Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн

Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн

 

Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог.

Манай улсад бэлчээрийн судалгааг ургамалтай холбон энэ талаас нь судалсан мэргэжлийн геоботаникчид нэлээд олон байсан, одоо ч олон залуучууд байгаа. Гол нь тэд маань мал, малчиндаа төдийлэн ойр бус, хөндийдүү байгаа тал ажиглагддаг юм.

Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад шингээстэй байгаа нь үнэндээ томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс, тэнд бас аж төрж ажил үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож "бэлчээр нутаг" гэвэл зохилтой.

Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна.

Монгол орон нэг хүн амд ногдох нутаг дэвсгэр, тэр дундаа бэлчээр нутгийн хувьд дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Одоогийн байдлаар (2014 он) Монгол Улс 112.1 сая га байгалийн бэлчээрт адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа нийлсэн 60 гаруй сая толгой малыг 149.7 мянган малчин өрхийн 293.6 мянган малчин маллаж жилд 3 их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна (Монгол Улсын статистикийн эмхэтгэл, 2014 он).

Иймээс манай монголчууд "бэлчээрийг зүсээ хувиргасан алт" гэж үзсээр ирсэн юм.

Төрийн өмчид байгаа бэлчээр нутаг маань ямаршуу байгаа талаар Төрийн түшээгээс эхлээд жирийн иргэдийн дунд янз бүрийн ойлглттой байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гэж ярьж бичдэг болжээ. Дорнодын талын юмуу, Дорноговийн цөлөрхөг хээрийн бэлчээрийг харсан хүнд бол бэлчээр бараг л унаган төрхөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрөх нь мэдээжээ.

БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ХЯНАН БАТАЛГАА (2008-2010 ОН)-ГААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 25.2 САЯ ГА БЭЛЧЭЭР ТАЛХЛАГДАЖ ДОРОЙТСОНЫ ДОТОР МАЛЫН ХӨЛӨӨС ЧӨЛӨӨЛЖ, ЗАЙЛШГҮЙ САЙЖРУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ БЭЛЧЭЭР 9 САЯ ОРЧИМ ГА БАЙНА ГЭЖ ТОГТООЖЭЭ

Талхлагдсан бэлчээрийн талбайг сум бүрээр нийт нутагтай нь харьцуулж үзэхэд:  Төв аймагт нийт бэлчээр нутгийн 31.8-43.2%, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймагт 24.8-31.5%, Хөвсгөл, Архангай, Ховд аймагт 21.6-24.8% нь талхлагдаад байна. Тухайн аймгийн нийт нутгийн ¼ нь муудчихаад байхад "хэвийн” гэж болох уу? Онцолж дурьдвал, нийслэл Улаанбаатар хот орчмын бэлчээрт ашиглах боломжтой гэж тогтоогдсон газрын 60 гаруй хувь нь талхлагдалд оржээ.

Description: C:UsersPublicDocumentsMap of Deg..jpgИнгэхлээр нийслэлийнхээ хаяанаас холын аймгийн захын суманд хүртэл бэлчээрийн талхлагдал, доройтол, цөлжилт бэлчээр нутгийг маань "залгисаар” байхад "нүдэн балай, чихэн дүлий" хараад сууж даан ч боломгүй. Үүнийг мэдэж, мэдэрч,  анхаарч байгаа төрийн байгууллага ч алга. Байдал ийнхүү цааш үргэлжилбэл Монголд "цунами” байтугай, түүнээс долоон дор аюул" үүсэх нь нэгэнт тодорхой боллоо.

Бэлчээр нутгийн хэмжээ  багасч, ургац буурах, малд идэмжтэй ургамал цөөрөх явц тод ажиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд нэг талаас бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, усаар хангах, нөгөө талаас малын тооны өсөлтийг хязгаарлах,  сүргийн бүтцийг зохистой болгох, зах зээлийн баримжаатай малаа чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь төрөөс баримтлах гол зорилго, стратеги мөн гэж хэлэх байна даа.

Монголчуудын бэлчээрийн мал ажахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, асар баян, сонгомол шинжтэй, 2200 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Энэ уламжлал Чингэс хаан болон Их  хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай болон төлөвшин тогтсон гэж үзэх бүрэн үндэстэй.

"Монголын нууц товчоо” -нд өгүүлснээр: Өгэдэй хаан хаан ширээнд суугаад

"Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя …Бас улс иргэний нутаг усыг хувааж  өгье. Нутгийг хувааж сонгож  нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал зохино.

Бас  цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэд уужим суухыг хүснэ. Чанай, Уйгартай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж,  цөл говьд худаг малтуулж хашуулъя..." гэж зарлиг болгожээ.       

Монгол улсад газрын менежментийн хөгжил өнө эртнээс өндөртүвшинд хүрсний гэрч энэ болой. Одоогийн  газар зохион байгуулагчийг нутагчин гэдэг байжээ.

Бүр 1328  онд малыг дагнан хариуцах байгууллагатай болсон мэдээ байдаг. Нутаг бэлчээрийг хувиарилахын зэрэгцээ түүний төлөв байдал, чанарт их анхаарч, байцаалт явуулдаг байсан баримт бий. 1324 онд Есөнтөмөр хаан хэд дахин элч зарж монгол орны бэлчээр нутгийн байдлыг шалгуулж байсныг тэмдэглэсэн байна. Ийнхүү бэлчээр нутгийг нарийн дэг журамтай хувиарлан эдэлбэрлэж ирсэний түүхэн ул мөр нь одоо бидний хэлэх дуртай "бичигдээгүй хууль”-д тусгалаа олжээ гэхэд хэтрүүлэг болохгүй юм. Харамсалтай нь, 1950-аад оноос малыг таван жилээр  төлөвлөгөөтэй өсгөх болсноор бэлчээр нутаг үндсэндээ мартагдаж, бэлчээрийн талаар төрөөс баримтлах бодлого суларсан гэж хувьдаа дүгнэдэг. Гэхдээ социализмын үед бэлчээрийг хувиарилах, хамгаалах, ашиглах асуудлыг сум-нэгдлийн удирдлага гардан хариуцдаг, тэргүүн туршлага,өгөөжтэй санаачлагыг дээд байгууллагыншийдвэрээр бусад сумдад дэлгэрүүлж байв. Ийм зохицуулалт тухайн үедээ үүргээ гүйцэтгэж, Монгол орны нутаг бэлчээрийн төлөв байдлыг доройтлоос хамгаалахад үр дүнгээ өгдөг байсаан.

Малаа хувьчилж тараасан 1990 оны эхэн үеэс төрийн байгууллагаас бэлчээрийн талаар баримтлах бодлого бүрэн алдагдсан шүү. 2003 онд Газрын тухай хууль батлагдсаны дараахнаас "Бэлчээрийн тухай" хууль гаргуулахаар 10-аад жил хөөцөлдөөд юм болсонгүй, төр баригчдын чихний хажуугаар өнгөрөв. "Эзэнгүй юманд хүн нугасгүй” гэгчээр нийтээр ашиглахын урхагтай балаг нутаг бэлчээрт минь тусч, доройтол мөхлийн эцсийн төлөв цөлжилтөд ихээр автаж эхэллээ. Харамсалтай, энэ бүхэн бэлчээрийн мал аж ахуйг олон мянган жил эрхлэн нүүдлийн соёл иргэншлийг гардан бүтээж ирсэн, тээж явааг түүхэн бахархлаа гэж үздэг монголчууд бидний түүхэнд гутамшигтай, эмгэнэлтэй баримт болж үлдэхэд хүрвэл яана.

Бүр аргаа ядаад "Ногоон алт" хөтөлбөрийн шугамаар "Бэлчээр ашиглах алтан дүрэм"-г нэлээд дэлгэрүүлж ном болгон хэвлүүлж олон нийтэд хүргэсэн билээ. Алтан дүрэм нь манай ахмад үеийнхний түүхэн уламжлал, бэлчээр ашиглалтын онолд үндэслэсэн, маш энгийн 4 зарчимтай:

1. Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх,

2. Тэжээлийн нөөцийг үл шавхах,

3. Бэлчээрийн ургамалд төлжин ургах боломж олгох,

4. Бэлчээрээ сэлгэж байх зэрэг болно.

Малынхаа өнгө төрх, ааш араншин, хөдөлгөөн, гэдэс хэвлий, хоргол баасыг нь хараад нүүдэл суудлаа зохицуулдаг, бэлчээр нутгаа сэлгэдэг монгол малчны уламжлалт арга ажиллагаагаар энэ 4 зарчим хэрэгждэг байсан уламжлалтай.

Бэлчээр өн удаан жил унаган төрхөөрөө хадгалагдаж ирсний нууц энд бий. Уг номд тусгасан санааг өлгөж аваад сумын газар ашиглалтынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бол байдал одоогийнхоос арай дээрдэх байсан сан. Гэтэл энэ асуудал шат шатанд хаягдсаар, эзэнгүйдэж бас л үр дүн нь харагдахгүй замхарах янзтай. Ийм харалган бодлого удаан үргэлжлэхгүй гэдэгт найдья. "Бэлчээрийн газрын жилийн төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллах тухай" Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын даргын 2006 оны 131-р тушаалын дагуу аймаг, сумын удирдлага малчдынхаа санал, санаачлагад тулгуурлан бэлчээр зохион байгуулалтын дунд (5-аас дээш жил) болон жил жилийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд нь хяналт тавиад ажилбал ядаж доройтсон хэсэг газрын бэлчээрийг малын хөлөөс түр чөлөөлж амраагаад авах боломжтой.

Таван төрлийн малын харьцаа алдагдаж нийт сүрэгт бод малын эзлэх хувь хоёр дахин бурч, бог, тэр дундаа борлуулалт муутай ямаа давамгайлах болсноор малын маань бүтээмжит чанар муудчихлаа. Хангайдаа үхрээ, тал хээртээ адуу, хонио, говьдоо тэмээ, ямаагаа түлхүү өсгөдөг байсан шүүдээ. Энэ уламжлалаа орон нутагт сэргээхэд анхаарах хэрэгтэй мэт. Бэлчээр нутаг төрийн өмчид байгаа болохоор Төрийн зүгээс хатуухан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээрийн тухай хуулиа гаргаж, бэлчээр ашигласны төлөө малчдаас төлбөр авдаг болох, тэр төлбөр нь эргээд бэлчээрээ тордож сайжруулах, худаг ус гаргахад зарцуулдаг баймаар байна.

МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор С. Жигжидсүрэн

Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани