Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Үхлийн хөндий”-н тайлагдашгүй нууц

Орос орны хамгийн гайхалтай сайхан байгальтай газруудын нэгд Камчатк зүй ёсоор орно. Түүгээр ч зогсохгүй хамгийн аймшигтай газруудын нэгд тооцогддог юм. Учир нь энд "Үхлийн хөндий” хэмээх нэртэй газар байдаг юм. Энэ хавьд оршин суудаг хүмүүсийн баталж байгаагаар энд хэдхэн минутын дотор л
амьтай бүхэн үхдэг аж. Эрдэмтэд өнөөг хэр нь "Үхлийн хөндий”-н нууцыг баттайгаар тайлбарлаж чадахгүй байна. "Үхлийн хөндий” нэртэй газар дэлхий дээр нэг бус байдаг ч гэлээ гагцхүү хойд хөршийн энэ газрыг онцлон хүргэхээр шийдлээ.
         Энэхүү хөндий нь Короноцкийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт багтдаг. Кихпиныч галт уулын бэлд, Гейзерная голын эх дээр уртаараа хоёр км, өргөөшөө 100-300метрийн хэмжээг эзлэн  оршдог юм. Анх харахад энэ хөндий үнэхээр үзэсгэлэнтэй, зурсан юм шиг байгальтай. Галт уулын баруун хэвгий нь гол руу уруудан сунайсан, хэд хэдэн дэнж байх бөгөөд тэдгээрийн дээгүүр халуун булгийн уур савсана.
Хамгийн их халуун булаг байдаг доод дэнжийг "Үхлийн хөндий” хэмээн нэрлэнэ. Энэхүү үхэл таригч газрын тухай анхлан 1930 онд мэдсэн аж. Тухайн үед нутгийн анчид ан хийх үед ноход нь алга болжээ. Тэд удаан хайсны эцэст нохдоо олоход амьсгал нь боогдон үхэцгээсэн байж. Үхсэн нохдын хажууд нүцгэн газарт нэг ч өвс байхгүй, гагцхүү ан амьтан, шувуудын сэг л байсан аж.
         Хөндийг анх "нээсэн” хүмүүс зарим ноход нь хагас ялзарсан, заримынх нь зөвхөн араг яс үлдсэн байхыг анзаарчээ. Тэр газар ирсэн анчдын бие гэнэт л муудан, толгой эргэж, аманд нь төмөр амтагдан, бие нь суларч эхэлсэн гэнэ. Ямартаа ч энэ газар таагүй гэдгийг мэдсэн анчид нэн даруй хөндийг орхижээ. Тэндээс явсан даруйд биед илэрч байсан элдэв зовиур дорхноо л арилж, гагцхүү таагүй дурсамж санаанд нь үлдсэн гэдэг.
Энэ үеэс хойш "Үхлийн хөндий”-д эрдэм шинжилгээний болон жуулчны олон экспедици очиж байжээ. Гэхдээ тэдний "аялал” амжилттай өнгөрсөн нь тун ховор. Дархан цаазат газрын ажилтнуудын ярьснаар 80 жилийн дотор энэ хөндийд хэдэн зуун хүн үхсэн гэнэ. Түүгээр ч үл барам эрдэмтдийн шинээр олж мэдсэн мэдээллүүд нь хөндийн нууцыг тайлах биш харин ч нөхцөл байдлыг улам дордуулан төөрөгдөлд оруулсан аж.
Жишээ нь энэ газарт зөвхөн хүч мөхөс төдийгүй хүч чадал ихтэй том амьтад ч үхэж байсан байна. Тэр ч бүү хэл зарим баавгай энэ бүс рүү ороогүй ч хордож үхсэн амьтдын сэгээр хооллоод үхсэн байх нь олдож байжээ. Эрдэмтэд үхсэн амьтдын хүүрийг задалж үзэхэд дотор эрхтэнүүдээр цус хурсан байсан бөгөөд мах нь час улаан өнгөтэй харагдаж байсан гэнэ.
        Анхандаа эрдэмтэд хүн, амьтан үхэж байгаагийн шалтгааныг хүхэрт ус төрөгч, хүхрийн давхар исэл, хорт хий, хүхэрт нүүрстөрөгч зэрэг үхлийн аюултай нэгдлүүдийг агуулсан галт уулын хийн ууртай холбон тайлбарладаг байв. Эдгээр хийнүүд нь хүнд хордлогыг үүсгэн, дээр дурдсан хөндийг "анх нээгчдэд” илэрч байсан шинж тэмдэг үүсгэдэг байна. Гэхдээ эдгээр бодисууд нь удаан хугацаанд үйлчилдэг аж. Ийм хийн нөлөө нь дор хаяж цагийн дараа үйлчлэх учир баавгай зэрэг том араатан амьтан хортой хөндийгөөс зугтан, амь гарах боломжтой юм. Түүнчлэн эдгээр хортой бодисууд хордсон амьтны махыг өөр нэг амьтан идвэл үхэлд хүргэчих чадваргүй аж. Тэгэхээр хөндийд үй олноороо үхэж байгаагын шалтгаан өөр зүйлд байж таарах нь.
1982 онд эрдэмтэд "Үхлийн хөндий”-н агаарын химийн шинжилгээг хийх үеэрээ галт уулын цианийн хий тэр дундаа хлорлог циан байгааг олж илрүүлжээ. Энэхүү хлорциани нь Дэлхийн II дайны үед үй олноор хордуулах зорилгоор ашиглагдаж байсан хамгийн аймшигтай нисдэг алуурчны тоонд орж байв. Хий хэлбэртэй бүхий л цианитууд нь эсийн амьсгалыг маш хурдан боогдуулдаг учир тун хурдан үйлчилгээтэй хор гэгддэг. Үүний улмаас хордсон амьтан хүн хорны баяжмалаас үл хамааран хэдхэн минут тэр бүү хэл хэдхэн секундын дотор үхдэг. Хлорцианаар амьсгалсны улмаас үхсэн хүн амьтдын цогцсонд мөн л цус ихээр хуралдан задарсан байдаг аж. Түүнчлэн зөвхөн цианийн төрлийн бодисууд нь бие организмд нэвчин улмаар хордсон махыг идэхэд мөн л хордох аюултай байдаг. Гэхдээ энд нэгэн зүйл ойлгомжгүй байна. Цианий хий нь ийнхүү хордуулахын тулд баяжмал нь их байх ёстой. Гэхдээ л аюултай бүс рүү орсон амьтай бүхэн хэдхэн секундын дотор л амиа алддаг.Цианитын оролцоо энд байхгүй гэж хэлэх бас нэгэн шалтгаан байна. Учир нь цианит багахан хэмжээгээр байсан ч гэлээ нулимс асгаруулах нөлөө үзүүлдэг. Түүгээр ч зогсохгүй хорт хийн баг өмсөлгүй хөндийгөөр явсан жуулчдын нэгэнд нь ч нулимс асгарах шинж тэмдэг илрээгүй байна. Цианийн хийтэй хорт хаягдал байгаа газар нэг ч амьд организм байж чаддаггүй гэдэг нь мөн л хөндийг цианитаар хордуулдаг гэх баталгааг үгүйсгэж байгаа юм. Учир нь "Үхлийн хөндий”-д ямар нэгэн амьд биет амьдарч, хордож үхсэн амьтдыг ялзаруулж, махыг нь "идэж” байгаа юм. Ямар ч мах өмхөрч ялзарах нь янз бүрийн бактерийн үйлдэлтэй холбоотой байдаг. Тэгвэл ямар ч бактери хүчилтөрөгчгүй орчинд тэсэхгүй. Хэрвээ бактер байхгүй бол цогцос ялзарахгүй, харин хатаж, занданшуулсан шарил шиг болох байсан.
Эндээс нэг бодитой гэмээр дүгнэлт гараад байгаа юм. Хэрвээ бактериуд байдаг бол түүгээр хооллодог өт, жижиг шавьж байж таарна. Тэгэхээр "Үхлийн хөндий” нь огт амьдралгүй газар биш бололтой. Ямартай ч үзэсгэлэнт лусын дагинас далайчдыг урхидан өөрийн орондоо үлдээн үхүүлдэг үлгэрийн адил гайхалтай үзэсгэлэнтэй "Үхлийн хөндий”-н нууц удахгүй илрэнэ гэдэгт найдаад чих тавин сураг сонсох үлдлээ. 
“Үхлийн хөндий”-н тайлагдашгүй нууц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани