Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нарны эрчим хүчийг дэмжихэд анхаарна

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсонтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулахад таатай зах зээл гэсэн хүчтэй бөгөөд бодитой имижийг олон улсын зах зээлд бүрдүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо.

-Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элссэний 25 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс өгсөж, уруудсан, ган, зудтай нүүр тулсан бүхий л цагт үргэлж Дэлхийн банк дэргэд байсан. Хоёр талын харилцааг эргэн Нарны эрчим хүчийг дэмжихэд анхаарна харвал хамтын ажиллагааны хамгийн ач холбогдолтой үе нь хэзээ байсан бэ?
-Яг энэ гэж хэлэхэд хэцүү. Бидний хамтын ажиллагаа бүхий л цагт ач холбогдолтой байсан. Монгол Улс ган, зуд зэрэг байгалийн гамшигтай нүүр тулж байх үед Дэлхийн банк үйл ажиллагаагаа орон нутаг, иргэд эд илүү чиглүүлж байлаа.

Эдийн засгийн төрөлжилтөд саад болж буй зүйлийг арилгах хэрэгтэй

Харин 1990-ээд оны дундуур томоохон ордууд илэрсний дараа бид хөтөлбөрүүдээ эдийн засаг, тэр дундаа уул уурхайн эдийн засгийг удирдахад шаардлагатай институтийг ойлгуулах, бэхжүүлэхэд чиглүүлсэн. Мөн техникийн тусламж үзүүлж, судалгааны ажлыг ч эхлүүлсэн. Харин одоо түүхий эдийн ханш унаж, худалдааны хамтрагчдын эрэлт буураад байна.

Зарим талаар, энэ нь сэрээх дохио болсон гэж боддог. Учир нь үүний дүнд төсөв, төлөвлөлт, өрийн удирдлагыг эргэн харсан. Цэгцэлж, шинэчлэх ажил эхэлсэн. Дэлхийн банк одоо ч төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө, тусламж үзүүлсээр байна. Цаашид ч үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Учир нь зөвхөн Монгол гэлтгүй бусад улсад энэ төрлийн систем үргэлж шинэчлэл шаардаж байна.

Яагаад гэвэл дэлхий ертөнц тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, илүү дэвшилт, нарийн түвэгтэй болж байна шүү дээ. Тиймээс улс орнууд энэ шинэ сорилтод дасан зохицох шаардлагатай болж байна. Мэдээж, шинэ сорилтууд тасралтгүй гарч ирсээр байх болно.

Харин үүнд Дэлхийн банк өөрийн чадах чинээгээрээ тусална. Бидний тусалж чадах зүйл бол сорилтыг даван туулсан олон улсын туршлага, харах өнцөг, дэлхийн түвшний мэргэжлийн зөвлөгөө.

-Дэлхийн банк өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 800 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ нь дэд бүтцийг хөгжүүлж, институцийн чадамжийг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг бууруулахад хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсад бодит нөлөө үзүүлсэн ямар салбар, хамтын ажиллагаа байна вэ?
-Анхаарал хандуулах асуудал цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байдаг. Дэлхийн банк маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тиймээс ганц, хоёрыг нь сонгож хэлэхэд хэцүү. Гэхдээ бид аливаа зүйлийг эхлүүлж байгаадаа баяртай байдаг.

Тухайлбал, Төвлөрлийг бууруулах хөтөлбөрийг нэрлэж болно. Энэ хөтөлбөр нь хөрөнгө оруулалтын шийдвэрт орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэмэх зорилготой. Дэлхийн банкны төлөөлөгчийн хувьд нэг зүйлд тун сэтгэл хангалуун байдаг. Манай байгууллага төслийн эхний шатанд дэмжлэг үзүүлнэ.

Дараа нь Засгийн газар түүнд анхаарал тавьж, цар хүрээг нь тэлж, цааш нь авч явдаг. Дээр өгүүлсэн төсөл ч яг энэ зарчмаар хэрэгжсэн. Төвлөрлийг сааруулснаар орон нутгийн иргэд хөрөнгө оруулалтын шийдвэрт оролцдог болсон. Үүнээс гадна Дэлхийн банк мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт дэмжлэг үзүүлж байна. Эдгээр дэмжлэгийг 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр дүр зураг ажиглагдана.

Өмнөх санхүүжилтийн тайланг харахад Дэлхийн банк орон нутгийн энгийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулдаг байлаа. Харин 15 жилийн дараа малчид, орон нутгийн иргэдийг үүрэн телефоны шугамд холбохын тулд технологийн салбарыг дэмжиж эхэлсэн. Үүнээс гадна, эрчим хүчний салбарт ажилласан.

Засгийн газар "100 мянган нарны гэр” төсөл хэрэгжүүлснийг санаж байгаа байх. Энэ төсөлд манай байгууллага хамтарсан. Төслөөр дамжуулан бид гэрт амьдардаг иргэдэд 67 мянган нарны цахилгаан үүсгүүр хүргэхэд тусалсан.

-Энэ төсөл нэлээн олон жилийн өмнө хэрэгжсэн. Эргээд харахад энэ нь байгальд ээлтэй, өдгөө дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа ногоон төсөл байж дээ? 
-Тийм ээ. Эрчим хүчний салбар бүхэлдээ хувьссан. Өмнө нь үйл ажиллагааг нь тасралтгүй Нарны эрчим хүчийг дэмжихэд анхаарна явуулахын тулд илүү засаж, сайжруулдаг байсан.

Харин одоо илүү нарийн бодлогоор зохицуулж байна. Бидний цаашдын зорилго ч нарны эрчим хүчийг дэмжихэд чиглэнэ. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банктай хамтран нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.

Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нарны цахилгаан станц байгуулна

-Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төсөл, өдөр тутмын ажил, тайлан, өнгөрсөн болоод өнөөгийн үйл явдлыг дүгнэн үзэхэд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Би нэг жил хагасын өмнө Монголд суурин төлөөлөгчийн хувиар эргэн ирсэн. Энд ирээд хийсэн хамгийн эхний ажил маань цэцэрлэгийн нээлт байлаа.

Дэлхийн банк Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн Сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэг барьсан. Энэ бол ямар үр ашигтай вэ гэдгийг бодитоор харж болох төсөл. Ирээдүйн залуу үеийг бэлдэнэ. Үнэхэээр сэтгэл хөдлөм, сайхан төсөл байсан.

-Ярилцлагын сэдвээ бага зэрэг өөрчлөөд, эдийн засгийн төлөвийн талаар ярилцъя. Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улсад энэ жил нэлээд хүндхэн байх нь гарцаагүй. Монголын эдийн засагт хэд хэдэн бэрхшээл тулгараад байна. Түүхий эдийн үнэ унаж, эрэлт буурч байна. Өөрөөр хэлбэл, худалдааны түншүүд цөөрч байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа. Монгол Улс хөрөнгө оруулахад таатай зах зээл гэсэн хүчтэй бөгөөд бодитой имижийг олон улсын зах зээлд бүрдүүлэх хэрэгтэй байна. Мэдээж энэ бүхнийг зохицуулах амаргүй. Монгол Улс хэдэн жилийн өмнө зардал, хэрэглээг тогтвортой түвшинд барьж, өндөр хяналттай байхад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа.

Одоо бол ийм түвшний шаардлагыг хангаж чадахгүй байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жилийн өмнө макро эдийн засгийн орчинд тохируулга хийх цогц төлөвлөгөө боловсруулсан. Эдгээрийн дийлэнх нь шууд биеллээ олж, үр дүнгээ өгөхгүй.

Гэхдээ хэдэн жилийн өмнө хийсэн төсвийн зарим шинэчлэлийн хүрээнд зарим зүйлийг зөв замд нь оруулах болно. Тухайлбал, төсвөөс гадуурх зардлыг нэмж тооцно. Ингэснээр төсвийн бүх зардалд хяналт тавьж, ач холбогдлоор нь эрэмбэлэн хэрэгжүүлэх юм.

Монгол Улс сайн цагтай дахин золгоно

-Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь зөвхөн эрсдэл бус боломж дагуулдаг. Үүнтэй та санал нийлэх үү. Учир нь эдийн засгийг төрөлжүүлэх талаар олон жилийн турш ярьсан. Гэсэн ч биеллээ олоогүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурснаар ам.долларын ханш чангарсан. Үүнээс үүдэн хил даван өндөр үнэтэй ам.доллараар худалдаа хийхээс татгалзаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь эрчимжиж байна?
-Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг нь экспорт хийх боломжтой салбаруудыг дэмжихээс гадна импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бусад салбарыг илүү оршин тогтнох чадвартай болгоно гэсэн үг.

Үүнд хэд хэдэн зүйл багтана. Тухайлбал, худалдааны хориг гэх мэт эдийн засгийн төрөлжилтөд саад болох зүйлийг арилгах хэрэгтэй. Мөн тогтвортой ханшийн дэглэмийг баримтлах нь чухал. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгч ч тогтвортой ажиллаж, импортын барааны эсрэг зогсож чадна.

Нөгөө талаас дэлхий дахинд эрэлт буурч байна. Энэ үеийг боломж болгон ашиглаж хүчирхэгжих нь чухал. Би мөчлөгийн болон мөчлөг сөрсөн бодлогын талаар ярьж байна. Мөчлөг сөрсөн гэдэг эдийн засаг сайн байхад хуримтлал үүсгэж, түүнийгээ хямралын үед зөөлөвч болгон ашиглах. Монгол Улс дахин сайн цагтай золгоно.

Монголын эдийн засаг жижиг учраас томоохон хүчин зүйлийг даган савлаж байна. Тухайлбал, дэлхийн эдийн засаг, экспортын бүтээгдэхүүний эрэлт, түүхий эдийн ханш гэх мэт. Гэхдээ хөрөнгө оруулалт тогтворжихоор эргээд эдийн засаг сэргэнэ.

Дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бий болгох нь хамгаас чухал

-Дэлхийн банкнаас гаргадаг "Бизнес эрхлэхүй" тайланд Монгол Улс 189 орноос 56 дугаарт жагссан. Зах зээлийн өрсөлдөөнийг капитал болгоход бид хангалттай зүйл хийж чадаж байна уу?
-Хийх боломжтой зүйлс үргэлж л байдаг. Бизнес эрхлэлтийн үзүүлэлт бол харьцуулсан жагсаалт. Улс орон бүр үзүүлэлтээ дээшлүүлэхийг хүсдэг. Монгол Улс байр сууриа хадгалж авч үлдэхийн тулд сайжрах хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд дэлхий дахинд өрсөлдөөн өрнөж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бий болгох нь хамгаас чухал. Товчоор хэлбэл, үндсэн гүйлгээнүүдийг найдвартай хийж гүйцэтгэдэг байх хэрэгтэй.

Бас ямар нэг зүйл болохгүй байгаа бол эргээд гомдол мэдүүлдэг механизмтай болох нь чухал. Би хэдэн өдрийн өмнө Улаанбаатар хотод шинээр нээгдсэн төрийн үйлчилгээний супермаркетаар үйлчлүүлсэн. Үйлчилгээ сайжирсан нь шууд мэдрэгдсэн. Энэ нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд төр, засгийн байгууллагатай нэг дор, шуурхай ажиллах боломж олгож байна.

Энэ маш чухал. Учир нь байгууллагууд цаг, заваа жижиг зүйлд үрэлгүй илүү шинэ зүйлийг санаачлахад зарцуулна. Нөгөө талаас, ил тод байдлын тотголцоог бий болгох нь чухал ач холбогдолтой. Ингэснээр авилга, хээл хахууль цэцэглэх боломж хумигдана. Судалгааны дүнгээс харахад, бизнесийн орчныг нээлттэй, таатай болгоход ил тод байдал чухал болох нь харагдсан.

-Та Монгол Улсад 1990-ээд оны эхэн үед ирж байсан. Тухайд үед нөхцөл байдал ямар байв. Учир нь та нэг чуулга, уулзалтын үеэр юу ч байхгүй Монголын талаар ярьж байсан.
-Тийм ээ. Тухайн үед би Монголд ирээд миний хамгийн түрүүнд "байхгүй” гэдэг үгийг сурч байлаа. Хэдийгээр монгол хэл мэдэхгүй ч энэ үг байнга сонсогддог байсан.

Зоогийн газар, дэлгүүрт орохоор халуун ус байхгүй, цахилгаан байхгүй гээд л. Энэ бол надад тохиолдсон бодит түүх. 1990-ээд оноос хойш Монгол Улс урт замыг туулж, өнөөгийн хөгжилд ирээд байгаа. Би Монгол Улсад 1993 онд ирээд, 1997 онд буцсан.

Улмаар Дэлхийн банкны Вашингтон дахь салбар болон Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байлаа. Харин жил хагасын өмнө Монголд эргэн ирсэн. Зарим тохиолдолд нүдний өмнө аажмаар өрнөж буй өөрчлөлтийг харахын тулд хол байж байгаад ирэх нь илүү амар байдаг. Монгол Улс үнэхээр гайхалтай өөрчлөгдсөн байсан.

Г.Илч

Засгийн газрын мэдээ
Нарны эрчим хүчийг дэмжихэд анхаарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани