Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зайнаас ч хүнийг үхэлд хүргэдэг гэх говийн олгой хорхойны нууц

Зайнаас ч хүнийг үхэлд хүргэдэг гэх говийн олгой хорхойны нууц

 

Говийн ард түмний дунд олгой хорхойны тухай домог яриа их байдаг. Зарим нутагт "том  гэдэст хорхой” ч гэдэг. Энэ хорхой Монголын говь цөлд байдаг тухай мэдээлэл 1900-гаад оны эхээр Америкт анх гарчээ. Америкийн байгалийн түүхийн музейн судлаач Рой Чепмен Эндрюс Хятадын нутаг, Монголын говиор судалгаа хийж явахдаа үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснаас гадна олгой хорхойны талаар сонссон явдал байжээ. Тэрбээр энэ хорхойны тухай "Эртний хүний мөрөөр” номондоо бичиж үлдээжээ. "Нутгийн иргэдийн яриагаар Монголын говь нь олгой хорхой гэсэн аймшигт амьтантай. Уг хорхойтой тааралдвал амьд үлдэнэ гэж төсөөлөхийн хэрэггүй. Гэрийн буурийн чинээ тойрогт хороо цацдаг бөгөөд эргэн тойронд нь байх амьд биет хормын төдий ухаан балартан унаж, төд удалгүй амьсгал хураадаг. Энэ хорхойтой таарсан гэх нутгийн иргэдтэй уулзахад хорхойг холоос ажиглахад толгой, сүүлийг нь ялгахын аргагүй гэнэ. Харин амаа ангайн уурсан босч ирэхэд биеийнх нь талыг толгой нь эзэлснийг харж болдог аж. Энэ үед бушуухан зугтаахгүй бол хор нь хормын төдийд ойр орчимд тархана хэмээн ярьдаг” гэж бичжээ.

 

Таван хорын уурхай болсон арваалж, цагаан тэмээ, дигваранз, могой, олгой хорхой гэх мэт нь байгалиас заяасан зэвсэгтэнгүүд юм. Тэр дунд хамгийн аюултай нь энэ хорхой бөгөөд газрын хөрсөн доогуур гүрвэлзэн явдаг, бүдүүн, нүд ам, хөл гар нь мэдэгдэхгүй ажээ. Нутгийн малчдаас энэ амьтны талаар асуухад бүгд жийрхэн, олигтой үг дуугарахгүй бөгөөд "муу ёрын амьтан, нэрийг нь хэлэхэд хүрээд ирдэг” хэмээгээд нулимдаг гэнэ. Үүнээс үзэхэд говийхны хувьд олгой хорхой гэгч нь аймшигт араатан” ажээ. Олгой хорхойг сонирхон судалсан хүн ганцхан Рой Чепмен Эндрюс байсангүй. Түүний араас Чех, Болгар, Польш, Орос, Франц, Америк, ЗХУ-ын эрдэмтэн судлаачид ирж говиор хэрэн хэсч, уг амьтны талаарх үүх түүхийг хайж, судлахыг хичээсэн боловч тэр амьтанд хамаагүй ойртох аргагүй учраас тэдгээр судалгаанууд бүгд амжилтгүй болсон юм.

Энэ амьтанг яах аргагүй Монголын говиос өөр газар байхгүй хэмээн ярьдаг. Олгой хорхойг газрын хөрс хөдөлгөн явахаар ойр орчинд нь явж байсан малчдаас эхлээд социализмын үед Монголд байсан орос цэргүүд сонирхож очоод учир битүүлгээр хоолой нь боогдон нас барсан тохиолдол олон бий. Хорхой уурлахаараа өөрөөсөө нов ногоон шавар шиг юм цацан дэлбэрч үхдэг бөгөөд дэлбэрсэн тухайн газарт нь нэлээд том тогоо үүссэн байдаг. Эсвэл ямар ч ул мөр үлдээхгүй ор тас алга болдог байна. Харин оронд нь түүнд ойртохыг хүссэн хүн ба амьтан "үхдэл” болон үлдсэн байдаг нь баримт болдог.

Нутгийн иргэдийн ам дамжсан яриа, эрдэмтэн судлаачдын бичиглэн үлдээсэн ном бүтээлээс анзаарвал уг хорхой нь 0.6-1.5 метрийн урттай, өргөнөөрөө домбоны чинээ. Үржилд орох үедээ ил гардаг бөгөөд хэрвээ энэ үед нь түүнтэй тулгарвал маш аюултай. Жирийн үед цайвар өнгөтэй, уурласан үедээ час улаан өнгөтэй болоод амнаасаа олон сая дусал хорыг цацардаг. Хор нь цианы хүчил шиг гэнэ. Цианы хүчлээр хордсон үед амьсгаа бачуурч, хоолой боогдон татаж унан толгой нь эргээд зүрх нь зогсдог гэнэ. Фашистууд дайны үед олон мянган хүнийг ийм хороор утан хороосон баримтууд бий. Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний арьс мах нь унаж яс нь л гозойгоод үхдэг тухай говь нутгийнхан хуучилдаг.

Говийнхны дунд олгой хорхойны хорыг олон давхар эсгийгээр сааруулдаг тухай дом байдаг аж. Зарим нутагт гурван давхар эсгий олбогон дээр сууж, гурван давхар гудас, ширдгэн дээр унтдаг нь олгой хорхойн хорноос зайлсхийсэн арга гэж тайлбарладаг юм байна.

Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Ц.Дамдинбазар Америкийн судлаач Рой Чепмен Эндрюст "Олгой хорхой нь хоёр метр урттай, цусаар дүүргэсэн олгой шиг хэлбэртэй, толгой, сүүлийг нь ялгах аргагүй. Хор нь гэнэтийн үхэлд хүргэдэг, маш хортой бодис ялгаруулдаг, говийн зэлүүд газарт амьдардаг” гэж ярьсныг нь номондоо тэмдэглэн үлдээжээ.

1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ "Олгой хорхой гэдэг нь Заг, Сүүжийн говьд байдаг ердийн амьтан. Түүний тухай хүмүүс их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг. Гэрт голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирсэн байх ба хоргой цагаан өнгөтэй” гэжээ.

Мөн тухайн цаг үед Өмнөговь, Баянхонгорын зааг нутагт геологи хайгуулын хэдэн хүн ажиллаж байхдаа олгойтой цус мэт үзэгдээгүй муухай амьтантай таарч айж сандран түүн рүү бензин цацаж шүдэнз зурсанд хүчтэй дэлбэрэлт болж олон хүн нас барсан гэсэн яриа байдаг.

Бас Зөвлөлтийн эрдэмтэн Иван Ефремов Зүүнгарын говьд олгой хорхойтой учрахаар барахгүй экспедицийнх нь хоёр судлаачийг уг амьтан хөнөөсөн тухай өгүүлэл бичсэн нь энэ нууцлаг амьтны тухай бүдэг боловч баримт болон үлдсэн юм. Түүний тэмдэглэлээс дурдахад: "... Ямар хачин юм бэ, яг хиам шиг юм тэнд хэвтэж байна гэж жолооч маань миний чихэнд шивнэлээ. Тэр амьтан хөл, ам, нүд юу ч алга, метр хэрийн урттай, яг хиам шиг харагдаж байв. Үзүүрүүд нь мохоо болоод толгой сүүл нь ялгагдахгүй байсан. Элсэн дээр атиралдан хэвтсэн тэр бүдүүн могой шиг амьтан хоёулаа байсан юм билээ. Очиж барьж авъя гээд манай Гриша дуу алдан кабинаас үсрэн буухад радиочин "битгий буудаарай, амьдаар нь барья” гэж хашгиран түүний араас гүйсэн. Энэ үед хажууд явсан монгол өвгөн миний гараас зуурч их айсан харцаар "битгий, орхи тэнд үхэл байна, тэднийг буцааж дууд” хэмээн гуйлаа. Би ч Гриша, Миша хоёрыг "буцаад ир ээ” гэж дуудсан боловч сонссон эсэх нь бүү мэд нөгөөх үл мэдэгдэх амьтан руу гүйсээр байлаа. Гэтэл гэнэт хоёр хорхой цагириглан, тэрхэн зуур өнгө нь бор байснаа даруй бараантаж нил хөх өнгөтэй болох нь тэр. Миша эхлээд огт дуу гаргалгүй элсэн дээр ойчоод тэр чигтээ хөдөлгөөнгүй болсон. Хоромхон хугацааны дараа Гриша мөн адил газарт ойчсон. Би гар буугаа барьсаар араас нь гүйн очтол нөгөө хоёр аймшгийн хорхойнууд аль хэдийнэ алга болсон байсан. Харин манай хоёр боомилж үхсэн мэт хөхөрчихсөн байсан юм даа...”

Зайнаас ч хүнийг үхэлд хүргэдэг гэх говийн олгой хорхойны нууц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани