Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОХУ-ЫН РОСТЕХ КОМПАНИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ИЙН 49 ХУВИА ХУДАЛДАВ

ОХУ-ЫН РОСТЕХ КОМПАНИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ИЙН 49 ХУВИА ХУДАЛДАВ

 

Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг "Монголын Зэс Корпораци" ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.

Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.

Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.

Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.

Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.

Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.

Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь  цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.

Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.

РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр "Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.

"Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSMPO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

"РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.

"Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.

"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.

"Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: http://rostec.ru

ОХУ-ЫН РОСТЕХ КОМПАНИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ИЙН 49 ХУВИА ХУДАЛДАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани