Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх

 

"Өмнөговийн Ханбогд, Цогтцэций сумын­хан­тай өөрийнхнөө жишдэг юм. Оюутолгой, Тавантолгойг харахад сум орны хөгжилд тэр байтугай хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай нутагт ашигт малтмал гарлаа гээд энэ гэж хэлэх бүтээн байгуулалт алга”. Энэ бол Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ж.Баатарын яриа. Өнгөрсөн намар Дорнодын Тамсагийн орд дахь газрын тосны мөрөөр сурвалжлага бэлтгэх үеэр Матад сумыг зорьж очин түүнтэй хийсэн ярилцлагын маань эхлэл энэ.

 

 

Одоогоос 20 гаруй жилийн өмнө газрын хэв­лий доороос нь хар алт гарч, Матадын иргэдээс Ерөн­хийлөгч хүртлээ баярлан хөөрч, Монгол Улсын хөгжлийн шинэ үүд нээгдлээ хэмээн дуу алдацгааж байв. Тэгвэл тэртээх он хэдэнтээ улирч, 20 гаруй жилийн дараах Матад сумын дүр төрхийг Засаг дарга Ж.Баатар ийнхүү гурван өгүүлбэрээр илэрхийлсэн хэрэг.

 

Газрын тосны төлөөх дайн дэлхийг хөмрөхөд ч бэлэн байгаа өнөө цагт Монголын газар нутаг доорх хар алт үнэд "хүрэхгүй” 25 жил өнгөрсөн, Тамсгийн ордоос Засгийн газарт оруулсан хөрөнгө оруулалт тодорхойгүй, сум орны хөгжилд урагшлах ташуур өгөөгүй, байгаль орчин доройтон мөхсөн шалтгааны хариултыг олж ядах зуур Монгол орны нөгөө өнцөгт бас нэгэн Тамсаг "нээгдэв”. Тэр бол Увс-1 талбай.

 

Увс аймгийн 19 сумаас 14-ийнх нь газар нутгийг хамарсан "Увс-1” талбайд өнгөрсөн жил манай Засгийн газар БНХАУ-ын засаг захиргааны нэгж болох Хонгконгийн хөрөнгө оруулалттай "Монголиа Гладвилл Увс Петролиум” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн зэргээр жил хүрэхгүйн хугацаанд бүх ажиллагаа шуудрав.

 

Газрын тосны салбартаа сонгодог жишээ болсон Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх Тамсагийн ордын шидийг гаргаж чадаагүй байхад дахин том хэмжээний талбайг гадныханд өгөөд ямар үр дүн хүлээх вэ. Хэн гэгч эрх мэдэлтэн ямар хууль журмаар нэг аймгийн нийт сумын гуравны хоёрынх нь газар нутгийг гадны компанийн мэдэлд өгөв, тэр их талбай дээрх хайгуулын үйл ажиллагаа Увс аймгийн толь болсон Увс, Хяргас нуур, онгон дагшин байгальд хэрхэн нөлөөлөх вэ, газрын тосны хайгуул нутаг оронд хөгжил авчрах уу. Энэ олон асуултын хариултыг нутгийн иргэд мэдэхийг хүсч буй ч удирдлагуудаасаа, тэр дундаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан, мэдээлэлд ойр байдаг эрх мэдэл бүхий хүмүүсээс асууж зүрхлэхгүй сууна. Гэтэл хайгуулын зөвхөн эхлэл хэсэгт байгаль орчин сүйдэж тэнгэр баганадсан шороон шуурга босдог, газар нутаг, бэлчээрээ хамгаалсан залуусын эрхийг хязгаарладаг болсон зэрэг олон ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүгээр зогсохгүй аймгийн удирдлагууд компанийн хөрөнгөөр гадаадад зугаалж, хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан тухай ч мэдээлэв.

 

Онцгой энэ ашигт малтмалын шанг татаж амжаагүй байхад байгаль орчин, малчин иргэдийн асуудал хөндөгдөж, нөгөө талд гадны компани, нутгийн удирдлагууд хууль бус ажиллагаа хийж байж болзошгүй эдгээр мэдээллийн үнэнийг эрж "Увс аймаг дахь "Увс-1” талбайн хайгуулын мөрөөр сурвалжиллаа.

 

 

УВСАД ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ ИЛРЭХГҮЙ. ТЭГВЭЛ...

 

Монгол Улсын газрын тосны салбарын түүх 1922 оноос эхлэлтэй. Манай орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж мезозой ба гуравдагчийн хурдасны ангилал хийж, газрын тосны гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл олж тогтоосон Америкийн геологич Х.Беркли, Ч.Морис, 1931 онд Монгол оронд газрын тос байж болох таамаглал дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт газрын тосны илрэл олсон Ж.Дүгэрсүрэн, Ю.С.Желубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар Монгол орны газрын тосны эрэл хайгуулын ажил эхэлжээ. Харин 1947-1963 онд зөвлөлтийн геологичдын хийсэн газрын тосны судалгааг салбарын эрдэмтэд хамгийн томоохон, үнэнд ойр гэж үздэг. Зөвлөлтийн геологичдын ажлын үр дүнд хоёр жижиг орд, 80 гаруй газрын тосны хуримтлал байж болох гүний бүтцийг илрүүлж, нийт нөөцийг нь 6.2 сая тонн гэж  тогтоож байжээ. Гэвч 1980-аад онд зөвлөлтийн хэсэг геологичдын хийсэн дүгнэлтээр монгол оронд газрын тосны том орд үүсэх геологийн нөхцөл хязгаарлагдмал байсан гэж үзээд газрын тосны эрэл хайгуулын ажил хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт хийжээ. Харин дахин судалгаа явуулж манай орны тунамал хурдастай нутаг дэвсгэрт газрын тос илрүүлэх төлөв байдлын ангилал хийж 13 сав газрыг хамарсан 22 талбай ялгасны нэг нь "Увс-1” талбай юм.

 

Геологийн салбарынхан Монгол орны хэмжээнд газрын тосны орд илрүүлэх боломжтой гэж үздэг ч дээрх ялгасан талбайнуудаас томоохон орд одоог хүртэл илрээгүй байна. Тэр тусмаа "Увс-1” талбайн хувьд бүрхэг гэдгийг олон эх сурвалж мэдээлсэн юм.

 

Энэ талаар Увс аймгийн захиргаанд олон жил ажилласан нэгэн эх сурвалж "Увс аймаг уул уурхайн баялаг арвинтай. Алт ч бий, төмөр ч бий. Харин газрын тос бол байхгүй. Үүнийг манай нутагт ирж ажилласан гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаач баталсан. Увс аймагт газрын тосны нөөц байх геологийн нөхцөлгүй гэсэн” гэв. Тэгвэл энэ мэдээллийг газрын тосны салбарын цөөхөн эрдэмтдийн нэг доктор, профессор Ц.Багмид гуай ч баталсан юм. Тэрээр "1947-1954 онд судалгаа хийсэн Оросын геологичид манай улсад газрын тосны ирээдүй байхгүй, том орд илрэхгүй гэсэн. Увсад бол маш бага магадлалтай гэж геологийн эрдэмтэд хэлж байсан. Том талбайд хайгуул хийхээр болсон нь өөр зорилготой болов уу” хэмээн тайлбарласан. Харин өөр эх сурвалж Увсаас цөмийн элемент гарч болзошгүй гэсэн мэдээллийг өгч байв.

 

"Монголиа Гладвилл Увс Петролиум” компани Увс аймагт найман жилийн хугацаагаар газрын тосны хайгуул хийхээр гэрээ байгуулсан. Хэрэв мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа энэ үндэслэл үнэн болж таарвал яах вэ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор хайгуулын үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулсан компани орхиод гарахгүй нь ойлгомжтой. Үүнийг манай мэргэжлийн байгууллага, салбарын хүмүүс хэрхэн тооцоолсон нь сурвалжлагын явцад бүрхэг байлаа.

 

 

ТАМСАГИЙН ОРДООС ХОЁР ДАХИН ТОМ ТАЛБАЙТАЙ "УВС-1”

 

 

Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор 162 дугаар тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг албан ёсоор зөвшөөрчээ.

 

 

Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор 162 дугаар тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг албан ёсоор зөвшөөрчээ. Үүний дагуу тавдугаар сарын 4-нд Газрын тосны газар "Монголиа Гладвилл Увс Петролиум” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээллийг Газрын тосны газрынхан өгөв.

 

"Увс-1” талбайн хэмжээ 19720 км.кв. 69 585 км хавтгай дөрвөлжин талбайтай Увс аймгийн газар нутгийн гуравны нэг гэсэн үг. Газрын тосны хайгуулын талбай тус аймгийн 19 сумаас Баруунтуруун, Давст, Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Тэс, Хяргас, Улаангом гэсэн14 сумын нутаг дэвсгэрийг хамарчээ. Уул уурхайн яамны цахим мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын газар нутаг дээрх газрын тосны хайгуулын 22 талбайн хамгийн их хэмжээтэй, хамгийн олон сумын газар нутгийг хамарсан нь "Увс-1” болж таарав. Энэ нь "Петрочайна дачин тамсаг” компани Дорнодын Тамсагийн ордод хайгуул хийсэн талбайтай харьцуулбал хоёр дахин том талбай.

 

Хайгуулын талбай зөвхөн 14 сумын нутгийг хамраад зогсохгүй Увс, Хяргас нуурыг бүсэлсэн нь байгаль орчны хувьд асуудал үүсч болзошгүй байгаа юм. Энэ тухай Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын за­хи­р­гааны дарга М.Анхбаяр "Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий "Увс-1” талбайн хамгийн ойр цэг нь Увс нуураас 1.1 км-т, солбицол нь 93,05,18: 50,11,32 оршиж байна. Энэ солбилцол манай хязгаарлалтын бүс орчны бүсийн зааг дээр байна” гэсэн нь анхаарал татахаар байгаа юм.

 

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани