Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мардайн лицензийг хөрөнгийн биржээр арилжвал Монгол Улс шинэ “дайн”-д хөл тавина

 

-"Хан Ресурс”-ын өрийг төлөхөд Монголын Засгийн газрын "аврагч” болох тэрхүү шинэ "эзэн” Дорнодын ураны талбайд олборлолт л явуулахгүй юм бол өөр юу хийх вэ?! Бид нэг асуудлыг шийдэхийн тулд дараагийн бүр ч том асуудал руу орж буй нь энэ юм биш биз?!-

Засгийн газрын өрийн талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мардайн ураны ордын лицензыг олон улсын нээлттэй зах зээлд борлуулна. Ингэж олсон мөнгөөрөө "Хан Ресурс” компанид төлөх ёстой 70 сая ам.долларыг төлөхөөс өөр гарцгүй гэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн "Хан Ресурс”-ын 70 саяын өрийг яах вэ, хууль бус шийдвэрээс болоод өрөнд орчихлоо. Бас Засгийн газар "Жаст” компанид баталгаа гаргаж өгөөд 145 сая ам.долларын зээл авсан. Энэ өрийг Монголын Засгийн газар төлөх юм биш биз?” гэсэн асуултын хариу ингэж ирснээр Мардайн ураны орд олны анхаарлыг дахин татлаа.
Ч.Сайханбилэгийн хариулт Монгол дахь эрчим хүчний түүхий эд, тэр тусмаа ураны төлөөх их гүрнүүдийн дайн Канадын "Хан Ресурс” компанид 70 сая ам.долларын нөхөн төлбөрөө төлснөөр төгсөх биш харин ч илүү хурцадмал, илүү анхаарал татах хэмжээнд хүргэж буйг дохиолов. Учир нь Мардайн ордын лицензийг хөрөнгийн биржээр арилжаална гэдэг нь цаашид тэнд олборлолт явуулахыг зөвшөөрч байгаатай утга нэг гэхэд хилсдэхгүй. Ийм эрхзүйн орчин, иргэдийн сэтгэлзүйн нөхцөл бүрдсэн билүү?
Ашигт малтмалын баялаг, уул уурхайн лицензээ түшиж олон улсын бирж дээр IPO гаргана гэж монголчууд 2008 оноос эхэлж ярьсан. Гэвч энэ хугацаанд олон улсын бирж дээр үлэмжийн амжилт олсон IPO гарсангүй. MCS анх удаа Ухаа худгийн уурхайн нөөцийг түшиглэн олон улсын биржид IPO гаргасан ч MMC корпораци дампуурлын ирмэгт ирчихсэн байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн "Хан Ресурс”-ын мэдэлд байсан ураны ордыг түшиглэж IPO гаргана гэсэн үг бол их гүрнүүдийн анхаарлыг ураны талбарт зориуд татах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Түүх сөхөхөд ЗХУ энэ ордод 1978-1981 онд урьдчилсан хайгуул хийж, энэ ажилдаа 127.3 сая рубль зарцуулсан ба Улз голоос 20 км урт гүний усны цооног гарган ус дамжуулах шугам барьж, ОХУ-ын Хар нуурын УЦС-аас өндөр хүчдэл татан 1991 оныг хүртэл ажиллуулж байсан юм. Зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр орж гардаг "Эрдэс” гэх тосгон эзгүйрч үлдсэнээс хойш Мардайн орд мартагдсан хэрэг. Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог Мардайн орд 2009 оныг хүртэл Монголын төрийн мэдлээс холуур байж, гадны хэд хэдэн компанийн гар дамжигдан олон улсын хөрөнгийн зах зээлд ураны бизнес эрхлэгчдийг болзоход хүргэж байсан гэдэг.
2007 оны хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалтыг батлахад Дорнодын Дашбалбар суман дахь 924.6 мян.тонн ураны нөөцтэй Мардайн орд энэ жагсаалтад багтсан. УИХ дээр нэлээдгүй дуулиан шуугиан тарьж 15 ордын тоонд орж ирсэн Мардайг энэ үеэс Засгийн газар сонирхож эхэлсэн байдаг юм. Дэлхийн зах зээлд ураны үнэ, эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр байгаа. Монгол Улс уранаа ашиглаж эхлэх бо¬ломжтой боллоо хэмээн тайлбарласан Засгийн газар 2008 онд Цөмийн эрчим хүчний агентлаг байгуулав. Ингээд 2009 оны наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар нэгэн санамж бичгийг байгуулсан ба энэ нь Орос-Монголын хамтарсан "Дорнод Уран” компанийг өлгийдөж авах тохиролцоо байв.
Гэхдээ энэ компани байгуулагдаагүй. 2010 оны арванхоёрдугаар сард тус компанийг байгуулах зарчмын тухай баримт бичгийг үзэглэж, "Дорнод Уран” компанийн 49 хувийн эзэмшилд ОХУ техник, тоног төхөөрөмж, технологи, санхүүжилт, мэргэжилтэнг ажиллуулж, Монголын тал өөрийн эзэмшлийн 51 хувьд зөвхөн лицензээ хариуцахаар тохиролцсон байв. Гэвч Мардайн ордын лиценз энэ үед Канадын "Хан Ресурс” компанид байж таарч, тэдний лиценз эзэмших эрхийг төрийн захиргааны байгууллагаас цуцалсан. Харин Канадын компани лицензийг нь цуцалсан шийдвэрийг хууль бус хэмээн Монголын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн юм. Шүүхээс манайхыг буруутгаж, 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзсэн юм. Энэхүү нөхөн төлбөрийн хэмжээг Сангийн сайд Б.Болор саяхан Канадад айлчлах үеэрээ Канадын Засгийн газартай ярилцан хэмжээг бууруулж, 70 сая ам.долларыг төлөхөөр болсон.
Өнөөдрийн 70 сая ам.долларын өр, өчигдрийн Мардайн ордын лицензын маргаан ингэж эхэлсэн бол маргааш Засгийн газар энэ өрөө төлөхөөр олон улсын хөрөнгийн бирж рүү "харайх” болж байна. Тун удахгүй Мардайн ордын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн тоглогч атгаад зогсож байхад нэг их гайхах хэрэггүй болов уу. "Хан Ресурс”-ын өрийг төлөхөд Монголын Засгийн газрын аврагч болох тэрхүү шинэ "эзэн” Дорнодын ураны талбайд олборлолт л явуулахгүй юм бол өөр юу хийх вэ?! Бид нэг асуудлыг шийдэхийн тулд дараагийн бүр ч том асуудал руу орж буй нь энэ юм биш биз?!

МАРДАЙН ОРДЫН ОН ЦАГИЙН ТОВЧОО

1978-1981 он: ЗХУ Дорнод аймагт ураны урьдчилсан хайгуул хийж, Мардайн ордын хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ.

1997 он: АНУ-ын хөрөнгө оруулалттай "Төв Азийн Уран” нэртэй компани Мардайн ураны уурхайн лицензыг эзэмшиж байв. Тус компанийн захирал Воллэс Мэйс гэгч нь Канадын "Хан Ресурс” компанитай хамтран ажиллахаар болсон ба үр дүнд нь "Төв Азийн Уран” компанийн хувь "Хан Ресурс” компанийн мэдэлд очжээ.

Лицензийн эрх шударга замаар "Хан Ресурс”-д очоогүй. Воллэс Мэйс гэгч нь мөрийтэй тоглоомд таван сая ам.доллар алдсан тул энэ өрөө "Хан Ресурс” компаниар төлүүлж лизензээ барьцаалсан мэдээлэл байдаг. Ингээд Воллэс Мэйс Мардайн ураны ордын хувьцааг өөрийнхөө "WM Mining” компани руу шилжүүлэх гэж оролдсон байдаг. Энэ талаар Канадын "CCN” мэдээллийн агентлаг мэдээлсэн байдаг.

2006 он: Арваннэгдүгээр сарын 13-нд Торонто хотод "Хан Ресурс” компани Воллэс Мэйс захиралтай "WM Mining” компаниас хохирлоо нэхэмжлэн Онтариогийн дээд шүүхэд хандав. Воллэс Мэйс гэгч нь "Хан Ресурс” компанид учруулсан 15 сая ам.долларын хохирлоо тус компанид эзэмшдэг өөрийн 18 сая ам.долларын үнэ бүхий хувьцаанаасаа төлж барагдуулсан гэдэг.

2006 он: ОХУ-ын Холбооны зөвлөлийн хурлын дарга С.Миронов "Монголын уран” гэсэн ном хэвлүүлсэн. Тэрбээр геологич байхдаа Монголын говийн аймгуудын нутгаар хайгуул хийж, ураны олон орд газрыг илрүүлсэн тухайгаа энэ номдоо бичсэн.

2007 он: Хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын жагсаалтыг баталсан ба үүнд Мардайн орд багтав.

2008 он: Цөмийн энергийн газар байгуулагдав.

2009 он: УИХ энэ оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталсан ба үүнтэй холбогдуулж "Мон-Атом” компанийг байгуулав.

2009 он: Наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж, Орос-Монголын хамтарсан "Дорнод Уран” компанийг байгуулахаар тохиролцов.

2009 он: Шинэ байгуулагдсан "Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдин ажил үүргийн хувьд Цөмийн энергийн газрын хийх ёстой нэгэн гэрээг "Мон-Атом”-ын нэр дээр хийв. Энэ гэрээ "Мон-Атом” болон Мардайн ордын лицензыг эзэмшдэг гэх "Хан Ресурс” компанийн хооронд байгуулагдсан байдаг.

2010 он: Засгийн газар "Хан Ресурс” компанийн Мардайн ордыг эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг буцааж авсан. Ингээд тус компани Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн юм.

"Хан Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат "Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг "Хан Ресурс” компани эзэмшиж байгаагүй. Гурван улсын хамтарсан "Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ компанийн 58 хувийг "Хан Ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, "Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч "Хан Ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болсон. Арбитрийн шүүх дээр манай тал ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьж байсан ч зургаан жилийн дараа байдал огт өөрөөр эргэчихээд байгаа юм.

Эх сурвалж:

Мардайн лицензийг хөрөнгийн биржээр арилжвал Монгол Улс шинэ “дайн”-д хөл тавина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани