Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭДИЙН ЗАСГИЙН УУТ ДАХИН ЦООРОВ

ЭДИЙН ЗАСГИЙН УУТ ДАХИН ЦООРОВ

 

Улс орныг нуман тул­гуурт оруулаад буй эдийн засгийн хямралтай, хөрөнгө оруулалтын хомсдолтой байгаа байдлаас бид хэрхэн гарах вэ. Үүнд бүх эдийн засагч, суд­лаачид дуу нэгтэйгээр то­моохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж хариулдаг. Бид өнгөрсөн хугацаанд Оюу­толгой, Тавантолгойг га­цааж, хөрөнгө оруулагчдыг үргээс­нийхээ балгийг бүх ний­тээрээ л амсч байна. Ямар нэг хөрөнгө оруулалт орж ирэх, эс бөгөөс томоохон төс­лийг хөдөлгөх гэхээр л эх оронч, ард түмэнч дүр эсгэсэн нөхдүүд гарч ирээд л гацааж орхидог үзэгдэл хавтгайрсан. Үүнээс сургамж авсан өдөр хоногууд үргэлжилж байна гэж сэтгэтэл бас тийм биш ажээ. Учир нь удаж удаж гацаанаас гарсан Гацууртын ордыг эдийн засгийн эрэлтэд оруулах ажил эхлээд удаагүй байхад дахин саатуулах нөх­цөл байдал бий болоод байна. Гацууртын ордыг страте­гийн ач холбогдолтой ордын жаг­саалтад оруулснаар Монгол Улсын Засгийн газар 34 хувь, "Сентерра Гоулд” ХХК 66 хувийг эзэмших болсон билээ.


"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сэ­лэнгэ аймгийн Мандал су­манд орших Ноён уул ор­чимд олборлолт явуулахаар "Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түд­гэл­зүүлэх цаашилбал, ли­цензийг хүчингүй болгуу­лахаар нэхэмжлэх гаргасан. Тэгвэл анхан шатны шүүхээс энэ нэхэмжлэлийг хүлээн авч, лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, бид гадаадын хө­рөнгө оруулагчдын өмнө дахиад л нуруугаа харуулж эхэлсэн нь энэ. Уг нь Оюу­толгой, Гацууртын ордын ирээ­дүйд итгэж хөрөнгөө оруул­сан гаднын хөрөнгө оруу­лагчдын итгэл бол өдгөө оруул­чихаад байгаа хэдэн ам.дол­лараас ч илүү үнэтэй зүйл. 

 

Саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг янз бүрээр элдэвлэж хөөж явуулсныхаа дараа баахан матрын нулимс унагасан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.долларт хүрч  байсан үе шигээ аашилж болохгүй болсныг Монголоос үргэсэн хөрөнгө оруулалтын хомсдол нэгэнт харуулчихсан. 


Гадаадын хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар болтлоо буурчихаад байгаа өнөөдрийн нөхцөлд бидэнд гаднаас орж ирэх нэг ам.доллар ч үнэ цэнэтэй нь маргаангүй.  Тэгвэл Ноён уулан дахь Гацууртын орд газарт лиценз эзэмшдэг "Сентерра Гоулд” компанийн цаана гадаадын хөрөнгө оруулагчид бий гэдгийг мартаж болохгүй. Тэд Монголын засаг төрийн шийдвэрт итгээд хөрөнгөө оруулчихсан байгаа гэсэн үг. Харин Монголын төр буюу парламентаас тус орд газрыг ашиглуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь Ноён уулын эко систем, тус ууланд байдаг эртний булш, хиргэсүүр, дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, харин Гацууртын ордыг ашигласнаар хүндрэлтэй тулгараад байгаа эдийн засагт дэмтэй тустай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ Ноён уулын асуудлаар "Нутгийн иргэд та нар өөрсдөө шийдэх эрхтэй” гэж хэлсэн. Энэ нь шууд утгаараа дэлхий нийтэд зарлаж хөрөнгө оруулалт татсан томоохон төслийг нутгийн иргэд дур зоргоороо зогсоож, эсвэл үргэлжлүүлэх ёстой гэсэн үг бас биш юм. Монгол Улс төлөөллийн засаглалтай орон. Иргэдийн төлөөллөөс бүрдсэн парла­ментын шийдвэр эцсийнх бөгөөд гуйвж дайвшгүй байх учиртай. Гэтэл шүүхийн шийдвэр парламентын шийдвэрийг үгүйсгэсэн байдлаар гарлаа.


Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй компаниуд Монголыг зорьж ирэн хөрөнгө оруулалт хийж байсан үе бий. Гэвч тэднийг дайсагнан угтсан нь бодит үнэн. Манай уул уурхайн баялаг, газар нутагт шунасан гаднын доншууч, шулаач, эдийн засгийн дээрэмчин, алуурчин гээд л нийгмээрээ дайрч давшилсан. Мөнгийг нь түгжиж, үйл ажиллагааг нь явуулахгүй гацааж, зөвшөөрөл лицензийг нь хурааж, заримыг нь шүүхийн хаалга татуулж ялтан болгож хүртэл үзэв. Тэд үргэлээ. Тэд явахдаа зүгээр ч нэг явсангүй, Монгол бол хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй, хөрөнгөө барьж зүглэлтгүй улс орон байна шүү гэдэг ойлголтыг тэд дэлхий нийтэд тараалаа. "Bloomberg”-ийн сэтгүүлч Майкл Кон өөрийн нийтлэлдээ Монголыг "Hotel Mongolia” хэмээн тодорхойлсон нь хөрөнгө оруулагчдын хувьд тов тодорхой чиглэл болж өгсөн юм. Энэ нь юу гэсэн тодорхойлолт юм бэ гэвэл, Монгол руу баялгаа авч очсон тохиолдолд тэд таны хөрөнгийг тань цөлмөөд, мөнгө тань дуусмагц хөөж гаргах болно гэсэн утгатай. Ингээд манай улс дэлхийд муу нэртэй, луу данстай орон болов. Оюутолгойн гэрээг хөдөлгөх зорилготойгоор Дубайн гэрээгээр буулт хийж, Тавантолгойн хэлэлцээрийг баталж, "СаусГоби сэндс”-ийн захирлуудыг өршөөл үзүүлэн сулалсан зэрэг нь цаад санаандаа гадаадын хөрөнгө оруулагчдад л таалагдах гэсэн чармайлтууд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ. Гэвч энэ бүх чармайлтыг энэ хэрэг явдал эргээд үгүй хийлээ. "Сентерра Гоулд” компанийн цаана гадныхны үй олон хөрөнгө оруулагч биднийг ажиглаж байгаа. Гацууртын ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй ажээ. Цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра Гоулд Монголиа” ХХК юм. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг.  Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн. Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон.


Тиймд ордын эдийн засгийн үр өгөөжийг олж харсан УИХ стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэснээр эргэн ашиглаж болох нөхцөл үүссэн билээ. Эндээс л зөрчил тэмцэл эхэлсэн. Гацууртын уурхайг ашиглуулахгүй гэсэн хэсэг бүлэг тэмцэгчид бий болж "Ноён уулаа аврах хөдөлгөөн” гээчийг байгуулжээ. Тэдний гол акц нь Гацууртын орд Хүннүгийн дурсгал олноор байдаг Ноён уулын дэргэд оршдог тул шүтээн уулаа ухуулахгүй гэсэн тэмцэл байсан юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн төлөөллүүд Ноён уулын Хүннүгийн үеийн дурсгалаас Гацууртын алтны орд 5.8 км зайтай. Алтны бүс байгаа хэсэгт түүхийн ямар нэгэн олдвор илрээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ноён ууланд байдаг Хүннүгийн цогцолбор дурсгал нь уг уулын Сүжигт, Зурамт, Хужирт зэрэг газар байрладаг бөгөөд энэ нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт хамаардаг. 


Одоогоор тус газарт олборлолт эхлээгүй байгаа ч найман тэрбум төгрөгийн эхний гэрээ хэлцэл хийгдсэн, нэг тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр хийгдсэн болон 50 гаруй хүн ажиллуулж байгаа аж. Лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах гэх мэт хохирол учирна гэж мэдэгдэж байна. Ямартай ч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдээд буй. 


Уг нь тус ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Мөн тус ордоос олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм. УИХ-аас тус ордын 50 орчим тонн алтыг бүгдийг нь Монголбанкинд тушаах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч компанид зөвшөөрөл олгосон. 50 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана гэдэг ам.долларын ханш тэр хэмжээгээр буурна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр ордыг ашиглах явцад бий болох нийт мөнгөн урсгалын 80 гаруй хувь нь Монголдоо үлдэнэ гэсэн судалгааг ч салбарын яамныхан хийсэн юм билээ. Эдийн засгийн үр нөлөөг нь чамлаж болохгүй олон үзүүлэлт Гацууртын ордоос харагдаж буй. Монголд орж ирж буй нэг ам.доллар ч хөрөнгө оруулалт. Үүгээр л бид эдийн засгийнхаа уутыг дүүргэх ёстой. Харин тэрхүү уутныхаа ёроолыг хэдэн талаас нь байнга мэрээд цоолоод байж таарахгүй.

 

 Д.ИРЭЭДҮЙ /АРДЫН ЭРХ/

 

ЭДИЙН ЗАСГИЙН УУТ ДАХИН ЦООРОВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани