Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад нүүрснээс татгалзах нь тодорхой байна

Хятад нүүрснээс татгалзах нь тодорхой байна

 


Дэлхий нийтээрээ ногоон хөгжил, ногоон ирээдүйн төлөө зорьж эхлээд байна. Тэр зорилгодоо зарим нь хүрэх дөхөөд, барианд орох ч болчихож. Харин манай улс ногоон хөгжил, ногоон ирээдүйн талаар одоохондоо зөвхөн ярьж л байна. Дээрээс нь манай ихэнх хүмүүс ногоон хөгжил гэдгийг ганцхан мод тарих гээд ойлгочихсон л тууж яваа. 
 
 
Яг үнэндээ ногоон хөгжил гэдэг ганцхан мод тарих биш, байгаль орчноо хайрлаж хамгаалах, эрчим хүчээ хэмнэх, эх дэлхийгээ энэрэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах гээд олон талт ажил юм. Бүр онол талаас нь ярьж бичвэл их зүйлийг нурших хэрэгтэй болно. Харин энгийнээр ойлговол бид дэлхийн дулаарлыг бий болгож байгаа буруу зуршил бүхнээсээ салах ёстой аж. Тэгвэл БНХАУ тэр яриад байгаа ногоон хөгжил гэдгийг чинь дэлхий нийтэд үлгэрлэхээр хэмжээнд хүргэчихэж. Дэлхийд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой 20 хотын 16 нь Хятадад байгаа гэсэн ч тоо баримт бий. Бээжин хотын агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгааг дэлхий нийт харж л байгаа. Мөн  Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг хятадууд үйлдвэрлэдэг гэсэн тоо баримт байгаа юм.
 
 
Тиймээс ч хятадууд агаарын бохирдол, байгаль орчны өөрчлөлттэй тууштай тэмцэж, ногоон хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ ч утгаараа нүүрсний хэрэглээнээс татгалзахаар эрс шийдэж, бүхэл бүтэн зорилтот хөтөлбөрүүдийг дэвшүүлээд ажиллаж байна. Угаасаа агаарын бохирдол ихэсч байгаа нь юуны өмнө нүүрсний хэрэглээтэй салшгүй холбоотой. Цаашлаад машины утаа энэ тэр гээд олон хүчин зүйл байгаа л байх. Гэхдээ л нүүрснээс татгалзаж байж л Хятад улсын өмнөө тавьсан ногоон хөгжил, ногоон ирээдүйд хүрч чадах нь ойлгомжтой. Дэлхийн хүн амын зургааны нэг нь амьдардаг Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээг эрс бууруулж, цаашлаад бүр татгалзах хүртэл зорилго тавиад байгаа. Хятадууд 2020 он гэхэд нүүрснээс татгалзана. Үгүй 2030 он гэхэд татгалзана гэсэн янз бүрийн тоо яваад байгаа. Тэгвэл Хятад улс 2020 он гэхэд эхний зорилтдоо хүрч, 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах нь тодорхой юм байна. 
 
 
Бид эндээ Тавантолгойн нүүрсээ булаалдаж суух зуур хамгийн том зах зээл болох Хятад улс нүүрсийг халах ажлаа аль хэдийн 50 хувиас давуулаад явж байна. Бүх бэлтгэл ажил хангагдчихаж, эхнээсээ үр дүнгээ үзэж байгааг харлаа, үзлээ. Өнөөх 1072 хувьцаа, Тавантолгойн өгөөж энэ тэр бол үлгэрийн далай л болж хувирах бололтой. Хятадууд нүүрс авахгүй нь тодорхой болчихвол бид Тавантолгойнхоо нүүрсийг өөрсдөө л ашигладаггүй юм бол дэлхийн зах зээлд гаргадаг хөг өнгөрөх нь.  Ердөө л хэдхэн жишээгээр тэд яаж нүүрснээс татгалзаж байгааг тайлбарлах нь зүйтэй байх.
 
 
Сэргээгдэх эрчим хүчээр Хятадыг хангана
 
 
2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монголын 250 сэтгүүлчийг БНХАУ-д очихыг урьсан. Эхний ээлжийн 50 сэтгүүлч өнгөрсөн жил Хятад оронд очиж, тодорхой сэдвийн дагуу мэдээ материал бэлтгэсэн. Тэгвэл энэ удаад Хятадад айлчилсан 50 сэтгүүлч "Ногоон хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд олон газрын үйл ажиллагаатай танилцаж, Хятад улсын хөгжил дэвшлийг тольдлоо. Тэд үнэхээр ногоон ирээдүйг цогцлоон бүтээж чадаж. Хаана сул талбай байна, тэнд мод тарьчихаж. Ногоон хөгжлийн суурь нь мэдээж ногоон байгууламж. Тэгвэл хятадууд сууриа хангалттай тавьсан байна. Харин дараа нь нүүрснээс татгалзах ажлаа эхэлж. 
 
 
Тэдний хамгийн тэргүүнд шийдвэрлэж байгаа зүйл нь сэргээгдэх эрчим хүч. Бид аяллынхаа хоёр дахь өдөр Тяньжин хотод байрлах "Шин И” компанийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани нь дэлхийн хамгийн том нарны энергийн шилэн хавтан үйлдвэрлэгч гурван том аж ахуйн нэгжийн нэг аж.  Тус компанид 15 мянган хүн ажилладаг бөгөөд Малайз улсад нэг том салбартай аж. Тиймдээ ч Тяньжин хотноо асар өргөн уудам талбайг хамарсан нарны эрчим хүч үйлдвэрлэх эко бүсийг байгуулчихаж.  30 мянган га газрыг хамарсан тэрхүү нарны энерги хуримтлуулах эко бүсийг 1.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн юм байна.
 
 
Жилдээ 200 сая кВт цахил­гаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь 68 мянган айлыг цахилгаанаар хангах боломжтой гэсэн үг. Дээрээс нь жилдээ 84 мянган тонн нүүрсийг хэмнэх боломжтой болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нүүрс түлэхээ болиноо л гэсэн үг. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Мөн найман жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөж чадах юм билээ. Энд нэг зүйлийг сануулахад, "Шин И” компани нарны энергийн паркийг зүгээр ч нэг байгуулаад зогсохгүй тэр хавийнхаа байгаль орчинд ч бас анхаарлаа хандуулж байгаа юм билээ. 
 
 
Тодорхой хэлбэл, шилэн хавтангуудынхаа доор усан сан байгуулж, тэндээ загас үржүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн шилэн хавтангийн дор ус хийж өгснөөр эрчим хүч хуримтлуулах чадвар нь 30 хувиар нэмэгдэх ажээ. Ингээд л байгаль орчныхоо эко системийг ч аварч үлдэх боломжтой. Одоогоор тус нарны энергийн парк 40 сая кВт эрчим хүчийг үйлдэрлэж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс айлуудад өгөөд эхэлчихсэн байгаа юм байна.  Энд ганцхан зүйлийг хэлэх хэрэгтэй.
 
 
Хятад улс 2020 гэхэд томоохон үйлдвэрлэл байхгүй бүхий л бүс нутгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготой байгаа аж. Тэр зорилгодоо ч хангалттай хүрч чадна гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Зөвхөн нарны энергийг ч биш салхины эрчим хүчийг хэрэглэж байгаа юм билээ. Энэ бол Хятад нүүрснээс татгалзахаар хийж байгаа ажлын ердөө л нэг хэсэг. Энэ мэтээр 20, 30 мянган га талбайг хамарсан нарны энерги цуглуулах паркийг ойрын жилүүдэд маш олноор нь барихаар ч төлөвлөж байгаа юм байна. 
 
 
Эрчим хүч хэмнэх ч гэсэн нүүрснээс татгалзах бодлогын нэг хэсэг 
 
 
Аяллын хоёр дахь өдрийн өглөө бид Хятад улсын байгаль хамгаалалт, эрчим хүч хэмнэх группийн үйл ажиллагаатай танилцсан юм. Одоогоор Хятадад байгаа цорын ганц эрчим хүч хэмнэх хамгийн том байгууллага аж. Хятад дахь эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах салбарт шинжлэх ухаан технологийг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг хамгийн том групп юм байна. Бүхий л үйл ажиллагаа болоод чадал нь Хятад улсын хэмжээнд тэргүүлж байгаа ажээ. Хятадын 30 гаруй муж хот, гадаадын 40 улсад үйл ажиллагаа явуулдаг, 260 орчим салбартай компани гэж байгаа. Хамгийн гол нь энэ компани эрчим хүчийг хэмнэх бүхий л технологийг Хятадын хэмжээнд нэвтрүүлж байгаа юм билээ.
 
 
Эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг барих, цаашлаад тийм хотхон, хорооллуудыг ч босгох зорилготой аж. Мөн нүүрсний хийг шууд ашиглаж, эрчим хүч гаргах боломжтой цахилгаан станцийг барьж байгуулахаар төлөвлөгөөгөө гаргачихсан байна билээ. Бид нүүрсээ олборлоод, гал тэргээр зөөгөөд, цахилгаан станцдаа түлээд, эрчим хүч, дулаан гаргаж авч байгаа. Тэгвэл Хятадууд шууд газрын гүн рүү хоолой явуулаад л, хийг нь дамжуулж авдаг станц барих гэж байна. Түүнээс гадна бид Тяньжин хотод Хятадын шинэ Тяньжины эко хотын төлөвлөлттэй танилцсан юм. Тус хот нь Тяньжин Бинхай шинэ дүүргийн бүсэд орших аж. Хятад, Сингапур улсын Засгийн газрын стратеги хамтын ажиллагааны хөтөлбөр, байгалийн баялгийг хэмнэсэн, экологид ээлтэй нийгмийн хөгжлийн нийтлэг шинжилгээ судалгааны хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалт гэж байгаа. 30 км/квадрат талбайг хамрах энэхүү эко хотын бүхий л байшин барилга эрчим хүчний хэмнэлттэй байх аж.
 
 
Байшин бүрийн дээр бүрийн дээр нарны энерги хуримтлуулах хавтангуудыг хэдэн зуугаар нь байрлуулах бөгөөд цаашлаад гэрлийн шилнээс авахуулаад бүгд эрчим хүчний хэмнэлттэй байхаар төлөвлөсөн ажээ. Нарны энергийн хавтангууд нь байшин барилгын 20 хувийг цахилгаанаар хангах чадалтай байхаар тооцож хийж байгаа юм билээ. Ингэснээр эрчим хүчийг багагүй хэмжээнд хэмнэнэ. Тэр хэрээрээ түлэх нүүрсний хэмжээ багасах учиртай.  Эрчим хүч хэмнэхтэй холбоотой олон бодлогыг энд бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй. Зүгээр л наад захын энгийн жишээ татахад л ийм байна. 
 
 
Байгалийн хийгээр эрчим хүчийг шийднэ
 
 
Хятад улсын нүүрснээс татгалзах бодлогын нэгээхэн хэсэг нь байгалийн хийг ашиглах. Манайхан өнөөдөртөө ахуйн хэрэглээнд, хоол унд хийхдээ л газ ашиглаж байгаа. Мөн автомашинд шатахуун маягаар хэрэглэж байна. Тэгвэл Хятад даяар хэрэглээний газыг бүхий л зүйл ашиглаж байгаа юм.
 
 
Өвөр Монголын Ордос, Бугат, Хөххоттой танилцаж байхад орон сууц болгоны дээр газын баллонууд өрөөстэй байна билээ. Учир нь газаар халаалтаа хүртэл шийдээд эхэлчихсэн нь тэр аж. Бид аяллын дөрөв дэх өдөр Өвөрмонголын Ордос хотод очиж, байгалийн хийн үйлдвэртэй танилцсан. Ерөөсөө Ордос хотод одоогоор илэрсэн байгаалийн хийн нөөц нь 44 тэрбум тонн бөгөөд бүх Хятадын нийт нөөцийн 1/3 хувийг эзэлж байгаа аж. Мөн дэлхийн хамгийн том хийн орд Сүрэг хийн ай сав энэ нутагт байгаа юм байна. Бидний Ордос хотод айлчлахдаа танилцсан үйлдвэр бол Өвөр Монголын эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани. Тус байгууллага газын хийн үйлдвэрлэлээ нэлээд эрчимжүүлж, шинэ шинэ технологийг нэвтрүүлж эхэлж. Өдөртөө 30, 50, 100 мянган тонн газ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж.
 
 
Тэгэхдээ бүр газрын хийг өрмийн цооногийн амсар дээр нь шингэн болгож шахах боломжтой дэвшилтэд технологийг ашиглаж байгаа юм байна. 30 мянган тонноос бага хэмжээтэйг үйлдвэрлэх бол өрмийн цооногийн амсар дээр нь шахаад, шууд баллонд хийгээд л тээвэрлэдэг аж. Ингэхээр хоолойгоор дамжуулжснаас хамаагүй өртөг багатай байдаг юм байна. 600 метр куб хийг нэг метр куб шингэн болгодог аж.  Энэ мэтээр газын үйлдвэрлэлийг үнэхээр эрчимжүүлж байна. Газ тээвэрлэх машин, явуулын газ түгээх станц хүртэл нэвтрүүлсэн байсан. Тиймдээ ч айл өрхийн дулааныг хийгээр шийддэг болчихож. Нүүрс шатааж усаа халаадаг байсан бол одоо хий шатаагаад л шийдчихэж байна. Ингэж л нүүрснээс татгалзаж эхэлж. Цаашлаад агаарын бохирдлоо ч хүртэл шийдэж чадаж байгаа юм.
 
 
Тус газын үйлдвэрийг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард л нээсэн юм байна. Одоогоор туршилтын журмаар ажиллаж байгаа аж. Нэг өрмийн цооног дээр өдөрт 30 мянган тонн хийг хэрэглээний газ болгон хувиргаж байхад л хангалттай ашигтай ажиллана гэж төлөвлөж байгаа юм билээ. Ийм ч учраас Хятадад газын өртөг маш хямд байна. Сардаа нэг айл хоол ундныхаа хэрэглээнд 10-хан юанийн өртөг бүхий газ хэрэглэдэг гэсэн. Ам ангаймаар байгаа биз дээ. Ер нь бол  Хятадуудын хэлснээр тус улс 2030 он гэхэд агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадах юм билээ. Энэ бол 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзана гэсэн үг байх. Тиймээс бидэнд нүүрсээ зарах 10 жил л байна.
 
 
Эх сурвалж: http://mminfo.mn/
 
Н.Пунцагболд

Хятад нүүрснээс татгалзах нь тодорхой байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани