Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайхан VS З.Энхболд

М.Энхсайхан VS З.Энхболд

 


З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний "төгсгөл” хувилбарыг М.Энхсайханы хэлж яриад байгаа шиг байлгахыг зөвшөөрөхгүй гэдгээ  УИХ-ыг төлөөлөн хэлж ярьснаас хойш Тавантолгой дахь эцсийн нүүдэл хийгдэх цаг нэгэнтээ алсарсан билээ. М.Энхсайханы тухайд  ч төдийгөөс өдийг хүртэл  удаа дараа хариулт өгөхдөө Мега төсөл бол нүдний цөцгий мэт эмзэг гэх агуулгыг дайж байсан нь, нэг талаас арьсаа хамгаалж ирсэн тактикийн чанартай байр суурь байсныг үгүйсгэх аргагүй ээ. Тэрбээр  "Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, "тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм.” гэж тэр хэлсэн. Тэгээд тэр Тавантолгой дээр алдахгүй ээ гэж ам гарсан. "Том төсөл дээр алдаа хийвэл миний, ажлын хэсэгт байгаа бидний амь нас ч өчүүхэн байхгүй юу. Алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсна. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгойн унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой.” гэж тэр ярьж байлаа. Ер нь бол З.Энхболд даргын хэлж ярьсан бүгдийн эсрэг байр сууриа илэрхийлж ирсэн, тэр. Тиймээс хэн нь юу хэлж ирснийг эргэн сануулая. Харьцуулан харъя.

З.Энхболдын үг

Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.

 "Уг нь асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй байтал, угаах үйлдвэртэй учраас "Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу гэж хэлсэн. Өмнөд хөршийн тэргүүнийг Монголд ирэхэд байгуулсан төмөр замын гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын "Пибоди”. Сая "Пибоди” өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч "Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана гэсэн юм.

М.Энхсайханы хариу

Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсч байна.

Үнэндээ бол АНУ-аас Монголд суугаа Элчин сайд "Пибоди”-гийн ялагдлын дараа М.Энхсайхантай уулзаж, нутгийнх нь компаниуд монголын томоохон төслүүдийн тендерт нэг л таагүй дүнтэй оролцоод байгаад сэтгэл нь тиймхэн байгаагаа илэрхийлсэн л байдаг. Тэгвэл М.Энхсайхан хэлэхдээ "Ямар ч уралдаан тэмцээнд нэг нь түрүүлж нөгөө нь хоцордог биз дээ. Болсон процесс ердөө л энэ. Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл дэлхийд нэр хүндтэй компаниуд хаанахын ямар ч бизнест өрсөлддөг нь хэвийн үзэгдэл. Харин тэндээс хасагдасны дараа нэрээрээ нэг их цоллуулаад байхыг хүсдэггүй, цаад тал нь ч цоллоод зарлаад байдаггүй. Брэнд болчихсон бизнесийн нэр хүндэд нь халтай гэж үздэг. Нэр хүндэд нь халдсан хэрэг болдог. Энэ бол олон улсын стандарт, бизнесийн соёл. Америкийн компани манай тендерт орсон нь буруу биш ш дээ. Харин ч бидэнд бахархалтай үйл явдал байхад, хасагдсаных нь дараа бид тэр компанийн өвдөлтийн цэг дээр байнга дараад байж болохгүй ш дээ.” гэжээ. Энэ бол спикерт өгч буй хариултуудынх нь нэг юм.

З.Энхболдын үг

 Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй.

Эхлээд нүүрсний зах зээлээ зөв тодорхойлчихоод олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй гэж тэр хэлсэн. Тэгээд харин  Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам  хамгийн ашигтай, есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам учраас тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй. Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, "Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол оффшор бүст бүртгэлтэй "ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л "MCS”   авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.” гэж ярьсан. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан юу гэсэнд анхаарал хандуулъя.

М.Энхсайханы хариу

Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий Тавантолгой дээр "Энержи ресурс” төслийн компани болж ажиллана гэдгийг тэр хэлсэн.  Тэгвэл төслийн компанийн 51 хувийг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС  эзэмшдэг бол энэ  толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд "ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө "Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гадны хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн гэж М.Энхсайхан сайд хэлж байна. Мөн тэрбээр  Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ гэсэн.

За харин төмөр замын тухайд "Энержи ресурс” гэж төслийн компани төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтан дор байх юм. Төслийн компани төмөр замыг барьж байгуулах, ашиглахад хөрөнгө оруулна. Тэгээд 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хувийг төрд хүлээлгэж өгөх юм…  Ер нь төмөр зам дээр төр дангаараа явахад хэцүү юм байна гэдгээ эрхбиш одоо ойлгоо байлгүй дээ. Хуульд гарц байгаа байхгүй юу. Тэр гарцаар нь Тавантолгой төслийг, төмөр замыг явуулах хэрэгтэй гэж УИХ, Засгийн газар шийдээд уралдаант сонгон шалгаруулалтаа зарласан, бүх ажил тэр хүрээнд л явж байгаа. Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий хэмээн ярьж байлаа.

Ер нь бол  УИХ-ын дарга З.Энхболдын ширүүн үгсийн хариуг М.Энхсайхан өгөхдөө өөртөө их итгэл тээж байгаагаа харуулахыг чухалчилж ирсэн нь тов тодорхой.  Унах босох магадлал 50:50 гэгдэж байсан  энэ төслийг тун эмзэг хагарахдаа тулвал тун амархан гэж бөөцийлөн ярих тэрбээр унагаахгүй босгоод ирнэ гэдэг дээр ам гарсан. Харин өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ. Чухам тэгээд эрсдэлтэй талаас нь хараад алдаж асгасан хойно М.Энхсайхан нарын амь нас ч амь тариа дөхүүлж дийлэхгүй нь бодит үнэнд ойрхон гэдгийг бол хаа хаанаа эрхбиш ойлгохтойгоо байж ирсэн юм.

Б.Тамир

Horom.mn

М.Энхсайхан VS З.Энхболд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани