Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдсэн Тавантолгой

Байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдсэн Тавантолгой

 

Монголын ард түмний Тавантолгой Монголдоо үлдлээ гээд л ярьж байна. АН-ын дарга, УИХ-ын дарга энэ шийдвэрээ хамгаалж, УИХ Тавантолгойн ордоор өрөө дарах гэсэн санаархлыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж буй. Мэдээж сонсоход бол сайхан л хэрэг. Гэвч Монголын ард түмний мэдэлд үлдлээ гээд, монголчуудад үр өгөөжөө өгөхгүй байвал ямар хэрэг байх билээ. Өнөөгийн нөхцөлд Тавантолгойн ордоос "Эрдэнэс ТТ" компани олборлолт хийж, экспортолж буй. Энэхүү экспортоороо өмнөх Засгийн газрын үед тавьсан өрөө дарж байгаа.

"Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр Тавантолгойн том ордоос олборлолт хийж байгаа ч тэр нүүрсээрээ зөвхөн өрөө л төлж байгаа. Өрөө төлөхийн төлөө л нүүрс олборлож, экспортолж байна. Нэг ч төгрөгийн орлогогүй. Энэ утгаар нь харвал Тавантолгой чинь аль хэдийнэ хүнийх болчихсон юм биш үү" гэж байжээ.

Харин энэ өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд "УИХ Тавантолгойг гадныхны өрөнд алдахаас сэргийлж, ард түмэндээ үлдээж чадсан" хэмээн ярьж байна. Нэг жилийн өмнө Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар орж ирсэн "Энержи Ресурс" ХХК-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" одоо өрөө төлж чадахгүйд хүрч, "дифолт" зарлаад байна. Энэ байдал цаашид хүндэрвэл "Энержи Ресурс" ХХК ч дампуурна гэсэн үг. Муу ч, сайн ч монголчуудын бүтээн босгосон нэг компани дампуурлаа зарлана гэдэг харамсалтай хэрэг. Гэхдээ MCS группийн ТУЗ-ийн гишүүн Ж.Оджаргал "ММС-ээс үл хамааран "Энержи Ресурс"-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Бид Тавантолгойтой, Тавантолгойгүй цаашид ч хэвийн ажиллах болно" гэсэн.

Нэг жилийн өмнө болсон процессыг эргэн сануулъя. Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар болоод байв. Энэ гэрээг УИХ-аар оруулахгүйгээр шийдэх гэж байсныг УИХ-ын дарга мэдэгдэл хийж, таслан зогсоосон билээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж, улмаар "хууль тогтоомжийн маш их зөрчилтэй" гэж дүгнэсэн. Улмаар төслийг Засгийн газарт буцаасан.

Тухайн үед Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчаар ажиллах гэж байсан "Шенхуа Энержи" болон "Энержи Ресурс" ХХК-ийн хамтарсан консорциумын ажил, төлөвлөгөө ингэж гацсан юм. Нэг жил өнгөрөхөд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ дахиж яригдсангүй. Өөр ямар нэгэн ахиц, дэвшил ч гарсангүй.

Тавантолгойн орд дээр нүүрс баяжуулах үйлдвэр баригдаагүй. Төмөр зам тавигдаагүй. Нүүрсээ экспортолж байгаа ч орлого олдоггүй байдал ч яг л хэвээр байна. Тавантолгой Монголын ард түмний өмч нэртэй ч монголчууд тэндээс нэг ч төгрөгийн өгөөж хүртээгүй хэвээр. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа байгаа гэх боловч тэр нь ердөө бэлгэдлийн шинж чанартай. Хэрэв Тавантолгой олон улсын зах зээл дээр IPO хийвэл монголчуудын хувьцаа "амь орох" учиртай.

Мэдээж Тавантолгойн ордоо "тавиад туучихаж" болохгүй. Гэхдээ тэглээ гээд бас бүр гацаагаад байж болохгүй. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн "Тавантолгойн ордыг хүсвэл монголчууд өөрсдөө 100 хувь эзэмшээд, нэг ч төгрөгийн гадны хөрөнгө оруулалтгүйгээр аваад явчих боломжтой" гээд байгаа. Гэхдээ бодит байдалд хөрөнгө оруулалт татаж, арай илүү менежмент, илүү зүйлийг нэвтрүүлэхгүй л бол Тавантолгой тийм амар үр ашигаа өгөхгүй. "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр үеэс хойш л өр төлсөөр ирсэн. 2016 он болоход ч өрөө төлж дуусаагүй байна.

Нүүрсний үнэ унасан гэх зэрэг шалтгаан байж болох. Гэхдээ энэ хугацаанд зөвхөн төрийн компанийг зүтгүүлэлгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтарсан бол өнөөдөр нөхцөл байдал шал өөр байхыг ч үгүйсгэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" Тавантолгойг бүтэн мэдэлдээ авлаа гээд сайжирч, дээрдсэнгүй. "Энержи Ресурс" Тавантолгойг алдлаа гээд бас хүндрэлд ороод, сүйд болсонгүй. Өрөө төлж чадахгүйд хүрсэн гэх боловч энэ тийм ч том асуудал биш гэдгийг тус компанийнхан хэлж байгаа. Харин энэ хоёрын дунд Тавантолгой гэх 6.4 тэрбум тонн нөөцтэй нүүрсний их үүц өмнийн говьд зүгээр шахуу хэвтсээр л байна.

Яг нэг жилийн өмнө Тавантолгойн ордын талаар эдийн засагчид хэрхэн, юу ярьж байсныг хүргэе. Учир нь эдийн засагчдын тухайн үед хэлж байсан зүйл одоо ч хуучраагүй хэвээр байгаа юм. 

Б.Лхагважав: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

(МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч)

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Гэхдээ Монгол өмчлөлийн асуудлаа буюу дараа нь төрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хэнд өгөх нь манай төрийн ажил шүү дээ. Түүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Манайх тодорхой болгож чадахгүй байгаа юм. Тавантолгой, Оюутолгой дээр нэг л асуудал бий. Ерөөсөө л төрийн, нийтийн хамааралтай өмчийн хуулийг нэн даруй гаргаж, төрийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг 100 хувь ил тод, нээлттэй болгохгүй бол төрийн өмч үе үеийн улстөрчдийн тоглоом болоод дуусч байна. 

Д.Батжаргал: Тавантолгой улстөржих асуудал биш 

(СЭЗДС-ийн захирал, эдийн засагч)

-Маш хурдан энэ ордын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ чинь цэвэр эдийн засгийн, хөрөнгө оруулалтын асуудал. Энд улс төр ямар ч хамаа байхгүй. Аль аль талдаа асуудлаа шийдээд яв гэж хэлмээр байна. Эдийн засгийн талаас тооцоо судалгааг нь гаргаад явуулах гэж байхад улс төр хийж, нэр олж авах гэсэн асуудал байж болохгүй.

Л.Оюун: Хөрөнгө оруулагчтайгаа тохиролцоод явах хэрэгтэй

(МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш)

-Тавантолгойн орд бол Монгол Улсын өмч. Хайгуулын ажлаа ч Монголын Засгийн газар хийсэн учраас 51 хувиа төр эзэмших нь зүйтэй. Хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй, техник тоног төхөөрөмж гаргах мөнгө манайд байхгүй учраас хамтраад ажиллах нь зөв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцох асуудал л байгаа юм. 

Ж.Дэлгэрсайхан:  Төр лицензийн хэлбэрээр л хувь эзэмших нь зөв 

(СЭЗДС-ийн багш, эдийн засагч)

-Өмчлөлийн хувьд төр тодорхой хувь байх ёстой л доо. Консорциумд бүх үйл ажиллагааг нь даатгачихаад тэндээсээ ашиг хүртэнэ. Тавантолгой гэсэн лиценз нь төрийн мэдэлд буюу "Эрдэнэс МГЛ" компанийн мэдэлд байх Засгийн газрын байр суурь буюу М.Энхсайхан сайдын байр суурь байгаа юм. Нөгөөдүүл нь болохоор цаана өгчихөөд байгаа үйл ажиллагаанд ач холбогдол өгч, консорциум дотор орж 51 хувийг эзэмшинэ гэж бодоод, төмөр зам яриад байгаа юм билээ. Миний байр суурь бол төрийн эзэмшлийн хувь хэмжээ байх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ лицензийн хувилбараар байх нь зөв.

Л.Энх

Байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдсэн Тавантолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани