Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хан Ресурс”-ын 70 сая ам долларыг Засгийн газар биш С.Баяр төлөх ёстой

“Хан Ресурс”-ын 70 сая ам долларыг Засгийн газар биш С.Баяр төлөх ёстой

 

Сүүлийн хэдэн жил Монгол Улсыг арбитрын шүүхэд дуудаж, 350 сая ам.доллар анх нэхэмжилж байсан "Хан ресурс”-ын асуудал саяхан эцэслэн шийдэгдсэн байна. Сангийн сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсгийнхэн Канадад айлчлах үеэрээ "Хан ресурс” компанийн нөхөдтэй хэлэлцээ хийж 70 сая ам.долларыг манай тал ирэх тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болжээ. Энэ тухай Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзахдаа мэдэгдэж, 70 сая ам.долларыг 2016 оны төсвийн тодотголд тусган төсвийн мөнгөнөөс төлнө гэдгээ хэлсэн юм. Ийнхүү "Хан ресурс”-ын мөнгийг Монголын Засгийн газар өгнө гэдгээ мэдэгдчихлээ. Уг асуудал анх хэрхэн үүсч, юуны учир Монголын Засгийн газар арбитрын шүүхэд удаа дараа дуудагдан, эцэстээ 70 сая ам.долларын өрөнд уначихав гэдгийг эргэн саная.

С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Канадын "Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Лицензээ хураалгуулсан компани Монголын Засгийн газрыг эрчим хүчний гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн олон улсын арбитрын шүүхэд хандаж, 350 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. "Хан ресурс”-ын асуудал тухайн үед Монголын Засгийн газрыг толгойлж байсан С.Баяртай гарцаагүй холбогддог юм. С.Баярыг Ерөнхий сайд байхдаа буюу 2008 оны дөрөвдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийснийхээ дараа шууд Мардайн орд газартай танилцсаныг, тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийг сонирхсоныг Баабар маш тодорхой, баримт сэлттэй бичсэн байдаг.

С.Баярыг Мардайгаас цааш авч явсан хүн нь ОХУ-ын Атомын энергийн "Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко гэж байгаа. Тэр нөхөр Монголын орд газарт өөрийн хувь оролцоог нэмэгдүүлэх болон ураны хүдрийг Краснокаменскт боловсруулах саналаа танилцуулсан гэх хардлага хүмүүст байсан. С.Баяр албан айлчлалаар Москвад буумагцаа хамгийн түрүүнд С.Кириенкотой уулзсан нь хардлагыг бататгах үндэс суурь нь болдог юм. Приаргуны уул уурхай, химийн үйлдвэр 700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг, хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг газар билээ. Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 онд маш нууц концессын гэрээ байгуулсан гэдэг. Ерөнхий сайд С.Баяр тийнхүү Краснокаменскт очсоныхоо дараа буюу 2009 оны хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, улмаар "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, "Цөмийн энергийн тухай” хуулийг тус тус батлуулсан.

МАН-ын гол лидер байсан С.Баяр Канадын компанийг Монголоос хөөж гаргасан түүх ийм. Тэгэхээр "Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Монголын Засгийн газар биш, Монгол Улсын иргэн С.Баяр төлөх ёстой гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна. Оросын шахалтаар Канадын компанийг хөөж гарган адаг сүүлд нь Монголын төрийг өрөнд унагасан хариуцлагаа тэр бүрэн даах учиртай. С.Баяртай холбоотой асуудал босохоор Монголд байхгүй, гадаадад байгаа гэх хариултууд гарч тэгсгээд намждаг. Харин энэ удаад "буух эзэн, буцах хаягтай” хэргийн эзэн Монголдоо ирчихсэн, хэд хоногийн өмнө Ц.Гомбосүрэн гуайн номын нээлт дээр явж харагдана лээ. Түүнийг нэн даруй АТГ атгандаа хийх цаг нь болжээ.

Өнөөгийн эрх баригчид "гэмт хэрэгтэй үл эвлэрнэ”, "бид хууль шүүхийн дагуу шударга ажиллаж байгаа” гэж зогсоо зайгүй мэдэгдэх болсон. Тиймдээ ч тэр үү өөрсдийн намын нөлөө бүхий гишүүд, журмын нөхдөө хууль шүүхийнхнээр шалгуулаад, ээлж дараалан шоронд явуулж байна. Ардчилсан засгийн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэрэг, сүүлд нийгмийн гол дуулиан шуугиан болоод буй Монголын ардчилсан холбооны дарга, Их хурлын гишүүн Х.Баттулгын хань хамсаатнуудын баривчилгаа гээд үй олон жишээ татаж болохоор. Өглөө ажилдаа ирэхэд л нэг хүн баригдчихсан, хөхүүл хүүхэдтэй хүүхнийг хүртэл хорьчихсон, амралтын өдрүүдэд улам ч гаардаг бололтой, тэр баривчилгаа нь. Эрх баригчид өөрсдийнхөө намынхныг ингэж хорьж цагдаж, үйл тамыг нь үзэж байгаа юм чинь эсрэг намынхаа дарга байсан нөхрийг эрх биш шалгаж, учир зүйг нь олж хариуцлагыг нь үүрүүлэх байлгүй.

"Эрх биш” гэж итгэж ядсан байдалтай хэлж буй маань учиртай. Ардчилсан засгийнхан сөрөг хүчин болох МАН-ын нөхдийг огтоос шалгахгүй, харин ч бүр бөөцийлсөн, хамгаалсан байдалтай байгаа нь гайхширал төрүүлдэг. Ардын намын гишүүд тийм өө сэвгүй, шалгах шаардлагагүй хүмүүс юм уу. Улсын эд хөрөнгө, уурхай баялаг, Улаанбаатарын газрыг зарж хагартлаа баяжсан тэднийг харин ч бүр удаа дараалан шалгаж, асуудалтай нөхдийг нь хорьж цагдах болсон. Тухайлбал, Хөшөөтийн уурхайг хувьдаа авчихсан У.Барсболдыг яагаад шалгадаггүй юм бэ. Хуучин "Ху” намын үед Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан тэр нөхөр 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Хөшөөтийн уурхайг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжин хятадуудын мэдэлд өгчихсөн гээд байгаа. Хэрвээ уг мэдээлэл үнэн бол хамгийн ноцтой, хамгийн түрүүнд шалгах ёстой хүн нь У.Барсболд байж таарна. За тэгээд үе үеийн засгийн өнгөн дээр ам дамжин яригддаг, дархлагдчихсан юм шиг хэдэн нөхөр бий. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд болон Т.Бадамжунай нарын Улаанбаатар хотын газрын мафийнхан. М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй нөхөд Улаанбаатар хотын газрыг зараад, дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндийг хөл гишгэх газаргүй болгож, Монгол Улсын хөгжил дэвшилд саад тотгор учруулсан нь үнэн юм бол хууль шүүхээр тогтоолгож, цээрлэл хүлээлгэх цаг нь хэдийнэ ирсэн дээ. Юуны учир тэдний толгойг илж, төрөө түшүүлж сэтэрлэчихсэн морь шиг байлгаад байдаг юм бол. Хэрвээ хотын газрыг зарж үрээгүй юм бол түүнийг нь олон түмэнд мэдэгдмээр байна шүү дээ. Ардын намын дарга, Улаанбаатар хотын газрын мафи гэгддэг нөхөр "Хуучин цагт бид өмчгүй төр авсан, одоо өртэй төр авах нь” гээд даналзаад байна лээ. 2012 онд ардчиллынхан гишгэх газаргүй Улаанбаатарыг хүлээж авснаа мартаагүй байлтай.

Ард түмэнд үнэгүй нүүрс тараасных нь төлөө Л.Гансүхэд 3.6 жилийн хорих ял өглөө. Тэгвэл бүхэл бүтэн Улаанбаатар банкийг хувьчлаад авчихсан Ардын намын лидерүүдийг одоо баллаж өгөх байлгүй. Мөн гурван өрөө зочид буудлыг засч авч, газар нь хотод хэвээрээ байгаа Улаанбаатар хэвлэх үйлдвэртэй нэр холбогдсон Н.Энхбаярыг дөрвөн жилийн турш шорон сахиулж амийг нь чангаалаа. Тэгсэн хэрнээ Хадгаламж банкны 14 тэрбумыг мөрийтэй тоглоод салхинд хийсгэчихсэн У.Хүрэлсүх нарыг одоо хэр нь шалгадаггүй, чимээ аниргүй байгаа нь бас л хачирхалтай. Энэ бүгдийг өөрсөдтэйгөө хүртэл дайн зарлаад байгаа ардчилсан төр шалгаж үнэн мөнийг нь тогтоохыг Монголын ард түмэн хүлээж сууна. "Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Засгийн газар биш С.Баяраар төлүүлэх нь зүйд нийцнэ гэдгийг сүүлд нь дахиад хэлчихье.

Б.Батболд

Өдрийн сонин

“Хан Ресурс”-ын 70 сая ам долларыг Засгийн газар биш С.Баяр төлөх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани