Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Энержи Ресурс”, “Энержи Ресурс Рэйл” компаниуд 38 тэрбумын ажлаа 93.6 тэрбум гэж хуурамчаар нэмж төрд шахсан уу

 

"Төмөр замын” гэх нэртэй хэргийг Цагдаагийн байгууллага, АТГ зэрэг мөрдөж нийгэмд шуугиантай л байна. Энэ хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүнийг болон түүнтэй холбоотой гэсэн бүх л хүмүүсийг мөн хоморголон шалгаж байна. Харин сүүлийн үеийн мэдээллийг ажиглаад байхад энэ асуудал зүг чигээ олж байх шиг харагдаад эхэллээ. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн шалгасан хэрэг хүрээгээ хумьжээ. Хаана, ямар хэмжээний мөнгөний зөрүү гарч, хэн түүнийг ашигласан байх вэ? Энэ асуултын хойноос л цагдаа, АТГ-ын мөрдөгчид ажиллаж байгаа гэж бодож байна.

Харин сэтгүүлч би хардаад үзье. Хэргийн талаар олон нийтэд гарч байгаа мэдээллийг хараад байхад дараахь байдал тодорхой байна.

Нэг. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд

1. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанид Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх эрхийг олгожээ.

2. Харин Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит "МТЗ” ХК-д компанид олгож, өмнө нь "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” ХХК-д эрх олгосон 2012 оны  5 дугаар сарын 161 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

3. 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-ын 28 дугаар тогтоол гарч Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх” концессийг төрийн өмчит "МТЗ” ХК-д олгосон байна.

Хоёр. "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанийн хийсэн хөрөнгө оруулалтын тухай

2012 оны 5 дугаар сард Засгийн газраас концессийн эрх авсан "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанийн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтыг хянан тооцохтой холбоотой асуудлаар дараахь үйл ажиллагаа хийгджээ.

1. 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Энержи Ресурс болон Энержи Ресурс Рэйл компанитай хийж байгаа хэлэлцээрийн явцыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас 13 дугаар тэмдэглэл гарч, эдгээр аж ахуйн нэгжээс төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч. Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна.

2. Засгийн газрын 13 дугаар тэмдэглэлээр үүрэг авсан сайд нар 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтарсан тушаал гаргаж, гурван яамны хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байна.

3. Энэхүү хамтарсан Ажлын хэсэг 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Засгийн газарт дүгнэлтээ танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газар, "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанийн хооронд байгуулсан Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих концессийн гэрээг цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн 21 дүгээр тэмдэглэл гарчээ.

Гурван яамны хамтарсан Ажлын хэсэг Засгийн газарт дүгнэлтээ танилцуулахдаа "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанийн төмөр замын төслийн хүрээнд хийсэн ажлын зардлыг 93.6 тэрбум төгрөг гэж танилцуулсан байна. Үүний 9.3 тэрбум нь хүлээгдэж буй төлбөр, 84.3 тэрбум нь бодитоор гарсан зардал гэж үзсэн байна.

Гурав. Мөнгөний зөрүү гарсан тухай

Дээр дурдсан үйл ажиллагааны дараа "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компаниас 93.6 тэрбум төгрөг гэдэг үнийн дүнгийн дагуу хөрөнгө хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн байна. Хөрөнгө хүлээн авах ажиллагааг ТӨХ, "МТЗ”ХК хамтран хэрэгжүүлжээ. Гэвч энэ явцад мөнгөн дүнг баталсан санхүүгийн анхан шатны баримтыг шилжүүлэн өгөх, түүнийг шалгахтай холбоотой бэрхшээл үүсчээ гэж харагдаж байна. Учир нь, Төрийн өмчийн хороо болон МТЗ компаниас тавьсан шаардлагыг "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компани хангаж өгөөгүйгээс маргаан зөрчилдөөн үүссэн байна.

            Төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компаниас 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан бөгөөд үлдсэн хөрөнгийг хүлээн авах талаар асуудал үүссэн байна.

Учир нь, "Энержи Ресурс Рэйл” компани нь хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны эх баримтыг гаргаж өгөхгүй элдэв шалтаг заасаар санхүүгийн анхан шатны баримтыг өнөө хүртэл Төрийн өмчийн хороо болон "МТЗ”  компанид  өгөөгүй байна.

Мөн хөрөнгө оруулалтын зардал буюу 93.6 тэрбум төгрөгийн дүнтэй холбогдуулан баталгаа гаргах тухай 112 дугаар албан тоотыг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Энержи Ресурс Рэйл компанийн захирал, Ажлын хэсгийн ахлагч Д. Энхбаатар Төрийн өмчийн хороо болон "МТЗ”ХК-д хүргүүлжээ.

            Баталгаа гаргах тухай энэ албан тоотыг Төрийн өмчийн хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариуг  Төрийн өмчийн хороо 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1а/2257 дугаар албан тоотоор тус компанид хариу хүргүүлсэн байна.

Үүнээс харахад өнөөдрийг хүртэл 93.6 тэрбум төгрөгийн зардлын 38 орчим нь батлагдсан бөгөөд харин зөрүү болох 55 тэрбум төгрөгийн хөрөнгийг төр хүлээж аваагүй байна. Хэрэв энэ 55 тэрбум төгрөг нь санхүүгийн анхан шатны баримтаар батлагдахгүй бол "Энержи Ресурс Рэйл” компани нь  хуурамчаар 55 тэрбум төгрөгийн зардал нэмж тооцож, Засгийн газрыг хуурсан гэж үзэж болохоор байна.

            Мөн гурван яамны ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан дараах өгүүлбэр анхаарал татаж байна.  "Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компани нь 2012 онд хийгдсэн 29,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан байх бөгөөд ажлын гүйцэтгэл чанарт хяналт шалгалт хийсний үндсэн дээр ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг баталгаажуулан захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч гарын үсэг зурж акт үйлджээ (Хавсралт 6-Материал 15 хуудас) гэжээ.

Үүнээс харахад "Энержи Ресурс Рэйл” болон  "Samsung C&T” компанийн хооронд акт үйлдэж баталгаажсан төлбөрийн үнийн дүн нь 29,9 тэрбум төгрөг байх бөгөөд "Энержи Ресурс Рэйл” компаниас гаргаж өгсөн 93.6 тэрбум төгрөг гэдэг тоог баталгаажуулсан санхүүгийн анхан шатны баримтыг заавал шалгаж үзэх хэрэгтэй юм.

Хэрэв энэ батлагдахгүй бол "Энержи Ресурс Рэйл” компани нь "Samsung C&T” компанид төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж гурван яамны хамтарсан Ажлын хэсгийг хуурсан байх магадлалтай байна.  Тийм ч учраас АТГ-аас "Энержи Ресурс Рэйл” компанийн гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг баривчилсан байх магадлалтай. Харин түүнийг нэг хонуулаад сулласан байх бөгөөд гарсан даруйд нь "МCS” компанийн удирдлага түүнд "Будда Виста” хотхондоо үнэтэй байр өгсөн гэдэг яриа гараад эхэлжээ. Шоронд нэг хоносны төлбөр үү? Цаашдаа дуугүй байгаарай гэдэг урьдчилгаа юу?

Эх сурвалж:

  1. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 161 дүгээр тогтоол
  2. Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоол
  3. 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-ын 28 дугаар тогтоол
  4. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий сайдын 65 дугаар захирамж
  5. 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас 13 дугаар тэмдэглэл
  6. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам тээврийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хамтарсан тушаал
  7. Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэл
  8. Энержи Ресурс Рэйл компанийн захирал, Ажлын хэсгийн ахлагч Д. Энхбаатарын 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 112 дугаар албан тоот
  9. Төрийн өмчийн хорооны 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1а/2257 дугаар албан тоот
Ж.Гэрэлчулуун
“Энержи Ресурс”, “Энержи Ресурс Рэйл” компаниуд 38 тэрбумын ажлаа 93.6 тэрбум гэж хуурамчаар нэмж төрд шахсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани