Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хатан Туулын амийг таслах операцийн нэг хэсэгтэй танилц!

3baa4d491ccf03cdbig

Туул голын урсгал зарим хэсгээрээ тасарсан талаар сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Тэгвэл туулын амийг таслах операцийн нэгээхэн хэсэг юу болж ирсэн талаар одоо өгүүлье. Эдийн засгийн үр ашиг талаасаа илүүтэй харсан нөхдүүд газар усыг сэндийчихдээ юман чинээ тоохгүй байгаа талаар ярьж бичих нь зүйн хэрэг. Ер нь аливаад зааг хязгаар гэж байх нь зохистой. Тиймээс ч Туул голын эрэг, сав газар гэж үйлээ үзсэн газар нутгийн өмнөөс яс минь үйрч байгаа мэт болдог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хатан Туулын  эргийг хэн дуртай нь ухаж  элс, хайрга олборлосны балгаар учирсан экологийн хохирол их. Хэдийгээр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна гэдэг ч, хэрэг дээрээ байгаль сүйдсэн чигээрээ байна. Ерөөс Туул голыг таслах бас нэгэн үндэс нь  карьерийн аж ахуйн нэгжүүд болоод  байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Нэг ширхэг хайрга 0.07 грамм ус агуулдаг бөгөөд хайрга нь агаарт байгаа чийгийг өөртөө татаж ус болгодог аж.  Мөн хөрс болон газрын гүнд урсаж байгаа усыг өөртөө тогтоож, агуулдаг байна. Үүнийг холбогдох албаны нөхдүүд мэддэг хэрнээ хайрга олборлолтыг бүрэн зогсоох асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй явж ирсэн байдаг.

Туул голын эрэг сав газраас хайрга олборлож ирсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газар нь  бүрэн зогсоож чадаагүй байхад нөхөн сэргээлтийн ажлын үр дүн хол мэт санагдавч, хариуцлага, хяналт тавих учиртай холбогдох бусад  газрууд нь ажилдаа эзэн байж чаддаг бол арай нааштай үр дүнтэй байж чаддаг байсан бол нөхцөл байдал өөр байж болох байсан биз.Тухайлбал, Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар 2009 оноос 2012 он хүртэл байгаль орчинд  учруулсан хохирлыг нөхөн сэргээлгэх ажлыг хийлгүүлэх талаар зохих арга хэмжээ  аваагүй байгаа нь байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад  сөргөөр нөлөөлсөн гэх дүгнэлтийг Нийслэлийн Аудитын газраас хийжээ.

Харин Туул голын сав  газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга хэлэхдээ  "…нөхөн сэргээлтийг гурван жил тутамд хийх ёстой байдаг ч, Туул голын ай сав дагуу хайрга олборлож байгаа компаниуд 12 гаруй жил олборлолт хийгээд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй.”  гэж байгаа юм.  Мөн хайргыг нөхөн сэргээдэггүй. Учир нь хайргыг олборлосон л бол хайргаар буцааж нөхөн сэргээх ёстой байдаг. Тиймээс буруу нөхөн сэргээлт хийсэн буюу огт нөхөн сэргээлт хийгдээгүйгээс одоо Туул гол бохирдолын өндөр түвшинд хүрч байна гэсэн байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар гэж том нэртэй газар энэ тал дээр  өнгөрсөн жилүүдэд юу хийж ирсэн ю бэ гэж асуумаар байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын сав дагуу элс,  хайрга олборлох үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 8  аж ахуйн нэгж байгууллагын олборлолт явуулсан талбайд байгаль орчны үнэлгээ  хийдэг мэргэжлийн эрх бүхий "Эх монголын байгаль” ХХК, "Энвишн грийн" ХХК-уудаар экологийн хохирол тооцуулах ажлыг 40.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэж  байгаа ч, бодит үр дүн нь асуудалтай. Элс, хайрганы ордын ашиглалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд  учруулсан хохирлын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо хийсэн ажлын  тайлангаар газрын нөөц, газрын хэвлий, хөрс, ургамал, ус, агаарын бохирдол  зэрэгт 9113.1 сая төгрөгийн хохирол учруулсан тооцоо гарчээ.  Харин 9113.1 сая төгрөгийн экологийн хохиролд  1474.0 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийлгэх зардлын тооцоо гарсан байдаг.

Тиймээс байгаль орчинд учруулсан хохиролд 1474.0 сая төгрөгийн нөхөн  сэргээлтийг хийлгэхээр дээрх аж ахуйн нэгжүүдийг шаардан одоогийн байдлаар 5  аж ахуйн нэгжтэй 733.5 сая төгрөгийн нөхөн сэргээх ажлын гэрээ байгуулан 2013  оны 10 дугаар сарын 1-ний дотор нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авахаар  тохиролцсон ч, одоогоор хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл алга байна.

Мөн Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар нь Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ажлын гэрээ  байгуулаагүй байгаа ”Эрэл” ХХК, "ШТН” УҮГ, "Туул сонгины усны нөөц” ХХК зэрэг  байгууллагуудтай Байгаль хамгаалах тухай хуулийн 25.2-т "Байгалийн баялаг  ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах” заалтын дагуу байгаль  орчинд учруулсан 740.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн сэргээлгэх гэрээг яаралтай  байгуулах шаардлагатай байгааг ч НАГ-аас анхааруулсан байдаг.  Тэгээд заасан хугацаанд нөхөн сэргээлтийн  ажлыг хийгээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдүүлэх  болно гэх анхааруулгыг өгсөн ч, тэд хийж дийлсэн юмгүй зөндөө удсан юм.

Эх сурвалж:  Б.Тамир, Шуурхай.мн

Хатан Туулын амийг таслах операцийн нэг хэсэгтэй танилц!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани