Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСОН БУМБЫН НУРУУГ хятадуудад зарахаар шуударлаа

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСОН БУМБЫН НУРУУГ хятадуудад зарахаар шуударлаа

 

Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар автын инженер мэргэжилтэй, автомашин зарахаас өөр юм хийж яваагүй Б.Чойжилсүрэнг Сангийн яамны сайдаар томилоод байна. За энэ ч яахав, мэргэжлийн бус мөнгөний гэгдээд буй засгийн газар бүрдэж, Миеэгомбын Энхболдын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн учир одоо хичнээн үглэж дуулаад нэмэргүй.

 

Харин Б.Чойжилсүрэн сайдын суудалд суумагцаа хятадуудын олон жилийн өмнөөс санаж бодож яваа нэгэн хүслийг биелүүлэхээр асар идэвхтэй хөдөлж эхэлсэн гэх эвгүй яриа сонсогдож байна. Тэр нь юу гэвэл төрийн тусгай хамгаалалттай Тосон бумбын нурууг хятадуудын мэдэлд өгөх тухай асуудал аж. 2015 онд учир битүүлэгээр нас барсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх 27 настай залуу Тосон бумбын нурууг ирвэстэй нь хамт хамгаалж байсан юм. Тост, Тосон бумбын нурууны орчимд УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил нэр нөлөө бүхий хүмүүс уул, уурхайн олборлолт явуулах лиценз эзэмшдэг, тэд байгаль хамгаалагч залууг нас барахаас нь өмнө олон удаа дарамталж, зодож нүдэж байсан гэдэг. Тэдгээр хүмүүс хүүгийн нь амийг хороосон байх магадлалтай гэж талийгаачийн эцэг уйлан ярьдаг билээ. Үхэн үхтэлээ Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, төрийн тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөж байсан залуу тэнд хамгийн том талбайн лиценз эзэмшдэг Б.Чойжилсүрэнгийн талынхантай хамгийн их тэмцсэн гэх мэдээлэл ч бий.

 

Үүнээс болж Б.Чойжилсүрэн төрийн тусгай хамгаалалттай Тосон бумбын. нуруунд эзэмшдэг лицензээ чандлан нуусан гэдэг. Тэгвэл Сангийн яамны сайд болонгуутаа уг лицензээ хятадуудад зарахаар шийдсэн байна. Харин ингэхийн тулд Тосон бумбын нурууг үтэр тургэн төрийн тусгай хамгаалалтаас гаргах хор найруулж эхэлсэн байна. Хэрвээ энэ хавийн газар төрийн хамгаалалтаас гарч, хятадуудын мэдэлд очвол юу болох кь тодорхой. Яагаад мань хүн ийм юм хийж байна вэ гэтэл сүүлийн жилүүдэд сонгуульдаж, улс төржсөөр байгаад мөнгө төгрөг гэхээр юмгүй болсонтой холбоотой юм байх. Уг нь түүний "Хурд групп” 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж автомашины худалдаа, үйлчилгээнээс гадна маш олон орон сууц барьж байгуулан өдрөөс өдөрт өргөжсөн юмсанж.

 

Гэвч мань хүн сонгуулиас сонгуулийн хооронд баахан мөнгө цацаад сүүлдээ банкнаас их хэмжээний зээл авч барилга бариад, өрийн сүлжээнд оржээ. Эдийн засгийн хямралаас болж барьсан барилгуудыг нь худалдаж авах хүн олдохгүй өдгөө банкууд өрөндөө барьцаалж аваад байгаа юм байна. Ийм хэцүү байдалд орчихоод байтал хөх тэнгэр харсан ч гэх юм уу, хар хайрцаг тусалсан ч гэх юм уу хайрт нам нь сонгуульд ялжээ. Тэгээд олон жилийн туршид намдаа хандив өргөж явсан хариугаа хүртэн сайд болсон байна. Сайдын эрх мэдлийг хамгийн түрүүнд өөртөө ашиглахын тулд, асар хурдан хугацаанд цэвэрхэн аргаар мөнгөжихийн тулд хятадуудын олон жилийн өмнөөс сонирхсон Тосон Бумбын нуруун дахь лицензээ зарахаар маш их мөнгөтэй хятадуудтай аман тохироо хийсэн аж. Миеэгомбын Энхболд бол мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй нэгэн учир Б.Чойжилсүрэнгийн энэ санааг хоёр гараа өргөн дэмжих нь тодорхой. Намын даргаараа "мотордуулсан” Б.Чойжилсүрэн УИХ-ын хуралдаанаар ганц удаа хэлэлцүүлсэн болоод л Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтаас гаргуулах биз.

 

Б.Чойжилсүрэн Орост оюутан байхаасаа л "Яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” гэсэн ном уншаад "Би яаж амьдрах вэ” хэмээн тааз ширтэн хэвтэж байхдаа "Эрэлтийг ол. Түүнийг ханга” гэсэн дөрвөн үгийг ой ойндоо тогтоож авсан гэдгээ ярьж байсан удаатай. Энэ зарчмыг насан туршдаа мөрдөж явна гэдгээ ч хэлж байлаа. Харин энэ удаа тэрбээр хятадуудын эрэлтийг хангахын тулд Монгол орныхоо эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь тоогүй. Энэ дашрамд мань эр Тосон Бумбын нуруунд уул уурхайн лиценз яаж авсан тухай дурдах нь зөв байх. Тодруулбал тэр 2012 онд "Саус гоби коэл транс” хэмээх уул уурхайн компанийнхаа нэр дээр Тостын нуруунд 37.773.24 га талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан байв.

 

Харин энэ жил бол Монголын байгальд асар их хөнөөл тарьсан аймшигт үе юм. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрөл олгосон байсан юм. Тэрбээр өөрийнхөө танил талд, намынхандаа мөн авилга өгсөн хэнд ч болов ашигт малтмалын лицензийг баруун солгойгүй олгосон байв. Энэ асуудлаасаа болж АТГ-ынханд мөн ч их ээрүүлсэн дээ. Бараг л шоронд орох шахаж байлаа. Тэр үед ерөнхий сайд байсан Сү.Батболд Батхуягийг өмгөөлж хамгаалан өөрийн зөвлөхөөр ажилд аваагүй бол яавч зүгээр өнгөрөхгүй байсан билээ. Яг энэ эгзэгтэй үед Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд лиценз авч дөнгөсөн байдаг юм. Тэгтэл өнгөрсөн жил Б.Чойжилсүрэнгийн нэг лиценз хоёр болоод үржжчихсэн байсан гэдэг. Нутгийн иргэд Б.Чойжилсүрэнгийн компанийг шүүхэд өгсөн боловч дээгүүрээ маш том арын хаалгатай "Саус гоби коэл транс”-ыг дийлээгүй байлаа.

 

Ийм л намтар түүхтэй лицензээ тэрбээр "чулуу” болгохоор шийдчихээд хятадуудтай хэлхэлдэн гүйж явна. Эхний ээлжинд иймаргаар мөнгөжиж байгаа тэрбээр яваандаа улсын сан руу гар дүрэх нь тодорхой.


НОЦТОЙ МЭДЭЭ сонин /№21/619//


Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСОН БУМБЫН НУРУУГ хятадуудад зарахаар шуударлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани