Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өсөлт, уналтын хослол

Өсөлт, уналтын хослолБизнесийнхний "биеийн” байдал хэр байна вэ? Энэ асуултыг өөрсдөд нь тавихаар тамирдаж буйгаа л ам уралдан хэлэх юм. Харин баттай, эсэхийг нь дэнслэхээр бизнес эрхлэгчдийн "судас”-ыг чагнав. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын тайланг сөхөж, санхүүг ухлаа. Санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнасан энэ компаниуд нэг талаас манай хувийн хэвшлийн төлөөлөл. Тиймээс тэдний мөнгөн урсгалыг тандсанаар биеийн байдлыг нь түвэггүй мэдэж болно.

Гэхдээ толгой эргэм тоо нуршихаас өмнө манай эдийн засгийн байдал сайнгүй байгааг уншигч танд сануулъя. Эдийн засгийн өсөлт улам саарч, удаашрал гаарч буй. Иргэдийн орлого буурч, худалдаа хумигдаж буйг тоон үзүүлэлтүүд тодхон гэрчилнэ. Ийм амаргүй цаг доорх хувийн хэвшлийн санхүүг шилний цаанаас тандав.

Зардлаа танаж чадсан компаниуд ашиг, орлогоо өсгөжээ 

Наймдугаар сарын байдлаар 39 компани энэ оны эхний хагасын санхүүгийн тайлангаа Хөрөнгийн биржид хүргүүлсэн байна. Эдгээр компанид бүх салбарын аж ахуйн нэгж багтсан. Тухайлбал, "Багануур”, "Шивээ овоо”, "Шарын гол” зэргээс бүрдэх уул уурхайн салбарын компаниуд санхүүгийн тайлангаа хэдийнэ дэлгэчихэж.

Үүнээс гадна "Сүү”, "Талх чихэр”, "Атар өргөө” ч хүнсний компаниудаа түүчээлэн, ил тодод нэгдсэн байна. Мөн хүнснээс гадна хүнд үйлдвэрийнхэн ч мөнгөний урсгалаа нээлттэй мэдээлжээ. Тиймээс санхүүгийн тайлангаа дэлгэсэн компаниудыг салбараар нь багцлан хүргэе. Эхлээд уул уурхайн компаниудтай танилцана уу.

Энэ салбарын санхүүгийн тайланг ухвал зөвхөн уналт биш, өсөлт ч байна. Түүхий эдийн үнэ унаснаас компаниудын борлуулалт буурсан. Гэхдээ бүгд биш. "Шарын гол”, "Бэрх уул” зэрэг компани борлуулалтын орлогоо оны эхний зургаан сард өсгөж чадсан байна.

Өнгөрсөн оны эхний хагаст 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан "Шарын гол” компани 2016 онд энэ дүнгээ хоёр тэрбум төгрөгөөр ахиулжээ. "Бэрх уул” ч ялгаагүй, үл ялиг өсгөсөн. Харин ашиг, алдагдлын тухайд "Шарын гол” компани 164 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн "Бэрх уул” 731, "Могойн гол” 17.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Уул уурхайн түүхий эдийн үнэ ёроолдоо тулсан. Зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч ашиг олсон аж ахуйн нэгж бас байна. Тодруулбал, Дорнод аймагт нүүрс олборлодог "Адуунчулуун” компани 646 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх оны бүтэн жилийн ашгаас даруй 120 орчим сая төгрөгөөр ахиу дүн. Бас 2014 оны ашигтай нь тэнцэх хэмжээний мөнгө.

Тэгвэл хүнсний салбарын тухайд "Талх чихэр” компани 16.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, цэвэр ашиг нь 666 сая төгрөгт хүрчээ. Гэхдээ тус компанийн борлуулалт болоод ашиг нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурсан. Харин "Атар-Өргөө” компанийн тоон үзүүлэлтүүд үүнээс арай өөр.

Тодруулбал, тус компани энэ оны хоёрдугаар улиралд 6.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулахад орлого нь 0.25 хувиар буурсан ч ашиг нь 62.6 хувиар өссөн байх юм. Ашиг өсөхөд валютын ханшийн зөрүү нөлөөлсөн аж.

Бас ашгаа 100 гаруй хувиар өсгөж чадсан компани ч байна. "Сүү” компани ашгаа ийн нэмэгдүүлээд зогсохгүй борлуулалтаа ч өсгөсөн. Компанйн борлуулалтын орлого 21.8 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оноос хоёр орчим хувиар дээшилжээ. Хүнсний салбарын компаниудын тайланг нэгтгэвэл дийлэнх аж ахуйн нэгжийн борлуулалт буурсан. Гэхдээ ашигт ажиллагаагаа хадгалжээ.

Эрчим хүчний салбарын компаниуд ашигт ажиллагаагаа хадгаллаа

Яг ингэж ашигт ажиллагаагаа хадгалж чадсан салбар бол эрчим хүч. Биржид бүртгэлтэй, энэ салбарын компаниудын дийлэнх нь ашгаа чамгүй өсгөсөн байна. Тухайлбал, ДЦС- III цэвэр ашгийн хэмжээгээ ес дахин өсгөж, 4.3 тэрбум төгрөгт хүргэжээ. Ердөө эхний хагас жилд шүү дээ. Бас ДЦС-IV цэвэр ашгаа 13 дахин нэмэгдүүлж, 2.97 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Энэ хоёр станцын орлого нийлээд 170 орчим тэрбум төгрөг болжээ.

Харин ДЦС-II 94.9 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Дотоодын эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурвыг хангадаг ДЦС III болон ДЦС IV 2014 онд өргөтгөл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр зардлаа танах нөхцөл бүрдсэн байна. 2015 онд ДЦС-III-ын зардал орлогынх нь 91 хувьтай тэнцсэн бол 2016 он гарсаар 83 хувиар буурчээ.

Монгол Улсын эдийн засаг суларсан. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо ч цөөрч, хаалгаа барьж буй аж ахуйн нэгжийн тоо өссөөд байгаа. Ийм үед алдагдалгүй ажиллаад зогсохгүй ашгаа хэд дахин өсгөсөн компани цөөнгүй байна. Товчхондоо, өсөлт, уналт хосолжээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэл, зах зээлийн шуурганаасй бэргэлгүй, зардлаа танаж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн компаниуд ашиг, орлогоо өсгөж чадсан байна. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Өсөлт, уналтын хослол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани