Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол орноороо омогшин бахдах учир шалтгаан онгон дагшин байгальд нь буй

 

Арын сайхан хангай нутгаараа аялаад ирлээ. Монгол орноороо омогшин бахдах учир шалтгаан онгон дагшин байгальд нь оршдог юм байна гэсэн баттай бодол нэгэнт тээлээ. Манай нэгэн их бичгийн хүн бээр "Монгол орны зун цаг гэдэг бурхны орны диваажингийн үзүүлэнгийн өрөө юм” хэмээн бичиж байсан нь сэтгэлд орж ирнэ. Ай зун цаг юутай тансаг, юутай урин юм бэ.

Тэнгэр нижигнэн бороо цутгаж, тэр дорхноо л халуу дүүгэн наран мишээнэ. Хоолойтой болгон жимбүүрдэн шулагнаж, үндэстэй болгон цэцэглэн найгаж, төрөл бүрийн өнгө алагласан цэцэгсийн балын тансаг үнэрт мансууран суухаас илүү жаргал үгүй мэт. Үнэхээр эх орныхоо үзэмж төгс байгалиар бахархаад бахархаад баршгүй. Тэр тусмаа Арын сайхан хангайнхаа уул ус, гол мөрөн, өвөрмөц тогтоц бүхий байгалийн цогцолборт газрыг гайхан бишрэхгүй байхын аргагүй. Иймээс ч Архангайг зорьсон аялагч, жуулчдын цуваа энэ цаг дор уртаас урт хөвөрч байна.

Архангай аймгийн нутаг дэвсгэр өндөр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн гурван бүсэд хуваагдах бөгөөд Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор, Өгийнуур гэх зэрэг үзэсгэлэн төгөлдөр цогцолсон үзүүштэй газар олонтаа. Түүнчлэн  Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол, Хайрхан уул гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар байдаг. Ингээд Архангай аймгийн үзэсгэлэнт зарим  газрын тухай өгүүлье.

Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн.

Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино. Боржин чулуун байц хадан тогтоцтой сундлаа гурван орой бүхий далайн түвшнээс дээш 2020 метр өндөртэй, газартай харьцах өндөр 280 метр болно. Эмийн ургамал олон төрөл зүйл ургах бөгөөд 4 зүгээс нь рашаан ундардаг. Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг бөгөөд хайрханы  эзэн тэнгэр нь Нисэр хангай бөгөөд хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын  шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ. Мөн Булган уулын тахилгын сүм урд бэлд нь байдаг байсан аж. Булган уулын энгэрт Зая гэгээний тааллаар Богд лам Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манла, Цагаан Дарь –Эх, Луванжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. Зулын 25  шинийн 8, битүүн тэргүүтэй Билигт сайн өдрүүдэд тухайн ууланд зулыг олноор өргөдөг бөгөөд үзэсгэлэнтэй сайхан харагддаг байна.

Тайхар чулуу

Булган уулаас баруун хойт зүгт 18 орчим км-т Хойт Тамирын голын эрэг дээр орших 16 метр өндөр эгц боржин чулуун цохио юм. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Тайхар чулуун дээр хүмүүс олон мянган жилийн турш сүг зураг, овог аймгуудын тамга, тэмдэг, янз бүрийн хэлний бичээс зэрэг утга соёлын өдий төдий зүйлсийг үлдээсээр иржээ. Эдгээр бичээсүүдийг 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн эрдэмтэд, судлаачид сонирхон судалсаар ирсэн ба хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга , тэмдэг бүхий дүрс зураг, амьтны зураг юм. Мөн олон хэлээр бичсэн 150 орчим түүхийн холбогдолтой бичээс байдаг.

Чулуутын гол

Чулуутын гол нь Архангай аймгийн Тариат сумаас 30км-ийн зайтай Цэцэрлэгээс Тэрхийн цагаан нуур орох замд байрладаг бөгөөд 25км үргэлжлэх эгц гүнзгий 20 метр өндөр хүрмэн чулуун хавцал юм. Энэ дундуур урсах Чулуут голын урт 415 км бөгөөд Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Чулуут гол нь Хангайн нурууны Эгийн даваанаас эх авч хойш урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг.Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт  түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгдэнэ. Гульдиралын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20-60 м, адагтаа 70-80 м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно. Мөн хавцал нь ойролцоогоор 9 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо хавцалтай, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван урслаг бөгөөд хавцалдаа хүрмэгц ёстой л ЧУЛУУ урсгаж буй мэт харагданаа. Энэ нь яг л чулуу урсгах мэт ширүүн урсгалтай. Мөн Чулуутын голын хажууханд байдаг ЗУУН САЛАА мод, Суман голтой нийлэх хэсэгт Чойдогын боргиог дурьдахгүй байхын аргагүй ээ ... Чулуут голын хавцал дээрээс тул загас нь харагдана

Хоргын тогоо

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу  унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд найман мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь  50 км.кв, далайн төвшнөөс дээш 2210 метр оршдог. Сонин тогооны өрх нь  хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуу хажуутай.

Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг. Хоргын тогооны дэргэд нутгийнхны нэрлэж заншсан чулуун  гэр бий. Халуун хайлмал бодис урсаж байхдаа мушгиралдан атиралдаж царцахдаа уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэр үүсгэн тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, гичгэнэ, Чулуут   голууд хөөсрөн урсч эл бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог.

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дvvрч, тэр голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур vvсчээ.

Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай ажээ. Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь зундаа гогой гэдэг шувуу vvрээ засан өндөглөдөг. Нуурын хойгуур хvрээлэн орших Тарвагатайн нуруунаас эх авсан Нарийн гэх зэрэг гол горхи энд цутгадаг. Мєн гутар, зэвэг, хадран зэрэг олон зvйл загастай. Харин сүүлд Хорго-Тэрхийн цагаан нуурын 773 ам километр талбайг улсын хамгаалалтад авчээ.

Суварга хайрхан уул

Суврага хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өндөр хангайн нурууны ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сүрлэг уул юм. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суварга хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг аж. Суврага хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.

Тамирын гол

Тамир гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.

Хар балгас

Энэ балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршино. Энэ нь YIII-IX зууны үед тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл байжээ. Хар балгас нь тус улсын нутагт байгаа сөнөсөн олон хотын дотор ихээхэн томын нэгэнд орох бөгөөд бараг 25 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. Үүнээс гадна Хар балгас бүрэн бүтэн байх үедээ дорвилог их хот байсны нэг гэрч нь одоо түүний хэрэм 10м, цамхаг нь 12м тус тус өндөр байгаа ба мөн хотын дундах харуулын өндөр цонж 14м өндөр байгаад оршино. Хар балгас үндсэндээ 3 хэсэгт хуваагдах бөгөөд гол их хот нь эргэн тойрон цамхаг бүхий хэрэмтэй, орон байшин олонтой байжээ. Их хотын хэрмийн гадна өмнө талд мөргөлийн олон сүм, сууц байсны ор бий. Бас мөн их хотын зүүн хойт талд тусдаа эргэн тойрон хэрэмтэй хааны орд байсан ажээ.

Билгэ хааны  цогцолбор

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

Өгийнуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Breakingnews.mn


Монгол орноороо омогшин бахдах учир шалтгаан онгон дагшин байгальд нь буй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани