Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орос улс Монголын УЦС-д олгох Хятадын нэг тэрбум долларын зээлийг саатуулж байна

 

Орос улс Монголын УЦС-д олгох Хятадын нэг тэрбум долларын зээлийг саатуулж байна

 

 "Блумберг” агентлагийн цахим хуудсанд ийм гарчигтай нийтлэл гарчээ.

Орос улс Монголын УЦС-д олгох Хятадын нэг тэрбум долларын зээлийг саатуулж байна

 

Орос улс өөрийн усан хангамжиндаа түгших болсноор далайд гарцгүй Төв Ази дахь Монгол Улс Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл аван усан цахилгаан станц барьж эрчим хүчний хараат байдлаас ангижрахад нь саад болж байна.

 

Монголын хойд хэсэг дахь Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл тус гол 580 км урсан цутгадаг Байгаль нуурт аюул учруулна гэж Кремль өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн билээ. Оростой зөвшилцөх хүртэл Хятад улс тус усан цахилгаан станцыг барих хөрөнгө олгохоо түр харзнасан тухай Монголын Засгийн баримт бичгүүдэд дурджээ. 

 

Монгол Улс Эгийн голд 103 метр өндөр далан босгож, ачаалал ихтэй үед болон өвлийн улиралд илүү их эрчим хүч үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа юм. Ингэснээр Оросоос эрчим хүчний хамаарлаа багасган эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний хэрэглээгээ ч бууруулахаар тооцжээ. 2.8 сая хүн амтай тус улс Оросоос эрчим хүч импортлохдоо жил бүр 25 сая ам.доллар зарцуулдаг байна. 

 

Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийн захирал Д.Одхүү ярилцлага өгөхдөө, "Бид тусгаар тогтносон улс уу, эсвэл ердөө л Орос, Хятадын тоглоомын хүүхэлдэй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хэрэв бид одоо бууж өгвөл өрнөдийн орнуудын эвсэл өөрийн түнш Монголыг алдаж, харин манай ард түмэн Орос, Хятадын зөвшөөрөлгүйгээр бид бие даан юу ч хийж чадахгүй гэсэн ойлголттой болно” гэжээ. 

 

Барихаар төлөвлөсөн усан цахилгаан станц нь эрчим хүчний үнийг багасгах дахин сэргээгдэх 315 мегаватт нэмэлт эрчим хүч үйлдвэрлэх учиртай. Үүний тулд дэлхийн хамгийн том цэнгэг усны нөөцтэй Оросын Байгаль нуурт цутгадаг Эгийн голын эрч хүчийг ашиглах аж.

 

В.ПУТИНИЙ САНААШРАЛ

 

Оросын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзахдаа, барихаар төлөвлөсөн усан цахилгаан станц нь Эрхүү мужийн усан хангамжинд нэлээд эрсдэл дагуулж буй тухай хэлсэн юм. Тэрээр Оросоос Монголд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг мөн санал болгосон.

 

В.Путин "Бид энэ асуудлыг Монгол болон Хятадын анд нартай нухацтай судлахыг хүсч байна” гэсэн юм.

 

ЮНЕСКО Оросын байр суурийг дэмжин 2014 оны илтгэлдээ Эгийн голын далан устаж үгүй болох аюул нүүрлэсэн олон төрлийн загас, шувуудад аюул дагуулна гэж дүгнэжээ.

 

Кремлийн хэвлэлийн атташе Д.Песков, "Бидний үзэж буйгаар энэхүү төсөл Байгаль нуурт үнэхээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ тухай бид Монголын талд хэлсээр ирсэн, хэлсээр ч байгаа. Хоёр талын уулзалтын явцад харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрнэ гэж бодож байна” гэв.

 

МОНГОЛЫН ХАРИУ

 

Д.Одхүү мэдэгдэхдээ, Оросын байгаль хамгаалалтай холбоотой болгоомжлол ор үндэсгүй гээд Орос, ЮНЕСКО-гийн эсрэг байр суурь улс төрийн агуулгатай гэсэн юм. Түүнчлэн Монголын ГХЯ-ны мэдэгдэлд, Эгийн гол хоёр орны хилийг давдаггүй тул энэ нь гагцхүү Монгол Улсын дотоодын хэрэг бөгөөд үүнд Орос ямар нэг нөлөө үзүүлэх ёсгүй гэжээ. 

 

Хятадтай хийсэн тохиролцоо гацаж тус улсын Эксим банкнаас санхүүжилт авч чадахгүйд хүрвэл Япон, БНСУ, Норвеги зэрэг бусад улсад хандан санхүүжилт хүсэх тухай Д.Одхүү ярьсан юм.

 

Хятадын ГХЯ, Эксим банкны албаны хүмүүс энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байлаа. Улаанбаатар дахь Монголын Ерөнхийлөгчийн тамгын газар ч ямар нэг тайлбар хийхээс татгалзсан.

 

Д.Одхүү, "Орос Монголыг эрчим хүчний салбарт хянахыг эрмэлзэж байна. Энэ бол улс төрийн асуудал. Орост дарамт шахалт үзүүлэх хөшүүрэг байсаар байна. Тэдний үгэнд орохоос татгалзах тоолонд эрчим хүчний нийлүүлэлтээ нэн ялангуяа өвлийн улиралд зогсоохвий гэсэн болгоомжлол төрдөг” гэж байв.   

 

ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭ

 

Д.Одхүүгийн хэлснээр, хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын эрчим хүчний ерөнхий хэрэгцээг тогтвортой хангадаг ч усан цахилгаан станц ашигласнаар хэрэгцээ өсөх, буурах явцыг хянах боломжтой болдог давуу талтай аж. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Улаанбаатарт орон сууцны барилгажилт өссөнөөр одоогийн эрчим хүч үйлдвэрлэл маш их ачаалалтай ажиллах болжээ.

 

Тэрээр, "Энэ асуудлыг дахин нэг нүүрсний цахилгаан станц барьснаар шийдэж болно гэж олон хүн боддог. Гэтэл усан цахилгаан станц л эрчим хүчний урсгалыг зохицуулж чаддаг юм” гэж ярьсан юм.

 

Хятад, Оросын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн Монголын тал Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар хүндхэн байдалд оржээ. Өнгөрсөн зургадугаар сард Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад найрамдлын гэрээ байгуулсны 15 жилийн ойгоо тэмдэглэжээ.

 

Д.Одхүү "Хятадад Оростой хамтран ажиллах улс төрийн ашиг сонирхол мэдээж бий. Хятадууд Эгийн голын усан цахилгаан станц экологи бус цэвэр улс төрийн асуудал гэдгийг сайн ойлгож байгаа” гэж ярьсан юм.

 

Эх сурвалж: Б.БАРС "Зууны мэдээ” сонин

Орос улс Монголын УЦС-д олгох Хятадын нэг тэрбум долларын зээлийг саатуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани