Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тос тойрсон үлгэр хэзээ жаргах вэ?

 


Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг өндийлгөж ирэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Японы Ерөнхий сайд хэлээд буцсан нь бараг түүхэнд үлдэх үг болоод үлдэх нь үү энэ чинь. Харин манай засгийн нөхдүүд түүнийг явсны араас хуралдаад тус үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байна гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан даа. Уг нь өмнө нь энэ компанийн 40 хувийг төрийг төлөөлөн Төрийн өмчийн хороо, харин 60 хувийг нь хувийн хэвшлийг "Петровис”, "Магнай трейд”, "Жаст групп” ХХК болон, Монголсэкию компаниудын оролцоотой байгууллаа гэх мэдээллийг өгч байсан удаатай. Ямартай ч тэр үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр тогтсон учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байх эрх зүйн болон бусад зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болсон гэж байсан юм. Түүнчлэн энэ талаар хувь нийлүүлэгчидтэй тохиролцож, төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувь байхаар холбогдох арга хэмжээ авахыг  тухайн үеийн Уул уурхайн сайдад  даалгасан. Мөн  энэ үйлдвэрт  газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан юм. Гэвч өнөөдрийн өдрийг хүрэхэд юу ч болж, бүтсэнгүй.

Жилд 2 сая тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпорациуд хамтран урт хугацааны хүү багатай эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр санхүүжүүлнэ л гэж байсан.Харин цаашдаа 100 хувь Монголын үндэсний компани болно гэж байв. Гэтэл үлгэр үлгэр чигээрээ л байдаг аж. Гэхдээ тэгээд үйлдвэр гээд ярихаар яах аргагүй нэг асуудал босч ирдэг нь түүхий тосоо хаанаас авах вэ гэдэг юм. Тухайлбал, энэ үйлдвэрийн тухайд  хамгийн гол асуудал нь боловсруулах түүхий тосоо хаанаас авах вэ гэдэг асуудал л даа.Жилдээ  500 мянган тонн нефтийг Тамсаг, Тосон-Уулын ордоос авах бололцоо бий гэж байгаа ч,  үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км тул эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна гэж мэргэжилтэн байр сууриа илэрхийлж байсан  бол үйлдвэрийн захирал Т.Намжим   "Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй”  гэж байсан. Хэрэв тэгээд энэ үйлдвэр байгуулагдчих юм бол улсын хэмжээнд бензин шатахуун, дизель түлш, нисэх онгоцны түлш, түлшний мазут, авто замын асфальт, битум зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг  дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах  боломжтой болно гэж байв.

Гол нь энэ үйлдвэрийг 2015 оноос буюу өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж байсан ч, өнөөдрийн өдрийг хүрэхэд таг чиг. Тус үйлдвэр хэрэв үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол монголчуудын өнөөдөр хэрэглэж буй  80, 92-ын октантай  бензин үйлдвэрлэхгүй. Харин Евро-4 стандартын шаардлагыг хангасан 95-100-гийн октантай бензинээр дотоодын зах зээлээ хангана гэж байв.

Жилд  1 их наяд гаруй нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 470 тэрбум  төгрөгийн орлого оруулж ДНБ-ий өндөр өсөлтийг хангахад дорвитой   хувь нэмэр оруулна гэж байсан тус үйлдвэр 4.5-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ашигтай ажиллах тооцоо судалгааг төслийнхөн  гаргасан байдаг.

Уг нь энд сануулан өгүүлэхэд Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах "Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. гэсэн ч улстөржөөд гацаачихсан.  Түүхий эд нь ойр байгаа үйлдвэрийг гацаагаад нөгөөх л Оросоосоо царай алдах зам руу түрүүлээд алхаж байгаа харагдана. Мэдээж манайд өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэж ирсэн ч, шийдэх тал дээр улстөржүүлсээр ирсэн юм. Түүнчлэн манайхан дотооддоо ингээд жонхууруулж ирсэн зэрэгцэн  Далайд гарцгүй Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй байх шаардлагагүй гэсэн агуулгатай байр суурийг ч гадныхан хэлж ирсэн. Тухайлбал, Дэлхийн банкны зүгээс "…Газрын тос боловсруулах үйлдвэрийн нөхцөл нь ямар байх мөн энэхүү үйлдвэрийг ашиг орлоготой ажиллуулахад Засгийн газрын бодлого ямар байхаас шалтгаална… Түлшний хатуу чанга техникийн үзүүлэлт болон дэлхийн нийтээр түлшний эрэлт хэрэгцээ тогтворгүй байгаагаас жижиг бөгөөд энгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашиг багатай болсоор байна. Олон улсын өрсөлдөөний үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашигтай ажиллахад хүндрэлтэй байдалд байгаа бөгөөд зарим тохиолдолд томоохон иж бүрэн үйлдвэрүүдийн ашиг ч гэсэн хасахтай байна. Жишээлбэл, 2009 оны 1 дүгээр сараас эхлэн Азийн гол төв болох Сингапурын газрын тос боловсруулах бүх хэлбэр, хэмжээний үйлдвэрүүдийн ашиг бага байсан байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад дэлхийн стандартаас бага хэмжээний эдийн засгийн хэмнэлттэй гэж үзсэн жижиг газрын тос боловсруулах үйлдвэр шинээр байгуулах нь далайд гарцгүй улс оронд ч мөн санхүүгийн хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй юм.

Суурь арчилгаа үйлчилгээнд анхаарлаа сайн хандуулах нь зүйтэй яагаад гэвэл хамгийн сайн ажилладаг боловсруулах үйлдвэрүүд ч гэсэн байнгын арчилгаа үйлчилгээний үеэр хаагдах хэрэгтэй болдог тул ганц газрын тос боловсруулах үйлдвэрт найдах нь тухайн үйлдвэрийг хаагдах үеэр боловсруулсан бүтээгдэхүүний хомсдол үүсч бий болно гэсэн үг. Эцэст нь, дотоод зах зээлийн үнийг хиймлээр тогтоовол газрын тос боловсруулах чадвар сайтай гол томоохон экспортлогчид хүртэл түлш шатахууны хомсдолд орж болно. Дээр дурьдсан улс орнуудаас гадна Аргентин, Иран , Ирак, Нигериа орно.  Эдгээрээс харахад дотооддоо боловсруулаагүй газрын тосны нөөц ихтэй болон боловсруулалтын өндөр чадвартай улс орнууд ч гэсэн зах зээлийн журмаар тогтоогддог үнийг бууруулах оролдлого хийх нь эдийн засгийн хувьд өндөр алдагдал хүлээх аюултай байгаа” гэсэн зүйлийг хэлж яриад байгаа юм.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Тос тойрсон үлгэр хэзээ жаргах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани