Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна

Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна

 

Орхон голоос хүн, мал ундаалах нь бүү хэл цутгаж байгаа Сэлэнгэ мөрнөө бохирдуулах хэмжээнд удахгүй хүрэх нь гэсэн түгшүүр мэргэжлийнхний дунд бий болжээ. Бүр цаашилбал Байгал далайд бохир ус цутгахад хүрвэл яана гэх айдас ч байна. Учир нь, мөнх цэвдэг уул нуруудын судаг жалга даган урсан жижиг голууд Хөрвөөлөг, Улиастай, Жимбэгэр, Тонгорог, Их тээлтэй нийлж, Орхон голыг бий болгодог. Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгал нуурт цутгадаг билээ. Энэ нуурыг тэтгэх нэгэн судас нь Архангай аймгийн Цэнхэр сумын мөнх цэвдэгт уул нуруудад байгаа юм.

 

Орхоны эхээс адаг хүргэлх 1124 км замд ашигт малтмал олборлолтын талбай 24 бий. Эдгээр талбайд хэдэн зуун алтны компанийн хүчирхэг техник, ажилтнууд ид ажиллаж байна. Тэдний хөдөлгөөн бүр Орхон голын хувь заяатай холбоотой гэхэд болно. Үүний ганцхан жишээ нь, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Их Тээлийн голын эрэг дагуу алт олборлож байгаа компаниудын ажилчдын хариуцлагагүй, ухамсаргүй байдлаас үүдэлтэйгээр Орхон гол улаан шар өнгөөр урсаж байна. Орхон Монголын цэнгэг голууцын нэгд зүй ёсоор багтдаг, өдгөө алт олборлож, бохирдуулж буй эхэн хэсэгтээ мөнх цэвдэгтэй гол юм байна. Хамгийн эмгэнэлтэй нь нутгийн иргэд төдийгүй төрийн түшээд хүртэл Орхон голын бохирдлыг байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг, бусдад ярьдаг болжээ. Хамгийн түрүүнд цэзжээрээ хамгаалж, үүргээ биелүүлээгүй л бол эрх дархтай хэнбугайг ч хөөж, гол усаа, тэр дундаа хамгийн урт замыг туулж Байгал далайд хүч сэлбэдэг Орхон голоо хамгаалах үүрэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан, усны мэргэжилтнүүд өнгөрсөн жилүүдэд хаана явсан юм бэ. Тэд Орхон голыг аврах ажил хийсэн бол ямар үр дүнд хүрсэн бэ. Монголын гол, усыг хамгаалах хэдэн арван хөдөлгөөн, нийгэмлэг хаана байна вэ. Эх оронч, шударга бус бүхнийг үл тэвчигчид хаачив. Орхон голд одоо л тэдний дуу хоолой, аврал хэрэгтэй байна. Орхон аврал эрэн "уйлан, тунин” урсаж байна.

 

Н.БАТБАЯР: ОРХОН ГОЛЫГ "МОНГОЛ ГАЗАР”, "ЭМ ЖИ ЭЙЧ” КОМПАНИЙНХАН БОХИРДУУЛЖ БАЙНА

Орхон голыг бохирдуулагчдыг мэргэжлийн байгууллагынхан олж тогтоосныг өмнөх дугаартаа нийтэлсэн. Тэгвэл тэдэнд ямар хариуцлага ногдуулж, зөрчил, дутагдлыг нь засах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Батбаяртай ярилцлаа.

 

-Орхон голын эхийг бохирдуулж буй алтны компаниудын удирдлагуудад МХЕГ-аас ямар арга хэмжээ авч, заавар зөвлөгөө өгч байна вэ. Тэдний буруутай үйл ажиллагааны улмаас Орхон гол бохирдоод байна шүү дээ?

-Орхон голын бохирдлыг сүүлийн арав гаруй жил ярьж байгаа. Бохирдлын асуудлыг МХЕГ, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд байнга анхааралдаа байлгаж, зохих арга хэмжээг авсаар ирсэн. БОАЖЯ болон бусад албаныхан оролцсон ажлын хэсэг энэ сарын 6-8-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь алт олборлогч компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Орхон гол яг аль компанийн ямар үйлдлээс болж бохирдож байгааг газар дээр нь үззж хянаад, зохих арга хэмжээ авч, үүрэг даалгавар өгөөд ирсэн. Өнгөрсөн долоодугаар сараас хойш МХЕГ тус газарт гурав дахь удаагаа шалгалт хийж байгаа нь энэ. Мөн энэ өдрүүдэд гүйцэтгэлийн шалгалт явагдаж байгаа.

 

-Хэчнээн компанид шалгалт хийсэн бэ?

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын 120 дугаар тогтоол 2015 онд гарсан. Уг тогтоолоор өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулсан, усны хамгаалалтын хил зааг дотор ашигт малтмал олборлохыг БОНХЯ, МХЕГ, Ашигт малтмалын газар гэсэн гурван байгууллагын таван талт гэрээгээр зөвшөөрсөн.  Гэрээг компаниудтай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, байгаль хамгаалах төлөвлөгөөгөө батлуулсан байх ёстой гэсэн тодорхой эрх үүргийн хүрээнд байгуулсан. Үүний хүрээнд компаниудад эрхийг нь олгосон. Гэвч үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж цөөнгүй байна. Архангай аймгийн Цэнхэр суманд "Алтан дорнод Монгол”, "Монгол газар”, "Эм Жи Эйч”, "Алтай гоулд”, "Батбродерс”, "БМНС” гэх компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс "Монгол газар”, "Эм Жи Эйч” компанийн буруутай үйл ажиллагаанаас Орхон гол бохирдож байгааг бид газар дээр нь үзсэн.

 

-Тодруулбал?

-Тус газарт олборлолт хийх ашиглалтын тусгай эрхтэй "Монгол газар”, "Эм Жи Эйч” компани нь өөрсдөө ажиллахын оронд туслан гүйцэтгэгч компаниудыг талбайдаа оруулж, талбайгаа хувааж өгсөн байсан. "Монгол газар” компанийн туслан гүйцэтгэгч гэхэд 14 компани талбайд нь ажиллаж байна. Тэд тус бүртээ угаах төхөөрөмж зоогоод бусад тоног төхөөрөмжөө байрлуулаад ажиллаж байна. Гэсэн атлаа хаягдлын байгууламжгүй, эргэлтийн усан сангүйгээр, суваг шуудуу таталгүй, хаягдал усны далангууд сэтэрсэн, стандартын дагуу хийгээгүй байдалтайгаар үйл ажиллагаа явуулж, бохир, хаягдлаа ил задгай урсгаж байна. Тэр бохир нь Их Тээлийн голд нийлж, өнөөгийн байдлыг үүсгээд байгаатай Ажлын хэсгийнхэн танилцсан. Мөн аль ч компани нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Газар дээр нь зохих арга хэмжээг авсан.

 

-Ямар арга хэмжээ авсан бэ?

-Орхон голыг бохирдуулж буй дээрх хоёр компанийн нэр дээрх туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, зарим шаардлагыг биелүүлэх хугацаат үүрэг өгсөн. Үүнээс гадна долоодугаар сард хийсэн шалгалтаар Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон юм. Тэгтэл таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцзж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байсан. Тэдэнд 16.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангайн цагдаагийн газрынхан шалгаж байна.

 

-Өмнө нь ямар арга хэмжээ авч байсан бэ. Үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй компаниудад эрхийг нь яагаад дахин олгосон юм бол?

-"Монгол газар”, "Алтан дорнод Монгол” зэрэг компаниудад байгаль орчинд учруулсан хохирльгг нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын тогтоол хүртэл гарч байсан. МХЕГ "Монгол газар” ХХК-тай Орхон голын бохирдлын асуудлаар шүүхэд хандаж, багагүй хугацаанд сунжирсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Энэ мэтээр өмнө нь мэргэжлийн байгууллагын үүднээс авах ёстой арга хэмжээгээ авсаар ирсэн.

 

-"Монгол газар”, "Эм Жи Эйч” компанийн үйл ажиллагааг зогсоох эсвэл стандартын дагуу үйл ажиллагаа нь явбал Орхон гол бохирдохгүй байх боломжтой юу?

-Боломжтой. Гэвч эдгээр компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчны үнэлгээ гэх мэт чухал үнэлгээнүүдээ зохих газруудаар баглуулаагүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүй үйл ажиллагаагаа эхэлсэн зэрэг ноцтой зөрчилтэй. Эдгээр зөрчлийг арилгах хугацаат үүрэг өгөөд, хэрэгжилтийг шалгаж байна.

 

-Энэ зөвшөөрлийг БОНХЯ, МАХЕГ Ашигт малтмалын газраас л олгодог биз дээ. Тэгэхээр эрх олгож байгаа байгууллагууд улсын ажилд хайнга хандаж, зохих ажлуудаа хийгээгүй юм биш үү?

-Энэ талаар албаныхан шалгах байх.

 

-Зөрчлөө арилгасан ч бохироо гол руу цутгасаар байвал ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлах уу?

-МХЕГ, БОНХЯ-наас томилогдсон Ажлын хэсэг ажиллаж байгаа учраас зөрчлүүдээ үүрэгт хугацаандаа арилгах байх.

 

-Дээрх компаниуд ер нь ашигт малтмал олборлодог компаниуд улсаас зааж өгсөн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигладаг гэх яриа байдаг. Энэ үнэний ортой юу. МХЕГ-ын зүгээс энэ тал дээр ямар хяналт тавьдаг вэ?

-Ийм асуудал яригддаг. МХЕГ-аас улсын хэмжээнд ашигт малтмал олборлож байгаа компаниудын заасан талбай хэтэрсэн эсэхийг газруудаараа дамжуулан хянуулж байгаа.

 

-Би буруу анзаараагүй бол Их Тээлийн голд ашиглалтын тусгай эрхтэй дээрх компаниуд Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байх шиг байсан. Энэ үнэн үү?

-Олборлолт хийж буй бүсэд онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг яаралтай тогтоох үүрэг даалгаврыг Архангай аймгийн мэргэжлийн байгууллагуудад өгсөн.

 

-Онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд ашиглалтын лицензийн талбай нь орчихсон байвал яах вэ?

-Хамгаалалтын бүсэд орсон хэсгийн нөхөн сэргээлт хийлгээд, үлдсэн талбайг ашиглуулахаар зохицуулна.

Албаны хүн энэ удаад ийм хариулт өгсөн ч өмнөх арав гаруй жилд ч байдал ийм маягаар үргэлжилж ирснийг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, Орхон голыг алт олборлогчид, байгалийн баялагт шунагчдын савраас аврах ажлыг шинжилгээний хариу, хэлэлцээрийн үр дүн хүлээлгүйгээр эхлүүлэх хэрэгтэй. Үгүй бол Орхон гол ийм байдлаар ахиад хэчнээн удаа "амьдрах” билээ. Хэдхэн сар, жилийн дараа ус нь татрахыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Үүнээс гадна Орхон гол Байгал далайг тэтгэгч голуудын нэг. Оросууд Эгийн голын усан цахилгаан станцыг олон жил гацааж, сүүлдээ татгалзсан шалтгаанд "Байгал далайг бохирдуулж болзошгүй” гэх агуулга явж буйг мэргэжлийнхэн ярьдаг. Өөрөөр хэлбэл, хойд гүрэн энэ нуурт дусал ч бохир унагахыг хүсдэгтүй. Тэд манайд "Байгал далайд цутгадаг гол цутгалын нэг Орхон голын бохирдолд яаралтай арга хэмжээ ав” гэх хүсэлт ирүүлж мэдэх хэмжээнд хүртэл бохирдоод байгааг мэргэжлийнхэн ярьж байна. Энэ нь цаашлаад дэлхийн цэнгэг ундны усны нөөцийн асуудалтай холбогдож байгааг бид анхаарлынхаа гадуур орхиж болохгүй.

 

"ЦАЛИН АВЧ, АР ГЭРЭЭ ТЭЖЭЭЖ БАЙГАА БОЛОХООР АРГА БУЮУ ГОЛЫН ЭХ, УСНЫ ХҮЙС ГАЗРЫГ ХАЙР НАЙРГҮЙ ОНГИЧИН УХАЖ БАЙНА”

Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж байх үед "Манай уурхайн ашиглалтын талбайн алт олборлож байгаа газар Орхон голын эх. Газрын гүнээс тув тунгалаг ус бургилаад дээшээ гарч ирдэг. Үнэндээ усны ундарганы хүйсийг яг ухаж байгаа юм. Ухаж байгаа бид энэ бүгдийг харахаар сэтгэл өвдөөд байдаг юм аа. Байгаль дэлхийгээ ингэж сүйтгэж байгаа минь үр хүүхдэд минь муугаар нөлөөлөх вий гэж айдаг. Компанийн захирал болохоор "Тэр усны ундарга огт хамаагүй. Наад доор чинь бөөн алт байхад гол бохирдуулах хэнд хамаатай юм бэ” гээд байдаг. Цалин авч, ар гэрээ тэжээж байгаа болохоор арга буюу голын эх усны хүйс газрыг хайр найргүй онгичиж ухдаг. Та нар уурхайн талбай руу ороод үзэх юм бол сэтгэл чинь шимшрээд л явчихна” гэж Орхон голын эхэнд алт олборлож байгаа нэгэн компанийн ажилтан ярьсан юм.

 

Алт олборлож байгаа компаниудад мянга гаруй километр урсаж, 50 гаруй сумын хэдэн мянган хүн ам, хэдэн сая мал ундаалдаг Орхон гол ширгэж үгүй болох нь огт хамаагүй ажээ. Тэнд байгаа компаниудын удирдлагуудад, ажилчдад торгон ногоон байгаль алт, их хэмжээний ашиг олох боломж болж харагддаг гэлтэй. Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн тэдэнд дэлхийн хамгийн их цэнгэг усны нөөцийг тэтгэж буй Орхон гол чухал биш. Ингэж л хүүхдийн зулай шиг нимгэн эмзэгхэн усныхаа ундарга эхийг Орхон гол сийчүүлэн ухуулж, улаанаараа эргэлдэн аврал эрэн "уйлж” байна. "Орхон гэж том гол урсдаг байсан юм шүү дээ” гэх эмгэнэлт түүхийг ярьж, хуурай сайрыг харж зогсох хувь тавилан ойрхон иржээ.

 

Монголд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлдэггүй жишиг бараг бүх аж ахуйн нэгжид тогтсон гэхэд болно. Ялангуяа уул уурхай, ашигт малтмалын салбарт. Үндэсний ямар ч том компани, шилдэг татвар төлөгч аль аль нь нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал дээр муу дүн авдаг. Тэгвэл энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол та сайн жишгийг эхлүүлмээр байна. Давхар Орхон голыг авраач. Ингэж хэлсний учир нь та бол эрх бүхий сайд. Монголын байгаль орчныг хамгаалах үүрэг хүлээсэн торгон цэрэг нь Та. Яаманд харъяалагддаг албатууд харин таны гаргасан санаа, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Орхон голыг эрх үүргийнхээ хүрээнд хамгаалах, ашигт малтмал олборлогчдын хариуцлагагүй савраас аврах хууль тоггоомжийг санаачлах, мэргэжлийнхнээр судлуулж, үнэн бодит мэдээллээр ард иргэдийг хангах боломж танд биднээс илүү нээлтгэй байна. Орхон голоос үнэтэй алтны компани, эрх ашиг гэж байх ёсгүй. Орхон гол дагуух ашигт малтмалын 24 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай эрхтэй компаниудаар нөхөн сэргээлт хийлгэж, Монголд нөхөн сэргээлтийн жишиг тогтоож өгөөч. Хойшид хүн бүхэн "Монголд нөхөн сэргээлтийг 2016-2020 онд хамгийн зөв чиглэлээр эхлүүлсэн” хэмээн дурсах ч юм бил үү.

 

Ашигт малтмалаар хөлждөг ч хариуцлагагүй мянган компанигүй байсан ч өлсөхгүй, цангахгүй амьдраад л байна. Харин монголчууд усгүй амьдарч чадахгүй. Энэ бол гашуун үнэн.


Б.ЭНХМАРТ "ҮНДЭСНИЙ ШУУДАН"

Түрүүч нь №158 (2599) дугаарт 

Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани