Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петрочайна”-гийн бэлэг ба хүнцэл ихтэй, хөрсний доройтолтой Мэнэнгийн тал

БНХАУ РУУ 2.84 САЯ ТН ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛСОН ГЭЖЭЭ

 

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” компани манайд "бэлэг” өгчээ. Зэрэглээ мэт жирэлзсэн зээрийн сүрэгтэй, хүн явбал төөрч орхидог хялганат Мэнэнгийн талыг хүнцлээр баяжуулж, хөрсийг нь доройтуулж бэлэг барьсан байна, тэд. Харин манайх авч орхиж.

 

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг одоогоос 18 жилийн өмнө АНУ-ын "Соко” компаниас шилжүүлэн авсан "Петрочайна дачин тамсаг” компани ашиглалтын талбайгаас бусад хэсгийг хүлээлгэж өгсөн нь энэ. Буцаагдсан талбайг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн Уул уурхайн сайдын зөвлөлийн хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болжээ. Хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1167 цооног өрөмдөж, хайгуул олборлолт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг салбар бүрийн оролцоотой 26 хүний бүрэлдэхүүнтэй хурлын танилцуулгад дурджээ.

 

"Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт орших Тамсагийн сав газрын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайг эзэмшдэг. Тэгвэл Тосон-Уул 19 дүгээр талбайн газрны тосны баталгаат нөөцийг 179.08 сая тн, үүнээс ашиглалтын  баталгаат нөөц нь 20.17 сая тн хэмээн 2011 онд Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Харин Тамсаг 21 дүгээр талбайн хувьд 2012 онд 127.509 сая тн баталгаат нөөцтэй, үүнээс ашиглалтынх нь 14.01 сая тн, ус шахалтын горимоор ашиглах газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 21.018 сая тн-оор тогтоосон байна. Олборлолтын хувьд 1998-2014 он буюу өнгөрсөн 16 жилийн хугацаанд хоёр талбайгаас нийт 22.69 сая баррель буюу 3.04 сая тн газрын тос олборлож, 21.32 сая баррель буюу 2.84 сая тн газрын тосыг БНХАУ руу экспортолжээ. Үүнээс 438.22 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрүүлснийг албаныхан онцолжээ.

 

 

ТОСНЫ 60 КМ ЗАМЫГ ЗАСМАЛ БОЛГООГҮЙ БАЙХАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЯРИЛТГҮЙ

 

Тосон-Уул 19 дүгээр талбайгаас 7030.03 км.кв буюу хайгуулын талбайн 91.6 хувь, Тамсаг 21 дүгээр талбайн 9430.53 км.кв буюу 97.8 хувийг буцааж өгчээ. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн тавьсан шаардлага биелүүлсэн эсэхийг 2013, 2014 он дамжин ажиллажээ.

 

Компанийн үйл ажиллагааны танилцуулгад дурдсан дараагийн зүйл нь орон нутагт оруулсан бүтээн байгуулалтын тухай байв. 19 болон 21 дүгээр талбайд олборлолтын ил байгууламжаас гадна хэд, хэдэн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулсан гэжээ. Компанийн бүтээн байгуулалтын хувьд замын ажлын талаарх мэдээлэл анхаарал татав. Газрын тосны холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүнд зам барих тухай асуудал хөндөгддөг. Дорнод дахь газрын тосонд ч энэ асуудал улиг болтлоо яригдсан сэдэв. Тэгвэл "Петрочайна дачин тамсаг” компани Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Бичигтийн боомт хүртэлх 139 км сайжруулсан зам барьсан тухай онцлон тэмдэглэжээ.

 

Үнэндээ Бичигтийн боомт хүртэлх зам сайжруулсан нэртэй ч эсрэгээрээ муужруулсан зам болсоор даруй хэдэн жилийг угтсан. Чанартай тавьж чадаагүйгээс газрын тосны тээврийн хүнд даацын автомашинууд сайжруулсан замаар бус Мэнэнгийн тал дээгүүр хэдэн арван салаа зам үүсгэн талхалсан билээ. Одоо ч Дорнод Монголын талын "шарх” аниагүй байгаа. Энэ тухай зөвхөн Дорнод төдийгүй Сүхбаатар аймгийн иргэд олонтаа гомдол гаргаж, асуудал хүчээ авч байсан удаатай. Гэвч ажлын хэсгийн тавьсан шаардлага, гүйцэтгэсэн хариу мэдээлэлд энэ тухай анхааруулга, сануулга дурдагдсангүй. Түүнээс гадна одоо ч асуудал үүсгэж нутгийн малчид малаа бэлчээрлүүлэх, амьдрах нөхцөл боломжийг нь хааж буй 21 дүгээр талбайгаас Баянхошууны боомт-Тосо-Уул 19 дүгээр талбайг холбосон замтай нийлдэг 60 км зам бий. Засмал зам битгий хэл сайжруулсан зам барихгүйгээр олон жил тос зөөсөн энэ хэсэг газар хамгийн ихээр талхлагдсан. Гэвч одоог хүртэл зам барихаар төлөвлөж байгаа гэсэн жижүүрийн тайлбараар өнгө далдалжээ.

 

 

АЖИЛ ХЭРЭГТ АМЛАЛТ ТОХИРОХ УУ

 

Газрын тосны ашиглалтын талбайгаас бусад хэсгийг хүлээж авах үйл ажиллагааны явцад "Петрочайна дачин тамсаг” компанид ажлын хэсгийнхэн хэд, хэдэн асуудлаар шаардлага хүргүүлжээ. Тус компани үйл ажиллагааны явцад хөрсний бохирдол үүсгэж байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг гурван жилийн өмнө шүүхээс тогтоож байлаа. Одоогоор манай улсад газрын тосны үйл ажиллагаанаас хамгийн их бохирддог, бохирдсоныг тогтоох боломжтой нь хөрс юм. Хэдийгээр хохирол учруулсныг тогтоож хохирлыг төлүүлсэн нь асуудал дууссан гэсэн үг биш. "Хэдийд ч өрмийн хаягдлын сан суух, цөмрөх, цооногийн амсраас тос алдагдах эрсдэлтэй. Учир нь тус компани энэ ажлаа мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгээгүй” хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Гэвч "Петрочайна дачин тамсаг” компанийнхан ийм эрсдэл гарвал хариуцна гэсэн амлалт л өгчээ. Хоёр хүн нэгэндээ амлалт өгсөн гэж ярьдаг болохоос хуулийн этгээд, тэр байтугай улс орон, төр засгийн дээд байгууллагын хэмжээнд амлалтаар ажил явуулах нь хэр зохистой вэ. Нэгэнт хүлээлгээд өгчихсөн талбайд эрсдэл гарахад тэд амласнаараа хариуцах уу.

 

 

ХӨРСНИЙ ДОРОЙТОЛТОЙ 110 ГА ГА ТАЛБАЙГ ЯАХ ВЭ?

 

Ажлын хэсгийнхний дараагийн шаардлага нь буцаах талбайд эрх бүхий байгууллагаар газрын төлөв байдал, чанарын баталгааны ажлыг гүйцэтгүүлэх байжээ. Энэ ажлыг "АТТП” гэх компани гүйцэтгэсэн бөгөөд Тосон-Уул 19 дүгээр талбайн буцаагдаж буй 29 цооногоос 16-нд ургамлын бичиглэл хийсэн байна. Бичиглэлд хөрсний доройтолд 15.3 га газар нэрвэгдэж, 5.6 га газарт шороон овоолго үүссэн гэжээ. Мөн тус талбайн газарзүйн нөхцөл, хөрсөн бүрхэвч зэргийг харгалзан 18 нэгж талбарт хувааж онцлогийг нь тодорхойлсон байна. Үүнээс 10 нэгж талбар хөрсний доройтолгүй, найман нэгж нь зам, цооногийн орчин, хаягдлын сангийн шороон овоолго зэргээс нийт 54.1 га талбай хөрсний доройтолд орсныг тогтоожээ. "Тамсаг 21” дээр ч хөрсний доройтол үүсч, 55.9 га талбайг хамарчээ. 

 

Хамгийн ноцтой зөрчлийг Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалж тогтоосон байна. Тэд Тамсагийн сав газарт газрын тос олборлож буйтай холбогдуулан тус бүс нутгийн хүнцлийн хэмжээг тодорхойлохоор Монгол орны зүүн хэсэгт орших таван сумын хэмжээнд хийжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол орны зүүн хэсэгт хөрсөнд агуулагдах хүнцлийн байгалийн агууламж 17.5 мг/кг байсан бол Тамсаг 21 дүгээр талбайн дундаж агууламж 14.6 мг/кг болж. Энэ нь "Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008” стандартаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их болохыг тогтоожээ. Тосон-Уул 19 дүгээр талбай дахь хүнцлийн хэмжээ "Тамсаг 21”-ээс өндөр, 17 мг/кг болж дээд хэмжээнээс бүр илүү давсан байна. 

 

Ийнхүү 20 орчим жил газар доорх баялгаа гадаадынханд соруулсны хариуд монголчууд хүнцлийн өндөр агууламжтай, хөрсний доройтолтой Мэнэнгийн талтай болж үлдэж буй бололтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

“Петрочайна”-гийн бэлэг ба хүнцэл ихтэй, хөрсний доройтолтой Мэнэнгийн тал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани