Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаанд бүдгэрэх Улаанбаатарын нэгэн өвөл

Утаанд бүдгэрэх Улаанбаатарын нэгэн өвөлЯпоны "Асахи” сонины 2016.02.18-ны дугаарт Монголын маань тухай тун цочирдом, бүр айдас төрмөөр нийтлэл хэвлэгджээ. Уншаад нүдэндээ итгэсэнгүй.

Гэвч итгэхгүй байх ч арга алга. Япончууд гөрдөөгүй, тэгж гүтгэх хэрэг тэдэнд байхгүй. Бодвол Монгол руу өвөл зорчих иргэддээ анхааруулга болгох гээ биз. Химийн хорны нэрээр гарчгаа сонгосон нь бүр ч эвгүйцмээр. "РМ2.5 утаанд бүдгэрэх Монгол Улс” хэмээн гарчгаа авчээ.

Япон сэтгүүлчийн нүдээр өвлийн Улаанбаатар

"Их газрын улс” хэмээн нэрлэгдэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот РМ2.5 (агаарын найрлагад байдаг нүднээ үл үзэгдэх тортог тоосонцор) утаанаас үүдэлтэй агаарын бохирдолдоо шаналан буй. Агаарын бохирдолд харьцангуй дассан манай Бээжин дэх сэтгүүлч Монгол Улсад хөл тавиад бодит нөхцөл байдал Бээжингийнхээс хамаагүй хүнд байгааг Монголын төр-засгийнхан нь сул бодлогоор тайлбарлав.

Улаанбаатар хотын захаар байрлах гэр хороололд жижиг модон байшин, үндэсний уламжлалт гэрүүд ярайн үй түмээрээ үргэлжилнэ. Баянхошуу хороололд хоёрдугаар сарын 2-ны өглөө хасах 30 хэмийн хүйтэнд ажил, сургуульдаа яарсан хүмүүс зөрөлдөн алхална. Хаана ч харагддаг энгийн нэгэн өглөө.

Гэвч хамгийн хачирхалтай нь цэлмэг өдөр атлаа тэнгэрт цагаан манан нэлэнхүйд нь бүрхэж, 50 метрийн цаадах дүрс харагдахгүй, түлэнхий мэт эхүүн үнэр хамар руу цоргино. 

Сэтгүүлч нөхөр маань Бээжингээс авчирсан РМ2.5-ыг хэмжих зөөврийн хэмжүүрээ гаргаад хэмжтэл шууд дээд хэмжээ болох 999-ийг заав. Хэмжүүрийн тоог нэг шоо метр газарт РМ2.5-ыг микро граммаар гаргажээ. Агаарын бохирдлын дээд хэмжээг 1000 гэж үзвэл Японы байгаль орчны тогтоосон хэмжээнээс даруй 26.6 дахин их гэсэн дүгнэлт гарахаар байна.

Бээжин хотод энэ тоо 500-аас дээш гарахад л нийгмийн том асуудал, нэгэн сэдэв болж хувирдаг. Гэтэл Улаанбаатарын энэ гэр хороололд өвлийн цагт өглөө бүр ийм байдалтай байдаг аж. Монголын Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн дарга ноён Батбаяр тайлбарлахдаа "Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айлуудын зуухнаас гарч байгаа утаанаас гаралтай” гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айлуудын зуухнаас гарч байгаа

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, 2001 оны өвөл асар их хохирол авчирсан зуд нүүрлэснээс хөдөө орон нутгаас малчид олноороор Улаанбаатар хотод суурьшихаар ирснээр хотын хүн ам эрс нэмэгдсэн гэж байна.

1999 онд 760 манга байсан хотын хүн ам 2014 онд 1.4 саяд хүрч, энэ улсын нийт хүн амын 45 хувь нь одоо Улаанбаатарт амьдарч байна. Хотын иргэдийн дийлэнх хувь нь ядуу, амьдралын түвшин доогуур иргэд байгаа тул хямд өртөгтэй нүүрс шатааж, өвлийг давдаг аж. Тиймээс өвлийн цагт өглөө, орой нүүрс шатаах цагаар хотын агаарт цагаан манан татаж, хамар хорсгох хэмжээнд хүрдэг байна.

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг Энхмөнх гэх 49 настай эр хувийн компанид цагийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг нэгэн. Сарын орлого 750 мянган төгрөг, үүнээс 450 мянгаар өөрийн болон эгчийнхээ түлэх нүүрсийг авдаг.

  •  Улаанбаатар хотын агаарын бохирдлын тортогт тоосонцрыг хэмжих зөөврийн хэмжүүрээр хэмжтэл хамгийн дээд үзүүлэлт болох 999-ийг заав.
  •  Агаарын бохирдлын дээд хэмжээг 1000 гэж үзвэл Улаанбаатарынх Японы байгаль орчны тогтоосон хэмжээнээс даруй 26.6 дахин их гарахаар байна.
  •  Бээжин хотод энэ тоо 500-аас дээш гарахад л нийгмийн том асуудал болж хувирдаг. 

Тэрээр цахилгааны үнэ өндөр тул нүүрс түлэхгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх гэдгээ бидэнд ярив. Орон нутгийн сонинд бичсэнээр агаарын ийм бохирдлоос болж уушиг, зүрхний өвчтэй хүмүүсийн тоо 1999 онтой харьцуулахад 2015 онд 26.8 хувиар өссөн судалгаа гарчээ.

Хятад дахь агаарын бохирдлын хувьд газар тариаланд ашигладаг нүүрсний хий, автомашин болон үйлдвэрээс гардаг хорт утаа зэрэг олон янзын шалтгаан бий. Гэхдээ Засгийн газар нь олон мянган үйлдвэрийг хүчээр зогсоож, нарийн чанга дүрэм журам мөрдүүлэхийг зорьсон ч асуудлыг бүрэн шийдвэрлэх гарц олж чадахгүй л байна.

"Харин бидний хувьд асуудлын гол шалтгаан тодорхой тул Хятадынхаас ялгаатай” хэмээн Монголын Ус, цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн дарга Батбаяр хэлж байна. Юу гэвэл Улаанбаатар дахь тэр их утааны гол шалтгаан болох 280-300 мянган айлын яндангаас гарч байгаа утааг арилгахын тулд бага орлоготой иргэдэд зориулсан нийгмийн халамжийн тусгай байр сууцыг нэмэгдүүлж, тэнд цахилгаан болон хий ашигласнаар нөхцөл байдлыг сайжруулах боломжтой гэнэ.

Улаанбаатарт өөр боломж ч байна. Тэр бол хагас боловсруулсан кокс буюу утаа маш бага ялгаруулдаг нүүрс боловсруулж, орлого багатай иргэдэд хямд үнээр худалдах санаачилга ажээ.

Өнөөгийн засгийн эрхэнд байгаа Ардчилсан нам нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг багасгана гэх амлалт өгч байжээ. Харин засгийн эрхийг авсны дараа санхүүгийн гагчигдал тоочиж, дээрх санаачилга, төлөвлөгөө хэрэгжихгүй байсаар өнөөг хүрсэн аж. Харин Монголд суугаа гадаадын холбогдох албаны хүмүүс "Мөнгө байхгүй” гэдгийг үгүйсгэж байна.

Газрын баялаг ихтэй Монгол Улсын ДНБ хөрш Хятадынх нь эдийн засгийн өсөлтийг дагаж 2011 онд 17 хувь хүрч, гурван жилийн турш эрчимтэй өсчээ. Засгийн газар тэр үеийн тэр орлогын ихэнх хувийг хөдөө орон нутгийн зам тээвэр, дэд бүтцийн хөгжилд зарцуулсан гэж тайлагнадаг.

Гэвч ашиглалт нь тодорхой бус мөнгөн дүн их байгаад улстөрчид, төрийн албаныхнаа монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд хардах нь их байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах санаачилгын хүрээнд 2012 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан ч дараа онд нь үндэсний эрх ашиг алдагдаж байна гэж хийрхсэн хөдөлгөөнүүд ар араасаа төрснөөр тэр хууль цуцлагджээ.

Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид цөөрч, Хятадын эдийн засаг зогсолтод орсон нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлснөөр 2015 оны ДНБ- ий өсөлт ердөө 2.3 хувьтай гарахаар харагдаж байна. Засгийн газрын төсөв нь ч хүндхэн байдалтай байна.

Хагас боловсруулсан коксын үйлдвэр Монголд барихаар Японы шинэ эрчим хүч хөгжлийн төв нэгэн компанитай хамтран урьдчилсан судалгааны ажлыг 2014 онд эхлүүлсэн. Гэтэл Монголын талын зардлыг тойрсон асуудлаас болж судалгааны ажил удааширсан байдалтай байна.

Монголын Засгийн газрын байгаль орчны холбогдох хүмүүс "Бидэнд дутагдаж байгаа зүйл бол шийдвэрлэх шаардлагатай асуудал руу улсын мөнгийг чиглүүлж чадах тийм улс төрийн хүч” гэж ярьцгааж байна. Монголд энэ оны зургадугаар сард парламентын сонгууль болно. Байгаль орчны чухал асуудал орхигдоод байгаа өнөөгийн улс төрд сонгогчид ямар дүн тавих нь анхаарлын төвд байна…

Г.Гомбо (PhD)

Утаанд бүдгэрэх Улаанбаатарын нэгэн өвөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани