Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗӨВ БОЛОМЖ НЭРТЭЙ "БУРУУ ЗУУЧЛАЛ"-ЫН АРД ХЭН БАЙНА ВЭ?

 

Эх орны зүүн хязгаар Тамсагийн талаас газрын тос гадагш урссаар, баялгийн эзэн Монгол орон дэлхийн жишигтэй харьцуулахад өчүүхэн бага хувь хүртсээр олон жилийг ардаа орхижээ. Газрын тос орон нутагтаа ямар ч өгөөж хүртээлгүйгээр үл барам тэнд ажиллаж буй орон нутгийн олон зуун иргэдийн хүч хөдөлмөр үнэгүйдэж, хэт хүнд нөхцөлд өчүүхэн бага цалин хөлстөйгөөр ажиллаж, өдөр хоногийг өнгөрөөж байна.

Газрын тосны "Петро чайна дачин тамсаг” ХХК-д туслан гүйцэтгэгч компаниудад өдгөө 700 гаруй Монгол иргэн  хятадуудын хамаг хар бор ажлыг нугалж буй. Газрын тосны ажилд эдгээр иргэдийг 2012 оноос хойш зуучилсан "Зөв боломж” гэх компани монополь байдалтай бөгөөд ажилчдад ногдох цалин хөлсний дийлэнхийг суутган авч, иргэдийг хохироосоор иржээ.

Өнгөрсөн жил тус компаниар ажилд зуучлуулсан нэг иргэн сард дунджаар 570 мянган төгрөгийн цалин авч байв. Гэтэл "Петро чайна” нэг хүний цалинг 1000 орчим доллараар бодож  зуучлагч компанидаа олгодог байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 1,5 сая орчим төгрөг. Газрын тосны ажилд зуучлуулсан Монгол иргэдийн ярьснаар "Зөв боломж”-ийнхон нэг хүний цалинг "Петро чайна”-гаас 2013 онд 834 доллараар бодож авсныхаа 175-200 орчим доллар буюу 350 мянган төгрөгийг ажилчиддаа олгож байв. 2014 онд цалин бага зэрэг өссөн ч дийлэнхийг суутгасан хэвээр. Өөрөөр хэлбэл Монголчуудын гар дээр очих ёстой цалин хөлсний 60-65 орчим хувь нь зуучлагч компанийн дансанд үлддэг гэсэн үг.

dornodimg29"Зөв боломж” ХХК-ийнхан, бид та нарын цалин хөлснөөс гадна орон байр, ус, тог, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардлыг хариуцаж байгаа хэмээн тайлбарладаг байна. Гэтэл хээрийн нөхцөлд ажилладаг эдгээр иргэдийн ажил, амралтын нөхцөл туйлын хүнд. Өдөржин тос, цемент, тоос тортогтой зууралдаж байгаад ирсэн ажилчид усанд орох тухай санах ч хэрэггүй.  Тэр ч байтугай ундны ус хомсдолтой, усаа холоос зөөдөг бөгөөд гүний худаг тавьж өгнө гэсээр хоёр жил өнгөрчээ.

Гэр орноосоо хол газар 28-аас дээш хоногийн хугацаагаар ажиллаж амьдарч буй тэд дулаалга, галлагаагүй, хуучирч муудсан Монгол гэрт тамтаг болсон нааран орон дээр чихэлдэж хоног төөрүүлдэг. Хоол хүнсний хангамж муу учраас ихэвчлэн өлөн зэлмүүн өдрийг өнгөрүүлдэг байна. Ажилчдын хүнсийг 15 хоногоор нийлүүлдэг ч эхний 10 хоногт хүрэлгүй дуусчихдаг. Хүнд хөдөлмөр эрхэлж буй тэд хоол хүрэлцэхгүй байна гэж няравтаа хандахаар "Дээрээс өгсөн хоол нь энэ. Өөрсдөө хоол ундаа зохицуулж чадахгүй бол хятадуудаас хулгай хийгээд өл залгахгүй юу” хэмээн тавладаг тухай нэг бус ажилчин ярьж байлаа. Энэ мэт асуудал, санал шүүмжлэлээ компанийн удирдлагуудад хэлэхэд "Та ажлаасаа гарч болно. Ард чинь ажилд орох олон хүн хүлээж байна” гэх зэргээр дарамталдаг гэнэ.

Түүнчлэн 100 км тутамд хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэг инженер, нэг эмч тус тус томилон ажиллуулдаг нь учир дутагдалтай. Өглөө ажилдаа гарах гэж буй ажилчин хэдэн арван км туулан очиж инженертэй уулзаад, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч буцна гэж байхгүй. Иймээс ямар нэг осол гэмтэлд өртлөө гэхэд "Петро чайна”, "Зөв боломж” ХХК-иудын хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Учир нь  та хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавартай танилцаж гарын үсэг зураагүй байна шүү дээ гээд хариуцлагаас бултдаг аж. Энэ асуудлаар Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Татвар, Мэргэжлийн хяналт, Цагдаагийнхан удаа дараа акт тавьж байсан ч үр дүнд хүрээгүй байна. "Зөв боломж” хэмээх буруу зуучлалтай холбоотой элдэв маргаан будлиан энэ мэтээр цааш хөвөрнө.

"Петро чайна дачин тамсаг” ХХК-д туслан гүйцэтгэгчийн гэрээ бүхий дотоодын 19 аж ахуйн нэгж бий. Тэдний цор ганц нь л Дорнод аймагт бүртгэлтэй, татвар төлбөрийг орон нутагтаа төвлөрүүлдэг гэнэ.

"Зөв боломж” ХХК-ийн хувьд Улаанбаатарт оффистой, Нийслэлийн Баянгол дүүрэгт харъяалагддаг. Эл компанийг Ардчилсан намаас угшилтай, Увс аймгаас гаралтай хүмүүс голдуу удирдан ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Гэтэл зуучлалын үйлчилгээ авч, хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь Дорнод аймгийн иргэд. "Зөв боломж”-ийнхон ажилчиддаа насны хязгаар тогтоож 45 хүрсэн Дорнод аймгийн иргэдийн гэрээг цуцалсан атлаа Увс, Ховд аймгаас ирсэн өндөр настнуудад ялгавартай хандаж ажиллуулсаар ирсэн тухай ч гомдол санал гарч байжээ.

Орон нутгийнхан газрын тосны хөдөлмөр зуучлалд үүссэн энэхүү монополь байдлыг арилгаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болгохыг л хүсч буй. Хөдөлмөр зуучлалд зөвхөн "Зөв боломж”-ийг оруулна гэсэн хатуу гэрээ, хэлцэл огт байхгүй тул сонголттой болгож өгөөч гэсэн хүсэлтийг өнгөрсөн хугацаанд аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд, ажил хайгч иргэд болон хөдөлмөр зуучлалын биржүүд холбогдох дээд газруудад удаа дараа уламжилсаар иржээ. Дорнодчуудад Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Газрын тосны газар, "Петро чайна дачин тамсаг” ХХК, улс төрчид гээд энэ талаар зүй ёсны шаардлага, санал хүсэлтээ тавьж, уулзаж хөөцөлдөөгүй газар, албан тушаалтан үлдсэнгүй. Харамсалтай нь жилийн жилд "Петро чайна дачин тамсаг” ХХК-тай хөдөлмөр зуучлалын гэрээ сунгах болгонд "Зөв боломж” ХХК ямар нэгэн аргаар монополь эрхээ хадгалсаар өдийг хүрсэн байх юм.

Хятадын компанид үйлчилгээ үзүүлэгч Монгол аж ахуйн нэгж Монголчуудынхаа эрх ашгийг ноцтой зөрчин, уландаа гишгэсээр ирсэн эл бусармаг явдал хэзээ төгсгөл болох вэ гэж Дорнодынхон аргаа барж байна. "Зөв боломж" нэртэй буруу зуучлалын ард нуугдаж буй эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн золиосонд олон зуун Монгол ажилчид, тэдний цаана буй ар гэрийн олон мянган иргэд хохирсоор…

Эх сурвалж: dornod.info      Д.Ганболд

ЗӨВ БОЛОМЖ НЭРТЭЙ "БУРУУ ЗУУЧЛАЛ"-ЫН АРД ХЭН БАЙНА ВЭ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани