Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломжтой

Нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломжтой

 

- БНАСАУ-ын хориг, Австралийн үер Монголд боломж олголоо -

Нүүрсний салбарын хувьд 2016 он сэргэлтийн жил болж магадгүй. "Муу хүний заяа завагт” гэгчээр биднээс шалтгаалахгүй хоёр хүчин зүйл ийм таамаглал дэвшүүлэхэд хүргэлээ. 

Шалтгаан 1. БНХАУ Хойд Солонгосоос хийх импортоо багасгасан

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөр­сөн хоёрдугаар сард батлахад БНХАУ дэмжсэн билээ. Урд хөрш энэ шийдвэрийнхээ дагуу Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэм­жээг хоёр сарын өмнөөс эрс багас­гаж буй. Энэ бол  бидний хувьд олбор­лолтоо нэмэгдүүлэх эхний шалт­гаан байлаа. Урд хөрш хойд най­зуудаасаа авах  нүүрснийхээ  хэмжээг  гуравдугаар сард 2.1 сая тонн, дөрөвдүгээр сард 1.53 сая тонн гэх мэтээр бууруулж байгаа. Үүнээс гарсан зөрүүг нь тэд  газар нутгийн байршил ойролцоо Монголоос авдаг болсон. Манай улс дөрөвдүгээр сард БНХАУ-д 1.98 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнгөрсөн сард огцом нэмэгдэж гурван сая тоннд хүрсэн нь үүнийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 27 дугаар тогтоол бидэнд зол болжээ. 

Шалтгаан 2. Австралийн үер

Хоёр дахь шалтгаан нь салбартаа манай гол өрсөлдөгч болсон Австралид болж буй цаг уурын тааламжгүй байдал, байгалийн гамшигтай холбоотой юм. 
Австралийн нүүрсний салбараас сайн мэдээ сонсогдохоо болиод удаж буй. Энэтхэгийн "Adani” корпораци дэлхийд хамгийн томд тооцогдох Кармайклын бүтээн байгуулалтын ажлаас гарч магадгүй гэсэн мэдээлэл сүүлийн долоо хоногийн турш хэвлэлүүдээс салаагүй. 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бо­сох энэ уурхайг бариулахыг байгаль хамгаалагчид  хүчтэй эсэргүүцсэн учир ажил нь  зогсч хүлээлтийн байдалд орсон юм. Яг л Оюутолгойг манайхан зургаан жил барьсантай ижил нөхцөл байдал үүссэн учраас хөрөнгө оруу­лагч тал "гарна” гэж мэдэгдсэн.  
Өнгөрсөн долоо хоногт гэхэд уул уурхайн гигант "Glencore” Тахмур дахь уурхайгаа хаахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэдний шийдвэр нүүрсний үнийн уналттай холбоотой байсан бөгөөд компанийн зүгээс эхний ээлжинд 350 ажилтнаа цомхотгож, 18 сар харж үзээд болохгүй бол шууд хаана гэсэн чиглэлтэй буй.   
Байдал нэг иймэрхүү таагүй байж байтал уул уурхайн бүс нутаг болох Куинсланд, Шинэ Өмнөд Уэльс нь үерийн гамшигт нэрвэгдчихлээ. Ингэснээр БНХАУ-д нийлүүлдэг нүүрснийхээ хэмжээг эрс нэмэгдүүлэх бодит боломж манай компаниудад үүсээд байгаа юм.  
Куинсланд, Шинэ өмнөд Уэльс, Виктори мужид Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. 2010, 2011 онд дээрх мужуудад үер болоход уурхайнууд нь хаагдаж, эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ 140 ам.доллараас давж, дэд амжилт тогтоож байсан. Австралийн үерт автагдсан уурхайнууд нь "хатаж” байх зуурт бид  2011 онд БНХАУ-ын нийт импортын 40 хувийг дангаараа нийлүүлж, экспортын хэмжээгээ 21 сая тоннд хүргэж байсан удаатай. Австралид үеэр болбол Монголд ашигтай байдгийг бид анх тэгэхэд мэдэрсэн билээ. Ялангуяа Австралийн гол брэнд болсон коксжих нүүрсний үнэ өсөх магадал өндөр. Өмнөх шигээ 300 ам.доллар болохгүй ч одоо байгаагаас өсөх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, Еврази, Австралийг нөмөрсөн байгалийн гамшигт үзэгдэл Монголын нүүрсний салбарыг сэргээх түлхэц болох магадлал өндөр байна. 
БНХАУ Монголоос коксжих нүүрсээ импортлох сонирхолтой. Судлаачид үүний шалтгааныг хямд үнэтэй холбон тайлбарладаг. Хятад улс зөвхөн Монголоос нүүрс импортолбол жилд зургаан тэрбум ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо ч байдаг. Хятадын коксжих нүүрсний импортын өнгөрсөн жилийн статистик мэдээллээр бол, Австралийн коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 84.5 ам.доллар байсан бол Монголынх 62 ам.доллар байжээ. Харин энэ жил Австралийн коксжих нүүрс олбор­лолтын гол бүс нутагт  хүчтэй үер болсны улмаас үнэ өсөх магадлал бий. Хэрвээ Австралийн уурхай доголдсон тохиолдолд хятадууд хөрш Монголоос хямд үнэтэй түүхий нүүрс авах нь илүү ашигтай юм. 
2011 оны Австралийн үерийн ачаар манай улсын  нүүрсний нийт экспорт 21 сая хүрч дээд амжилт тогтоож байсан бол одоогийн байгаа төвшингөө хадгалаад явахад л 30 сая тонн нүүрс олборлох боломжтой юм.  


 
Нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани