Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Их хотыг эмжээрлэн урсдаг байсан хатан Туул гол минь хаачив

Их хотыг эмжээрлэн урсдаг байсан хатан Туул гол минь хаачивЭнэ асуултыг төр барьж байгаа эрх баригчид, уул уурхай, лицензийн компаниуд болон сэтгэлгүй хайхрамжгүй иргэдээс нэхэл хатуухан асуумаар байна.

Яг үнэнийг хэлэхэд хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж их хотыг минь эмжээрлэн урсдаг байсан урсгал намуухан Туул гол юу ч үгүй ширгэж, хатсан шороо хатуу дайрга л үлдэж амь тавьсан нь үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай юмаа. Юу ч үгүй цагаан шороо, усны чийг ч үгүй хоосон болсон балархай ул мөрийг нь харахаар үнэхээр эмзэглэмээр. Ямар их устай халгиж цалгиж урсан мяралздаг байлаа, одоо гэтэл ямар байна. Байгаа байдлыг нь харахаар өр өвдөж, нүд халтирмаар харагдана.

"Туул голын ус хаачсан юм бэ” гэж хэн нэгнээс асуумаар тийм л дүр зураг угтаж байна. Ямархуу байдалтай байгааг нь очоод үзэж, онцлон харж болохоор. Муу сэтгэлтэй, муухай үйлтэй хүмүүсийн балгаар байгаль эх дэлхий сүйдэж, аймшгийн ийм хэмжээнд хүрэх гэж халаглаж харамсахаас өөрийг хийж чадахгүй нь даанч хяслантай юм даа. Яагаад, яагаад ийм байдалд хүргэв үү гэдгийг хөндөх ёстой эмзэг сэдэв болчихоод байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Туул гол ус ихтэй урсдагаараа урсаж, зуны дэлгэр цагт хүүхдүүд усанд нь шумбаж, хүн ард нь эрэг дээр нь угаалга хийгээд суудаг байсан. Гэтэл энэ жил угаалга хийх ус ч байхгүй гэж бодохоор ямархуу байдалд хүрсэн нь ойлгомжтой байгаа биз дээ. Хэдхэн хоногийн өмнө "Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьснаар Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан байдалтай байгаа гэнэ.

Тухайлбал, Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ. Үүний шалтгаан нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал ажээ. Хэдийгээр тус голыг хамгаалах хөдөлгөөн сүүлийн хэдэн жил хүчтэй өрнөж байгаа ч, ямар нэгэн өөрчлөлт, үр дүнд хүрч чадахгүй байна. Харин ч эрх бүхий албан тушаалтнууд Туул голын орчимд лиценз олголтыг нэмж олгоод бүр сүйтгээд байна гэсэн мэдээлэл бий.

"Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөний мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдэн олгогджээ. Туул гол ийнхүү амь тасарч байгаа нь нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэглээ алдагдалд орно. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усгүй болно гэсэн үг. Цаашид Туул голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх үү эсвэл бохирдлынх нь түвшинг ахиулах уу гэх асуудал гарч ирээд байгаа юм. Тиймээс иргэний нийгмийн болон төрийн байгууллага хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн Туул голыг тойрсон олон үйлдвэрийн газар байгаа нь ийнхүү ширгэж, бохирдоход нөлөөлж байна. ДЭМБ-ийн мэдээллээр дэлхийн хамгийн их усны бохирдолтой голуудын "айргийн тав"-д Туул гол багтжээ. Учир нь одоогийн байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна.Их хотыг эмжээрлэн урсдаг байсан хатан Туул гол минь хаачив

Түүнээс гадна өнгөрсөн жил Хан-Уул, Биокомбанитийн орчимд урсаж байгаа ус нь өмхийрч, бохирдол нь дээд цэгтээ хүрч, өмхий самхай ханхалсан өтгөн шингэнээр урсаж, хүн малын аюулгүй байдалд заналхийлж эхэлсэн талаар иргэд ярьж байсан.

Бохирдлоос үүдэж, малын гэдэс дүүрч, тэндэхийн оршин суугчид амьсгалж чадахгүй аюулын байдалд хүрч хортой, аюултай орчноосоо дайжих хэмжээнд хүрчихлээ гэдгийг ч онцлож байсан удаатай. Цэвэрлэх байгууламж, арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голд хортой хог хаягдлаа нийлүүлж, компаниуд, иргэд хогоор овоо босгож, ай савынх нь элс хайргыг машин машинаар ачиж, хөвөөнд нь өндөр барилгууд сүндэрлэж, сүүлдээ бүр урсгалыг нь тасалж эхэлсэн нь үнэн. Тиймээс дээрх үйлдвэрүүдийг хотоос зайдуу нүүлгэж, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг холбогдох газар болоод харъяа газрын яамнаас нь анхааралдаа авчихвал ч.

Хатан Туулыг бүр юу ч үгүй ширгэсний дараа гарах зардал, хохирлын дэргэд харьцангуй хөнгөн байна гэдгийг эрх баригчид мэдэж л байлтай даа. Даанч тийм шийдвэр гаргаж чадахгүй юм даа. Цэвэр тунгалаг урсдаг байсан хатан Туул минь амь тавьж, мэлмий баясгаж урсах урсгал үгүй болсны гол буруутан хэн бэ. Эзэн байхгүй, тэгсэн хэрнээ лиценз эзэмшигчид олон. Гэтэл үнэндээ амь тавьж, нүд аних гэж байгаа гол минь биднээсээ аврал эрсээр байна. Усны болоод ай савынх нь газрын бохирдол, орчны сүйтгэл бүр хэрээс хэтэрчихсэн.

Ярихаас өөрийг хийдэггүй эрх баригчид ядаж Туул голыг ийм хэмжээнд аваачиж сүйтгэсэн компаниудтай хатуухан хариуцлага тооцдог байвал яасан юм бэ.

О.Сайхан

Их хотыг эмжээрлэн урсдаг байсан хатан Туул гол минь хаачив
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани