Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Xан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?

“Xан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?Хаа хаанаа мөнгө цаас муутай амаргүй байгаа энэ өдрүүдэд бид Канадын "Хан ресурс” компанид төлөхөөр 70 сая ам.долларыг эксроу дансанд байрлууллаа. Ядсан энэ үед бас л мөнгө шүү дээ.

Харин ч Олон улсын Арбитрын шүүхээс 100 сая ам.долларыг уг компанийг хохироосны нөхөн төлбөрт өгүүлэх шийдвэр гаргасныг өнгөрсөн гуравдугаар сард нүүрээ ширлэн гуйж байж тус компанийнхантай ширээний ард суусны эцэст 30 саяар хорогдуулсан хэрэг. Бид энэ нөхөн төлбөрийг төлөхгүй гэж гонгинох ямар ч эрхгүй. Бид олон улсын дүрэм журмаар тоглож чадаагүйнхээ төлөө, бизнесийн наад захын дүрэм журмыг биелүүлээгүйнхээ төлөө өгч байгаа төлбөр юм. Нэгэнт Олон улсын Арбитрын шүүх шийдвэр гаргасан л бол өгөхөөс аргагүй. Тэгэхгүй бол гадаадад бүртгэлтэй хөрөнгүүдийг зараад эхэлдэг, цаашлаад Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол дэлхийд ганцаардаад эхэлдэг. Нэгэнт дэлхийгээс нүүхгүйгээс хойш энэ мөнгийг нь өгөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Тэгэхээр бид өөрсдөө муу байсныхаа төлөө өгсөн энэ мөнгөндөө горойж гортийгоод суугаад нэмэргүй.

Харин энэ явдлаас юу ойлгов. "Хан ресурс”-ын сургамж юу байв гэдгийг ярих нь зүйтэй. Тэр үед юу болсон бэ. Канадад бүртгэлтэй "Хан ресурс” компанийн Дорнодын ураны орд газарт эзэмшиж байсан 237А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-ны өдөр цуцалснаар бүх хэрэг мандав. Нөхөн сэргээлт хийгээгүй, Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар лицензийг цуцалжээ. Үүнээс гуравхан сарын өмнө мэргэжлийн хяналтын байцаагч ирээд сайн байгаа талаар дүгнэлт гаргачихсан байхад арай л үнэмшилгүй шалтгааныг манайхан олжээ. Харин бодит байдал арай өөр байлаа. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байсан, орос школтой, Орост элэгтэй гэж байнга хэлэгдэж байв. Үнэхээр ч тэгж бодохоос аргагүй үйл явдлууд өрнөж байлаа. Оросын "Роснефт”-ийн 100 шатахуун түгээх газрыг оруулж ирэхээс эхлээд бүх зүйл тийшээ ханарч байв. Бас нэг мэдэхэд энд тэндхийн боомтоор хойшоо гараад явчихдаг Ерөнхий сайдтай боллоо ч гэсэн шүүмжлэн бичиж байсан үе. С.Баяр нэг удаа хойшоо айлчлалаар явж ирсний дараа бүх зүйл "Хан ресурс”-ын эсрэг өрнөжээ. Оросуудтай нийлж "Дорнод Уран”-ыг байгуулаад хамтдаа "алаад өгнө” гэсэн яриа болж, ирээд "Хан ресурс”-ыг үгүй болгохоор шат шатандаа ярьсан байна. Тэр үед Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат ажиллаж байв. Хууль дүрмийн дагуу ийм байна, ингэвэл дараагийн эрсдэл юу болох талаар хэн ч ярьсангүй, ярихыг ч хүссэнгүй. Нэгэнт Ерөнхий сайд хүссэн бол биелүүлнэ гэсэн зарчмаар явсан нь харагддаг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг л болсон. Тэгээд ч тэр үед С.Баярын баяризм газар авсан байлаа. Төрийн албыг хийж чадахгүй байна гээд хүмүүсийг загнаад загнаад явчихна. Тэр нь бас олон нийтэд таалагдах маягтай. Төр нь юмаа мэднэ гээд бизнесийнхнээс булаах шахуу болдог. Лицензээ сайн дураар авчирч өгөгсөд олширч байв. Дарга тэгж байгаа бол бүгд хүлээн зөвшөөрөх маягтай. Хууль гэдэг цаасан дээр бичсэн тэмдэгт л болж үлдэж байв. Гэвч юу гээд л гадныхан манайх шиг байхав дээ.

Лицензээ цуцлуулсан "Хан ресурс”-ынхан МХЕГ, АМГ, Цөмийн энергийн газар, цаашлаад Ерөнхий сайдад хүртэл гомдол гаргаж, асуудлаа шийдэх гэж их үзсэн юм билээ. С.Баяраас ч дараа нь түүнийг залгамжилсан Сү.Батболдоос ч их гуйж, хүсэлт тавьж байсан гэдэг. Харин Монголд нэг дарга нь оросуудтай нийлнэ гээд бодчихсон учраас канадууд үнэн сонин биш байлаа. Ингээд 2011 онд канадууд Арбитрын шүүхэд өгч, үйл явдал шат дамнан, сунжран явсаар 2015 онд манайх буруутсан нь олон улсын шүүхээр баталгаажсан юм. Ерөөсөө л нэг хүний дураараа зан. Ерөнхий сайд бол бүгдийг мэднэ гэсэн зангаас үүдсэн л хэрэг. Алдаанаасаа сургамж авдаг хүнийг ухаантай, ухаарч сэхээрч чадахгүй байгааг нь тэнэг хүн гэдэг шиг адилхан алдаагаа ойлгож байгаа ард түмэн ухаантай, үгүй нь тэнэг ард түмэн болж таарна. Тэгэхээр бидний сургамж юу байх вэ. Нэг хүний дэглэм, нэг даргын дураараа авирлал юунд хүргэдэг гэдгийг мэддэг улсын хувьд бид заримдаа тэднийг хязгаарлаж байх ёстой. Бас ямар ч судалгаагүй, олон улсын хууль дүрмээ мэдэхгүй байж шууд шийдвэр гаргадаг тэр байдлыг халж, асуудлаа мэдэж байгаа хүмүүс нь дарга дагаж далдайхгүй үнэнийг хэлж сурмаар байгаа юм. Угаасаа С.Баяр бол их дураараа хүн. Аливааг үл тоодог зантай. Тэрбээр энэ асуудалд яг өөрийн характераараа л хандсан. Ямар ч наана, цаадахыг бодоогүй. Оросуудтай яриад тохирсон учраас болно л гэж бодсон. Нөгөө оросууд нь ч "Та нар цуцалчих, бид даана” гэж хөөргөдөж байгаад цуцлуулсан. Харин сүүлд нь Олон улсын Арбитрын шүүх дээр дуудагдахад нь "Сайн өмгөөлөгч олж өгөхөд тусална” гэж хэлсэн дуулдаж байсан. Ерөнхийдөө С.Баяр өөрийнхөө тухай дурсамж дээр Э.Бат-Үүлийн нармайг нээж, цус гаргасныгаа асуудал шийдсэн гэж бодож байсан шигээ л энэ асуудалд хандсан байдаг юм.

Багаар ажиллаж сураагүй, дураараа улстөрч эрх мэдэлд хүрдгийн хар гай энэ л дээ. Дүрэмгүй тоглоом гэж хаана ч байхгүй. Үүнийг л бид цаашдаа маш сайн ойлгох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай Монгол шиг улсад ганцаарчилсан тоглолт хийдэг лидер тус болохгүй, гай л болно. Уго Чавес Венесуэль улсыг ямар байсныг ямар болгосон билээ дээ. Олон улсын нэр хүнд гэж хог дээр л үсэрсэн. Нэг тийм хачин балмад, дарга нь хүсвэл олон улсын жишиг стандарт гэж огт байхгүй улс болгоод хувиргачихсан. Одоо тэд энэ ойлголтыг өөрчлөх гэж багагүй он цагийг туулж таарна.

Тэгэхээр "Хан ресурс”-ын сургамж бол ямар хүнд эрх мэдэл өгөх вэ. Тэр эрх мэдэл авсан хүн нь зөв шийдвэр гаргаж байна уу. Шийдвэр нь олон улсын хууль тогтоомж, албан ёсны гэрээ контрактаа зөрччих гээд байгаа юм биш биз. Тийм бол үүнийг нь сануулаад хэлчихдэг төрийн албан хаагч баймаар байна. Дарга юу гэнэ дагаад далдаганаад шийдвэрээ гаргачихдаг. Эргээд улс орноороо, ард түмнээрээ төлбөрт унаж байна. Гэтэл өнөөх С.Энхбат дарга нь гадаад оронд Монголыг төлөөлөөд элчин хийгээд явж байх жишээтэй. Олон улсын Арбитрын шүүх дээр Монголын талыг ахалж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарын хүмүүс ч шүүхийн үйл явцад хангалтгүй ажилласан талаар хэвлэлүүд бичиж байсан.

Шүүх хурал дээр тэмээ гэхээр ямаа гээд сууж байдаг хүмүүст Монголын Засгийн газар итгэл өгч, өмнөөсөө явуулсан нь бас л харамсалтай.

Тэглээ гээд энэ хүмүүс "Хан ресурс”-т 70 сая ам.долларыг халааснаасаа гаргаад өгөх биш Монголын ард түмний идэж уух, өмсч зүүхээс танагдан гарч байна. Харин бид "Хан ресурс”-ын сургамжийг л үеэс үедээ санаж явах нь чухал байна. Өөрөөр хэлбэл 70 сая ам.доллараар бид сургамжийн хичээл авлаа.

Г.Алагаа


“Xан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани