Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил Монгол буюу СОВ

 
Бичил Монгол буюу СОВАЛТ. Энэхүү үнэт эрдэс амьдралын хүрд эргэж эхэлсэн цагаас хүн төрөлхтөний шунал, атаа хорсол, сөргөлдөөн, зөрчилдөөн гээд олон зүйлийн эхлэл байсан нь түүх болон үлдэж. Энэ түүх цаашдаа ч үргэлжилнэ, өнөөдөр ч үргэлжилсээр л байна.
 
Төв аймгийн Заамар сумын нутагт СОВ тосгон гэж байх. Энэ нэр ямар учиртайг, ийм ямар байгууллага байсныг өнөөдөр мэдэх хүн байхгүй шахам болж. Гэхдээ СОВ гэх нэр нь "Алтны тосгон” гэсэн шоглол нэрийн илэрхийлэл болон үлджээ. 
 
Олон Улсын худалдааны төв "Нарантуул” зах дээр очоод СОВ явах унаа асуухад хэд хэдээрээ дугаарлаад зогсч байна. Өдөрт хэдэн хүн тийшээ явж, хэд нь эргэж ирдгийг хэн ч мэдэхгүй. Явсан хүмүүсийн хэд нь олз омогтой, баяр хөөртэй, хэд нь уур уцаартай, нулимстай ирэх нь ёстой л таашгүй зүйлийн нэг.
 
СОВ гэх энэхүү тосгон нь алтны орд бараадуулж байгуулсан түүхтэй ч өдгөө Заамар сумын нэг баг болтлоо томорчээ. Энэхүү тосгоны оршин суугчид ёстой л энд тэндээс ирсэн эрээвэр, хураавар хүмүүсээс бүрдэнэ. Тааралдсан нэгнээс уугуул нутгийнх уу гэж асуухад тиймээ л гэнэ. Гэвч үнэндээ уг гарал нь шал өөр аймгийнх байх нь энүүхэнд. 
 
Энэхүү тосгон нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт хамаарах бөгөөд шилжилт хөдөлгөөн, ирж буцах хүмүүсийн цуваа үл тасарна. Хөл хөдөлгөөн ихтэй энэ багт дунд сургууль, цэцэрлэг, банкны салбар гээд байхгүй юм гэж үгүй. Хотын томоохон дэлгүүрт байхгүй экспортын архи эндэхийн дэлгүүрүүдэд өрөөстэй бий.
 
СОВ-д алт түшиглэн ажиллаж, амьдарч байгаа болон ирж, буцан байдаг хүмүүстэй итгэлцлийн үндсэн дээр ажил төрөл ярих, тохиролцох, итгэл үзүүлэх тухай ойлголт ердөө байхгүй. Болж л өгвөл хэн нэгнийг хулхидах, хэлсэн ярьсан нь худал байх нь тийм ч гайхмаар хэрэг биш. Бусдыгаа муулах, гүтгэх, ажил үйлсийг нь сайн талаас нь ярихгүй байхыг чухалчилдаг мэт санагдана. 
 
Тэр хүн ер нь ямар хүн бэ, хамтарч ажиллая гэх юм гэж хэн нэгний тухай сайн мэддэг гэх хүнээс нь асуувал танд уртаас урт хар бараан жагсаалтыг ний нуугүй ихэд найзархаг, тусалж байгаа аятай хэлж өгнө. Тэгээд танд итгэж энэ бүхнийг хэлсэн учраас өөр хэнд ч намайг хэлсэн гэж хэлж болохгүй шүү, гаднаас ирээд явж байгаа болохоор чинь чамайг алдах вий гэж сайн санаж хэллээ гэж хэлэхээ ч мартахгүй. Хэрэв иймэрхүү ярианд үнэмшиж, энэ үнэлэмжээр үзэх юм бол СОВ тосгонд нэг ч сайн хүн байхгүй гэж хэлж болно.
 
Хэдийгээр хүний талаар хэлсэн зарим үг ортой ч ихэнх нь гүтгэлгийн шинжтэй байх магадлал өндөр тул та тэр хүний үгэнд итгэж болохгүй. Энд алтны хэнээрхэл, газрын маргаан хамгийн их байдаг. Алга дарам газарт алт олборлох зөвшөөрөл авч чадсан хүнд бараг тосгоноороо шахуу бүгд сайн болж, хамтарч ажиллахыг санал болгоно. 
 
Газраас нь бас хувь хүртэж, жаахан шороо ч атугай авахыг хүснэ. Нэг хэсэгтээ л газрын зөвшөөрөл авсан хүн тэр хавьдаа од, босс шахуу байна. Харин газрыг нь ухаад алт гарахгүй, бизнес нь дампуураад эхэлбэл бүгд хаяад алга болцгооно. Хамт нэг аяганаас хоол идээд, тэврэлдээд үй зайгүй явсан хамгийн сайн найз нь хүртэл шүү.
 
Тэр хүн газрын зөвшөөрөл аваад баярлаж, хөөрч явахад та үхтлээ хамт гээд тэврэлдээд явж байсан. Өнөөдөр юу ч үгүй болохоор нь яагаад хаяж байгаа юм бэ гэж асуувал тэр хүн таныг маш их гайхаж харах болно. Юун найз нөхөр, анд вэ. Энэ хүнд одоо юу ч байхгүй, энэ хүний газраас алт гарсангүй. Тэгэхээр би яах юм бэ. Харин өөр газарт алт гарсан. Тэр хүн л миний найз гэж ярина.
 
Жудаг, нөхөрлөл гэдэг зүйл алттай газарт хамгийн хямд хэрэгцээгүй зүйл байдаг. Эрүүл саруул сэтгэлгээтэй хүний өр өвдөж, сэтгэл хямарч, ёстой л хорвоо чи ийм гэж үү гэж дуу алдахад хүрнэ. Бас ойрд яриагүй найз нөхөд, дотнын итгэдэг, хайрладаг хүнээ хүсэх болно. Хэрэв танд жаахан ч гэсэн бүлээн сэтгэл байвал шүү дээ. Энэ тосгонд та хэрэв очих юм бол жинхэнэ хүн чанар, алт хоёрын ялгааг эргэцүүлэн бодох болно.
 
СОВ тосгоны захад байх хот руу зорчигч тээвэрлэх унаа зогсдог нэг цэг байх. Тэнд гаднын тэрэг очоод хот руу гарлаа, явах хүн байна уу гэж асуувал цагдаа нь хүртэл тэр машиныг хөөнө. Эндээс харахаар амь нэг, бүлэрхэг ч юм шиг. Гэвч энэ бол зүгээр л өнгөн хэсэг. 
 
Учир нь, тэр цагдаад хот явах хэрэг гарвал машинтай хүн хэрэгтэй учраас л таксинд явдаг жолооч нартай муудалцаад байхыг хүсдэггүй. Бас ажлын байрыг нь хамгаалж байгаа нэг хэлбэр нь тэр аж. Харилцан ашигтай ийм үйл ажиллагаа доороо ч, дээрээ ч бий. Мэдээж, тэр нь их багаас гадна хөрөнгө мөнгө, харилцан ашигтай байх, хэн хэндээ үл итгэсэн ч нэг нэгнээ ашиглах гэсэн хачин зарчим дээр үндэслэнэ. 
 
Би газартай бол чи техникээ оруул, хэрэв алт гарахгүй бол би хариуцлага хүлээхгүй ч гэдэг юмуу эрүүл ухаантай хүн заримдаа цочирдмоор санал тавих нь энүүхэнд. Хэрэв тухайн газарт алт байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа тохиолдолд газрын эзэн хамгийн ихээр гap цайруулж, өөрийнх нь өмнө бөхийж, саймширч, архиар дайлж, ёстой л хуга долигонож чадсан нэгэнтэй хамтардаг. 
 
Үүнээс болж хохирч үлдсэн хүн цөөнгүй бий гэж нутгийнхан ярина. Тэр анх энд ирэхдээ юу ч үгүй хоосон байсан. Харин ирсэн хойноо алтны тэр боссын уурхайд ажиллаж байхдаа тэдэн унц алт хулгайлаад дараа нь уурхайг нь булаагаад авчихсан, ёстой "мундаг гар” л гэж ярина. Сайн, муугийн тухай ойлголт энд нэг ёсондоо байраа сольчихсон гэсэн үг.
 
Гэхдээ СОВ тосгоны иргэдийг бүгдийг нь муу гэсэн ангилалд багтааж битгий бодоорой. Тэдэн дотор хүний сайхан сэтгэл, итгэл, гэрэл гэгээг тээж үлдсэн хүн ганц, хоёрхоноор тогтохгүй бий. Харь холын танихгүй хүнд тусалж, итгэсэн тэр хүмүүст олон хүн талархаж, бахархаж байдаг юм билээ. 
 
Манай тосгонд болж, бүтэхгүй ганц нэг хүн бий. Тосгоныг маань сайхан гээд харвал гэрэл гэгээтэй тал бас бий шүү хэмээн өгүүлэх барааны дэлгүүрийн эзэн А.Идэрбаатар гэх залуу,
 
-Холын хүмүүст өлзийгөө харамгүй өгдөг сайхан нутаг. Энд ирсэн гаднынхан хөрөнгөжөөд л буцдаг юм даа, муулах аргагүй гэх. Уг гарал нь Завхан нутгийн энэ залуу энд суурьшаад арав гаруй жил болсон нэгэн. 
 
Саяхан Отгонтэнгэр хайрхныхаа тахилгад гэр бүлээрээ оролцоод ирсэн сурагтай. Ёстой л гүндүүгүй, нөхөрлөж явахад бахархмаар эр хүн. Болж бүтэхгүй хүмүүсийн дунд хүнээрээ үлдэнэ гэдэг хамгийн том шалгуур, сорилт байдаг гэж бодвол тэр бүхнийг ажралгүй туулсан эр хүн дээ.
 
Тосгоны оршин суугчдаас овойж, оцойтлоо баяжсан хүн тоотойхон. Учир нь, сайн алтны ордтой хүн нутгийнхантайгаа биш гаднын хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Хэрэв нутгийнхантайгаа хамтарч ажиллавал ямар ч ажил урагшлахгүй гэсэн сэтгэхүй энэ газарт бүрэн ноёлсон юм шиг санагдана. СОВ-ийн тосгоны гудамд нэг өвгөн нэлээн халамцуу явж байхтай таарсан юм. Тэрээр,
 
-Чи манай тосгоны хүн биш байна. Манай СОВ-ынхныг муу нэртэй, зальтай гэж хүмүүс чамд хэлж байгаа биз. СОВ-ынхон ч өөрсдийгөө ингэж ярьдаг юм. Битгий түүнд итгээрэй, муу хүн байхгүй гэж хэлэхгүй ч бид өөрсдийгөө олж таньж чадахгүй яваа хүмүүс. Алт, хүн чанар хоёрын ялгааг олж харахгүй байгаа хүмүүсийг үзэн ядах биш өрөвдөх хэрэгтэй юм шүү дээ гэж СОВ-ынхныгоо өмөөрөх, өрөвдөх хоёрыг зэрэгцүүлэн өгүүлж билээ.
 
Энэ тосгон бол жижигхэн Монгол юм шиг санагдана. Энд бүх юм бий. Монголчуудын урагшгүй зан, муу муухай зан чанар, өөдгүй сэтгэлгээ, хамтарч чаддаггүй араншин гээд тэр бүхнийг нэвт шувт харж болох бичил орчин ч гэж хэлж болно. Биднийг гаднынхан яагаад үл тоомсорлодог, яагаад урагшилж хөгждөггүйг ч эндээс та олж харна. 
 
Амьдрал буцалж, алттай газрын төлөө алалдаж, сөөм газрын төлөө хүмүүс нэгнээ хөнөөхөд ч бэлэн байдаг. Тэнд хүн чанар, жудаг, бусдыг энэрэх сэтгэлийн орон зай тун бага. Алт гэдэг зүйлийн төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүсийн бөөгнөрөл тэнд үүсээд олон жилийг үдсэн. Цаашид ч байсаар л байх биз ээ.
 
Заамарын газар нутгийг харахаар өр өвдөнө. Өчигдөрхөн өвс ногоо халиурч, хонин сүрэг тархан бэлчиж байсан газар нутаг өнөөдөр гүн ангал, там болж хувирсан байх нь энд энгийн үзэгдэл. 
 
Тиймдээ ч хүмүүс нь сүйтгэл, эвдрэлд хэдийнэ нүд дасч, сүүлдээ сэтгэл нь ч өвдөхөө больсныг гайхах хэрэггүй биз. Зориод очсон хүний гэдэс өлсөхгүй ч сэтгэл ханахгүй өлсөх нутаг. Одоо тэр нутагт ид халуун, салхигүй бөгчим зуны өдрүүд үргэлжилж байгаа. Харин тэндээс сэтгэлдээ хүн чанарын салхитай хүн хэд эргэж ирэх бол доо...
 
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: 
Монголын үнэн зурган илэрцүүд
Бичил Монгол буюу СОВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани