Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболд: Нүүрсээ түүхийгээр нь экспортолдог цаг дууссан

УИХ-ын дарга З.Энхболд зургаадугаар сарын 1-3-ний хооронд Япон улсад ажлын айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөсөн байна. Тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийнхөө хамтаар өчигдөр 20.17 цагт "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Айлчлалынхаа тухай "Япон улсад хийсэн ажлын айлчлал хүрээнд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки нартай уулзаж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан, хоёр орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээрийг амжилттай хийж дууслаа.

2014 онд байгуулсан Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаа. Дараагийн 5 жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийх нь энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилт байлаа.

Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа.

Мөн технологийн дамжуулалт, хөрөнгийн эргэлт чөлөөтэй боллоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын айлчлалын үеэр мэргэжилтэн солилцоог хоёр улс хооронд чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн. Уул уурхайн сайд Р.Жигжид цэвэр нүүрсний технологийн тал дээр хамтран ажиллах, судалгааны төв байгуулах, нүүрсийг бусад төлөвт оруулах гэх мэтээр ирэх 40, 50 жилийн ажлын эхлэлийг тавьсан ажлуудыг айлчлалын хүрээнд шийдлээ” хэмээн тодотгосон юм.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Зургадугаар сарын 7-ноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдсан юм бол. Монгол Улсаас 10 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэйгээр Япон улсад экспортлогдох нөхцөл бүрдсэн үү. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Японы талтай бусад чиглэлээр хамтрах бодитой ямар ажлууд байгаа вэ?

-Айлчлалын үеэр бид гурван газрын ажилтай танилцлаа. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон улсад байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны төв байгуулаад байна. Тэр бол Р.Жигжид сайдын ажил.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байна. Тэгэхээр "Монгол залуусыг Япон улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил болсон ажил юм. Тэр хүмүүс  Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л Монголд хэрэгтэй байгаа. Үүнгүйгээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилт олохгүй. Энэ хэлэлцээрт нэгдэн орсны хамгийн гол зүйл нь бид одоо "Тоёото”-той өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр /уржигдар/ очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд ирж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Асашёорюү Д.Дагвадорж манай айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч суудал олдохгүйгээс өглөөний нислэгээр ирсэн.  

Манай ноолуурын компаниуд зургаадугаар сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортоо зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна.

Одоо бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа. 

-Монголдоо ажиллах хүчийг Япон руу экспортлоод эхэллээ гэдэг шүүмжлэл гарах боллоо. Түүнийг дагаад нүүрсээ экспортолж чадахгүй байж хүнээ экспортлох хэрэг байна уу гэх. Хоёрт, УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг хийгээд явна гэх. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нүүрсний үнэ 300 хувиар унасан. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан.

Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхацлыг заах хэрэггүй. Энэ улсад юу хэрэгтэй, тэр ажлыг хийхээс өөр арга бидэнд байхгүй. Гэрээнд Ерөнхий сайд гарын үсэг зурсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудал нь хоёр улсын парламентаар хэлэлцэгдэж шийдэгдсэн.  Япон улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд би очиж талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр Японы парламентаар  богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

Залуусаа Япон руу илгээж байгаа нь гурван жилийн хугацаанд ажил сураад, мэргэшээд буцаж ирэх зорилготой юм. Ажил хийж байгаа хүн цалин авна, цалин нь Монгол, БНСУ-д авдаг цалингаас өндөр.

Хоёрдугаарт, 100 мянган хүнийг өнөөдөр шууд ажиллах хүчнээр гаргаад явуулчихгүй, 8, 10 жилийн ажил.  Энэ ажлыг авдаг Азийн бусад орнуудтай адил замаар л явна. Хувийн компаниудын зуучлалаар 1500 хүн гарсан, өндөр босго байгаа. тэр босгыг гол нь байхгүй болгохыг зорьж байна.

-Тавантолгой төсөл дээр Японтой хамтрах нь гэж ойлголоо. Төмөр зам баригдаагүй нөхцөлд гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад ч экспортод гаргахад хүндрэлтэй гэж үздэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, яаж уялдах юм бол?

-Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бол бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлээч ээ. Тэр технологиор нь зарагддаггүй Тавантолгойн нүүрсийг пластмасын түүхий эд болгож хувиргая. Тэгвэл нүүрсээ  өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно. Зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс химийн цогцолбор, тэрнийг хийдэг туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр цэвэр нүүрсээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно.

-УИХ-ын сонгуультай холбоотойгоор асуух зүйл байна. Ардчилсан намаас Увс, Өвөрхангай аймагт өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрийг татсан. Орлож орж ирэх нэр дэвшигчдийн асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Сонгуультай холбоотой асуудлыг зургаадугаар сарын 11-нээс  эхлээд хариулъя. Тэгэхгүй бол хууль зөрчсөн хэрэгт орно.

 

Г.ДАРЬ

З.Энхболд: Нүүрсээ түүхийгээр нь экспортолдог цаг дууссан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани