Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбар дахь гээгдэж буй итгэл найдвар

Монголын эдийн засгийн тэлэлтийг тэтгэгч нь нүүрсний салбар, тэр дундаа энэ "Хар алт"-ны экспорт билээ. Гадаад зах зээлд борлуулсан нүүрсний хэмжээ зэсийн баяжмалаас давж гарснаар ногоон мөнгөний урсгалын шинэ ундрага, итгэл найдварыг авчирсан. Үүнийг монголчууд дэндүү өөдрөгөөр харж, эдийн засгийн салбарын орой дээр ямагт гийж байх цолмон мэтээр төсөөлсөн нь бий. Гэвч даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд эдийн засгийн хувьсал өөрчлөлт байнга явагдаж, өнөөдрийн өөх маргааш уушги болохыг алийг тэр гэх вэ. Нүүрсний хувьд ч гэсэн яг л иймэрхүү. Баялаг нь байгаа ч түүнийгээ хэрэгцээт зах зээлд нь хүргэх унаа тээврээс эхлээд олон асуудлаа одоо хүртэл цэгцэлж амжаагүй яваа нь бидний урагшгүйнх. Энэ хэрээрээ Хятадын зах зээл дээрх орон зайгаа бусдад алдсан. 300 хүрэхгүй км төмөр замынхаа царигийн өргөн нарийныг зургаан жил ярьсан хэрнээ одоо болтол шийдэж чадахгүй байгаа нь бараг онигоо биз. Гэсэн хэрнээ төсөв ярихаар л нүүрсээрээ нүүр тахлах гэж мөрөөдөөд эхэлдэг. Нэг ийм гэм улстөрчдөд байна.

 

    Нүүрсний салбараас 2011 онд 476.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, халгиж цалгиж явсан сайхан үе байсан уу гэвэл байсан. Харин энэ хэмжээ зугуухан буурсаар 2013 онд 293 тэрбум төгрөг болов. Энэ оны төсөвт урьдах жилээсээ нэг дутахаараагүй өөдрөгөөр төсөөлсөн ч Монголын нүүрсний зах зээл сүүлийн хоёр жилийн турш уналттай хэвээр байна. Манай улстөрчдийн томруулдаг шилээр хардаг нүүрсний экспортын боломж ийнхүү улам бүр багассаар байна. Монголын нүүрс ердөө ганцхан зах зээлийн шалихгүй хувийг эзэлдэг. Тэр зах зээлд нь нийлүүлэгчид олон, бүртэгэхдээ өөрийн өртөг нь хямд нүүрс нийлүүлдэг болохоор худалдан авагчид нь бас түүнийг илүүд үзнэ.

 

    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ 2012 оноос хойш байнга буурч байна. Түүнчлэн үүнийгээ дагаад үнэ бас буурч байгаа. Энэ жилийн цагаан сарын дараа эрэлт бүр их буурсан гэх мэдээлэл байгаа. Монголын нүүрсний экспортод сэргэлт эргэж ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Нэг тэрбум тонн нүүрсний экспортын сураг бол бий. 2012 оны эхний дөрвөн сард 5623.4 мянган тонныг экспортолж байсан бол өнгөрсөн жилийн мөн хугацаанд 5000.7 мянган тонн болж буурчээ. Одоо оны эхний хоёр сарын байдлаас харахад дээрх хэмжээ бүр багасах хандлагатай байна. Хэрэв байдал энэ янзаар үргэлжилбэл нүүрсний борлуулалтаас төсөвт төвлөрүүлэх орлого тасалдаж мэдэхээр байгаа юм. Нэгэнт л авдаг өгдөг нь ганцхан БНХАУ болохоор тэр зах зээлийнхээ ааш авирыг зөөлрүүлж, ая эвийг нь олж байх шаардлага бас бий.

 

     Өнгөрөсөн 2013 оны байдлаар авч үзвэл Хятадын нүүрсний хэрэглээ огтхон ч буураагүй. Харин тус улсын нүүрсний нийлүүлэгч орнуудын тоо нэмэгдсэн. Мозамбик, ӨАБНУ, Киргизстан, Өмнөд Америкийн Колумб, шинээр нэмэгдснээс гадна Вьетнам, Австрали, Индонези энэ улсын зах зээл дээрх тоглолтоо эрчимжүүлсэн. Хойд хөршийнхэн маань нийлүүлэлтээ хэд дахин нэмэгдүүлсэн. Нэгэн цагт Хятадын нүүрсний зах зээлийн тэргүүлэгч нийлүүлэгчийн нэг гэгдэж байсан Монгол Улс ийн хойш шахагдсан нь лав гавьяа биш байж таарна. Эрэлтээсээ давсан нийлүүлэлт энэ улсын зах зээл дээр байгаа болохоор үнэ өсөхийн тухайд магадлал тун бага байна. Ер нь бол "Эдүгээ нүүрсний зах зээлийн үнийг хятадууд дангаараа тогтоож байна" гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

 

    Нөгөөтэйгүүр Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрс худалдан авах идэвх сайнгүй байгаа. Өнгөрсөн оны өдийд гэхэд 8.1 сая тонн гангийн илүүдэл энэ зах зээл дээр хуримтлагдсан гэх мэдээлэл байсан. Цагийн сайханд буюу 2011 онд Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн 40 гаруй хувийг Монгол дангаараа эзэлж байсан бол өнгөрсөн онд хүчний эх үүсвэр нь нүүрс хэвээр байгаа. Ойрын үед ч ийм байх төлөвтэй гэсэн шинжээчдийн таамаглал бий. Гэхдээ хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдол гэхчлэн хэрэглээг багасгах шаардлага энэ улсад бас байгаа. Мэдээ сэлтээс үзвэл оны эхний хоёр сарын байдлаар Хятадын нүүрсний уурхайнуудын олборлолт болон жилдээ 20 сая юаниас дээш орлоготой угаах үйлдвэрийн ашиг өмнөх жилийнхээсээ 42.5 хувь буурч, 21.95 тэрбум юаниар багассан гэх дүн бан байгааг тус улсын Үндэсний статитсикийн хорооны мэдээнд дурджээ. Хятадын нүүрсний салбарын тэргүүлэх компанийн нэг "Шинхуа" болон нүүрсний "Хайлуан" бүлэглэлийн оны эхний хоёр сарын ашиг 8.5- 64.3 хувь буурсан гэх мэдээлэл байна. Энэ бүхнээс харвал Хятадын нүүрсний дотоодын зах зээл ч сайнгүй байгаа гэсэн үг. Тиймээс тус улсын тухайд нүүрсний салбараа сэргээх боломжийг хайж эхэлжээ. Тухайлбал, нүүрс олборлогчдод ирдэг татварын дарамтыг багасгах талаар ярилцаж эхэлсэн мэдээлэл бий. Түүнчлэн унаж буй эрэлтийг гэтлэхийн тулд хойд нутгийн Шаньси мужийн уурхайнуудад оногдуулдаг нүүрсний сангийн татварыг түдгэлзүүлэх тухай орон нутгийн Засаг захиргааны түвшинд яригдаж байгаа аж.

 

    Харин энэ бүхэнтэй зэрэгцээд Монголын нүүрсний экспорт сэргэх эсэх нь эргэлзээтэй. Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын дагуу экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болсон. Энэ мэдээнээс харвал гуравдугаар сард баяжуулсан эрчим хүчний нүүрс тонн нь 37.95 ам.доллар, харин кокжих нүүрс 82.2 ам.доллар байхаар зарласан байгаа. Нүүрсээ автотээврээр зөөдөг манайх шиг улсын хувьд бол энэ бол баярлаж гялайх үнэ биш л дээ. Эдийн засгийн шинжээчдийн таамагласнаар нүүрсний салбар 2014 оны тухайд энэ түвшингээсээ нэг их сэргэх шинж хомсхон байгаа гэнэ. Ингэвэл нүүрснээс ногоон мөнгөөр бороо оруулах монголчуудын итгэл найдвар улам бүр алсарч холдох нь ээ.

 

Нүүрсний салбар дахь гээгдэж буй итгэл найдвар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани