Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадад нүүрсний орон зайг УРАН эзэлнэ

Хятадад нүүрсний орон зайг УРАН эзэлнэ Манай өмнөд хөршийн нүүрсний зах зээл ойрын ирээдүйд улам бүр хумигдах нь. Нүүрсний зах зээлийн хамгийн гол тоглогч БНХАУ-д өнгөрсөн сард "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган болсон.

Энэ үеэр Хятад улс нүүрсний импортоо цаашид эрчимтэй бууруулна гэж мэдэгджээ. БНХАУ энэ онд баталсан 13 дахь таван жилийн төлөвлөгөөндөө цаашид өндөр өсөлтийг онилох бус, эдийн засгийнхаа бүтцийг эрүүлжүүлэхэд анхаарна гэж тусгасан. Сүүлийн үед тус улсын аж үйлдвэрлэлийн салбар маш их хэмжээний бүтээгдэхүүний илүүдэлтэй болж байгаа.

Тухайлбал, одоогоор цементийн үйлдвэрүүд нь 25 хоногийн, цахилгаан станцууд нь сар орчмын илүүдэлтэй аж. Япон улс жилд 92 сая тн ган үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн хэмжээнд хоёрт орох үзүүлэлт юм. Гэтэл Хятадад үүнээс их хэмжээний ган илүү гарч байгаа аж. Тиймээс тус улсын Засгийн газар зарим үйлдвэрээ хаах, заримынх нь гарцыг бууруулах арга хэмжээ авч байна. Нүүрсний уурхайнууд болон гангийн үйлдвэрүүд голлон үүнд өртөж буй аж.

БНХАУ-ын Засгийн газар 2030 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 50, 2050 он гэхэд 70 хувийг уранаар хангана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна байгалийн хийн эх үүсвэрийг ч түлхүү ашиглах гэнэ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэн орсон орнуудын хурал өнгөрсөн оны эцэст 21 дэх удаагаа зохион байгуулагдсан. Энэ үеэр Хятад улс эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ эрс бууруулна гэж амласан.

Энэ дагуу хэрэглээг хумьж, импортын эрчим хүчний нүүрсэнд чанараас нь хамааран татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тиймээс Хятадын зах зээлд цаашид эрчим хүчний нүүрсний орон зай улам бүр багасаж, цөмийн эрчим хүчний эрэлт өсөх нь. "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтад оролцсон эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар "Хятад улс нүүрснээс татгалзсанаар 2020-2060 онд жилд 2-2.5 тэрбум тн эрчим хүчний нүүрс хэрэглээнээс гарна гэсэн үг.

Манай улс 150 тэрбум тн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Гэтэл энэ арвин нөөцийг түүхийгээр нь ашиглах боломжгүй болж байна” хэмээн ярив. "Дэлхийн эрчим хүчний агентлаг”-ийн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар улс орнууд нүүрснээс хамгийн их эрчим хүч гарган авч байна гэж дүгнэжээ. Үүний араас сэргээгдэх эрчим хүч, хий, уран жагсаж байна. Харин 2035 оноос сэргээгдэх эрчим хүч нүүрснийхийг давна гэсэн тооцоог тус агентлагийнхан гаргажээ.

Манай улс 150 тэрбум тн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Гэтэл энэ арвин нөөцийг түүхийгээр нь ашиглах боломжгүй болж байна

Мөн дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тасралтгүй өсөж байгаа гэнэ. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг. Эрчим хүчнийхээр мөн л дээгүүр байрт жагсаж байгаа. Цаашид түүхий нүүрс овоолсон хар шорооноос өөрцгүй болоход ойрхон байгаа учир шингэрүүлэх, хийжүүлэх, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж, нэмүү өртөг шингээх чиглэлээр түлхүү ажиллах хэрэгтэй байна.

БНХАУ нүүрснээс уран руу "урвах” нь. Хэнд юу хэрэгтэйг мэддэг, түүнийг нь өгч чаддаг хүн амжилтад хүрдэг гэдэг. Бид импортлогч орны зах зээлд гарч буй өөрчлөлтийг соргог мэдэрч, дасан зохицож чадаж байж орлогоо өсгөж, эдийн засгаа тэлнэ. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар "Манай улс уран олборлох чиглэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн Хятадын ураны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангаад зогсохгүй манай улсын металлургийн салбарыг цаашид дэмжих хөшүүрэг нь болно” хэмээн ярилаа.

ОДОО Л ЦУНАМИ БОЛНО
Хятад улс одоохондоо дэлхийн коксжих нүүрсний гол импортлогч.

Харин манай улсын экспортын гол түүхий эд коксжих нүүрс болж байсан үе бий. Хятадын коксжих нүүрсний импорт 2009 оноос өсөж 2013 онд 75 сая тн хүрч, түүхэн дээд түвшин тогтоож байв. Гэвч үүнээс хойш тасралтгүй буурсан. Харин тус улсад нүүрс зарах сонирхолтой нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна. Тухайлбал, ОХУ, Австрали зэрэг орон Хятадын зах зээл дэх орон зайгаа улам тэлж, бусад өрсөлдөгчөө шахах гэж хичээж байна.

Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, импортын нүүрсэнд ногдуулах татварыг нь чөлөөлүүлж чадсан. ОХУ Эльгас ордоо хөгжүүлэх 10 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий гэрээг БНХАУ-тай хийж, хөрөнгө оруулж эхэлсэн. Баяжуулах үйлдвэрээ барьчихвал удахгүй экспортоо эхлүүлнэ. Мөн Хятадын коксжих нүүрсний гол бүс нутагт байрлах уурхайнууд ч төрийнхөө дэмжлэгээр, өрсөлдөх чадвараа дээшлүүлсээр байна. Өнгөрсөн онд Австралийн нүүрсний экспорт өмнөх жилийнхээс 11 хувиар буурсан бол Канадынх 16, ОХУ-ынх 43, манайх 26 хувиар тус тус буурчээ.

Ус савнаасаа дүүрвэл хальж асгардагтай адил өмнөд хөршийн зах зээлд коксжих нүүрсний хэт илүүдэл бий болсноор цаашид импортлох бус, харин ч өөрсдөө өсөж буй шинэ зах зээл хайж, илүүдэл бүтээгдэхүүнээ экспортлох бодлого баримталж эхэллээ. Ойрын үед Энэтхэгт нүүрсний ихээхэн хэрэглээ бий болно гэж зарим судлаач үздэг. Тиймээс хятадууд хүртэл Энэтхэг рүү нүүрс экспортлохоор судалж, бодлогодоо тусгаж байгаа гэсэн мэдээ бий.

Ингэснээр манай нүүрсний салбар одоогийнхоос ч илүү хүнд сорилттой тулгарах нь. Өөрөөр хэлбэл, одоогийн хүндрэл бол ердөө л цунамигийн өмнөх давлагаа. Жинхэнэ цунами одоо л болох гэж байна. Үүнд өртөлгүй тэсэж үлдэхэд бид дэд бүтцээ байгуулж, өнөөх төмөр замаа барих хэрэгтэй.

ХЯМРАЛ ДАГАЖ ИРСЭН БОЛОМЖ
Хямрал нь нэг талаас хүндрэл, нөгөө талаас боломж бүрдүүлдэг аж. Хятад улс хэт үйлдвэрлэл явуулахаас зайлсхийж, бүтээгдэхүүний гарцаа бууруулсан. Энэ нь төмөр замын ачаа эргэлтийг сааруулжээ. Өмнөд хөршид төмөр замын сүлжээг нь монополь компани эзэмшдэг учир тээврийн тариф нь өндөр байдаг. Төмөр замаар тээвэр хийхээс илүү авто замыг сонгох нь зарим үед хямд болсон аж.

Хямрал нь нэг талаас хүндрэл, нөгөө талаас боломж бүрдүүлдэг аж. Хятад улс хэт үйлдвэрлэл явуулахаас зайлсхийж, бүтээгдэхүүний гарцаа бууруулсан.

Тиймээс авто замын тээвэртэй өрсөлдөхийн тулд тарифаа буулгахаар болж буй гэнэ. Энэ нь Хятадын нутгаар дамжин гуравдагч орны зах зээлд коксжих нүүрс нийлүүлэх боломжийг бидэнд олгож болох юм. Өмнө нь манайхаас "Энержи ресурс” компани 2011 онд БНХАУ-аар дамжин Япон руу туршилтын экспорт хийж байсан. Тухайн үед Япон руу нэг тн коксжих нүүрсийг 282, Энэтхэг руу 225 ам.доллароор нийт 30 гаруй мянган тн-ыг гаргаж байлаа. Энэ нь нүүрсний үнэ хямдарсан үед хэт өндөр өртөг.


Үүнээс гадна "Шарын гол” компани ч Япон руу туршилтын тээвэр хийхээр төлөвлөж байсан ч зардал өндөр гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Харин одоо тээвэрлэлтийн зардал хямдрах нөхцөл бүрдлээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэрээ өөрийн нутгаар транзит тээвэр хийх эрх олгоно гэсэн. Энэ боломжоо эдлээд Энэтхэг, Японы зах зээлд коксжих нүүрсээ гаргах боломжийг судалж болох юм.

Манайхаас нүүрс импортлох талаар Энэтхэг улсын холбогдох албаныхан Уул уурхайн яамныхантай тогтмол уулзалт хийсэн гэнэ. Гэхдээ үүнээс өмнө эхлээд мөн л төмөр замаа барих шаардлагатай. Зарим эдийн засагч төмөр зам барих гэж дахин 1-2 жил алдвал бид зах зээлээс нэгмөсөн арчигдаж, дахин дэд бүтэц хөгжүүлэх гэж оролдох шаардлагагүй болно хэмээн ярьж буй юм.

Н.САНЖААСҮРЭН

Хятадад нүүрсний орон зайг УРАН эзэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани