Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?

Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?

 

Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор "үнэлэгдэж” байгааг та мэдэх үү. Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй.  Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс.  Эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болж буй юм.  Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдөр 318 их наяд төгрөг болно. 


УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцааны 20 хувийг буюу 3 тэрбум хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэхээр тогтож, 2,8 сая иргэнд тус бүр 1072 хувьцаа ногдсон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний ордыг 15 тэрбум хувьцаагаар үнэлсэн гэсэн үг.  Бид 318 их наяд төгрөгөө 15 тэрбум хувьцаандаа хувааж үзвэл нэгж хувьцааны үнэ 21200 төгрөг болж буй юм. Таны 1072 хувьцаа чинь одоогийн нүүрсний ханшаар тооцож үзвэл 22 сая 726 мянга 400 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн үг. 

Үнэмшилгүй сонсогдсоор л байна уу. Гэхдээ энэ бол зүгээр л өнөөдрийн нүүрсний үнэ ханшид дүйцүүлэн үнэлж буй тооцоо. Магадгүй энэ ордыг эзэмшигч нь Монгол хүн өөрөө байж чадвал жил бүр монголчууд ногдол ашиг хүртэх боломж ч бий. Гол нь бид яагаад хувьцаагаа баялгийн санд төвлөрүүлж, ногдол ашиг авах зарчмаар гадныхан шиг амьдарч болохгүй гэж... Өнөөдөр та авч чадаагүй ч маргааш таны үр хүүхэд ашиг хүртдэг зарчим дэлхийн олон оронд үйлчилдэг. Австрали, Норвегийн иргэд ердөө л энэ баялгийн сангийнхаа ачаар толгой гэдгэр амьдарсаар байна. Бидний нүүрсэнд шунаад буй урд хөршийнхөн маань ч эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд ашиглана хэмээн баялгийн 9 санд мөнгө хадгалдаг гэнэ билээ. Харин бид олдсон хувьцаагаа тааралдсан луйварчинд боломж олдвол зарчихья гээд гүйгээд л байдаг. 

Засгийн газраас таны хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулахын тулд 2012 онд 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлэн өндөр настан болон оюутнуудаас худалдаж авсан. Үнэндээ энэ бол сонгуулийн өмнөх ээлжит шоу хөтөлбөр ч байсан гэж болно. Өнөөдрөөр харвал нэг ёсны "луйвар” байсан мэт санагдана. Тавантолгойн ордоос иргэн бүр хувь хүртэх ёстой гэж 2007 оноос хойш гүйсэн МоАХ-ны хэдэн партизаны тэмцэл, Ерөнхийлөгчийн тухайн үед хэлж байсан "Ард түмнийхээ Тавантолгойг ард түмэндээ өгье” гэх үгийн ачаар та 1072 хувьцаатай болсон гэдгийг хэн бүхэн мэдэх биз. 

Гэтэл Засгийн газар ердөө 932 төгрөгөөр нэгж хувьцааны үнийг тооцож авсан байгаа юм. Харамсалтай нь 1,5 сая орчим иргэн Засгийн газарт сая төгрөгөөр хувьцаагаа худалдахад бэлэн хэмээн 2012 онд өргөдөл гаргасан юм билээ.
Зөвхөн Засгийн газар 2012 оны зургадугаар сарын 6-наас дуусгавар болгон иргэдийн хүсэлтийн хүлээж авлаа хэмээн толгой эргүүлээд зогсохгүй, 2012 онд сонгуулийн өмнөхөн 1072 хувьцааг худалдаж авна гэх этгээдүүд ч гарсан. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос Иргэн та Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр хувьцаа эзэмшиж байгаа шүү гэдгийг анхааруулсаар байлаа.

Бид хуулийн дагуу 1072 хувьцааг Эрдэнэс Тавантолгой ХК-иас эзэмшиж байгаа нь үнэн. Мөн Эрдэнэс Тавантолгой компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа нь үнэн. Гэхдээ орлогоо өрөнд хураалгасаар л байна. 2011-2012 онд Сү.Батболдын Засгийн газар  Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн Хятадад нийлүүлэх нүүрсний борлуулалтын орлогоос хэмээн 350 сая ам.долларыг урьдчилж авсан учраас тэр өрөө компани төлсөөр байгаа. 
Тэгвэл энэ удаад ч мөн адил иргэдийг төөрөгдүүлэх гэсэн байдал буй болж 1072 хувьцааг авч байна гэх цуу тарааж эхэлжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сарын 14-нд мэдэгдэл гарган " "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул "Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна. 

Үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс мэдээлэл ирүүлэх боллоо. Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна. Иргэн таны эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй бай­­­­­хаар заасан болохыг анхаар­на уу” хэмээн иргэдэд анхааруулга хүргэсээр байтал бие биенийхээ ам дамжсан цуу үгэнд итгэн хувьцаагаа арилжаалж, таван цаастай болно хэмээх итгэлтэйгээр бидний нэрлэж заншсанаар Урт цагааны гудамжинд урт дараа­­лал үүсгэсээр л байгаа юм. 

Та 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болж, үүнийгээ брокер диллерийн компаниар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцооны төвд өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэж, 1072 ширхэг хувьцааны бичилтээ хийлгэж баталгаажуулсан ч хуулийн дагуу зарж борлуулах эрх чинь үүсээгүй байгаа гэдгийг маш сайн ухамсарлах ёстой. Тэгэхээр танаас хувьцааг чинь худалдаж авах нэрийдлээр үнэт цаасны данс нээх нэгэн төрлийн жижиг бизнесийн заль хэрэглэж, хурдан хугацаанд хөлжих гэсэн хүмүүсийн л хурган заль явсаар... 2 сая иргэн дансаа нээлгээгүй байгаа учраас брокер, диллерийн компаниудад хөөрхөн мөнгө олчих боломж харагдсаар л байна. Танд данс нээсний хөлсөнд 5000 төгрөг авна гэж тооцохоор 10 тэрбум төгрөгийн орлогын зах зээл байгаа учраас нэг хоёр хүний хувьцааг сая төгрөгөөр худалдаж авлаа гэж цуу тараах юу ч биш.

Цагдаагийнхан  "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч­дын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг хувьцаа олгох нэрээр иргэдийг залилсан хэмээн Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. "Стандарт Инвестмент” болон "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны "Новел Инвестмент” ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо­ноос  хууль  журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагад "Новел Инвестмент” ХХК багтаагүй байсан аж. Тиймээс иргэд тухайн компани дээр 5000 төгрөгөөр нээлгэсэн данс нь баталгаажихгүй учраас компанийн удирдлагуудыг хууль бусаар орлого олсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өгсөн. Гэвч иргэдэд энэ мэдээлэл хангалтгүй байгаа бололтой. 

Намуудын  амлалтаас үүдэж мэндэлсэн 1072 хувьцааны хувь заяа ийн сонгуулиас сонгуульд өөрчлөгдөн хувьсч магадгүй, эсвэл "Эрдэнэс Тавантолгой” бол бидний өмч гэсэн үүднээс иргэн бүр хандаж, тус ордын 20 хувийг бид эзэмшдэг гэдгээ хуулиар баталгаажуулсан учраас  шунаж, сувдаглах хэнбугайн ч өмнө эрхээ эдэлж үгээ хэлэх боломжоо хадгалсаар байхсан. 
Эх сурвалж: www.assa.mn
Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани