Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”, Ц.Төрбат хоёрын 37 жил

“Эрдэнэт”, Ц.Төрбат хоёрын 37 жил

Нутаг нутгийн залуус цугларч Дархан, Эрдэнэтийг бүтээн босголцож, тэндээ суурьшиж байсан сайхан түүх бий. Тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон, цаашлаад нутаг нутгийн хүмүүсийг нэгэн аймаг, хот болгон суурьшуулж чадсан Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавьсан үеийг 1970-аад оныхон сайн мэднэ. Орос ах нарын зааварчилгаагаар үйлдвэрийн технологийг угсарч байсан монгол ажилчдын нэгийг энэ удаагийн "Амьдралын тойрог”-т зочноор урилаа. Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гол цөм болох  Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны ээлжийн дарга Ц.Төрбат 37 жилийн өмнө үйлдвэрийн техник, технологийг угсралцаж байжээ.

 

ЗУУНЫ МАНЛАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦСОН НЬ

 

1978 он. ЗХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтын үйлдвэрийг "Эрдэнэтийн овоо”-нд барих их ажлын эхлэл үе. Монгол төдийгүй Ази тивд томоохонд тооцогдох уул уурхайн нөөц бүхий том орд газрыг нээчихсэн, үйлдвэр байгуулахаар энд тэндээс залуу боловсон хүчнийг татаж байсан үед Дархан-Уул аймгийн Политехникумыг баяжуулалтын технологич мэргэжлээр Ц.Төрбат 21 настайдаа төгсч байжээ. Тэр үед Дархан-Уулын Политехникумд Эрдэнэт үйлдвэрт зориулсан мэргэжилтэн бэлтгэх зорилгоор баяжуулагчийн ангийг 1973 онд шинээр нээгээд байсан гэдэг. Ц.Төрбатын ангийнхан хоёр дахь төгсөлт нь байж. Тэрээр 1978 оны хоёрдугаар сарын 14-нд тэр үеийн Геологи, уул уурхайн яамны сайдын тушаалаар Эрдэнэтэд хөл тавьж, үйлдвэрийн Баяжуулах фабрикийн техник технологи, тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ. Таван сарын дараа буюу тэр оныхоо долдугаар сарын 1-нд Баяжуулах фабрик ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ үеийг нээсэн зууны манлай бүтээн байгуулалт бүхий Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс тэрээр Баяжуулах фабриктаа 160 хүний хамтаар мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн гэнэ. Харин одоо тус фабрик 1100 гаруй ажилчинтай болж өргөжжээ.

 

БАЯЖУУЛАХ ХЭСЭГ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ЦӨМ

 

Эрдэнэт үйлдвэр эдүгээ жилд 26 сая тонн хүдэр боловсруулж буй. Уг ажил нь Баяжуулах хэсгийнхнээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, баяжуулагчдын ажил үйлдвэрийн бусад хэсгийнхнээс илүү чимхлүүр, нарийн ажиллагаатай юм байна. Газрын гүн дэх ашигт малтмалын түүхий эдийг улсын эдийн засгийг тэтгэж буй эцсийн бүтээгдэхүүн зэс, молибдений баяжмал болгох процессыг энгийнээр тайлбарлавал ил уурхайн хэсгийнхэн орд газраас тэсэлгээгээр гаргасан хүдрийг тээврийн цехийнхэн зөөвөрлөж Баяжуулах фабрикийн анхны бутлуурт хийнэ. Баяжуулах фабрикийнхан буюу дөрвөн ээлжийн нэг Ц.Төрбат ахлагчтай хэсгийнхэн гүйцээж эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибденийг гаргаж авна. Ингэхийн тулд тэд хүдрийг том, жижиг зэргээр гурван шат дамжлагаар буталдаг аж. Дараа нь тээрэмдэнэ. Баяжуулах хэсэгт монгол гэрийн буурьны хэмжээтэй, нүсэр дуу чимээтэй есөн тээрэм зогсолтгүй ажиллана. Ширхэглэн буталсан хүдрийг ус, ган бөмбөлгийг хольцтойгоор тээрэмдэж, урвалжаар баяжуулна. Баяжуулахын тулд олон янзын химийн урвалж ордог гэнэ. Ийм бүтэц үйл ажиллагааг ээлжийн ахлагч 12 цагийн турш хянаж, аюулгүй ажиллагаа, нормын биелэлтийг шалгадаг ажээ. Үйлдвэрийн гол цөм болсон баяжуулалтын хэсэгт 12 цагийн турш ажилладаг дөрвөн ээлжтэй. Тэдний нэг нь Ц.Төрбат ахлагчтай 140 гаруй ажилчны багийнхан юм байна. Тэдний багт эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хяналтын инженер багтдаг. Ээлж авах бүрт багийнхан нарядны өрөөнд ажлаа төлөвлөж, даалгавар авна. 

Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдахдаа 16 сая тонн зэсийн хүдэр боловсруулна гэж тооцоолж байсан бол одоо жилд 26 сая тонныг боловсруулдаг болжээ. Үүний дараа 530 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм байна.

 

Ц.Төрбат:

ҮЙЛДВЭРИЙНХЭН МААНЬ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ИХЭЭХЭН АНХААРДАГ

 

Ц.Төрбат гуай Говь-Алтай аймгийн уугуул. Дарханы Политехникумд байхдаа эхнэртэйгээ танилцаж, Эрдэнэтэд гэрлэлтээ батлуулж байжээ. Одоо энэ гэр бүл гурван сайхан хүүхэдтэй. Том хүү нь аавынхаа амьдралаа эхлүүлсэн үйлдвэрт ажиллаж байна. Гэр бүлийн хүн нь Эрдэнэт үйлдвэрийн цэцэрлэгийн эмчээс ажлаа эхлүүлж боловсролын салбарт насаараа ажиллажээ. Гэрийн эзэн Эрдэнэт үйлдвэрт анх Баяжуулах фабрикийн реагент уусгагчаар ажиллаж бригадын дарга, мастер, технологич, ээлжийн мастер зэргээр шат ахисаар 2000 оноос хойш  ээлжийн даргын албыг хаших болжээ. Ажлын шат ахих тусам тэрээр үйлдвэрийнхээ хамаг шагнал урамшууллыг хүртэж байж. 1979 оны хотын хөдөлмөрийн аварга, хөдөлмөрийн хүндэт медаль, Ард түмний найрамдлын одон,  2003 оны фабрикийн хөдөлмөрийн аварга болжээ. 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байна. Ц.Төрбат гуайн улсад зүтгэсэн он жилүүд үйлдвэртэй нь нас чацуу. Зөвхөн "Амьдралын тойрог”-ийн маань зочин ч бус энэ үйлдвэрээс ажил, амьдралын гараагаа эхлүүлж байсан үе үеийн ажилчид дуу нэгтэйгээр үйлдвэрээ онцолдгийг хэлж байлаа. Ц.Төрбат бол үйлдвэрийн анхны үеийнхний нэг. "Эрдэнэт”-ийнхэн одоо дөрөвдэх үеэ гардаж аваад буй. Сүүлийн жилүүдэд залуу мэргэжилтнүүдээр боловсон хүчнээ өргөтгөж эдүгээ 6000 орчим ажилтантай болжээ. Тэдний 1000 орчим нь орос мэргэжилтэн гэнэ. Үйлдвэрийн ажилчдын цалин буух үеэр Эрдэнэтэд эдийн засаг савладаг тухай яриа гарчихаж. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчдын цалин хангамж сайн учраас нэг дор олон мянган ажилчин цалин авах үеэр хүнс, барааны үнэ нэмэгддэг юм байна. Энэ тухай ярих Ц.Төрбат гуай ажлынхаа нийгмийн хангамжийг ихээхэн онцолж байв. Үйлдвэрийн ажил  хэвийн бус нөхцөлд тодорхойлогддог учир ажилчдын эрүүл мэнд, нийгмийн талын үйлчилгээнд анхаардаг. Ээлжийн амралтын мөнгөн дээр нь эмчилгээ, сувилгааны зардал гэж тусдаа төсөвлөдөг. Түүнчлэн рашаан, сувилалд ээлж дараагаар нь хамруулдаг. Өдөр тутмын ажлын үед хор тайлах зорилгоор сүү тараг, артешок, чага мөөг зэргээр байнга хангадаг ажээ. Үүнээс артешок нь илүү үр дүнтэй гэж ээлжийн ахлагч өгүүлнэ лээ. Тэрээр энэ тухай "Үйлдвэрийнхэн маань ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарсаар ирсэн. Сэтгэл хангалуун амьдралыг бий болгож чадсан нь үйлдвэрийн маань ач буян” гэв. Харин сүүлийн үед хүдрийн агуулгын чанар буурангуй болж, хүдрийн шинж чанар байн байн өөрчлөгдөх болсонд сэтгэл зовнидог гэв. Үйлдвэрийн Шинжилгээ судалгааны байгууллагаас энэ тухай байнга мэдээлдэг учир  технологийн ажилчид түүнд нь тохируулж баяжуулах, тээрэмдэх, бутлах ажлаа төлөвлөдөг ажээ.

 

ФАБРИКИЙН ШӨНИЙН ЗАХИРАЛ

 

Будаг ханхалсан гэмээр шинэ үйлдвэрийн үүдийг нээж байсан түүний сүүлийн үеийн ажил, амьдралыг сонирхбол удахгүй гавъяаны амралтдаа суухаар зэхэж буй гэнэ. Үйлдвэрийнхэн түүнийг фабрикийн шөнийн захирал гэж хочилдог. Заримдаа амралтын өдрийн баяжуулах фабрикийн дарга ч гэнэ. Түүнд тээрмүүдийн нүсэр дуу чимээ, үйлдвэрийн үнэр бүр дасал болсон юмсанж. Ээлжийн амралтын сүүл үеэр үйлдвэрийнхээ үнэр, дуу хоёрыг ихэд сангалзаж орж ирдэг болжээ. Хоёр хөгшнөө амьд сэрүүн байхад Говь-Алтай аймгийн Төгрөг сумандаа байнга хөл тавьдаг байсан бол тэднийгээ унаснаас хойш нутгийн зүг хөдлөлгүй дөрвөн жил болсон гэнэ. Тэгээд ч олон жил Эрдэнэтдээ ижил дасал болсных уу, аймагтаа очихоор ус, агаарт нь зохицохгүй бушуухан нутаг буцахыг боддог болсноо хуучилж байлаа. Харин үйлдвэрийн сүүлч үеийг тодруулбал өнгөрсөн жилээс шинээр томилогдсон удирдлагуудын үйл ажиллагаа ажилчдын сэтгэлд ихээхэн нийцсэн бололтой. 30 гаруй жилийн нөөцтэй гэсэн үйлдвэрт шинэ орд газар нээж үйл ажиллагаа олон жилээр үргэлжлэхийг зочин маань бэлэгшээж явдаг аж. Шинэ удирдлагууд ч геологийн бодлогыг тусад нь авч үзэж, үйлдвэрийг ил тод нээлттэй болгож байгаа нь ажиллагсдад урам зориг өгсөн үйлдэл болж буйг онцолж байв. Учир нь шахааны бизнесийн талбар гэгддэг байснаас одоогийг удирдлагууд үйл ажиллагаагаа нээлттэй болгож хэмнэлт гаргаж ажилчдаа урамшуулдаг болсонд тэд ихээхэн сэтгэл хангалуун болжээ.

 Б.ЭНХЗАЯА

polit.mn

“Эрдэнэт”, Ц.Төрбат хоёрын 37 жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани