Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саудын Арабын зах зээлийн стратеги

Саудын Арабын зах зээлийн стратеги Саудын Араб газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд зах зээлийнхээ талаас илүү хувийг уг түүхий эдийн голлох экспортлогч орнуудад алджээ.

2013-2015 онд дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч Хятад, Өмнөд Африк, АНУ дахь 15 томоохон зах зээлийнхээ наймыг өрсөлдөгчдөдөө алдаад буйг хэрэглэгчдийн өгөгдлийн шинжилгээнд бичжээ. Саудын Араб 2014 оны сүүлчээр буюу дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэлтэй байхад түүхий нефтийн зах зээлээ нэмэгдүүлэх зорилт тавьсан. Гэвч эрчим хүчний консалтинг болох FGE-ийн боловсруулсан импортын өгөгдөлд голлох хэрэглэгч орнууд дахь стратегиа өнгөрсөн оны сүүлчээс эхлэн азнахаас өөр аргагүй болсныг харуулав.

Мөн өөр нэгэн өгөгдөлд Саудын Араб 2015 онд өмнөх онтой харьцуулахад дэлхийн зах зээлийн өөрт ногдох хувь хэмжээнд тодорхой хязгаартай өсөлтөд хүрэх зорилтоо биелүүлсэн. Гэхдээ 2013 оныхыг гүйцэхгүй байна. Citi группийн шинжээч Эд Морс "Одоогийн орчин Саудын Араб газрын тос борлуулахад тун хүндрэлтэй. Өрсөлдөгчид нь хөл ихтэй зах зээл рүү идэвхтэй давшилж байна” хэмээв.

Саудын Арабын стратегийн хувьд чухалд тооцогдох худалдааны түншүүдийн зэх зээл рүү ОХУ, Ирак зэрэг олборлогч вант улсад шахалт үзүүлж эхлээд байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унаж буйг зогсоох зорилгоор ОПЕК- ийн орнууд газрын тосны олборлолтоо нэгдүгээр сарын түвшинд царцаахаар ОХУ болон бусад олборлогчтой урьдчилан тохиролцоонд хүрсэн. Гэвч энэ нь тус улсын газрын тосны зах зээлийг хуваах стратеги байсныг Саудын Араб өдгөө анхаарч эхлээд буй.

Нэгдүгээр сард нэг баррель нь 30 ам.доллараас бууснаар 13 жилийнхээ доод хэмжээнд очсон брент маркийн газрын тосны бенчмарк үнэ даваа гарагийн үдээс хойш 39.88 ам.доллар болов. 2014 оны дунд үед 115 ам.доллар болтлоо оргилж байсан брентийн үнэ АНУ-д занарын олборлолт эрчээ авснаар буурч эхэлсэн.

2014 оны арван нэгдүгээр сард болсон ОПЕК-ийн уулзалтын үеэр Саудын Арабын Газрын тосны сайд Али аль-Наими үнийг тогтоон барихын тулд олборлолтоо бууруулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь тухайн үед нефтийн үнэ доошлоход хүргэсэн билээ. Төрийн өмчит эрчим хүчний компани болох Saudi Aramco улсынхаа Газрын тосны яамны стратегийг хэрэгжүүлж, өдөрт олборлох газрын тосоо дээрх уулзалтаас хойш 10 сая баррелиар нэмэгдүүлсэн юм. Одоо тус улсын газрын тосны экспорт өдөрт долоон сая баррель давж буй.

Гэвч Оросын нийлүүлэлт нэмэгдсэн. Ингэснээр Хятадын газрын тосны импортын 19 гаруй хувийг 2013 онд эзэлдэг байсан Саудын Арабын зах зээл 2015 онд 15 хувь болтлоо буурсан нь FGE-ийн өгөгдөлд тодорхой байна. Мөн энэ хугацаанд Өмнөд Африкийн зах зээлд эзлэх хувь 55-аас 22 болтлоо буурсан нь Нигери, Ангол зэрэг орон газрын тосны усан тээврээ нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Тэгвэл АНУ-д занарын олборлолт эрчээ авснаар гадаад зах зээлээс хамааралтай түүхий газрын тосны хэрэгцээ буурахад нөлөөлсөн байна. Саудын Арабаас импортолдог АНУ-ын газрын тосны хэмжээ 2013-2015 онд 17 байснаас 13 хувь болж буурав. Өнгөрсөн гурван жилд Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань болон баруун Европын хэд хэдэн зах зээлээ алджээ.

Гэхдээ Хятад зэрэг зарим орны голлох зах зээлд нь хэвээр байгаа ба Бразил, Энэтхэг, Япон дахь түүхий нефтиэ хамгаалж чаджээ. Саудын Араб FGE-ээс гаргасан мэдээллийн талаар тайлбар өгөөгүй. Гэвч зах зээлийн төлөөх тус улсын ширүүн тулаан Оросыг чиглэж байна.

Оросоос газрын тос импортолдог байсан Польш, Швед зэрэг орны эрчим хүчний компаниудтай ашигтай гэрээ байгуулаад байна. "Энэ бол эдийн засгийн ухааны суурь юм. Түүхий газрын тосны хэрэгцээ Европт их. Иран, ОХУ шинэ зах зээлийн төлөө тэмцэж байна. Барууны хориг цуцлагдаад удаагүй байгаа Иран хуучин түншүүдээ даллах нь ойлгомжтой. Харин энэ зах зээлийн ихэнх хэсгийг бид эзлэх хэрэгтэй” хэмээн Saudi Aramco-ийн дотоод эх сурвалж хэлсэн байна.

Харин шинжээчийн зарим нь Саудын Араб урт хугацааны тоглоомоор тоглов хэмээн үзэж байна. Saudi Aramco гадаадад газрын тосны боловсруулах үйлдвэр худалдаж авах замаар уг түүхий эдийн борлуулалтыг түгжих гэж буй.

Хойд Америк дахь Техасын боловсруулах үйлдвэрийн хувьцааг бүрэн авах, Хятадад мөн хэд хэдэн үйлдвэрийг гартаа оруулахаар тус компани зорьж байна. "Энэ бол Саудын Арабын газрын тосны экспортын ирээдүй. Голлох импортлогч орнуудынхаа газрын тосны үйлдвэр, орд газруудыг худалдаж авах замаар далд зах зээл үүсгэх байдлаар зах зээлээ хамгаалж байна” хэмээн Райс их сургуулийн олон нийтийн бодлогын хүрээлэнгийн мэргэжилтэн Жим Крейн тайлбарлав.

Saudi Aramco-ийн хайгуул хариуцсан захирал асан Садад аль-Хуссейн үйл ажиллагаагаа тогтвортой байлгаж, зах зээлийн тэнцвэрийг хадгалах зорилгоор газрын тосны зах зээлд улсынхаа байр суурийг хамгаалж буйг хэлж байна.

Анжи Равал

Саудын Арабын зах зээлийн стратеги
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани