Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голын тул загасны эмгэнэл

Туул голын тул загасны эмгэнэл

 

Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт "Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, "Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.

 

Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа. Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.

 

ДӨРВӨН ЗҮЙЛ ЗАГАСНЫ АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

Туул голын эрэг дээр улаанбаатарчуудын амьдрал өрнөдөг бол усан дотор ч түүнээс дутахааргүй амьдрал бий. Тэнд найман овгийн 16 зүйлийн загастай. Амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9 хувь, тогтуун хэсэгт амьдардаг загас 7.7 хувь, голын гүехэн хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг. 16 зүйлийн загасны 12 нь агнуурын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүнсэнд хэрэглэх боломжтой гэсэн үг. Харин үлдсэн нуурын варлан, ердийн варлан, сахалт эрээлж, чимхүүр гэсэн дөрвөн зүйл загас бусад 12 зүйл загасны идэш тэжээл болдог. Нэг үгээр тэд бүгд өөр, өөрийн үүрэгтэй. Нэгнийхээ болон хүний идэш тэжээл болоод зогсохгүй голын цэнгэгийг тодорхойлдог зүйлүүд ч бий. Тухайлбал, Монголын загасны хаан гэгддэг тул загас усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул загас эрүүл бол түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг илэрхийлнэ.

Гэвч гол дагасан хүн амын төвлөрөл, эргийн дагуух барилга байгууламжийн нягтаршил, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн ус усны амьтдын амьдралын хэв шинжид сөргөөр нөлөөлөх болов. Судлаачдын дүгнэснээр Туулын дөрвөн зүйлийн загасны амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрчээ. Үүнээс үндэслээд нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй, 8.3 хувь нь эмзэг, 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд оржээ. Бүр тодруулбал цэнгэг усны хаан гэгддэг тул загас бүрэн устаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд халаглан ярилаа.

 

Б.Мэндсайхан: АМЬДРАХ ОРЧНЫ ДОРОЙТОЛ, УСНЫ БОХИРДОЛ ЗЭРГЭЭС ШАЛТГААЛЖ ТУЛ УСТАЖ БАЙНА

Туул голын бохирдолтой холбоотой олон төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг. Гэвч тэдгээрээс усны бохирдол нь амьтдын аймагт хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулж байгааг дагнаж судалсан тохиолдол өнөөг хүртэл байдаггүй аж. Харин Гео экологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан "Туул голын экосистемийн үйлчилгээний үнэ, төлбөр” төслийн хүрээнд Туул голын усны амьтад, загасны экосистемийн үйлчилгээний талаар судалгааг анх удаа хийжээ. Тус судалгаанд дурдагдсанаар бол Туул голын агнуурын загасны ховордолд нүүрлэж буй аюулын эхэнд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансанд орсон, Монгол орны улаан номд бүртгэгдсэн тул загас устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орчихож.

Б.Мэндсайхан докторын Туул голыг гурван хэсэгт хувааж хийсэн судалгааны явцад алт олборлолт, орчны талхлалт, эргийн бүсийн бургасыг их хэмжээгээр огтолсон, ахуйн болон органик бохирдлын улмаас тул загасны амьдрах орчин доройтож ийнхүү мөхлийн ирмэгт ирснийг онцолжээ. Одоо зөвхөн Туул голын эх Хагийн хар нуур орчимд хэдхэн толгой тул үлдсэн, түүнээс доошхи хэсэгт бүрэн устсаныг судлаач тогтоосон байна. Уг нь одоогоос 50 гаруй жилийн өмнө тул элбэг байсан төдийгүй 1940 оны сүүлчээр Зайсангийн гүүр орчмоос 150 см урттай тулыг барьж байсан тухай улсын тэргүүний анчин Л.Дамбадондог агсны аман яриа бий.

Хурдан урсгалтай, харгиа ихтэй голын булан тохой, цүнхээлд зонхилон амьдардаг энэ загас хамгийн дээд махчин загас гэгддэг. Тул загас ийнхүү цөөрснийг доктор Б.Мэндсайхан "Уур амьсгалын дулаарлаас үүдэн нуур, голын ус татарч үржлийн талбай нь багассан, уул уурхайн олборлолт болон бэлчээрийн  талхлалтаас үүсэх тунадасжилт, алт олборлолтын явцад ашигласан хүнд металаас үүсэх бохирдлын улмаас амьдрах орчны доройтол, усны бохирдол зэргээс шалтгаалж байна” хэмээн тайлбарлаж байна.

 

ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ БҮРЭН АЛДАГДЖЭЭ

Одоогийн байгаа ганц баримт, эх үүсвэр болох Б.Мэндсайхан докторын судалгаагаар Туул голын дунд хэсэг буюу Налайх-Улаанбаатар-Заамарын гүүр хүртэлх хэсэг ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдолд илүү өртжээ. Тэрээр энэ тухай "Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсэгт  усны ёроолын шавьжнаас зөвхөн цөөн өргөст хорхойн багийн цөөн өргөст хорхой, зөөлөн биетний хүрээний уушиг хэвэл хөлт, дун, хос далавчтаны багийн жингэнүүр ялааны авгалдай тохиолдсон. Нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал "бохир ус” хэмээн ангилдаг. Төв цэвэрлэх байгууламжийн ус туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байгаа нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсан нь харагдаж байна” гэсэн нь анхаарал татав. Ийм бохирдлоос болж усны амьтад олноор үхэж байсан тохиолдол бий. 2007 оны зургадугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчимд таван зүйлийн 3.2 тонн загас үхсэн юм. Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохир усны лагийг цэвэрлээгүйн улмаас усны төвшин багассан үед Туул голын усанд бохирдолт ихэссэнээс болж байгаль экологид 45 сая төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн хүмүүс судлан тогтоожээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хувьд ийм ч түүнээс цаашхи Заамар орчмын Туул голын хэсэгт мөн л дээрдэхээргүй нөхцөл байдалд байгаа юм.

 

ЦЭНГЭГ УСНЫ ИНДИКАТОР БОЛОХ ХУЛДЫНХНЫ ОВГИЙН ТУЛ, ЗЭВГЭ ЗАГАСНЫ ТОО ЦӨӨРЧЭЭ

Заамарын хөндийд алтны олон арван орд ажиллаж, олон мянган га талбайн хөрс, ургамлан бүрхэвч доройтон Туул голын хөндий шулуунаар 30 км, голыг гольдрол дагасан тойруугаар 60 км урт, дунджаар дөрвөн км өргөн, 120 км.кв талбай бүрэн өөрчлөлтөд орж доройтоод байгаа юм. Ялангуяа алт олборлох үйл ажиллагаа голын гольдролын явцыг түргэсгэн угаагдал, эвдрэл эрчимтэй явагдсанаас Туул голын Заамарын усны орчны экосистем бүхэлдээ доройтсон гэнэ.

Ийнхүү Туул гол Улаанбаатараар дайран өнгөрөх үеэс экосистемийн хувьд доройтолд орсоор адаг хүртлээ бүрэн цэвэршихгүй байгаа нь нийслэл орчмын бохирдуулагч хүчин зүйлүүд ямар их хор уршигтай байгааг харуулсан хэрэг. Улаанбаатараас доошлох тусам цэнгэг усны индикатор болох хулдынхны овгийн тул, зэвгэ загасны тоо цөөрч харин хүчилтөрөгчийн хангамж шаарддаггүй тогтуун усанд амьдрах боломжтой мөрөгийнхний овгийн загасны тоо ихэссэн байна. Үүнээс үзэхэд Туул голын дунд ба доод хэсгээр цэнгэг усны загсны тоо толгой, биомасс багасч тэдгээрийн үржил, идээшлэх газар хүний зүй бус үйл ажиллагааны нөлөөнд автаж хорогдсоор байгааг байгаль орчны мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Бид хатан Туул хэмээн гоё сайхан тодотгол өгөхдөө гол нь биш зөв зохистой арга хэмжээг тууштай авч, шинжлэх ухаанчаар хандах сэтгэл л аль аль талдаа дутагдсаар байна.

Туул гол зөвхөн Улаанбаатарчуудын амьдралыг тэтгээд зогсохгүй олон арван зүйлийн загас жараахай, хөрс ургамлыг тэжээн тэтгэдэг ч хүний буруутай үйл ажиллагаанаас байгаль экологийн доройтолд орж мөхөл рүү аажим аажмаар дөхсөөр байгаа нь харамсалтай. Хэрэв энэ байдал энэ хэ­вээр үргэлжилсээр байвал эцэстээ загасны амьдрах орчны тогтвортой байдал алдагдан Туул голын сав газар болон Монгол орны Умард мөсөн далайн ай савын бусад хэсгийн хоо­рондох холбоо бү­рэн тасрахыг байгаль, эко­логичид анхааруулж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА 

Туул голын тул загасны эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани