Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойгоос онгорхой нүх, өр үлдэх нь тодорхой болжээ

Оюутолгойгоос онгорхой нүх, өр үлдэх нь тодорхой болжээ

Хаврын чуулган дөрөв хоногийн дараа эхэлнэ. Урт амралтаа дуусгаж, бичиг цаасанд дарагдах парламентчдын эн тэргүүнд шийдэх учиртай ажил нь Оюутолгойн гэрээг

урагшлуулах явдал хэмээн гадаадын хэвлэлүүд онцлох болов. Хөрөнгө оруулалт хэтэрсэн, гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр гацаж сунжирсаар өнөөг хүргэсэн энэ орд Монголын эдийн засагт хэр жин дарж байсныг өнгөрсөн хэдэн сард төгрөгийн ханшийн уналт харууллаа. Энэ төсөлд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй л бол Улаанбаатар тэр чигтээ "унтрах нь” хэмээн Эдийн засгийн форумын үеэр сануулах хүмүүс ч олон байв. Гэвч хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум "ногоон”-оор хэтэрч, монголчуудын төлөх өр улам зузаарч, 30 жилийн дараа бид энэ ордоос 16 хувиа авлаа гээд хэр их зүйл өөрчлөгдөх нь асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна.

 

 

Эргэлзээ, тодорхойгүй байдлаар дүүрсэн энэ гэрээний талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд Засгийн газарт асуулга тавьсан юм. Асуулгын хариулт болгон илгээсэн албан тоот нь Оюутолгой Засгийн газрыг "залгиад” удчихсаныг харуулсныг өнгөрсөн хугацаанд бид анзаарсангүй. Учир нь асуулгын хариулттай танилцсан хараат бус шинжээчийн дүгнэж буйгаар анхнаасаа энэ гэрээг Монголын тал үндэснийхээ эрх ашигт үл нийцүүлэн, УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцэж байна хэмээн нотолсон гэжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуулгад Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний сайжруулах шаардлагатай заалтын жагсаалт, УИХ-аар баталсан 57 дугаар тогтоолд заасан анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг хэзээ 50-иас доошгүй хувьд хүргэх, гүний уурхайн ажлыг санхүүжүүлэхээр гуравдагч этгээдээс зээл авбал төслийн нийт хөрөнгө оруулалт яаж өөрчлөгдөх, улмаар Засгийн газар 53, хөрөнгө оруулагч 47 хувь гэсэн өгөөжийн харьцаа хэрхэн өөрчлөгдөх зэрэг зургаан асуулт багтсан юм. Засгийн газраас энэ асуулгад хариулт өгсөн бөгөөд үүнтэй танилцсан хараат бус шинжээч, судлаачид эсрэг байр суурь, дүгнэлттэй байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

 

"ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ НЬ МОНГОЛЫН НЭР ХҮНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ”

 

Нэгэнт хуудуутай олон заалт багтаасан энэ гэрээг өөрчлөх гэж 2012 оны аравдугаар сарын 2-нд Засгийн газраас "Оюутолгой”-д албан бичиг хүргүүлжээ. "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт нь Монгол Улсын Засгийн газар, Монгол орны эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирна” гэсэн хариуг хөрөнгө оруулагч талаас илгээсэн байх юм. Үүгээр ч зогсохгүй гэрээний 15.16-д "Энэхүү гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл болон УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болно”, 15.28-д "Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” хэмээснийг ч иш татсан байжээ. Өнгөрсөн онд гэрээг өөрчилж, төсөвт 440 тэрбум төгрөг оруулна гэж амласан Засгийн газар үүнээс ч өмнө Оюутолгойд "залгиулчихсан” байж. Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов гэж заасан нь зарчмын хувьд ноцтой алдаа гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Энэ тогтоолын заалтыг ч Засгийн газар биелүүлээгүй байгаа юм. Улмаар эх орныхоо баялаг болсон орд дахь хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх гэж хүсэлт илгээлээ гээд өмнө нь 57 дугаар тогтоолыг биеэрээ хамгаалж нотолсон Засгийн газарт буцах гарц үлдээгүй аж. Үүнийхээ дүнд "Хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн цэвэрхэн тайлбараар хариуцлагаас мултрах арга хайж өнөөдрийг хүргэсэн гэхэд бас хилсдэхгүй нь.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭТРҮҮЛЭХ ГЭРЭЭНЭЭС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ 

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гэрээнд зааснаар болон төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын хуваарийн дагуу "Оюутолгой” ХХК-ийн анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар боловч 2012 оны жилийн эцсийн байдлаар энэ дүн 7.1 тэрбум ам.долларт хүрч хэтэрсэн асуудал одоо хэр нь шийдэгдэхгүй байна. Уг нь гэрээгээр баталсан хөрөнгө оруулалтыг хэтрүүлэх эрх хөрөнгө оруулагчид байхгүй. Мөнгөн дүн нь өссөн гэдгийг Монголын талаас ямар байгууллага, хэн, яаж, юугаар хөдөлбөргүй нотолж байгаа нь ч бас тодорхойгүй.

 

 

"Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтын 2010-2012 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын ажилд зориулсан зардлын жинхэнэ гүйцэтгэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэдгийг судлаачид хэлж байна. Дээрх дүнд 2010 оноос өмнөх хугацаанд гарсан зардал гэж 677 сая ам.долларыг оруулсан нь их эргэлзээтэй байгаа аж. Магадгүй энэ нь хайгуулын зардлаа хэд дахин өсгөж харуулсан байхыг зарим хүн үгүйсгэхгүй байна.

 

16 ХУВИА БУЦААЖ АВЛАА ГЭЭД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

 

УИХ-ын 57 дугаар тогтоолоор "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх” чиглэлийг Засгийн газарт өгчээ. Гэвч гэрээг 30 жилийн дараа сунгах үед л Монголын тал нэмэлт 16 хувийг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу шилжүүлэн авах эрхтэй байхаар тусгасан байна. Уг нь талууд бичгээр харилцан тохиролцвол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй юм. Гэвч өнөөх л хөрөнгө оруулалтын гэрээний 15.16-д "Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалтыг хөрөнгө оруулагч тал бамбай болгож, Монголыг ацан шалаанд оруулсаар өнөөг хүргэжээ. Эцэст нь гэрээндээ өөрчлөлт оруулахыг хүссэн ч, 50-иас доошгүй хувиа эзэмшихийг хүссэн ч өнөөх л Засгийн газ­рын нотолгоо элдэв саад, бэрхшээл, хамаг зов­лон­гийн эхлэл болоод байна.   

 

 

Үүнээс гадна Монголын тал 30 жилийн дараа 16 хувийн хувьцааг гэрээнд заасан нөхцөлөөр тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах магадлал тун бага юм. Уг хувьцааг худалдаж авсан тохиолдолд ч ТУЗ дэх Монголын талын эрх мэдэл өөрчлөгдөхгүй одоогийн зарчим хэвээр үлдэхээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан бөгөөд үнэн хэрэг дээрээ компанийн үйл ажиллагаатай холбогдсон бүх эрх мэдэл болон ТУЗ-ийн шийдвэр "Рио-Тинто”-гийн талд хэвээр байх болно.

 

ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭХ ҮНДЭС АЛГА

 

Засгийн  газар болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ хуулийн хүчин төгөлдөр баримт, эрхзүйн чадамжтай материал л юм бол далд уурхайг барих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэслэлгүй хэмээн хараат бус хөндлөнгийн шинжээчид үзэж байна. Хэлэлцэн тохирсон этгээдүүд Оюутолгой ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тохиролцож, харилцан баталгаажуулсан нь мэдээж. Үүгээр зогсохгүй Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид гэрээний нэн тааламжтай нөхцөл хийгээд хөрөнгө оруулалтын дүнг эхний удаагийн харилцан тохиролцсон гэрээний төсөлд нэг тэрбум гаруй, хоёр дахь удаагийн хэлцлийн үр дүнгээр тохиролцож батлагдсан гэрээгээр гурван тэрбум ам.долларыг өсгөж өгсөн байдаг.

 

 

Үүгээр үл барам хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой ордын хайгуулд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэж тусгасан ч "Айвенхоу майнз Монголия инк” ХХК-ийн гаргасан тооцоогоор 171.7 тэрбум төгрөг, үүнээс өрөмдлөгийн ажил 74867.9 сая төгрөг, лабораторийн ба туршилт шинжилгээний ажил 8929.5 сая төгрөг, дээжлэлтийн ажил гурван тэрбум төгрөг зарцуулсан гэж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгасан байна. Эдгээр ажлын нийт дүн дөнгөж 86.8 тэрбум төгрөг болж, гаргасан дүнгээс 84.9 тэрбум төгрөг дутуу байгаа нь хөндлөнгийн шинжээчдэд эргэлзээ бий болгоод байгаа юм. "Айвенхоу майнз Монголия инк” ХХК Оюутолгой ордын хайгуулд нэг тэрбум ам.доллар байтугай 100 сая ам.доллар зарцуулсан гэсэн ч ихээхэн эргэлзээтэй төдийгүй энэ нь үндсэн баримтаар нотлогдоогүй хэмээн шинжээчид бас тайлбарлалаа.

 

 

Ер нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хөрөнгө оруулагчдад нэн ашигтай олон арван зүйл, заалтын уршгаар Монгол Улсыг, манай ард түмнийг өнөө болон хожмын үед төлж баршгүй өр төлбөрт оруулсан зовлонд унагаж онгорхой нүх үлдээх нь тодорхой болжээ.  Үүнийг шийдвэр гаргагч эрхмүүд мэдсэн ч яагаад чимээгүй, таг чиг дүлий байна вэ.

Ж.ЦОГЗОЛМАА

polit.mn

 

Ж.ЦОГЗОЛМАА
Оюутолгойгоос онгорхой нүх, өр үлдэх нь тодорхой болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани