно. Хэн ч үүнийг хайхардаггүй мэт. Налайхад хүний амь нас хямд байдаг мэт санагдана.

Амьсгал давчдаад ирлээ. Нүүрсэнд нүүр нь халтартсан дөрвөн эр санаа зовсон янзтай над руу харна. Гэхдээ тэдний инээмсэглэл, хөгжилтэй яриа намайг тайвшруулж байлаа. Дараа нь эргээд бодоход, тэд хүчилтөрөгч багатай орчинд ажиллаад дасан зохицсон байж шүү дээ. Тэд ажлаа хийнгээ зогсоо зайгүй ярих ба бүүр хошигнон хөгжилдөнө. Газрын гадарга дээр байрлуулсан жижиг сэнсээр уурхайн гүн рүү агаар шахах бүрт миний хажууд байх нимгэн агааржуулагч зогсоо зайгүй хөдөлнө. Тэр нь төрсөн өдрийн баяраар хүүхдүүдэд зориулсан дээр нь гарч тоглодог хийлдэг зөөлөн тоглоомыг хийлэхэд ашигладаг, багахан хий үлээдэг хямд шахуургатай л адилхан санагдана. Намайг гүнзгийхэн амьсгал авах гээд тэрүүхэндээ тэвдэхэд нэг нь нөгөө агааржуулалтын хоолойн нэг үзүүрийг миний нүүр лүү чиглүүлж барив. Би агаар амьсгалж байхдаа уушгины эмгэг, хууч өвчтэй хүн л ийм байдалд ордог байхдаа гэж төсөөлж байлаа. Цээж дүүрэн амьсгалмаар байвч дутуу амьсгалаад байгаа мэт санагдах тийм мэдрэмж байлаа. Амьсгал авч чадахгүй алгуурхан бүтэж үхэх гэдэг нь ийм л байдаг байхдаа гэмээр санагдана. 

Эндхийн уурхайнуудад хүүхдүүд бас ажилладаг гэсэн яриа дуулдаж байсан. Өнөөдрийн миний ирээд байгаа уурхайд хүүхэд таарсангүй. Гэхдээ өнөө өглөө хоёр хүү шуудайтай нүүрс үүрээд явж байхыг би харсан. Тэд хотын төвөөс холгүй орших уурхайн нүхнээс хэдхэн алхмын зайд хүнд ачаагаа дааж ядан алхаж явсан. Уурхайн нүхэнд орж ажилладаг хүүхдүүдийн шингэн дуу яг л шувууд жиргэж байх шиг сонсогддог болохоор тэднийг "болжмор”гэж нэрлэдэг гэнэ.

Намайг өвдөглөөд унахад нэг залуу түшиж босгов. Тэр залууг хэдэн хүүхэдтэй юм болдоо гэж би бодож байлаа. Уранхай хувцастай, гар нь сайртаж, хуурайшин, үс нь хар нүүрсэнд будагдсан ч нүдэнд нь Монгол хүний цог жавхаа гэрэлтэж, харанхуйд жигд сайхан цагаан шүд нь ярсхийнэ. Түүний харцанд айдас гэж алга. Тэрээр намайг сониучирхан ажиглана. 

Өнөөдөр ийм сонирхолтой завсарлага таарсанд баяртай байсан байх. Их эелдэг, сайхан сэтгэлтэй тэр залуу надад агаар амьсгалуулах гэхдээ нөгөөх агааржуулалтын хоолойг дөхүүлж өгөх гэж зүтгэнэ. Агуйн нөгөө ханын нэг хэсэг нь гэнэт нурж эхлэв. Эдгээр хана дандаа л нурдаг байх. Уурхайчид үүнд тэвдсэн шинжгүй л байх юм. Харин би эндээс бушуухан гарахын түүс болж байлаа. Аравхан минутын дараа би дахиад л сандарч, харанхуйд байхаас эмээх айдаст автаж эхлэв. 

Монгол хүмүүсийн юмтай, юмгүй хоосны ялгааг би урьд нь хэзээ ч ийм тодоор анзаарч байсангүй. Би энэ оронд ядуурал, хүнд хүчир амин зуулга, цөхрөл зэргийг  харж байсан хэдий ч үхэл, амьдрал мөр зэрэгцэн орших тийм нөхцөлд амь өрсөн ажиллаж байгаа хүмүүстэй огт таарч байгаагүй билээ. 

Нүүрс олборлодог тэдгээр уурхайчид нөгөөх нүүрс зөөдөг тэргэнцэртээ энэ удаа нүүрсний оронд намайг суулган, дээш гарахад минь туслав. Бид тавуулаа суулаа. Дээшээ гарах нь доош буухаас хамаагүй айдас багатай аж. Бид дээшлэн дээшилсээр хонгилын үзүүрт гэрэл гарахыг үзлээ. Бусадтай хамтран ажиллахаар энэ ажил хамаагүй хялбар болдогийг би ойлгож авлаа. Зоригтой, ажилсаг энэ эрчүүдийн дунд зогсож байгаадаа би ихэд баяртай байсан. Миний нүдэнд тэд баатар эрс мэт л харагдаж байлаа. 

Газар дээр гарч ирэх тэр мөчид миний цээжин дотроос нэг юм түрэх шиг болж би өөрийн мэдэлгүй тэднийг тэвэрсэн билээ. Сайн найз нөхөд болоод ийн тэвэрсэн бус, харин надад санаа тавин хамгаалж байсанд ямар их талархсан болохоо харуулах гэсэн билээ. Тэднийг хүрз, жоотуугаа хаяад, уурхайгаа битүүмжилж хаагаад орхиосой гэж ямар их хүснэм. Гэхдээ л болохгүй л дээ. Тэд ажлын нөхцөл байдлынхаа талаар гуниглаж, бухимдахгүй байгаа болохоор би тэдний өмнөөс түгшиж, бухимдах юм. Тэдний аюулгүй байдалд хэн ч санаа тавихгүй. Тэд ч үүнийгээ тоохгүй. Сонголт тэдэнд алга даа. Тэд энэ талаар юу ч хэлэхгүй. Өнөөдрийн миний уулзсан эрчүүд ийм хүнд нөхцөлд ажиллан, чадан ядан амьжиргаагаа залгуулж байгаагаа зол гэж боддог. Тэдний хийдэг ажил энэ. Налайхын эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд олон арван жилийн турш энийг л хийсээр ирсэн. Бодит байдал ийм л байна. 

Налайхын энэ уурхайчид хожмын нэгэн өдөр дахин уулзан золгох гээд ирэхэд минь эсэн мэнд л сууж байгаасай даа.  

Алисон Сийборн
Tвиттер:  @allysonseaborn

Жич: Энэхүү өгүүллийг "The Mongolian Observer Magazine" сэтгүүлд англи хэлээр хэвлүүлсэн бөгөөд монгол орчуулгыг нь Тайм.мн танд анхлан толилуулж байна.

Налайхад хүний амь нас ямар үнэтэй болох тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани