Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өгий нуур мөхлийн ирмэгт ирээд байна

Өгий нуур мөхлийн ирмэгт ирээд байнаБ.Алтанбагана бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан ч 1999 оноос газар тариалангийн бизнес эрхэлжээ. Уул устайгаа ойрхон ажилладаг байсны хувьд байгаль дэлхий хичнээн их доройтож байгааг анзаарч зүгээр хараад суулгүй ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэсэн бодол түүнд төржээ. Хүүхэд байхдаа харж баясдаг байсан тэр сайхан байгаль арваадхан жилийн дотор нүдэн дээр нь эрс доройтов.

Ингээд санаа шулуудаж 2015 оны аравдугаар сард Өгий нуурын усны түвшинг сэргээх, Орхон голын ай савыг ойжуулах, хамгаалах зорилго бүхий "Өгий нуур алтан шүтээн” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Одоо тэр энэ сэдвээрээ докторын диссертаци бичихийн зэрэгцээ мөхлийн ирмэгт ирээд байгаа Өгий нуурыг сэргээн хамгаалах ажлыг эхлүүлж,  уг асуудлыг Засгийн газар, олон улсын түвшинд гаргаж тавиад байна.

Өгий нуур өнөөдөр ямар хэмжээнд доройтоод байна вэ?

Би 1993 онд ангийнхантайгаа Өгий нуурт очиж амарч байлаа. Тэр үед энэ нуур 2 метрийн гүнд орсон ч ёроол нь харагдахаар тунгалаг устай байсан. Харин энэ зун гэр бүлээрээ очиж амарсан. Тэгтэл Өгий нуур танигдахын аргагүй эмгэнэлтэй болжээ. Өвдгөөр татсан гүнзгийд хүртэл ёроол нь харагдахааргүй, бохир ногоон устай нуур болсон байв. Амрах гэж очсон боловч сэтгэл өвдөөд эргэж ирсэн. Нуур үндсэндээ мөхлийн гэж болох тийм байдалд хүрсэн байна.

...Өмнө нь 20 гаруй төрөл зүйлийн загастай байсан бол одоо 10 төрөл зүйл үлдсэн байна. Өгий нуур бол Зүүн хойд Азийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг гол цэг. Нүүдлийн шувууд нуурын баруун талын зэгсэнд нь үрждэг байсан бол өнөөдөр шувууд өндөглөж, үржихээ больсон. 112 төрлийн усны шувуу дайжихад хүрсэн ...

Одоо тэнд зөвхөн махчин шувууд үржиж байна. Ялангуяа хар галуу гэж загасны дайсан бий. Нэг хар галуу хоногт дунджаар 5-8 кг загас иддэг. Идэхдээ загасаа бүтнээр нь шингээдэггүй ходоодондоо хэсэг хугацаанд байлгаж шим тэжээлийг нь авчихаад буцаагаад гулгиж гаргадаг. Тэгэхээр нэг хар галуу өдөрт 5-8 кг хог хаягдлыг нууранд хаядаг гэсэн  үг.

Усны шувууд дайжиж, загас ховордсон үндсэн шалтгаан нь нуурын ус багассантай холбоотой. Нуураас баруун тийш Орхон гол хүртэл таван км орчим газарт машин байтугай морьтой хүн явахааргүй байсан тэр их зэгс, намаг нь 10-аадхан жилийн дотор хатаж устсан. Зэгс нь устсан болохоор машин зам гарч, айлууд түрэн бууж, өвлийн байшин хүртэл барих болсон.

Өгий нуурын ус дундарсан байдал

Өгий нуур бол аялал жуулчлалын нэгэн чухал бүс. Аялал жуулчлал нуурын доройтолд яаж нөлөөлдөг вэ?

"Хойд мэргэн шанаа”, "Урд мэргэн шанаа” гээд нуур луу орсон хоёр хошуу байдаг юм байна. Орон нутгийн удирдлага санаачилга гаргаж энэ хоёр хушууг яг голоор нь диагональ байдлаар зүүн талыг нь аялал жуулчлалын бүс болгоод, баруун талын нөгөө намаг, зэгстэй байсан их газрыг байгалийн онцгой хамгаалалттай бүс гэж зарласан. Гэсэн ч малчид үүгээр суурьшиж, машин тэрэг тасрахгүй. Зүүн талын аялал жуулчлалын бүс болох нуурын эргийг тойроод дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Зуны цагт уг нуурыг тойроод гэр-амралтын газрууд бүчээд авна. Ингээд нуурын ойролцоо машин тэрэг, хүн зон зай завсаргүй холхилдож, амрагч нар нуураас загас шүүрдэхийн сацуу эрэг дээр нь машин тэргээ угаана. Гэр-амралтын газрууд жижигхэн завьнуудтай. Үүнийгээ амрагч нарт хөлслөх бөгөөд тэд завиараа нуур луу орж загас барина. Эхэндээ тэд тэсэлгээ хийж загас барьдаг байсан бол одоо харин дэгээгээр барьдаг болжээ. Зарим нь тороор барьж шуналтана. Гэвч тороор загас барих нь асар их хорлонтой.

Өнгөрсөн арванхоёр дугаар сард би гурав дахь удаагаа Өгий нуурт очиж, орон нутгийн удирдлагатай уулзсан. Ингэхдээ нэг зүйлийг анзаарсан нь өвлийн загасчлалын нууранд учруулдаг хор хөнөөл. Нуурын мөсөн дээр загасчилж буй хүмүүс хогоо мөсөн дээр үлдээдэг. Хамгийн тоогүй зүйл бол тэд нуурын мөсөн дээр бие засахгүй гэсэндээ шар айрагны хуванцар савнуудад "морь харчихаад” тэнд нь үлдээдэг. Гэтэл тэр хуванцар сав нь 300-400 жил задардаггүй химийн нэгдэл юм.

Танай ТББ байгуулагдсанаас хойш нуурыг хамгаалах чиглэлд ямар ажлуудыг амжуулав?

Өгий нуур бол чийглэг, намгархаг газрыг хамгаалах "Рамсарын Конвенци”-д бүртгэгдсэн Монголын цөөхөн нуурын нэг. Манай улс тус конвенцийн гишүүн орны хувьд холбооны зүгээс Ази-Номхон далайн бүсийг хариуцсан Лю Янг гэдэг хүнтэй мэйлээр холбоо тогтоож төлөвлөсөн ажлаа танилцуулсан. Энэ хүн ирэх хавар нуур гэсэхээр Монголд ирж нуурын өнөөгийн нөхцөл байдалтай танилцана гэсэн хариу өгсөн. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд Рамсарын Конвенцийг хариуцсан түшмэл байдаг. Саяхан томилогдсон П.Цогтсайхан гэдэг түшмэлтэй уулзсан. Тэрээр бидний санаачилгыг дэмжихээ илэрхийлж, манай байгууллагаас байгаль орчны үнэлгээ гаргуулах хүсэлтээ өгөхөөр тохиролцсон. Өгий нуурыг хамгаалах үйлс бол зөвхөн манай ТББ-ын ажил биш, энэ асуудалд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг хандуулах цаг болсон гэж бодож байна. 

Рамсарын Конвенциар хамгаалагдсан Монголын нуурууд

Та Өгий нуурын экологийн тэнцвэрт байдлыг сэргээх чиглэлээр эрдмийн ажил бичиж байгаа гэсэн. Та уг эрдмийн ажлаараа ямар санал дэвшүүлж байна?

Өгий нуурын хажуугаар урсаж өнгөрдөг Орхон голоос салбарласан Хөгшин Орхон болон бусад жижиг гол, горхинууд Өгийнуурт цутгадаг. Гэвч өмнө нь нуурын усны 40 хувийг тэжээдэг байсан энэхүү цутгал 3-4 дахин багасаж, 5-10 хувь болтлоо буурсан. Ингэснээр нуурын ус дундарч Өгий нуураас буцаж гардаг нэг цутгал нь тасарсан. Нуураас гадагшлах урсгал алга болсноор усны сэлгэлт үгүй болж, нуурын ус бохирдож эхэлсэн.

Би дараах санааг хэрэгжүүлж чадвал нуурыг аварна гэж үзэж байна. Залуу Орхон нь хүчтэй, ус элбэгтэй, заримдаа эргээ даван үерлэдэг болохоор тэр илүүдэл усыг тусгай төхөөрөмжөөр татан хоолойгоор явуулна.

... Ингэж Хөгшин Орхоны усны түвшинг нэмвэл нуурын ус ч бас тэтгэгдэнэ. Ингэснээр нуураас гадагшлах урсгал сэргэж, нуурын бохирдол тийшээ гарч нуур дахиад цэнгэгшээд ирнэ. Нэгэнт цэнгэгшээд, Орхон голын цутгалт нэмэгдээд ирвэл байгаль өөрөө аяндаа экологийн тэнцвэрт байдалдаа орж, зэгст намаг сэргэх болно. Газар чийгтэй болчихвол зэгс өөрөө аяндаа ургана. Хэрвээ зэгст намаг хуучнаараа сэргээд ирвэл тэнд буусан айлууд ч нүүх болно ...

Бид нуурын хойд хэсэгт мод тарина. Мод бол усыг газрын гүнээс татдаг. Өгий нуурыг ойжуулах, моджуулах, усжуулах чиглэлээр ХААИС-ын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаар болсон. 

Эх сурвалж: www.vip76.mn

Өгий нуур мөхлийн ирмэгт ирээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани