Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эх нутаг-соёл, түүхийнхээ өвд ”Тийм” гэж хэлээч, Эрхэм гишүүд ээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах санаачлагыг орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, Ирвэс хамгаалах сангаас сүүлийн долоон жилийн турш тасралтгүй гаргаж байна. Харамсалтай нь уг санал Засгийн газрын түвшинд дэмжлэг авалгүй өдийг хүрлээ. Энэ удаад УИХ-ын нэр бүхий долоон гишүүн тогтоолын төсөл санаачилж, З.Энхболд даргад өргөн бариад байна. Тэгвэл УИХ-ын дарга уг тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх жагсаалтад оруулах, цаашлаад гишүүд Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдэх эсэхээс хамаарч орон нутгийнхан төдийгүй Монгол Улсын ирээдүй хамаарах болно. Говийн ганц нурууг Монгол Улсын ирээдүйтэй холбож юун ч сүртэй тайлбарладаг юм хэмээн үл тоомсорлож болох. Тэгвэл Тост, Тосонбумбын нуруу нь цоохор ирвэс, түүний шүхэр дор амьдрах нэн ховор болон ховор олон зүйлийн амьтад, улаан номонд орсон ургамлуудаар арвин баялаг бөгөөд нутгийн иргэд, амьтдын амьдралын ундны эх үүсвэр болсон баянбүрд, түүхийн үнэт дурсгалуудыг тээсэн, байгалийн гайхамшигт үзэмжийг цогцлоосон нутаг юм. Өөрөөр хэлбэл, мөнгөөр үнэлж боломгүй баялаг энэ нутагт бий. Хэрэв тус нурууг уул уурхайн лицензтэй хэмээх цорын ганц шалтгааны улмаас тусгай хамгаалалтад авахаас таталзвал бид дараах ухралтуудыг хийж, хөгжлийн төлөөх итгэл үнэмшлийг салхинд хийсгэх болно. Ийм төрөөс гэрэл гэгээтэй ирээдүй хүлээх хэрэггүй гэсэн үг.

Ховор амьтан, ургамлын хувь заяанд цэг тавих уу 

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаас татгалзаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулах тохиолдолд тус нурууны эзэн болсон цоохор ирвэс, түүний далбаан дор амьдрах аргаль, янгир болон 15 зүйлийн сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор ургамал устана. Мөн тус нуруу нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог. Иймээс ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридорыг хааж, хавтгай, мазаалай зэрэг амьтад устах замыг "дардан” болгох юм. Энэ бол төр нь онгон тансаг байгальтай, нүүдэлчин өв соёлоо хадгалсан, ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг хэмээн олон улсад үнэлэгддэг Монгол орны нэр хүндийг өөрийн гараар баллуурдаж байгаатай ижил зүйл билээ. Мөн олон зууны туршид байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай явж ирсэн өвөг дээдэс, ховор ан амьтад, үзэмж тансаг байгалиа хамгаалж ирсэн үе үеийн залуус, нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдын үйл хэрэгт УИХ-ын гишүүд өөрийн биеэр цэг тавьж байгаатай агаар нэг юм. 

Нэг гараараа гайхамшигт эко системийн шүтэлцээ бүхий байгалиа устгачихаад нөгөө талд тусгай хамгаалалттай газар нутгийн талбайг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн хууль журам, төсөв хуваарилалтын тухай ярих нь ямар ч авцалдаагүй, итгэл үнэмшилгүй зүйл болж хувирна. Эндээс ургах ганц дүгнэлт бол энэ төр Монгол Улсын, монгол хүний үнэт зүйлсийг үл хүндэтгэн, нэг л өдөр эдийн засаг, мөнгө санхүү нэрийн дор байгаль орчиноо устгаад дуусах юм байна гэсэн болгоомжлол юм. Тост, Тосонбумбын нурууны хөрс шороог эргүүлчихээд олсон таван "цаас”-аар богинохон настай найр хийж суух нь монгол хүний хүсэл, мөрөөдөл биш ээ. 

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үү, эс дээдлэх үү

Тост, Тосонбумбын нурууг хамгаалахад орон нутгийн засаг захиргааныхан, нутгийн иргэд байгаа бүх л боломжоо дайчилж ирэв. Сумын Засаг дарга Г.Гангамаа, ИТХ-ын дарга болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга О.Бадарч, байгалийн цогцолборт газар болон дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны удирдлага, байгаль хамгаалагчид, олон улсын байгууллагуудын судаалчид гэх зэргээр бүх л хүн Тост-Тосонбумбын нурууг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлдэг. Өнөөг хүртэл нутгийн иргэдийн зүгээс тус нурууг хамгаалах уйгагүй зүтгэлээсээ цааргалсан нэг ч иргэн байхгүй. Сумын ИТХ-ын тогтоолоорТост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг "Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.Орон нутгийнханы хийж чадах хамгийн дээд эрх мэдлийн хязгаар нь энэ. 
Хэрэв УИХ-аар Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахгүй бол ардчилсан нийгэмд иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, тэдний дуу хоолойг сонсох, хүний эрхийг дээдлэх үнэт зүйл байхгүй болжээ хэмээн дүгнэе. Яагаад тус нутагт үе удмаараа нутаглаж ирсэн иргэд, нутгийн засаг захиргааныхан бүгд дуу нэгтэй "үгүй” хэмээн эсэргүүцээд байхад төр энэ олон хүний эрх ашгийг золиослож байгаа юм бэ. Энэ тэгээд та бүхний бүтээж байгаа ардчилсан нийгэм үү хэмээн асууя. Уг байдлаар бол төр хэмээх "мангас” эрдэнэс "үнэртсэн” нутаг бүрийн иргэдийг хөөж гаргаад ухаж төнхөх эрх дархтай байх ёстой юм байна. 
Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваагүй тохиолдолд салбарын яамны захиалгаар "Дэ Нэйчэ Консерванси” олон улсын байгууллагын судалгаагаар гарсан "Хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой газар” хэмээх дүгнэлт, сумын ИТХ-ын шийдвэрээр "Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон тогтоол, Олон улсын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах холбоо, Шведийн Гримзо судалгааны төв зэрэг гадаад, дотоодын олон байгууллагын асар их хөдөлмөр зарцуулсан судалгааны ажлууд ямар ч хэрэгцээгүй болж хувирна. Цаашид олон улсын байгаль хамгаалал, судалгааны байгууллагууд ч Монголыг зүглэхээс төвөгшөөх болно. Дориун судлаад ач холбогдлыг нь дэлхий нийт үнэлээд ирж байх үед нь нэг л өглөө төр засаг нь "тогоогоо тосолчих”-оор хэн зүглэх вэ.

"Хатаж үх" гээд үлдээх үү

Тост, Тосонбумбын нуруунд говийн амин сүнс болсон баянбүрдүүд, хайлаасан бүрдүүд, анагаан илааршуулах чанартай ундарга сайтай рашаан булаг, Зулганайн гол гэх мэт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн дагуу хамгаалагдах чухал газрууд бий. Мөн говийн ард иргэдэд нэн чухал тариалангийн талбай бүхий хэд хэдэн газар хамаарна. Өөрөөр хэлбэл, Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн 37 хувь нь лицензид өртөж, одоо малчин иргэдийн бэлчээр, усны эх үүсвэр бүхий ганц амьдрах бүс нутаг нь тус нуруу болоод байна. Хэрэв тус нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй бол УИХ-ын эрхэм гишүүд 30 гаруй мянган малтайгаа суурьшин амьдарч буй 290 гаруй өрхийг хатаж үх, эсвэл хамаг малаа зараад нутгаа эзэнгүйдүүлж төв суурин бараад гэсэн хоёр сонголттой тулгах болно. Та эдгээр малчдын оронд байсан бол аль замыг нь сонгох вэ. Өөр дээрээ төсөөлөөд үзэхэд гэмгүй.

Өв соёлоо үнс нурманд хутгах уу

Хамгаалалтад авахаар санал болгож буй газар Монгол Улсын соёлын өв болох хадны сүг зургууд, түүх, соёл, археологийн холбогдолтой олдвороор арвин баялаг юм. Мөн Өмнөговь аймгийн 9 гайхамшигт ордог Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг газраас гадна нутгийн иргэдийн эртнээс тахиг шүтэж ирсэн онгон тахилгат Тост уул, Бумбын тахилгатай хайрхан уул бий.Тиймээс тус нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй байх нь Монгол Улсын түүхийн үнэт өв, нутгийн иргэдийн шүтээн, байгалийн гайхамшгийг үнс нурамтай хутгаж хаяж байгаатай ижил юм. 
Мөн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй бол 2014 онд дэлхийн 12 оронтой хамтран зурсан Бишкекийн тунхаг бичиг, "Риогийн тунхаг”, "Биологийн төрөл зүйлийн конвенц” "Цөлжилттэй тэмцэх тухай конвенц”,  "Монгол Улсын ТХГН-ийн үндсэн хөтөлбөр”, "Монгол орны биолгийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”,” Зүүн Азийн шороон шуурга /түйрэн/-тай тэмцэх” олон улсын конвенц зэрэг Монгол Улс өөрсдөө баталсан, нэгдэн орсон үндэсний болон олон улсын холбогдох гэрээ, конвенциудыг эсэргүүцэж, үг үйлдэлээсээ буцаж байгаа юм. Амьтан, ургамлын эко системийн гайхамшигт шүтэлцээ бүхий өнгөтэй өөдтэй газар орон бүрийг хөрсөөр нь эргүүлчихээд сүүлд нь ямар нутгийг тусгай хамгаалалтад авч, дээрх гэрээ конвенцуудыг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгааг ойлгох юм алга. 

Зөв шийдэл хайдаг засаг хэрэгтэй

Монголчуудад ямар ч хамаагүй шийдэл хайдаг бус зөв шийдэл хайдаг засаг хэрэгтэй. Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой зөрчил нутгийн иргэд, тэр бүү хэл тус бүс нутагт лиценз эзэмшиж буй компаниудын алдаа биш. Анхнаас нь нутгийн иргэдийн хүслийг үл хүндэтгэж, байгалийн гайхамшигт шүтэлцээтэй эко систем гэдгийг тооцолгүй лиценз тараасан төр хэмээх том толгойтон гол буруутан. Уг нь зарчмын хувьд төрийн нүсэр аппарат нь бодит судалгаанд суурилж, улс орон, хүн ардын эрх ашгийг бүх л талаас нь хянан нягталсны дүнд улстөрч түүнд үндэслэж шийдвэр гаргах ёстой байх. Гэтэл жишээ нь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваагүйгээс одоо болон ирээдүйд үүсэх хор хохирол ямар байх, мөнгөн дүнд шилжүүлбэл ямар болох, улс орны эрх ашигт хэрхэн нөлөөлөх зэргийг огт тооцоогүй сууж байна. Харж байгаа өнцөг нь уул уурхайн компаниудад өгөх нөхөн олговроос зугатаах болон магадгүй ганц хоёр хувь хүнд хамааралтай шалтгаан байх. Энэ нь тэгээд төрийн бодлого болж таарвал монголчуудад зөв шийдэл хайдаг өөр засаг хэрэгтэй. Түүнээс биш, зөв буруу нь хамаагүй товч дараад шийдвэр гаргах бол үүнийг Монголд хуруугаа хөдөлгөж чадах хүн бүр хийчихэнэ. 
Г.Батзориг
Эх сурвалж: www.assa.mn

Эх нутаг-соёл, түүхийнхээ өвд ”Тийм” гэж хэлээч, Эрхэм гишүүд ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани