Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.ЯЛАЛТ: ​Нүүрс 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай

Ш.ЯЛАЛТ: ​Нүүрс 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай

 

Ш.ЯЛАЛТ: ​Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа
Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.

МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь "Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор "Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх "инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.

Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг "харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель "Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм "Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг "Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь "Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.


2015 оны 5 дугаар сарын 2. 
Улаанбаатар хот

Ш.ЯЛАЛТ: ​Нүүрс 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани