Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Rio Tinto-гийн зэсийн “оньсого”

Rio Tinto группийн зэсийн бизнесийг сүүлийн гурван жилийн турш толгойлж буй 44 настай франц эр долдугаар сард Сэм Уолшийн орыг залгах болсонтой уялдан завгүй байна. Зэс нь Rio-гийн хувьд өсөлтийн түлхүүр. Тус компани орлогынхоо ихэнхийг төмрийн хүдрээс олдог ч таваарын үйлдвэрлэлд үлэмж хөрөнгө оруулдаг үе үндсэндээ төгслөө.

Rio дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хөнгөн цагааны түүхий эд бокситод зориулахаар болоод байгаа юм. Харин зэсийн хувьд үйлдвэрлэл нь дэлхийн хэмжээнд буурснаар ойрын хоёроос гурван жилд үнэ сэргэнэ хэмээн тус компани үзэж байна. "Бид зэсийн бизнесээ цаашид өргөжүүлэх төлөвлөгөөтэй” хэмээн албан тушаалаа хүлээлгэн өгөх нь тодорхой болсны дараа энэ сард ноён Уолш мэдэгдсэн.

Түүний төлөвлөгөө франц залгамжлагч, ноён Жак-д (Жан-Себастьян Жак) учир шалтгааны ач холбогдолтой. Хаана, хэзээ хөрөнгө оруулах нь ноён Жакийн цаашдын манлайллыг тодорхойлогч хүчин зүйл болж өгнө.

Тэрбээр Rio-гийн зэсийн бизнесийг шинэчлэн өөрчилж, Австрали, АНУ дахь зэсийн жижиг уурхайнуудыг зарж, Аляск, өмнөд Ази дахь удаашралтай төслүүдийг бүрмөсөн зогсоосон. Үлдсэн нь "4+2” гэсэн томьёололтой. Үүнд тус группэд бүхлээрээ болон хагас харьяалагддаг дөрвөн том уурхай, ашиглаж хараахан эхлээгүй хоёр нөөц багтана. Гэхдээ зарим төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас нийтдээ зургаа хүрэхгүй ч байж болзошгүй. Үйлдвэрлэлийн шинэчлэл дуусмагц уг хоёр уурхайн олборлолт өсөх ёстой.

Харин Rio-гийн Ази дахь хоёр эзэмшил асуудалтай. Нэг нь Монгол дахь Оюутолгойн зэсийн баялаг орд. Тус групп нь Канадын Turquoise Hill Resources- ийн 51 хувийг эзэмших замаар Оюутолгойд хяналтаа тогтоодог. Үүний дүнд Rio нь уурхайн олборлолтын 34 хувийг эзэмших эрхтэй.

Ноён Жак тус уурхайн илүү ашигтай хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд Монголын Засгийн газартай хэлэлцээр байгуулсан. Гэвч шинээр нэмэгдэж буй таван тэрбум ам.долларын санхүүжилт Rio-гоос тусдаа өнгөрсөн. "Rio-д өөрийнх нь зэсийн бизнес хангалттай олон” хэмээн өгүүлж буй Nomura-гийн шинжээч Патрик Жонс тус групп Оюутолгойд гаргах зардлаа багасгах ёстой хэмээн үзэж байна.

Rio-гийн Ази дахь зэсийн бас нэг хөрөнгө нь Индонезид Freeport McMoRan-ы эзэмшдэг Грасбергийн уурхай. АНУ-ын олборлогч, газрын тос үйлдвэрлэгч компанитай байгуулсан гэрээгээр Rio нь 2021 он хүртэл Грасбергийн олборлолтоос багахан хувийг, 2021 оноос хойш нийт олборлолтын 40 хувийг эзэмшинэ.

Rio-гийн "+2”-ын хувьд, ажиллуулах зөвшөөрөл одоо л авах гэж буй, Аризон дахь Resolution Copper болон Перу дахь La Granja уурхайнууд багтана. Уг хоёр уурхай аль аль нь ажиллаж эхлэх хүртэл олон жил шаардлагатай.

"Rio-д сунжирсаар ирсэн зэсийн өөр бизнес байгаа ч хэдэн жилдээ ашиглалтад оруулж амжихгүй тул олборлолт нь яг ойрын үед өсөхгүй болов уу” хэмээн RBC Capital Markets-ийн шинжээч Тайлер Брода өгүүлэв. Худалдаж авах замаар хугацааг богиносгож болохгүй гэж үү? Тurquoise Hill дэх хувиа ихэсгэх замаар Оюутолгойгоос ахиухан хүртэх маргаантай сонголт бий. Гэхдээ ноён Жак Монгол дахь Rio-гийн хувийг ихэсгэх асуудалд тун болгоомжтой хандах төлөвтэй байна.

Зэс, газрын тосны үнэ унаснаас хойш Freeport-ын санхүү хүндэрч Grasberg-ийг оролцуулаад ямар ч хөрөнгөө зарж болзошгүй эрсдэлтэй нөхцөл үүслээ. Гэвч Индонезид улс төрийн цогц бодлого үйлчилдэг тул Grasberg-ийг мэдэлдээ авах тохиолдолд уг уурхайн ашиглалтыг эртнээс шүүмжилж ирсэн байгаль хамгаалах болон хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэгчдийн зүгээс Rio-д эсэргүүцэл үзүүлж болзошгүй.

"Freeport-той наймаалцаж Grasberg-ийг мэдэлдээ авах боломж бий. Сайн хөрөнгө хэдий ч толгой өвтгөсөн асуудал ихтэй учраас Rio дурлах болов уу даа?” хэмээн Liberum-ын шинжээч ноён Ричард Найтс асуулт тавьж байлаа.

Rio-гийн хувьд бэрхшээл нь олон жилийн турш хямд өртгөөр олборлох боломжтой аварга хөрөнгийн тоо хязгаартай байгаа явдал. "Ийм шаардлагад нийцсэн уурхай тийм ч олон бус” хэмээн ноён Брода өгүүлсэн юм.

Barclays-ийн шинжээчид саяхан орлого сайтай зэсийн уурхайн жагсаалт гаргахдаа Чилийн төрийн өмчийн Codelco уул уурхайн группийн эзэмшдэг, Rio худалдаж авах боломж багатай уурхайнуудыг хасаж тооцсон.

Уг жагсаалтад мөн л Freeport-ын эзэмшдэг, Перу дахь Cerro Verde хэмээх томоохон уурхай багтлаа. Уг уурхай нь Rio-гийн сонирхлыг татаж дөнгөх хөрөнгө болж чадах ч үнэ хэт өндөр. "Үнэ уначихаад байхад ч зэсийн уурхайг өндөр үнээр арилждаг. Үнэ хямд атлаа нэгдүгээр зэрэглэлд багтдаг л бол зэсийн уурхай худалдаж авах наймаа хийж л таарна. Гэвч одоогийн нөхцөлд зах зээл дээр ийм уурхай алга” хэмээн ноён Брода өгүүлж байлаа.

Rio-гийн сонирхлыг татах наймаа бүхэн гол өрсөлдөгч ВНР-д хамаатай гэж үзэж буй ноён Жонс "Зарим уурхайн хувьд худалдан авах ашиг сонирхол давхцах эрсдэл бий” хэмээн анхааруулав. Юутай ч долоон жилийн өмнө хэт өрөнд баригдаж байсан гашуун сургамж бүхий Rio аварга цар хүрээтэй наймаанд болгоомжтой хандсаар байх бололтой. Уг шалтгаанаар ноён Жакийн зэсийн сонирхол ч тодорхой хязгаартай байгаа юм.

"Rio ногдол ашгаа багасгасан ч төмрийн хүдрийн үнэ тонн нь 35 ам.доллараас доош хэвээр хэдэн жил үргэлжлэх аваас тайлан тэнцэл дахиад л хэцүүднэ. Ийм ч учраас Rio амбийцтай наймаанд хэт хутгалдахгүй болов уу. Хувьцаа эзэмшигчид ч үүнд бэлэн бус байна” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Rio Tinto-гийн зэсийн “оньсого”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани