Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн ивээлд багтсан ер бусын тавилантай Ж.КАПЛА ба “Саусгоби Сэндс”

Ерөнхийлөгчийн ивээлд багтсан ер бусын тавилантай Ж.КАПЛА ба “Саусгоби Сэндс”Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овооттолгойн нүүрс ний ордод гадаадын хөрөнгө оруулалттай "Саусгоби сэндс” компани 2008 оны дөрөвдүгээр сараас олборлолт явуулж эхэлсэн байдаг.

 
Канадын "Руне Пинкок Майнарко” зөвлөх компанийн судалж бэлтгэснээр Овооттолгойн нүүрсний уурхай нь 175.7 сая тонн баттай болон боломжит, коксжих нүүрсний нөөцтэй гэх мэдээллийг түгээж байлаа. "Саусгоби сэндс” компанийн веб сайтад мэдээлснээс үзвэл, тэд 2011 онд 4.5 сая, түүний дараа жил 1.4 сая тонн нүүрс олборлосон байна.
 
Сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн онд 3.4 сая, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 0.7 сая тонн нүүрс олборлосон бололтой юм. Ер нь олборлолт явуулж эхэлсэн цагаас хойш нийт 8.7 сая тонн нүүрс ухаж гаргасны 6.2 саяыг нь экспортолсон гэх мэдээлэл байна. Үүний үр дүнд 456 тэрбум төгрөгийн орлого олж, 2011 он хүртэл 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн гэх боловч түүний цаана асар их асуудал байсныг татварын байгууллага илрүүлэн шалгаж нотолсон байдаг.
 
Тодруулбал, "Саусгоби сэндс” компани 35.3 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн буюу нуун дарагдуулсныг шалгалтаар тогтоосон төдийгүй тус компанийн удирдлага болох АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын харьяат Кристебал Ж.Дэвид, Хилармон В.Кажухом нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож байлаа. Тэд 5.1-5.6 жилийн хорих ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ багтааж, өршөөл үзүүлснээр эх орон руугаа эрх чөлөөт дуугаа аялсаар мордоцгоосон юм.
 
Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах гэж Цэцэд хандахаар УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн ч тэгсхийгээд нам жим болсон. УИХ-ын гишүүд ч "Хэнд өршөөл уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал” гэх тайлбараар Ц.Элбэгдоржид хир халдаагаагүй билээ. Түүний цаана олон нийт болон татвар төлөгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд "Манай эцэг” гаднынханд ээлтэй, харин бидэнд гэж шазуур зуусан бодолтой л үлдсэн байх.
 
Ардчилсан улсын энэрэнгүй Ерөнхийлөгчийн ивээлд багтсан "Саусгоби сэндс”-ийнхэн тийм ч сайхан, ариун явдалтай улс биш байж, уг нь. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг одоогийнхтой харьцуулахад өндөр, манай улсын эдийн засаг ч өсөлттэй байсан 2011 оны эцсээр тус компани 50 орчим ажилтан, ажилчдаа бөөнөөр нь хоморголон халж байлаа.
 
Мөн өөрийн эзэмшлийн 57.6 хувийг 900 сая орчим ам.доллараар үнэлэн БНХАУ-ын төрийн өмчийн "Чайналко”-гийн охин компани "Чалко”-д зарахаар завдаж байсныг Төрийн өмчийн хороо илрүүлэн таслан зогсоож байжээ. Үүнээс гадна Хятадын төрийн өмчит "Чайна инвестмент корпораци” компаниас 500 сая ам.доллар зээлж, түүнийхээ барьцаанд Овооттолгойн ордын эзэмшлийн 29.9 хувийг тавьсан гээд Монголын баялгаар тоглож байгаа хар түүх, бодит баримтаар дүүрэн ийм л компани. Гэтэл манай улсын "эцэг” Ц.Элбэгдорж тэдэнд өршөөл нигүүлслээ харамгүй хайрласан нь юуны учир вэ.
 
Энэ үйлдлээрээ "Манай улсад дураараа дургиж болно. Хүрээд ирцгээ” гэж гаднынхныг уриалаад байгаа юмуу гэтэл манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт төдий л нэмэгдсэн юм алга. Эрхэм Ерөнхийлөгч болон төрийн өндөр дээд албаныхан гуйлга гуйж, бадар барьсны хүчинд олон улсын байгууллага, гадаадын улсуудаас хөнгөлөлттэй гэх зээлийг багагүй цутгаж өрөө зузаалсаар байгаа нь үнэн.
 
Харин гарт баригдаж, нүдэнд харагдах ганц том авлага нь "Саусгоби сэндс”-ийн татвараас зугтаалгасан 35.3 тэрбум төгрөг болж таарлаа. Гэтэл үүнд Засгийн газар дэндүү найрсаг зан гаргаж, 2016-2017 онд 15 тэрбум төгрөгийн өрөө бэлнээр төлье. Үлдсэн 20.3 тэрбумыг Тавантолгойн ордод олборлолт явуулах замаар хаая гэсэн "Саусгоби сэндс”-ийн саналыг дуртайяа хүлээж авсан нь олон нийтийн гайхшралыг төрүүлж, зэвүүг хүргээд хаячихав.
 
Яасан цагаандаа гарчихсан, даварчихсан улс гэж ийм байдаг юм бэ. Хоёр жил дамжуулан төлөх 15 тэрбум төгрөгийг тэд хилийн чанадаас ачиж ирэх юмуу дансаар гуйвуулахгүй нь тодорхой. Нөгөө л Овооттолгойгоос ухаж авсан нүүрсээ хятадуудад борлуулан олж таарна. Түүнийгээ хэдэн ам.доллараар экспортолж, хэдийг нь татвараас дахин зувчуулахыг хэн ч таашгүй.
 
"Саусгоби сэндс”-ийг Тавантолгойн ордод олборлолт хийлгэснээр ямар хор хохирол учирч болохыг албаны зарим эх сурвалж урьдчилж хараад тодорхойлчихсон байна. Тодруулбал, Зам тээврийн сайд асан А.Гансүх ийм алхам хийж, "Саусгоби сэндс”-ийн толгойг илснээр "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрлэлийн бүтээмж унаж, технологийн горим алдагдах магадлалтай гэж үзэж байгаа юм. Гаднын компани зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолтыг явуулна, цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, машин техникийн засварыг өөрсдөө хариуцна гэж сайхан амлаж байгаа ч "Бороо гоулд”-ын гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй.
 
Тэд 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан ч тавхан жилийн дотор газрын хэвлийд байсан хамаг алт, баялгийг хямд ажиллах хүч, өндөр чадалтай техникийн давуугаар хамаад дуусгасан. Түүнтэй адил өдөр шөнөгүй олборлолт явуулаад одоогоор үнэ ханш нь навч уначихсан байгаа нүүрсийг уул толгод мэт овоолоод хаячихвал яах юм бэ. Борлуулалт ч байхгүй, газар дээрээ шатаад дуусах байлгүй. Энэ байдлыг ашиглан өөрсдөө давуу эрхийг олж авч, Хятадын зах зээл дээр гол тоглогчдын нэг болж бэхжих, цаашлаад дотоодын бусад компанийг шахахыг ч үгүйсгэх газаргүй. Үүнд уран бэрийн нүүдэл бус урагшгүй ноёдын толгойг эргүүлэх, хормой хотыг нь багахан хүндрүүлэх башир арга байхад л болчихно гэж тооцоолоогүй гэж хэн батлах юм бэ. Тэд гар бариад бугуй барихын үлгэрийг дэндүү сайн мэддэгийг Тавантолгойн ордын нүүрс ачилтын тендерт оролцохоор хүсэлтээ ирүүлж байснаас харж болно.
 
Аз болоход зөв гарын нэг нөхөр "ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэнээр хүсэлтээ татаж байжээ. Ийм л компанийг улсын "эцэг” өршөөлдөө багтааж, гүйцэтгэх засаглал нь хөхиүлэн дэмжиж, хууль тогтоогчид өмгөөлж хамгаалаад байгааг ер ойлгохгүй юм гэж үндэсний үйлдвэрлэгчид, сошиал ертөнцийнхэн гайхаж ярьж бичихээс хэтрэхгүй юм даа, хөөрхий. Нөгөө үндэсний эрх ашиг, аюулгүй байдал хаана нь ч яваад байгаа юм, мэдэхгүй.
 
Д.Мөнх
 
Эх сурвалж: Монголын үнэн
Ерөнхийлөгчийн ивээлд багтсан ер бусын тавилантай Ж.КАПЛА ба “Саусгоби Сэндс”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани