Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Итгэл өдөөх алт

Итгэл өдөөх алтШар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд унци нь 1500 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Энэ зөгнөлөө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа.

"Найдвараа бүү алд. Түүнд гялалзах боломж бий”. Итгэм төрүүлэм ийм үгийг алтны ханш савласан сүүлийн хэдэн өдөр шинжээчид хэлж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулав. АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт ил болж, шинжээчдийн таамгийг давлаа.

Алтны спот ханш лхагва гарагт 0.8 хувиар өсөж 1352 ам.долларт хүрэв

Уг нь эдийн засагчид өнгөрсөн сард 180 мянган америк хүн ажилтай болсон гэж таамаглаж байв. Гэтэл энэ даруу таамгаас даруй 70 мянгаар илүү дүн гарах нь тэр. Энэ нь ажилгүйдлийг мөнгөний бодлогынхоо нэг луужин болгодог АНУ-д сайн мэдээ. Бас хэт зөөлөн мөнгөний бодлогоо хумих эерэг дохио болов.

Хэрэв манай гарагийн хамгийн том эдийн засаг мөнгөний бодлогоо өөрчилж, жишиг хүүгээ танавал дэлхийн хамгийн түгээмэл валютын ханш өснө. Ингэснээр ам.доллартай урвуу, бидний амьдралтай нягт хамааралтай алтны үнэ уруудах төлөвтэй.

Тиймээс ажилд орсон америкчуудын тоо алтны ханш долоон өдрийн доод цэгт хүргэхэд шууд нөлөөлөв. Америкийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ил болсон энэ сарын 4-нд шар металлын ханш 2.6 хувиар урууджээ. Улмаар хоёр жилийн дээд цэгт хүрч, 1400 ам.долларыг шүргэж байсан шар металлын ханш 1300 ам.долларт дэнжигнэв.

Гэхдээ лхагва гарагт алтны спот ханш эргэн сэргэлээ. Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1300 ам.доллараас буугаагүй юм. Бас АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ оны эцэс гэхэд өсгөх магадлал өндөр байгаа ч алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар чангараад байна. Цаашид ч өсөх өөдрөг төлөвтэй. Шар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд 1500 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Мөн "зөгнөл”-өө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа.

Эдгээр үндэслэлийн эхэнд геополитикийн эрсдэл эрэмбэлэгдэж байна. Исламын улс бүлэглэл, Их Британийн "салан тусгаарлалт” зэрэг томоохон эрсдэл дэлхийн хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг алтны үнийг өсгөх төлөвтэй. Мөн улам бүр удааширч буй манай гарагийн эдийн засгийн өсөлт алтны үнийг өдөөнө.

Дэлхийн эдийн засаг сулрах тусам алтны ханш чангардаг зүй тогтол бий. Сонирхолтой нь, эдгээр эрсдэл дунд алдарт тэрбумтан Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болох, эсэх нь хүртэл багтчихсан байгаа. Ингээд бодохоор алтны ханшийг өдөөх хүчин зүйл мундахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд алт биднээс лав л нүүр буруулахгүй нь.

Тэгвэл ирэх онуудад шар металлын ханшийн мурий хааш чиглэх бол. Үүнийг он цагийн дарааллаар хүргэе. Үүнээс урьтаад, энэ оны эхний хагаст алтны ханш гэнэт цойлж, огцом өссөнийг уншигч танд эргэн сануулья. Шинжээчдийн дийлэнх нь 2016 оны эхэн үед алтны үнэ 1100- 1200 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байв.

Гэтэл үнэ гэнэт өсөж, 1300 ам.долларыг давсан байна. Харин энэ болон ирэх улиралд өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна. Зарим шинжээч оны хоёрдугаар хагаст шар металлын ханш 1400 ам.долларт хүрнэ гэж таамаглав. Бас үүнээс 100 ам.долларын ахиу дүнг хэлэх экспертүүд ч байна.

Олон улсын санхүүгийн үйлчилгээний "Goldman Sachs” байгууллага энэ онд алтны ханш 1300 эсвэл 1280, үгүй бол 1250 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлэв. Харин "Commerzbank” үүнээс 50 ам.доллараар ахиу үнээр төсөөлсөн бол "Natixis”-ийн төлөвөөр ирэх хоёр сарын хугацаанд алтны ханш 1450 ам.долларт хүрэх аж.

Алтны ханш өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна

Тэгвэл энэ онд ингэж гялалзаж буй алтны ханш ирэх онд улам ч чангарах таамаг байна. Шинжээчид алтны хувьд ирэх он ч ид шидийн жил байх болно гэж төсөөлж байгаа. 2017 онд алтны үнэ цойлж 2400 ам.долларт хүрнэ. Улмаар 2018 онд 3200, 2019 онд 4000, 2020 онд 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, "Credit Suisse” болон "RBC Capital Market” ирэх онд 1500, "ABN AMRO” 1450 ам.долларын үнийн "төлөг” буулгажээ.

Эдгээрийг нэгтгээд үзвэл энэ оны эхний хагаст итгэл алдаагүй алт ирэх жилүүдэд ч бидний олимпийн гол найдвар болох төлөвтэй. Монгол Улс энэ онд алтны салбараас 173 тэрбум төгрөг олохоор төсөвтөө суулгасан. Ингэхдээ 23.6 тонн алтыг унцийг нь 1156 ам.доллараар борлуулна гэж тооцсон.

Тэгвэл шаргал металлын одоогийн үнэ нь төсөвт суулгаснаас даруй 200 ам.доллараар ахиу байна. Бас нэгэн өөдрөг мэдээ дуулгахад Монголбанкны алтны нөөц энэ оны эхний хагаст өмнөх оны үеэс 72 хувиар өсөж 6.5 тоннд хүрчээ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Итгэл өдөөх алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани