Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Кожеговь”-оос болж хордож үхсэн гэх тугалуудын хэрэг юу болов?

“Кожеговь”-оос болж хордож үхсэн гэх тугалуудын хэрэг юу болов?

 

Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг эргэж яригдах ёстой асуудлууд олноороо бий, энэ улсад. Тэдгээрээс ганцыг нь энд сөхөж харахад Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 19 тугалын үхлийн шалтгааныг тодруулах асуудал олны анхаарлыг татаж гарч ирж зөндөө юм болсон ч, өдгөө бол нам дарагдаад алга болжээ. "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор тугалууд үхсэн гэх мэдээллийг нутаг орны иргэд анхнаасаа өгч ирсэн юм. Эргэн сануулахад, тугалууд  хорогдсон шалтгааныг Цөмийн энергийн газраас цацраг болон ураны нөлөөллөөс болоогүй гэж үзсэн бол Мал эмнэлэг, Үржлийн газар үүний эсрэг дүгнэлт гаргаж маргаан үүссэн. Тиймээс юунаас болж мал үхэж байгааг тодорхойлж дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулж дүгнэлт гаргах захирамж гаргасан гэдгээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хэлж байсан юм. Үнэндээ маргаан үүсгэхээс ч өөр аргагүй дүгнэлтийг Мал эмнэлэг, Үржлийн газраас гаргаж байв. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно гэсэн мэдээллийг өгч байсан. Харин дээр дурдсан Ажлын хэсгийнх нь дүгнэлтийг харахад тугалуудын үхлийн шалтгаан бүрэн тогтоогдоогүй гэх ойлголтыг өгч ирсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй. Малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоосон гэжээ. Мөн тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг шинжилгээгээр тогтоож, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж үзсэн байдаг.Харин селен, бор, сурьма зэрэг металл биш элементүүдийн агууламж Тал хонгорын шаврын цэгийн хашаа доторх хөрсөнд стандартаас давсан тохиолдол дөрвөн дээжинд илэрсэн тул тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Тэгэхээр цаашид гүнзгийрүүлэн судалснаар сая бүрэн тодорхой болох нь гэж ойлгогдсон. Тэрнээс өмнө яаран дүгнэх ёсгүй аж. Ямартай ч  Г.Баярсайхан гишүүн Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор  санал бодлоо илэрхийлэхдээ "Ажлын хэсэг ерөнхий дүгнэлт гаргасан ч яг ямар зүйлээс болж мал хорогдсоныг тодорхойлоогүй байна. Дэлхийн шар нунтгийн зах зээл гэж байдаг. Үүнд монголчуудыг оруулахгүй байх, техник технологиос хол байлгах гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Байнгын хорооноос зөвхөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс оролцож санал дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд эргэлзээтэй зүйлүүд байгаа.” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд "Энд Хонгорт гарсан хордлоготой төстэй зүйлүүд яригдаад байгаа. Хонгорт гарсан асуудалд мөн тодорхой хариулт өгөгдөөгүй. Ажлын хэсэг тийм байж магадгүй, цаашид судлана гэсэн хариулт өгөөд байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа хариулт үнэхээр сул байна. Халдварт өвчин биш гэдгийг аймгийн мал эмнэлгийнхэн ч хэлчихнэ. Энэ асуудлыг хичнээн сараар, 140 хүний маш том бүрэлдэхүүнтэй судалчихаад тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь ажлын хэсэг хангалтгүй ажилласан байна" гэсэн юм.  Харин УИХ-ын гишүүн А.Бакей "Ажлын хэсэг иж бүрэн бүрэлдэхүүнтэй хордлогын шалтгааныг тогтоохын тулд нухацтай ажилласан нь харагдаж байна” гээд шинжилгээ хийсэн лабораторийн итгэл үнэмшил хэр байгааг тодруулсан бол Мал эмнэлгийн төв лабораторийн захирал н.Ганзориг "Лабораторийн төвшинд хүнд металлыг илрүүлэх ажиллагаа олон улсын түвшинд хийгдэж байгаа. Иймд эргэлзээ байхгүй гэсэн” тайлбар өгч байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улс уранаас бүрэн татгалзсан орон гэж үзээд, ураны лицензтэй компаниудыг хөөж явуулж болдоггүй юм уу. Шинжилгээний дүгнэлтэд цацраг байхгүй гэдэгт бид яаж итгэх юм бэ " гэж дуугарсан юм.

Бодит байдал дээр бол О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг шууд хөөгөөд гаргачих хэцүү. Мань хүн ч  тэгж амар хөөж дийлэхгүй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ энд хариуцлагын тухай асуудал яригдаж байгаа учраас ийм хандлагаар ярьж л таарч байна.

Ямартай ч Мал эмнэлэг үржлийн газраас хийж байсан дүгнэлтийг дахин  сануулъя. "2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэж байсан билээ. Ер нь бол энэ дүгнэлт ч анхаарал татдаг юм. Дүгнэлтэд өгүүлснийг харахад 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон  гэж ойлгогддог ч, эцсийн дүндээ хордоогүй болоод төгсөж таарав. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг тийн хүчгүйдүүлэхэд "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн зүгээс нөлөөлөл үзүүлсэн гэх хардлага өнөөдрийг хүртэл байсан хэвээрээ байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

“Кожеговь”-оос болж хордож үхсэн гэх тугалуудын хэрэг юу болов?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани